5-р сарын 20
13 цаг 29 минут

Д.Урианхай: МОНГОЛ ЗАН

Гуних минь, Монгол хүн юу ч хийсэн дандаа хүний амаар, сураг таамгаар, бусдын хийсний "хуулбар"-аар хийдгээс үүдэн гунинам.
 
"Барын сүүл болохоор батганы толгой бол!" гэдэг үгтэйг санахуй, "Өөрийн мөрөн дээр толгойгүй, өөрийнхөө хар толгойгоор нээсэн үзэл онолгүй, өөрийнхөө улаан гараар бүтээсэн түүхгүй хүн ард байснаас баасны хар ялаа болоод нисэж яваасан бол хаа зүйртэй, хаа бахтай вэ! Чигчийн зайны дайтай өндөрт ч бол хүний толгой дээгүүр, хүн хоёр хөл дээрээ хичнээн үсрээд ч үл хүрэх тийм дээгүүр зайд нисэн хөөрөх шүү дээ!" хэмээн гунихран бодно.
 
Хайртай болохоороо халаглах, уур хүрэх, тэр бүү хэл хараах....тэр бүү хэл, урам гутрахдаа, "Иш, чааваас: бүгдийг нь махкомбинат руу туугаад оруулчихсан!" гэж адган бодох "нүгэл"-д унах ч энүүхэнд тулгарна....
 
Хайрлахад үзэн ядах ч бага санагдана....
 
Их хайр, их үзэн ядахуй хоёр нэгэн цээжин дотор үргэлж түшилцэн, "ихэр хүүхэд" мэт цугтаа торнидог юм шиг бодогдоно. (Үзэн ядахуй гэгч цөхөрсөн хайр ч байж мэднэ!)
 
Монгол хүн өөрийнхөө зүтгэл, зүдрэл, зовлон, золиос тэмцлийнхээ үрээр үнэнд золгох нь хэзээ ч үгүй, ямагт
 
бусдын "хэхэрсэн" аахар шаахар үнэний "гулигдас"-г бэлэнчлэн тосож, өөрийнхөө "бөндгөр"-т өл залгуулна. Түүхийн "даваа" руу мацахдаа, дандаа хүний моринд сундалж, хүний унааг л гуйлгаар зайдлана. Юмны "дотор хэзээ ч эс орж, "гүн" рүү нь хэзээ ч эс нэвтэрнэ. Ямагт юмны "гадна" нь, "дэргэд" нь, "ойр тойронд" нь л эргэлдэнэ. Юм юмны захад залхуугүй очих хэрнээ юуны ч цаана нь эс гарна. Залхуу нь Эрлэгийг ч айлгана....
 
Бурхан минь! Ертөнцийг ухаарах Монголчуудын ухаарал юутай омтгой, юутай ойворгон, юутай гүймэг гүехэн бэ! Мэдэх нь юутай бага, бөөсөн чинээхэн атлаа мэдэмхийрэх нь юутай их, юутай ичгүүр сонжуургүй, мэдэх өчүүхэнээ хүүрнэлдэх нь арслан хүрхрэх мэт юутай аймшиггүй вэ! Энэ "аймшиггүй"-н "дархлаа" Монголын түүхийн үл тасрагч эмгэнэлийн үл ширгэгч "ундарга" байж мэднэ!....
 
Аугаа үнэн-аугаа эсэргүүцэл!
 
Үнэний аугаа эсэргүүцлийн хүчийг аугаа тэмцлээр хүчирхийлэн давсан ард түмэн л хөгжлийн "Ад"-ын “Хориотой үр жимс"-ийн амт шимтийг хүртэнэ. Эс чадсан нь түүхийн харгуйд ямагт "явган", ямагт "нүцгэн" хаягдаж, харанхуй тоосонд нь хөсөр булуулан, бараа туруугүй замхарна.
 
Тэгээд.... яг л Монголчууд шиг жинхэнэ аугаа үнэнээр буюу үнэний эсэргүүцлийг ялсан тэмцэл, зүтгэлийнхээ "гэгээ" үнэнээр үнэн хийх бус, харин өөрсдийнхөө зүтгэл.... зүдрэл.... зовлон.... золиос.... тэнсэлдээнийхээ үрээр үнэнийг шүүрч ааг амтыг нь таньсан бусад ард түмний үнэний "хаягдал" өвдөл цөвдөлхөн "үнэн" -ээр үнэн хийн амь улжсаар ахуй түүхийн сүүдэрт цагийн "сүүл мушгин" гээгдэнэ....
 
1993.08.07

- See more at: http://www.biirbeh.mn/index.php?sel=content&f=one&obj_id=7159#sthash.oGn8tsDy.dpuf
8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.87.82.90Mo   • 2016, 5 сарын 21. 21 цаг 04 минут

Ri bagshiin hoid dur uu

202.21.106.118Tungalag   • 2016, 5 сарын 21. 14 цаг 52 минут

37 ond oligtoi hediin tsaash ni haruulsnaas bolj bgaa baih

103.57.94.97Зочин   • 2016, 5 сарын 21. 10 цаг 09 минут

Юутай үнэн, юутай гунигтай! Өвгөн буурал ах минь урт насалж удаан жаргаарай1

103.57.95.148anara   • 2016, 5 сарын 21. 8 цаг 55 минут

unen ug hedii gashuun ch uhaarahad tustai.mongol hun uhaantai ch,hiimoritoi ch .odoo l tsag ni bolj bainadaa.

124.158.125.9Зочин   • 2016, 5 сарын 20. 21 цаг 03 минут

uytai unen be ........Uuniig unshaad uhaarch oilgohn hed bilee,,,,,Uytai ih ouyni hoosrold orj baina be ? Ardchilal gedeg tiirengiin buyan um daa

77.22.135.71ARDTUMENGUAINI   • 2016, 5 сарын 20. 18 цаг 28 минут

bas l neg mongol zan...medeed chadaad baigaam bol heleed hiigeed uzuulsugei! hudlaa l halaglaad hoohoilood suuh?! muulaad baalaad suuh...

59.153.113.233Зочин   • 2016, 5 сарын 20. 17 цаг 15 минут

Mongolin seheeten hun argagui l tsuhurch bna daa. Bid sereh yostoi.

46.125.249.92Зочин   • 2016, 5 сарын 20. 14 цаг 09 минут

Yutai unen

Шинэ мэдээ

Гар утсаар хэт их тоглосон хүүгийн нүд солир болжээ1 минут 55 секундын өмнө“SK Telecom”-ын 5G сүлжээг ашиглагчдын тоо 1 сая давжээ6 минут 55 секундын өмнөСкарлетт Йоханссон хамгийн их ашиг орлоготой эмэгтэй жүжигчнээр тодорчээ11 минут 55 секундын өмнөЗохиолчдын хачиргүй яриа16 минут 55 секундын өмнөАНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ21 минут 55 секундын өмнөМартагдсан “Мода”-ыг “wasabies”-ынхан сэргээв 82019/08/23МЭДЭЭЛЭЛ26 минут 55 секундын өмнөМайли Сайрус сүүлрээгүй гэдгээ мэдэгдэв31 минут 55 секундын өмнөИргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй цагдаа нарт хариуцлага тооцжээ36 минут 55 секундын өмнөАрьсан түрийвч, жийнсэн материал “Apple Card”-ыг гэмтээж болзошгүй41 минут 55 секундын өмнөХар тамхи тээвэрлэж явсан 17-28 насны 7 этгээдийг баривчилжээ46 минут 55 секундын өмнөБүх Африкийн шатрын тэмцээн Касабланкад эхэлжээ51 минут 55 секундын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт56 минут 55 секундын өмнөБайгалийн үзэсгэлэнт газар "Хяргас нуурын хэцүү хад"1 цаг 2 минутын өмнө"Русские Витязи" багийн нисэгчид сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүлнэ1 цаг 7 минутын өмнөЖүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Гүржийн шигшээ баг1 цаг 12 минутын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төсөлд шалгарсан бүтээл1 цаг 17 минутын өмнөУрт удаан наслах энгийн аргыг хэлжээ1 цаг 22 минутын өмнөМалчид хүссэн үедээ цаг агаарын мэдээлэл авах системийг баталгаажуулав1 цаг 27 минутын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ1 цаг 32 минутын өмнөУИХ-ын чуулган даваа гаригт хуралдаж Үндсэн хуулийг хэлэлцэнэ1 цаг 37 минутын өмнөМария Шарапова “US Open” тэмцээний эхний тойрогт Серена Уильямстай учраа таарчээ1 цаг 42 минутын өмнөХичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно1 цаг 47 минутын өмнөЭ.Макрон: Бидний орон гэр шатаж байна1 цаг 52 минутын өмнөГадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа1 цаг 57 минутын өмнө“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ2 цаг 2 минутын өмнөЕгипетэд байгаль орчин, соёлын наадмыг зохион байгуулж байна2 цаг 7 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо2 цаг 12 минутын өмнөӨнөөдөр 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно2 цаг 17 минутын өмнөХариуцлагагүй уул уурхайг цэгцэлж, намын бүлгүүд хуралдсан долоо хоног 2 цаг 22 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.