5-р сарын 24
10 цаг 22 минут

Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг: Монгол төрд сайн менежер дутагдаж байна

Монголын төр иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулахад “Ухаалаг засаглал”-ыг хөгжүүлэх нь хэрэгтэй юм байна гэдгийг Хан-Уул дүүргийн жишээнээс харж болохоор байлаа. Ингээд ухаалаг засаглал буюу орчин цагийн шинэ технологиудыг далайцтай хэрэгжүүлж яваа засаг дарга Жамбалсүрэнгийн Ганхуягтай ярилцсанаа хүргэж байна.

Сайн засаглал гэж их ярих боллоо. Тэгвэл сайн засаглал гэж яг юуг хэлээд байна вэ? Технологийн дэвшил гэж ойлгож болох уу?

Сайн засаглал гэдгээр бол төр ч хувийн хэвшил ч тэр сүүлийн 4-5 жил ярьж, хэрэгжүүлж байна. Сайн засаглалыг хөгжүүлэх нь менежмент, систем талаасаа хөгжүүлэхийг хэлж байна. Гэхдээ тэр системийг удирдаж байгаа, ажиллаж байгаа төрийн түшээ өөрөө сайн засаглалыг хэрэгжүүлэгч, менежер байх ёстой. Менежерийн гүйцэтгэх үүрэг, хариуцлага, зохион байгуулалт “дарга” нарынхаас их өөр ойлголт л доо.

Тэгвэл таныхаар төрийн түшээ хүн гэж ямар хүн байх вэ?

“Төрийн түшээ гэдэг бол Монгол төрийн уламжлалыг сайн мэддэг, эх оронч, шийдэмгий, орчин цагийн шинэ технологийг тэр дундаа ухаалаг засаглалыг  нэвтрүүлж иргэддээ  үйлчилж чаддаг, тухайн салбарынхаа олон улсын хэмжээний мэдлэг, мэдээлэл эзэмшсэн менежер байх ёстой гэж би үздэг.”

Өнөөдөр Монголын төрд ийм сайн менежер дутагдалтай байна.

Та сайн засаглалаар дамжуулан төрийн хүнд сурталыг бууруулах тал дээр дүүрэгтээ тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан хүн. Энэ системийг хэрхэн бүрдүүлэв?

Аль ч нийгмийн үед төрийн хүнд суртал мөнхийн дагуул мэт явсаар ирсэн. Миний хувьд бодлогоор хэд хэдэн шат дараатай ажлуудыг орчин цагийн технологийн дэвшлийг ашиглан хэрэгжүүлж байна. Төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэд хорооноосоо төрийн үйлчилгээг авдаг болгох тал дээр зорьж ажилласан. Үүний тулд хорооныхоо бие даасан байдлыг бүрэн хангах, ажил үйлчилгээ явуулах орчныг сайжруулах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл манай дүүрэг нийт 16 хороотой тэдгээрийн нэлээд нь үйл ажиллагаа явуулах байргүй, ашиглалтын шаардлага хангахгүй байранд ажил үйлчилгээ эрхлэж байсан. Иймд нэн түрүүнд /1,7,13,14,15,16/  хороодыг шинэ ажлын байртай болгосон. Аливаа ажлыг зөв төлөвлөж эхлүүлэх нь чухал бөгөөд гараа сайн бол бариа сайн, хотын хөгжил хорооноос эхлэх нь зүйтэй гэж үзсэн.

Төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхийн тулд хорооноос эхэлсэн гэлээ. Гэвч төрийн үйлчилгээний хүнд суртал, нэн яаралтай шинэчлэх асуудалууд тэнд байсан учраас хороог сонгосон гэж ойлгож болох уу?

Хороонд яаралтай шийдэх тулгамдсан асуудлууд байсан. Үүнийг шат дараатайгаар дэд бүтэц, шилэн кабель, тоног төхөөрөмж, программ хангамж гэх замаар шийдэж эцсийн дүндээ өнөөдрийн  цахим орчинг бүрдүүлэхээр зорьсон. Төрийн үйлчилгээний хүнд суртал, иргэдийн урт дараалал, санал гомдолыг шийдэх ажил маань ерөнхийдөө нэг цонхны үйлчилгээ, ухаалаг самбар суурилуулахаас эхэлсэн. Өнөөдөр иргэд маань хорооноос 130 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос авч байна.

Манайхан аливаа зүйлд дасан зохицохдоо маш сайн хүмүүс, одоо ухаалаг самбар болон нэг цонхны үйлчилгээний талаар харьцангуй ойлголттой болсон. Хорооны үйлчилгээ сайн бол дүүргийн үйлчилгээ сайн, дүүргүүдийн үйлчилгээ сайн бол нийслэлийн үйлчилгээ сайн байх учиртай.

Таны удирдах арга барилын онцлог уу, эсвэл орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх гэж тэр үү, Хан-Уул дүүргийнхэн цахим орчныг арай давамгай ашиглаад байх шиг, учир юу вэ?

Миний бие дүүргийн засаг даргын ажлыг 2008 оны сүүлээр хүлээж аваад ерөнхийдөө 2009 оноос төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлж эхэлсэн. Анх намайг ажил хүлээж авч байхад иргэдийн өргөдөл, гомдол дундаасаа алга болох, шийдэгдэхгүй удах зэрэг асуудлууд их гарч байсан. Иймэрхүү зохион байгуулалтгүй, хяналтгүй системийг зөв болгох  үүднээс дотооддоо удирдлагын E-office програмыг нэвтрүүлсэн. Хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг ашигласнаар одоо бүх ажил цэгцтэй, хяналттай болсон. Иргэдийн гомдол, санал хуулийн хугацаандаа дор бүрдээ шийдэгдээд явж байна. Ер нь би хувь хүн талаасаа IT технологи их сонирходог ялангуяа орчин үеийн шинэ шийдлүүдийг цаг алдалгүй үзэж мэдэх, ашиглахыг эрмэлздэг дээ. Үүнтэй маань ч холбоотой байж болох юм, гэхдээ зайлшгүй шийдэх албан шаардлага илүү их байсан учраас цахим орчныг бүрдүүлэх нь хамгийн зөв шийдэл байсан. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Улсын аварга Э.Оюунболд өөрийг нь хэлмэгдүүлж, гүтгэсэн гэж гомдол гаргажээ9 цаг 23 минутын өмнөӨндөр амжилтад хүрсэн хүмүүс өдрийн цайгаа яаж өнгөрөөдөг вэ8 сар 18. 14:15Маргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана8 сар 18. 14:00Ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо өсөх хандлагатай байна8 сар 18. 13:50Форрест Гамп Вьетнамын дайчдын дайны эсрэг цуглаан дээр юу гэж хэлсэн бэ?8 сар 18. 13:40Орон нутгийн тийзийн үнийг хямдруулна8 сар 18. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил8 сар 18. 13:20Катриона Грэй Монголд ирнэ8 сар 18. 13:10Нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж байна8 сар 18. 13:00Индонезийн живж буй нийслэлийг нүүлгэн шилжүүлнэ8 сар 18. 12:45Энхтайваны гүүрний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг өнөөдөр хаана8 сар 18. 12:26Ирэх долоо хоногт чуулган, байнгын хороод хуралдана8 сар 18. 12:00Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохиролтой8 сар 18. 11:45Оюутан цэргүүд тангараг өргөлөө8 сар 18. 11:30Өнөөдрийн зурхай8 сар 18. 11:15Цаг агаарын мэдээ8 сар 18. 11:00Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй8 сар 17. 20:16Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.