5-р сарын 30
8 цаг 19 минут

ХААН Банк Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож байна

ХААН Банк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай Тогтвортой  эрчим  хүчний санхүүжилтийн хөтөлбөр /MonSeff/ -ийн хүрээнд 10 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг байгуулсан билээ.  

Төслийн анхны зээлийг  зуухны  засвар  угсралт, даралтат  савны  засвар  угсралт, шугам хоолойн засвар угсралт, төмөр  хийцийн  үйлдвэрлэлийн  чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Мон Илч ХХК-д олгохоор болж 5-р сарын 27-ны өдөр батламжийг нь гардууллаа.  

Батламж гардуулан өгөх ажиллагаанд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, ХААН Банк, Мон Илч ХХК-ийн төлөөлөл оролцлоо.

 Энэхүү хөнгөлөлттэй зээлийг эрчим хүчний хэмнэлтийг бий болгох тоног төхөөрөмж худалдан авах, эрчим хүчний алдагдлыг багасгах зорилгоор үйлдвэр үйлчилгээний газартаа засвар хийх, өргөтгөх, эрчим хүчний илүүдэл хэрэглээг багасгах техник шинэчлэл хийх зэргээр өөрийн  эрчим хүчний хэрэглээний зардлыг 15% ба түүнээс дээш хувиар бууруулах аж ахуйн нэгж байгууллагуудад олгох юм. Мөн сэргээгэдэх эрчим хүч ашиглахаар зорьж буй байгууллагууд хамрагдах боломжтой.

Төслийн зээлийн дээд хэмжээ нь 2,5 сая ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг байх ба зээлийн хугацаа 5 хүртэл жил байна.  

Та бүхэн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ХААН Банкны https://www.khanbank.com/mn/813 холбоосоор, танд ойр байрлах Бизнесийн зээл судлах салбар болон Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 дугаарт хандан аваарай. 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Шинэ мэдээ

Өнөөдрийн гол барилдаан Хакүхо vs Точиношин46 секундын өмнөОхин үрдээ хэлэх 21 зүйл22 минут 20 секундын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь34 минут 59 секундын өмнөСургамжит богино өгүүллэгүүд36 минут 51 секундын өмнөТа үүнийг мэдэх үү: Аж Богдын нуруу39 минут 45 секундын өмнөЭнэ өдрийн зурхай44 минут 59 секундын өмнөНацу башё 11 дэх өдрийн барилдааны тойм48 минут 48 секундын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ54 минут 59 секундын өмнөМартагдсан хэлэлцээрийг эргэн санах шалтгаан ба цуцлагдсан айлчлалуудын эргэн тойронд1 цаг 20 минутын өмнөТашуурдахын оронд татаж унагах  “дон”1 цаг 25 минутын өмнөШуурхай: Ерөнхий сайд асан С.Баярыг хоёрдугаарт эмнэлэгт шилжүүлэн хэвтүүллээ5 сар 23. 19:55Нацү башё: Точиношин озеки болох нь тодорхой ч маргааш Хакүхотой тулна5 сар 23. 18:28Израилийн арми Газын зурваст цохилт өгчээ5 сар 23. 18:00Улаанбаатар хот шилдгээр шалгарлаа5 сар 23. 17:57Уруудан доройтож байгаа Венесуэлийн эдийн засаг5 сар 23. 17:5512 ордны амжилтын зурхай5 сар 23. 17:50Хятад улс импортын автомашины гаалийн татварыг бууруулна5 сар 23. 17:45Б.Бядаа: Хүүтэй хүн бүр уншаарай5 сар 23. 17:4423 настай Сара Роуз Америкийн миссээр шалгарлаа5 сар 23. 17:40Пакистанд хэт халж, 67 хүн амиа алджээ5 сар 23. 17:35Монголчууд заантай цэрэгтэй тулгарсан нь буюу Хубилай Бирмыг эзэлсэн нь5 сар 23. 17:30Б.Тамир, М.Баярбат нарын өнгөрсөн ба одоо5 сар 23. 17:25Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд5 сар 23. 17:20”Монголын Иогийн Анхдугаар Фестивал - 2018” Бямба гарагт болно5 сар 23. 17:16Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 сар 23. 17:15Японы уулчин Нобуказу Курики майхандаа унтаж байгаад амьсгал хураажээ5 сар 23. 17:10Дуучин A Cool: Ээж бид хоёр подвалд хүртэл амьдарч байлаа5 сар 23. 17:05Жүжигчин Ө.Мөнгөнтулгын малчин төрх5 сар 23. 17:00Ногоон цай компьютерын хорноос хамгаална5 сар 23. 16:55Б.Гүнзаяагийн хамгийн үнэнч фен5 сар 23. 16:50
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.