2016 оны 5-р сарын 31
12 цаг 47 минут

Архиар ширгээсэн хөхний сүү... Аврал эрсэн бяцхан хүү

Өчигдөр орой Интерном дэлгүүрийн ойр байдаг Нандин супермаркетийн үүдэнд дөнгөж төрсөн нялх хүүхэд тэвэрсэн мөнгө гуйж буй архичин эмэгтэйтэй тааралдлаа. Би өөрийн эрхгүй зогсож анхаарал хандуулсан зүйл бол түүний гарт харангалан чарлаж буй бяцхан үр. Тэр бяцхан амьтан төрөөд 2 сар болж буй гэнэ. Эх нь сүү нь татраад сүүгүй болчихсон, өөрөө нүүр ам нь хөх няц болчихсон, шал согтуу. Гартаа жижигхээн угж барьчихсан. Би ч юу юугүй тэр муу угжийг нь барин дэлгүүр лүү гүйлээ. Орой 21.30 болж байсан тул дэлгүүр ч хаалттай. Өлсөөд уйлж буй бяцхан амьтныг хараад өр минь эмтэрнэ. Хүүг би авч яваад хооллоод ирье гэтэл надад өгдөггүй. Тэхээр нь би дүү рүүгээ утасдаад угжинд хүүхдийн сүү найруулаад явуулаадахаач гэж ярьчихаад хүлээлээ. Тэр хооронд би цагдаа руу утасдаж дуудлага өгөөд бас хүлээлээ. Би жаахан тэвэрье гэлээ. Өгдөггүй. Би захиалсан хүүхдийн сүү, цагдаа хоёрыг иртэл тэвчээртэй хүлээлээ. Ард штабынхан маань хэд хэдэн поезентаци хийх гээд намайг хүлээгээд байдаг. Би ямар ч байсан энэ хүүд тусална гээд зогсчихсон. Тэр хооронд өлсөөд уйлж буй бяцхан baby-д шууд гаргаад хөхүүлчихдэг сүүтэй ч байсан болоосой гэж бодож байлаа. Хоёр машинтай цагдаа ирлээ. Тэр хооронд бас нэг согтуу хүүхэн нэмэгдэж ирээд энэ чинь миний хүүхэд гэж байна. Цагдаа нар шийрэгнээд зогсох юм. Одоо та энэ хүмүүстэй хамт хэлтэс дээр оч, тэнд учраа ол гэж байна. Уучлаарай, би хэлтэс рүү очихгүй. Миний зорилго энэ хүүхдэд туслах. Яг одоо бол түүнийг хооллох нь д чухал байна. Дүүгийн охин хоол бариад ирж явна, та нар хүлээ гэлээ. Тэдэнд би энэ 2 эмэгтэйг саатуулах төвд аваачаад хүүг аюулгүй газар байршуул. Та нарт эрх нь бий гэж хэлэхэд тэд сайн ойлгохгүй, тэдэнд тийм эрх байдаг ч гэж мэдэж байгаа юм алга. Энэ дуудлагыг жижүүрт хүлээлгэж, протокол үйлдэнэ гэхээс өөр тэдэнд бодож байгаа ч юм алга. Бид хамаагүй тэгж болохгүй л гэх юм. Тэхэд нь тэдгээр цагдаа нарт лекц уншиж баахан зогслоо. Хүүхдийн эрхийг хамгаалах нь төрийн үүрэг гэж хэлээд хүүхдийг тусад нь аваад яв аа гэхээр энэ чинь ээж нь ш дээ, салгаж болохгүй ш дээ гээд шийрэгнээд зогсох юм. Даан ч яавдаа. Цагдаа нар нь хэндээ эр бяраа гаргадаг билээ дээ. Энэ бяцхан хүүгийн төлөө эр бяраа л гаргах хэрэгтэй байна шүү дээ. Олон жилийн өмнө би Мишээл охин гээд нийтлэл бичээд нийгмийн анхааралд хүргэж байсан. Зарим тань санаж буй биз. Цагдаа нар арга хэмжээ авалгүй орхисоноос согтуу аав ээж нь 1 настай охиноор нэлээн хэдэн жил архины мөнгөө олж байхад цагдаа, шүүх, хүүхдийн байгууллага ямар ч арга хэмжээ авалгүйгээр олон жил болсон байсныг “Гэртээ харих замд” төслийнхөн охиныг авч асрамжинд өгсөн байсан. За ингээд түүхээ цааш нь үргэлжлүүье. Цагдаа нар өөрийгөө ээж нь гэж хэлсэн согтуу эмэгтэйтэй хамт хүүг аваад хэлтэс рүү явлаа. Бас нэг машинтай 2 цагдааг би авч үлдээд Агаанаа маань охиноо таксинд суулгаад хүүхдийн хоол өгөөд явуулсан тул ирэхээр нь араас нь өгч явуулья гээд хамт хүлээнгээ үргэлжлүүлэн тэр хоёрт баахан лекц уншив. Маша маань сүүгээ барьсаар аахилан ирлээ. Сүүг цагдаа нарт өгч явуулаад \бас тал сав хүүхдийн хоол\ заавал хооллоорой, хүүг аюулгүй газар аваачаарай, би шалгана шүү гээд явууллаа. Цагийн дараа утасдлаа. Яасан гэж асуусан чинь хаягийг нь тогтоогоод гэрт нь хүргэсэн гэж байна. Харин ч аюултай газар нь согтуу ээжтэй, согтуу хамсаатнуудтай нь аваачаад орхисон ийм л цагдаатай ард түмэн бид. Энэ нийтлэлийг цагдаагийн ерөнхий газрын дарга нар нь хартал шейрлээрэй. Бяцхан хүүг аюулгүй газар байршуулаад, согтуу эцэг эхээс нь салгах, сайн хүмүүсийн гарт өгөх арга хэмжээ автал нь энэ нийтлэлийг шейрлээрэй. 

Миний сэтгэлийг эмзэглүүлэн, зүрхийг минь хөндөж, элгийг минь эмтэлсэн зүйл бол өлсөөд уйлж буй, архичин ээж аавын гар дээр тарчилж буй бяцхан сүнс мөн байсан ч үүнтэй адил хөндсөн зүйл бол согтуу эмэгтэйн гар дээр уйлж буй бяцхан хүүхдэд бүтэн өдрийн турш хэн ч туслалцаа үзүүлээгүй тэр аймшигтай хүйтэн цэвдэг, хувиа хичээсэн хүмүүсийн араншин. Хажууд нь Хар сувдыг засварлаж буй залуус ажлаа хийж байсан. Тэднээс асуухад энэ хүүхэд өдөржин ингэж уйлсан гэж хэлсэн. Би очоод та нар яагаад тусалдаггүй юм бэ, та нарын сэтгэл хөндүүрлэхгүй байна уу гэж асуухад бригадын дарга бололтой залуу хээв нэг бид ажлаа хийж байна гэсэн юм даа. Намайг хүүхдийг тэвэрье гээд зогсож байхад хажуугаар өнгөрсөн хүмүүс тэднээс зугтааж, холуур өнгөрч байлаа..... Үүнд миний хамгийн их дургүй хүрсэн юм. Зовлонд живсэн эх архины боол болчихоод ингэж суугаа нь ойлгомжтой. Харин бусад нь.............хүнийг, хүүхдийг хайрлан энэрэх сэтгэл хаачив?????? Хөгжсөн нийгмийн хүмүүсийн хамгийн чухал чанар нь зовогсдоо энэрэн хайрладаг, тусламжийн гараа сунгадаг нинжин сэтгэл, сайн мөс чанартай учраас л хөгжсөн байдаг юм даа гэж бодоод эмзэглэсэн сэтгэл хөндүүрэл маань энэ улс түмний төлөөх миний сэтгэл зүрхний дуудлагыг өрдөн шатаах мэт боллоо.

Манжаагийн Ичинноров

Улаанбаатар хот.

2016 оны 5 дугаар сарын 31

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.98Зочин   • 6 сарын 30. 11 цаг 27 минут

uls oron mini suirch bna.ard tumen ni udriin hooloo l bodoj amidarch bn.bostsgooyo darlagdsan arduudaa.negdetsgeeyee mongolchuudaa.hen negen udirdaad garaad ireech.negdii,niilii,bosotsgooyooooo

119.40.102.66Сэтгэгдэл   • 2016, 5 сарын 31. 19 цаг 00 минут

НЭМГ-ын МУБХЗХ-ийн дарга болон СХШХ-ийн дарга гэх 2 хүүхэн тусгай зөвшөөрлийг чинь гаргаж өгнө гээд нүүрэндээ батокс тариулаад явж байх юм, бас сураг дуулах нээ тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гээд л хүмүүсээс хахуул авч байх юм ямар нь хахуул аваад нүүрээ гоёо болгоод ямар нь хонгийн хоол үгүй суудаг байнаа

95.82.135.190Зочин   • 2016, 5 сарын 31. 16 цаг 51 минут

Sain bna uu uuriinhuu hiij chadah yumaal hiisen bna svv dee yund n neg negnee muulaj baidag yum dee

202.179.11.222Зочин   • 2016, 5 сарын 31. 15 цаг 49 минут

Iib l cebdeg setgeltei ard tumen bolj dee bid

203.91.118.180зочин   • 2016, 5 сарын 31. 15 цаг 47 минут

цагдааг буруутгах бишээ ийм эрх зүйн зохицуулалтгүй төрийг буруутга өөрөө өмнө нь бас ийм хүүхдийг эцэг эхээс нь салгаад асрах төвд өгч бсан гэж бна одоо тэр хүүхдийн хувь заяа амьдрал ямар бгаад эргэж нэг удаа ч гэсэн анхаарал тавьсан уу мөн өөрөө ажлаа хийж яваа 2 цагдаад лекц уншиж бхаар энэ хугацаанд иймэрхүү хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаар ямар дорвитой ажил хийсэн юм вэ гэж асуумаар бна

116.41.198.69Зочин   • 2016, 5 сарын 31. 15 цаг 16 минут

Hargis daranguilaliin niigemd amidrah huurhii huuhed

116.41.198.69Зочин   • 2016, 5 сарын 31. 15 цаг 14 минут

Naana chini songuuli boloh geed humuus uhaangui bhad yun huuhed huuhdiin ami yriad bnaa mongolchuud hunii amiig avch heleltsehee bsan shdee.ter chini ardchilal garch irehed alga bolson ym.shorgooljnoos hymdhan amitai ard tumen.tsagdaa huulia medeh uu.ta yr ni hengereg deldej bhad hashgiraad bna.

46.182.106.190Зочин   • 2016, 5 сарын 31. 14 цаг 35 минут

энэ авгай од болох гэж ядчих юмаа. хүүхдийг нь салгаад хүргэж өгдөг хуультай билүү, хууль нь байхад хүлээж авдаг газартай билүү, хүргэж өгөөд байх бензинтэй билүү. надад хариу хэлж өгөөч хуульч нараа. ИЧинноровоо

46.182.106.190Зочин   • 2016, 5 сарын 31. 14 цаг 32 минут

с

112.72.8.142Зочин   • 2016, 5 сарын 31. 14 цаг 05 минут

Сонгуулийн өмнө бичсэн бол санал өгөх байлаа, даанч яав. Сонгуулийн жилүүдэд яагаад иргэдээ, сонгогчидоо сэтгэл тавих сэтгэл дутав аа.

103.23.51.2АНИА   • 2016, 5 сарын 31. 14 цаг 27 минут

ЭХЭЭС ХҮҮХДИЙГ НЬ САЛГААД ХААНА АВААЧДАГ ЮМ. ЭХ НЬ ГАЛЗУУ УЙЛЖ НЭГ ЗУРАГТААР ГАРААД ЧИ ӨӨРӨӨ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЭРДЭНЭЧИМЭГТЭЙ ХҮРЧ ИРЭЭД НЯЛХ ХҮҮХДИЙГ ЭХЭЭС НЬ САЛГАЖ ХОРЬДОГ ЯМАР ХАРГИС ЦАГДААТАЙ УЛС ВЭ ЧИНГИСИЙГ ХАРТАЛ ШЕЙР ХИЙ ГЭЖ Л УЛСТӨРЖИНӨ БИЗ. ЭХЭЭС НЬ ХҮҮХДИЙГ САЛГАЖ ДУЛААН БАЙРАНД ЦАГДАА АВААЧИЖ МАНАДАГ ГЭХ ЯМАР ГОЁ ХУУЛЬТАЙ, ГОЁ ТАСАРЦАН ХАНГАМЖ ЯРЬДАГ ЧАВГАНЦ ВЭ. БИТГИЙ Л ШИНЭЧЛЭЛ ХИЙЧЭЭСЭЙ

202.72.242.177Болор   • 2016, 5 сарын 31. 14 цаг 04 минут

Тэр нялхын өмнөөс чамд баярлалаа гэж хэлье.

103.23.51.2АНИА   • 2016, 5 сарын 31. 14 цаг 27 минут

ЭХЭЭС ХҮҮХДИЙГ НЬ САЛГААД ХААНА АВААЧДАГ ЮМ. ЭХ НЬ ГАЛЗУУ УЙЛЖ НЭГ ЗУРАГТААР ГАРААД ЧИ ӨӨРӨӨ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЭРДЭНЭЧИМЭГТЭЙ ХҮРЧ ИРЭЭД НЯЛХ ХҮҮХДИЙГ ЭХЭЭС НЬ САЛГАЖ ХОРЬДОГ ЯМАР ХАРГИС ЦАГДААТАЙ УЛС ВЭ ЧИНГИСИЙГ ХАРТАЛ ШЕЙР ХИЙ ГЭЖ Л УЛСТӨРЖИНӨ БИЗ. ЭХЭЭС НЬ ХҮҮХДИЙГ САЛГАЖ ДУЛААН БАЙРАНД ЦАГДАА АВААЧИЖ МАНАДАГ ГЭХ ЯМАР ГОЁ ХУУЛЬТАЙ, ГОЁ ТАСАРЦАН ХАНГАМЖ ЯРЬДАГ ЧАВГАНЦ ВЭ. БИТГИЙ Л ШИНЭЧЛЭЛ ХИЙЧЭЭСЭЙ

202.21.98.166Зочин   • 2016, 5 сарын 31. 13 цаг 56 минут

2 МАШИНТАЙ ЦАГДАА БИШ БАЙМААР ЮМ. ЯАЖ ЦАГДАА /1/ 2 МАШИНААР ИРЭХ ВЭ ДЭЭ. МАШИНТАЙ 2 ЦАГДАА БУС УУ

202.131.238.115Зочин   • 2016, 5 сарын 31. 13 цаг 49 минут

зөв сэтгэлтэй явахад амьдрал сайхан, танд хүүгийн аав,ээжийн өмнөөс баярлалаа гэж хэлье

122.201.31.2131213   • 2016, 5 сарын 31. 13 цаг 16 минут

Хүмүүс бид ингэтлээ хувирч ,өөрчлөгдөж байна.Үүнд төр засаг ч,нийгмийн хувьсал ч,хүмүүс бид ч буруутай.

202.21.101.250Зочин   • 2016, 5 сарын 31. 15 цаг 16 минут

horwoo gej hvsel hyasalaar dvvren yum daa.zarim hvvhed hereggvi hvmvvst hvvhed garaad l bdag.hvseed bga negniig ni hyasaad bdag

Шинэ мэдээ

Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Азийн аварга боллоо4 цаг 3 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 цаг 27 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд7 цаг 37 минутын өмнөСирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ7 цаг 47 минутын өмнөЭлвис Преслигийн тухай сонирхолтой баримт7 цаг 52 минутын өмнө2019 оны онгон байгалийн шилдэг зургууд7 цаг 57 минутын өмнөХятад, Балба хоёр Эверестийг дахин хэмжихээр тохиролцжээ8 цаг 2 минутын өмнөДэлхийн хамгийн хөөрхөн охид8 цаг 7 минутын өмнөИхэр сувилагчид ихэр охидыг эх барьжээ8 цаг 12 минутын өмнөАНУ тэргүүтэй эвсэл Сири дэх зэвсгийн агуулахаа устгажээ8 цаг 17 минутын өмнөП.Баярмагнай: Дуулж явах хамгийн сайхан шүү8 цаг 22 минутын өмнөТурах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу8 цаг 27 минутын өмнөГовь-Алтай аймгийн нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу үнэлэгдлээ8 цаг 32 минутын өмнө“GEM OKTOBERFEST” шар айрагны "Хамгийн том фестиваль" болов8 цаг 36 минутын өмнө75 настай энэтхэг эмэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ8 цаг 37 минутын өмнө108 мөргөх нь жин хасахаас гадна ямар ач тустай вэ8 цаг 42 минутын өмнөӨвдөг яагаад гардаг вэ8 цаг 47 минутын өмнөEminem-ийн ДҮРЭМ: Үеийнхэндээ хүндлүүлэхийг хүсвэл РЕП дуул8 цаг 52 минутын өмнөРеппер Тимати хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа8 цаг 57 минутын өмнөГоломт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ8 цаг 59 минутын өмнө7 дахин өндөр үнээр зарагдсан зураг9 цаг 2 минутын өмнө”Friends” цувралын жүжигчид 25 жилийн дараа9 цаг 7 минутын өмнөНэг тэрбум удаа үзсэн 1980-аад оны анхны дуу тодорчээ9 цаг 12 минутын өмнөДалай, тэнгисийн цэвэрлэгч9 цаг 17 минутын өмнө“Беларусь Барби” хүнд цохилтоор ялагдлаа9 цаг 22 минутын өмнө“Токио-2020” наадмын марафон гүйлтийн тэмцээн Саппород болж магадгүй9 цаг 27 минутын өмнөТрамп Талархлын баяраар "ажилгүй болж" мэдэх нь9 цаг 32 минутын өмнөЭлэгний хатуурал өвчний үеийн хоолны онцлог9 цаг 37 минутын өмнөЗүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө9 цаг 42 минутын өмнө6G технологийг 10 жилийн дараа нэвтрүүлж магадгүй9 цаг 47 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.