2016 оны 5-р сарын 31
15 цаг 25 минут

Нүцгэрч үлдсэн манай оюун санаан дээр хамаг муу муухай бүхэн ирж шавсан

Аливаа үндэстэнд сэргэн мандлын үзэл санаа амин чухал зүйл байдгийг өнгөрсөн 26 жилийн түүх бидний яс маханд ортол хэлж өглөө. Социализмын үед тодорхой үзэл санаа байсан. Гэвч тэрхүү соц үзэл санаа нь монгол үндэстний язгуур мөн чанар, өв соёлд тэр бүр таарч тохирохгүй зүйл байв. Харьцуулаад хэлбэл, 48 размерийн хүрэм таардаг надад 52-ийг духчихсан шиг л... Гэсэн хэдий ч тэр нийгэм монголчуудад, монгол оронд их зүйл өгсөнийг үгүйсгэх боломжгүй юм.
Социалист үзэл санаа жам ёсоор цаг нь ирж, халагдахад оронд нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөнөөс өөр ямар ч үзэл санаа гаргаж ирсэнгүй. Соц үзэл санааг муу муухайгаар нь баалан донгодож байгаад хуу татаад хог дээр чулуудаж орхисон. Тийм атлаа оронд нь ямар ч итгэл үнэмшил, үзэл санаа гаргаж ирсэнгүй. Нэг үгээр хэлбэл, өмсөж байсан хувцасыг нь хуу татаж, хог дээр чулуудсан атлаа оронд нь ямар ч юм өмсгөсөнгүй, нүцгэн чигт нь үлдээсэн. Ард түмний оюун санааг нүцгэлж орхисон. Оюун санаа нь итгэл үнэмшил, үзэл санаагүй болж нүцгэрч үлдсэн ард түмэн ямар байдгийг өнөөдөр бид харж байна.
“Нэгийг хулгайлахад гар хэрэгтэй нэлээдийг хулгайлахад бүлэг хэрэгтэй, бүр ихийг хулгайлахад хууль хэрэгтэй, нэлэнхүйд нь хулгайлахад үзэл суртал хэрэгтэй” гэсэн үг байдаг.
Тэгэхээр бид үзэл суртал гэсэн хөгжлийн гол зэвсгээ тавиад туучихсан. Харин хүн болгон юу дуртайгаа хэлж үйлдэж, хамгийн бүдүүлэг загнадаг нийгмийн тогтолцоог бий болгочихоод үүнийгээ ардчилал гэж хэлж байна. Энэ бол ардчилал биш. Хэлж, хийхийн тулд эхлээд хариуцлага гэдгээ санаж, сэрж байх учиртай. Хариуцлага, үүрэг гэдэг зүйл үгүй бол ардчилал утгаа алдана. Бид ийм л байна.
Хамгаалалтгүй нүцгэрч үлдсэн манай үндэстний оюун санааны орон зайд гаднын хортой үзэл суртал, янз бүрийн шашин, муу муухай, бэртэгчин, адгийн бүхэн ирж шавсан. Энэ бүхнийг цэвэрлэхгүй бол манай үндэстэн урагшаа гишгэхэд хэцүү.. Оюун санаа ийм байдалтай байх аваас наанаа мянган сайхан ухаалаг утас барьж, ганган машин унаж, өндөр өндөр шилэн байшин барьсан ч цаанаа хөгжлийн нөөц чадамжгүй болдог. Харамсалтай нь бид өнөөдөр ийм л байдалтай байна.
Товчхондоо бидэнд сэргэн мандлын үзэл санаа хэрэгтэй, тэр үзэл санааг зүрх сэтгэл, оюун санаандаа тээж явдаг хүмүүс хэрэгтэй байна.
..
"Соён гэгээрүүлэгч ТВ"-ээр өгсөн ярилцлагаас...

Б.Наминчимэд

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.22.35Зочин   • 2016, 6 сарын 1. 20 цаг 57 минут

н сүйрэл мүйрэл ямар нэгэн авах танаггүй бохир заваан юм болоод байгаа юм ерөөсөө байхгүй. хүний нийгэм ийм л байдаг. сайнтай муутай. гэрэлтэй сүүдэртэй. та нарын яриад байгаа тийм агуу их зөвхөн гэрэл гэгээгээр дүүрсэн тийм нийгэм хаана ч хэзээ ч бий болохгүй. тийм нийгэм байгуулах бүх оролдлого эцэстээ нуран унадаг юм. бүү хоосон чалч. номин чимэд гэж нэг балиар заваан юм үмхий амаараа тэнэг хүмүүсийн тархи толгойг хордуулахаа боль.

103.10.22.35Зочин   • 2016, 6 сарын 1. 20 цаг 53 минут

ллоо. ер нь иймэрхүү худлаа цэцэрхэгч нараас л аль болох хол байх хэрэгтэй. тэд нэг их ард түмэн улс орон нийгэм ирээдүй энэ тэр гэж хуцацагаах болов ч үнэн хэрэгтээ бүхний дээр зайдлан ноён суух л эцсийн ганц зорилоготой байдаг. хүмүүс та нартай наргүй зүгээр амьдардгаараа амьдрах болно. та нар санаа зовох хэрэггүй. эрчүүд нүүрсээ ухангаа архиа уудгаараа уусаар, хүүхнүүд зуухны дэргэд хөлсөө шувтрангаа хүүхдүүдээ хоололсоор амьдрал үргэлжжтлдгээрээ үргэлжлэнэ. ямар нэгэ

103.10.22.35Зочин   • 2016, 6 сарын 1. 20 цаг 48 минут

бүү улин хуцацгаа. ямар үхсэн элэн эцгийн чинь сэргэн мангдалын үзэл санаа манаа. битгий энэ дэлхий дээр байдаггүй юм ярьж худлаа цэцэрх. хүмүүсийг зүгээр орхи. тэд зүгээр л амьдрахыг хүсч байна. иймэрхүү муусайн дутуу дулимаг боловсорсон сэхээтэнцэрүүд л өөрсдөө ч зүгээр амьдарч чадахгүй бусдыг ч зүгээр байлгахгүй. дандаа худлаа гоё юм ярьж цэцрхэнэ. ленин гитлер мао нар яг л та нар шиг нийгмийг тэр чигээр нь сайн сайхан болгож хүмүүсийг зөв боддог зөв амьдардаг зөв юм хийдэг болгох гэж мугуйдлан зүтгээд үр дүнд ямар гээчийн амьдын там бий бо

202.179.23.66Зочин   • 2016, 6 сарын 2. 1 цаг 25 минут

чи дэндүү дасал болжээ

202.179.11.10Зочин   • 2016, 6 сарын 1. 18 цаг 51 минут

Бидэнд өнөө маргаашаа аргацааж хэдэн төгрөг олохыг бодохоос өөр эрхэм зорилго гэж алга болсон Нийгэм харанхуй болж байгааг бид бэлхнээ харж байна Наад жишээ нь мухар сүсэгт хэтэрхий итгэдэг болсноос шар хувалзууд асар их үржсэн Тэгээд түүнийгээ шүтэх эрх чөлөө гэж зөвтгөнө хүмүүс юу ч уншихаа больж сэтгэхүйгээ хөгжүүлж амьдрал нийгмийн үйл явцад үнэлэлт өгч чадахаа байсан, дам яриа хөөрцөглөсөн үйл явцад итгэнэ гээд л зөндөө дөө

202.179.11.10Зочин   • 2016, 6 сарын 1. 18 цаг 45 минут

Ийм байдалд орсон уу гэвэл орсон Гэхдээ үнэнийг бичиж хүмүүсийн оюун санаанд дохио өгч л байхгүй бичсэн хүнийг харааж зүхээд байвал хэн үүнийг чинь хийх юм бэ Хэн ч хийхгүй дуугарахгүй явсаар хөөрхийлөлтэй нийгэм бий болчихвол яах юм бэ Японы сэтгүүлч эмэгтэй монголчууд харагдах байдлаар л үнэлдэг гэсэн нь оюун ухааныг үнэлдэггүй гэсэн үгээ

77.22.135.71lamjab   • 2016, 6 сарын 1. 15 цаг 10 минут

odoo saxal taviad tatam ug bicheed bai...

58.229.249.33gal   • 2016, 6 сарын 1. 13 цаг 31 минут

uneniig helev..

202.21.96.18Зочин   • 2016, 6 сарын 1. 10 цаг 28 минут

ЧИ ХЭН БЭ? ЧИ АРДЧИЛАЛЫГ ТИЙМ САЙН МЭДДЭГ БАЙСАН ЮМ БОЛ ТЭР ҮЕД ЗААГААД ӨГӨХГҮЙ ХААНА НУУГДАЖ БАЙСАН ЮМ БЭ. БИТГИЙ ТЭГЖ ЦЭЦЭРХЭЖ БАЙ!!!

202.55.191.130Гоё л хэлэх юм, гэхдээ   • 2016, 6 сарын 1. 9 цаг 40 минут

Хэн ч муухай байна, муу байна, хогийн байна гэж хэлж чадна. Үг хэл, үзэл бодолд бүү итгэ ҮЙЛ ХЭРЭГТ л итгэ гэж үг байдаг.

122.201.21.23Зочин   • 2016, 5 сарын 31. 23 цаг 50 минут

Ийм хүн их хуралд хэрэггүй ээ

202.179.11.10ойдаа   • 2016, 5 сарын 31. 21 цаг 30 минут

Лалын орны иргэдийг хэдэн хэсэг болгож цус урсгасан шиг биднийг тийм болгох гэсэн далайн чанадын эздийн ноход минь та нар монголын өөдтэй бүхнийг авчихаад үлдсэнийг даран дарангуйлна гэвэл гонж шүү Монголчууд тийм хонины бор морь биш шүү

202.179.11.10ойдаа   • 2016, 5 сарын 31. 21 цаг 26 минут

бидэнд мөнгөнөөс гадна хүн ёсоор амьдрах гэгээн сайхан орчин хэрэгтэй байна.Бидэнд дээр нь тарвалзан хэвтэж мөнх хөх тэнгэрээ харж уужим амьсгаа авч сэтгэл санаагаа уужруулан байх сайхан эх орон байна.бидэнд буянт малынхаа хушууг арчин уучлал гуйж хүнсэндээ хэрэглэх цагаан сүүг ууж амьдрах боломж байна Байгал дэлхийнхээ хишгийг хүртэж амьдрах буян заяа байсаан. Гэтэл юу гээчийн шуналын ад зэтгэр хаанаас ирж бидний оюун санааг бузартуулан булингартуулаваа. Алив хэлээч ардчилал гэдэг хоосон зүйл амлагчид аа Оюун санаа итгэл үнэмшил гэдгийг яах гэ

103.212.117.219Sergelen   • 2016, 5 сарын 31. 18 цаг 30 минут

'' Mongolchuud '' oyunii hoosrold oroogui setgehuin hyamrald orson , niigmiig shine huuchin gej yalgavarlah hereggui , sots niigem nuran unah ni todorhoi baisan gagtshuu shiljiltiig zuv hiih l baisan uls ornii hugjild hamgiin teertei ni avilgal l baina , avilgajsan tur henii bii bolov gevel buruutang odoo haih ni ungursun boroonii hoinoos tsuv numruhtei adil tegeheer bid uragshaa harj amidrah heregtei '' tsag hugatsaanii hamgiin tom hulgaich bol shiidvergui baidal '' gedgiig alham burdee sanatugi

139.5.216.113Зочин   • 2016, 5 сарын 31. 17 цаг 58 минут

Humuus arai denduu huvia hicheesen buduuleg bnaa unheer manaihan oyun sanaand soeljoo baig gehed yadaj ahuin soeljoo niiteeree suraltsamaar bn

103.20.152.50Зочин   • 2016, 5 сарын 31. 17 цаг 21 минут

Монголд оюун санааны хоосролыг одоогийн төр барьж байгаа эрх баригчид бий болгож оронд нь капитализмийн хамгийн муу муухай бүхэнээр ард түмний тархийг угааж , худлаа шоу хийж ард түмний саналыг залилангийн аргаар авч өнөөдөр ардчилагчийн дүр эсгэж төрийн толгойд тухлан заларч байгааг цаг хугацаа бэлхэнээ харуулаад байгаа бус уу .Өнөөдөр ард түмэн дүр эсгэсэн ардчилагчдын тоглоомын золиос болж байна.

202.179.31.113Зочин   • 2016, 5 сарын 31. 16 цаг 01 минут

Багабанди гуайн энэ хүү харин овоо зөв юм бичээд байдаг хүүхэд үү дээ. айн

203.91.118.70Зочин   • 2016, 5 сарын 31. 15 цаг 54 минут

Уг нь 90 онд байсан юм аа. Баабар устгачихсан юм. Польшоос баахан худлаа юм орчуулаад.

202.21.106.131Зочин   • 2016, 5 сарын 31. 15 цаг 44 минут

Бидэнд яг үнэндээ оюун санаа гэх юм алга л даа. Бид самжтай л их ойролцоо байна. Дэлхий дахинд ч тэгэж харагдаж байна. Нийгмээрээ жаахан иргэншиж, гэгээрмээр л байна даа.

178.164.156.65Зочин   • 2016, 5 сарын 31. 15 цаг 33 минут

yag uneniig xeljee

202.21.125.206АЛТАЙН СОНГОГЧ   • 2016, 6 сарын 2. 9 цаг 31 минут

ЭНЭ ХҮҮХЭД ГОВЬ-АЛТАЙН ХҮҮ АЛТАЙД НЭР ДЭВШИЖ БАЙГАА АУГАА СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ Л.ТҮДЭВИЙН ШАВЬ ЦЭВЭР ОНЦ СУРЛАГАТАН ХОНЬЧИН АЧИГЧ ХҮРТЭЛ ХИЙЖ ҮЗСЭН БИДНИЙ АМЬДРАЛЫГ ДЭНДҮҮ АМСАЖ ҮЗСЭН БАГААСАА ИХ УХААНТАЙ СЭТГЭЛ САЙТАЙ ХҮҮХЭД БАЙСАНЫГ БИ МЭДНЭ ДЭМЖЭЭРЭЙ ЭНЭ ХҮНЭЭС ӨӨР БУСАД НЬ ЯМАРХАН ДАРГАНЦАРУУДЫГ ТА БҮГД МЭДНЭ.

Шинэ мэдээ

Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд4 цаг 55 минутын өмнөБНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа4 цаг 58 минутын өмнөЭцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог5 цагийн өмнөМиами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа5 цаг 5 минутын өмнө“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ5 цаг 10 минутын өмнөХятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ5 цаг 15 минутын өмнөАхмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ5 цаг 20 минутын өмнөШинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа5 цаг 20 минутын өмнөШинэ жилийн баяр ба дуучдын ханш5 цаг 25 минутын өмнөТанзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө5 цаг 30 минутын өмнөНисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ5 цаг 35 минутын өмнөЖирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу5 цаг 40 минутын өмнөБ.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан5 цаг 45 минутын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна5 цаг 50 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ5 цаг 55 минутын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв6 цагийн өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна6 цаг 5 минутын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана6 цаг 10 минутын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд6 цаг 15 минутын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ6 цаг 20 минутын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна6 цаг 25 минутын өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ6 цаг 30 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?6 цаг 35 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ6 цаг 40 минутын өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА6 цаг 45 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй6 цаг 50 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ6 цаг 55 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ7 цагийн өмнөХамгийн сонирхолтой нэр7 цаг 5 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ7 цаг 10 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.