6-р сарын 3
11 цаг 14 минут

Америкийг мэдэхгүй алиатаж, Солонгосыг ойлгохгүй солиорох

Би заримдаа Хобби, Орчлон сургуулийн ойрхон байдаг кафед орж суудаг юм. Нэг биш олон удаа тэнд орж ирж байгаа хүүхдүүд хоорондоо зөвхөн англиар ярихыг сонсож билээ. Харахаар Монгол хүүхдүүд, кафен зөөгчтэй ямар ч асуудалгүй Монголоор ярина. Тэгвэл American School гэх мэт жилийнх нь төлбөр арван мянган доллараас дээгүүр яригддаг сургуулийн хүүхдүүд Монгол хүнтэй ч олигтой ярьчихаж чадахгүй ярвагнана.

Солонгос солиорлыг зөвхөн савангийн дууриар хэмжих аргагүй болжээ. Солонгосын хөгжим, урлаг, хоол, амьдралын хэмнэлд дурласан бүхэл бүтэн залуу үе гарч ирж айлгана. Хэдэн жил ажил хийж ирчихээд “Ааа шибалнумааааа …” гэж орилоод байдаг ах нарыг бодвол арай дөнгүүр хэлтэй ч цаанаа л нэг хиймэл хоосон төрхнүүд хаа сайгүй харагдана.

Хүүхдэд буруу өгөмгүй байна. Явж явж эцэг эхчүүд, төрийн бодлого, боловсролын тогтолцооны алдаа ! Яагаад Монгол хүүхдийг Монгол гэсэн бүхнээс нь салгах гэж оролдоно вэ ? УИХ-н гишүүд, сайд дарга нар нь өөрсдийн хүүхдээ багаас нь Монголоор ярьдаггүй сургуульд оруулж, зарим тохиолдолд шууд гадаад руу явуулчих юм. Энэ хүмүүс үндэсний аюулгүй байдал гэж ярих, улсын бодлого тодорхойлох эрхтэй юу ? Гадаад хэлээр сайн ярьдаг хүн Монгол улсад хэрэгтэй байна гэж би бодохгүй байна. 40 сая хүн ярьж байгаа Солонгос хэлтэн дээр заримдаг Солонгос хэлтэй нэг хүүхэд нэмэх нь утга учиртай гэж бодохгүй байна. Хэдэн тэрбум хүн ярьж байгаа англи хэлтэн дээр нэг хүүхэд нэмж үйлдвэрлэх нь чухал гэж харахгүй байна. Харин 3-хан сая хүнтэй Монгол хэлтэн дээрээ нэг ч гэсэн Монгол хэлээрээ зөв бичиж ярьдаг, Монгол улсынхаа түүх уламжлал, ёс заншлыг мэддэг хүүхэд нэмэх хэрэгтэй гэж бодож байна. Хятад хүмүүс гадаадад ч хоорондоо бараг англиар ярьдаггүй. Энэ бол бодлого ! Ер нь бол хүүхдийг 13 нас хүртэл нь гадаад хэл гэхээс илүү төрөлхи хэлийг нь маш сайн зааж сургах, тэр хүртэл хүүхэд хэлээр дамжиж үндэсний сэтгэхүй, эх оронч үзэл суудаг гэж учир мэдэх олон хүн, эрдэмтэд ярьдаг.

Илүү эмгэнэлтэй нь бид гадаадын соёлоос зөвхөн хөөсийг нь долоож байгаа явдал юм. Шинэ үе маань зүгээр л MTV, Facebook-н бүтээгдэхүүн боллоо шүү дээ. Хөхөө гаргасан хэдэн дуучин, холливуудын хэдэн кино л ойлгохоос яаж энэ нийгэм бий болсон, дайны дараахь Солонгос улс ямар байсан, яаж босож ирсэн, И сүн шин гэж ямар жанжин байсан, Хён дэ, Самсунг яаж хүчирхэгжив ? … Ийм зүйлийг сонирхож байгаа K-Попчид байна уу ? Segregation гэж юу байв ? Эд бараа мэт зарагдаж ирсэн хар арьстанууд хамгийн анх яаж тэмцэв ? “Нохой Хятад хүн хоёр орж болохгүй!” гэсэн сануулгатай цэцэрлэгт хүрээлэн барихыг зөвшөөрч байсан Шанхай хотын иргэд яаж өнөөдөр амьдарч байна ? Эрх чөлөө АНУ-д хэрхэн мандав ? Энэ бүхнийг сонирхож байгаа мундаг хэлтэнүүд хэр их байна !

Надтай Монгол хүн ирээд миний мэддэг гадаад хэлээр ярихад би өөдөөс нь Монголоор л ярьдаг. Би зөвхөн гадаад хүнтэй л тэр хэлээр нь ярина. Надад Монгол хүнтэй гадаадаар ярих шаардлага байхгүй. Тэр бол ичгэвтэр явдал !

Ч.Ганжавхлан

45
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

45 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

45.117.32.5Зочин   • 2016, 6 сарын 5. 11 цаг 32 минут

Dayarshal manaih shig jijig vndestend hamgiin halgaatai! Bidniig avrah gantshan zam bol hel soyoloo deedlen hugjvvlj veiin vedee uvlvvlen vldeeh yum. Bidnees uur hen ch ene bvhniig hiihgvi hiich ch chadahgvi!

45.117.32.5Зочин   • 2016, 6 сарын 5. 11 цаг 21 минут

Unuu tsagiin emgenel! Tsum korea,english,china hel surch avaad tiish nvvh gj bga yum shig ayaglah yum. Tsetserlegees 5r angi hvrtel gadaad heliig horiglo!

202.179.11.10Зочин   • 2016, 6 сарын 5. 10 цаг 15 минут

англичууд зөвхөн англиар л ярьдаг учир англи орон хүчтэй байдаг гэж тэдний нэг удирдагч хэлсэн байдаг юм билээ. Шинжлэх ухааны ололтууд шинээр бүтээсэн бүхэн дэлхийд танигдахдаа зөвхөн англиар байх ёстой гэж тэд үздэг юм билээ.тиймээс тэдний хэл дэлхийн хэл болсон биз Түүнээс бид суралцалгүй яахав Харин эх хэлээ түүнээс илүү мэдэж хадгалж хайрлах нь бидний үү

202.9.42.4Зочин   • 2016, 6 сарын 5. 2 цаг 42 минут

Ха ха чойном ахаатны хүсээд байсан нийгэм бөлгөө

43.242.243.124zochin   • 2016, 6 сарын 5. 1 цаг 24 минут

HULGAICH LUIBARCH ABILGACHID IREEDUID ZUGTAANA GESEN TULUBLUGUUTEI BDAG

202.9.40.93Зочин   • 2016, 6 сарын 4. 20 цаг 46 минут

zov ontsgoos xarj bichsen bn.gexdee tanii ooriin duu oxin xurtel odoo ue n emgeneliin toloolol bolchixood bgaag ta medex biz.ooriigee oir toirniixnoo geree tegeed daraa ni toroo zas gedeg...

202.9.40.230Гэрэл   • 2016, 6 сарын 4. 19 цаг 23 минут

Монгол хүний зүрх сэтгэл дотор оршиж байдаг юм байна гэдэгт улам итгэж баярласан. Тэгэхээр манай залуучууд хүүхдүүд гадны хэл соёлыг сайн сурч, өөрийн улсыг харьцуулж байж монголоо сурталчилж таниулахад их хувь нэмэр оруулах байхаа!

202.9.40.230Гэрэл   • 2016, 6 сарын 4. 19 цаг 19 минут

Хувийн жишээгээ хуваалцмаар санагдлаа. Миний бага хүүхэд тв үзэж байгаад англи хэлийг 4 настайдаа сурч, монгол хэлнээсээ илүү ярьдаг болсон юм. Энд хэний ч оролцоо дэмжлэг байгаагүй ээ. Тэгээд англи хэл дээрх сувгуудыг их үзэж мэдээлэл авдаг болсон. Нэг удаа LUX tv суваг үзэж байгаад надад ууртай ирж хэлж байна, "энэ сувгийг би дахиж үзэхгүй, энүүгээр luxury destination дотор манай монголыг нэрлэхгүй байна, эд нар Монгол гэж гоё улс байдгийг мэддэггүй юм байна" гэж. Би тэгэхэд баярласан гэж. Улс, эх орноо гэх сэтгэл монгол хүний

202.9.42.1dd   • 2016, 6 сарын 4. 12 цаг 46 минут

yag unen neg ih hel us meddeg humuus boloh gej yaddag uim uu haishaa uim mongold bjiij uur heleer yariad balaar bdgiin

221.143.247.49ZOCHIN   • 2016, 6 сарын 4. 11 цаг 04 минут

SURCH MEDSEN ERDEMEE BOLOOD SURSAN HEL SOYOLOO HEREGTEI ZOV GAZARAA ZOV HEREGLEJ ASHIGLAJ AMIDRAH NI CHUHAL BOLOHOOS HELGII HAZGAI SURSAN NUHUDUUD MAYAG NI DENDEJ MEDEHGUI BAIJEEJ MEDDEG YUMSHIG AASHILJ HUDALAA HII HOOSON SETGEHUIGEER NIIGEMD HOR HOHIROL NEGENDEEE BURUU ULGER DUURAILAL UZUULJ BAIGAAD L BAIGAA YUM SHDEE.nIIGEM TER CHIGTEE UNEN BISH HUDAL HUURMAG BIYE UNELEGCH HOOSON TOLGOITNUUDAAR DUURCH MAYAG NI HETERSEN ....HEND CH HEREGTEI YUM.

202.21.106.139Зочин   • 2016, 6 сарын 4. 7 цаг 36 минут

БИ ӨӨРӨӨ 2 ХЭЛТЭЙ ТЭР ХЭЛЭЭ САЙН СУРСАН.БИ ЭНЭ 2 ТУСЛАМЖТАЙГААР ЮМЫГ АРАЙ ӨӨРӨӨР ХАРЖ БОДОЖ СУРСАН ШҮҮ ХҮН ОЛОН ХЭЛ МЭДДЭГ БАЙНА ГЭДЭГ ДАВУУ ТАЛ БОЛДОГ,ГЭХДЭЭ ХУДЛАА УНШИХ ЯРИХ ХЭМЖЭЭНД СУРСАН ЗҮЙЛИЙН ТАЛААР БОЛ ӨӨР ХЭРЭГ.СУРСАН БОЛ СУРСАН ШИГ СУРСАН БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ

27.123.214.116Зочин   • 2016, 6 сарын 4. 7 цаг 16 минут

Huuhded tsetserleg bolon 1-r angias gadaad hel zaahiig huuliar horigloh heregtei 5-angias gadaad hel zaahaar tusgaval zugeer

188.29.165.2Зочин   • 2016, 6 сарын 4. 3 цаг 25 минут

Delhiin davtsan gej yu baidiin, amaag ta nar har, sons, duurai l daa, mongolooroo l baiy l daa bugdeeree

109.8.220.44Зочин   • 2016, 6 сарын 4. 3 цаг 04 минут

ter xeltei uls ruuni zailuul muusain mongoloo golson shaarnuud

122.201.24.202zochin   • 2016, 6 сарын 4. 0 цаг 42 минут

Iim archaagui ataarhuu baij bolohguishtee.

202.9.40.110зочин   • 2016, 6 сарын 3. 23 цаг 57 минут

энэ тал дээр чанга бодлого хэрэгтэй.

150.129.140.106МОНГОЛ ХҮН   • 2016, 6 сарын 3. 22 цаг 25 минут

ЯДУУ МОНГОЛЧУУДЫГ БИТГИЙ ДОРД ҮЗЭЭРЭЙ ДАРГА НАРАА,ЯДУУСЫН ХҮҮХДҮҮД ХЭЛТЭЙ БОЛЖ,ХӨЛТЭЙ АМЬДАРМААР БАЙНА.ТА БҮХЭН АЛБААР ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ ХҮМҮҮС БОЛГОХ ГЭЖ ИЙМ СОНИН БОДЛОГО ЯВУУЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.

150.129.140.106МОНГОЛ ХҮН   • 2016, 6 сарын 3. 22 цаг 20 минут

ТЭНЭГ ХҮМҮҮС ТЭНЭГЭЭРЭЭ ДУУСДАГ ГЭЖ, ЯДАЖ ҮР ХҮҮХДИЙНХЭЭ БОЛОВСРОЛД ХҮРТЭЛ АНХААРАХ ГЭХЭЭР СОНИН СОНИН ЮМ ЯРИАД,ТӨРИЙН БОДЛОГООРОО ХҮРТЭЛ ХААЖ БООГООД, ЯАЖ МОНГОЛ ХҮН ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРНА ДАА ГЭЖ АЙЖ БАЙНА.

150.129.140.106МОНГОЛ ХҮН   • 2016, 6 сарын 3. 22 цаг 16 минут

ХӨДӨӨ ӨССӨН ЕРӨНХИЙЛЭГЧИЙГ ДАГАЖ САЛБАГНАХ ХЭРЭГГҮЙ.ЭНЭ БОДЛОГООС БОЛЖ МАШ ИХ ХҮҮХДҮҮД ХОХИРЧ БАЙНА.АРВАН ЖИЛ ТӨГСӨХДӨӨ ЯДАЖ НЭГ,ХОЁР ХЭЛ СУРААД ТӨГСВӨЛ ТЭР ХҮҮХДҮҮДЭД ХИЧНЭЭН ИХ ХЭРЭГТЭЙГ ЦӨӨН ХҮН ОЙЛГОНО

150.129.140.106МОНГОЛ ХҮН   • 2016, 6 сарын 3. 22 цаг 11 минут

ӨӨРСДӨӨ ЯМАРЧ ХЭЛ МЭДЭХГҮЙ БАЙЖ БИТГИЙ СОНИН ЮМ ЯРЬЦГАА.ХЭЛГҮЙГЭЭР ӨНӨӨДӨР ЯАЖ АМЬДРАХ ЮМ.ХАРИН Ч БҮР БАГААС НЬ ГАДААД ХЭЛ ЗААЖ СУРГАХ ХЭРЭГТЭЙ.МОНГОЛ ХЭЛ МЭДЭХГҮЙ ГЭЭД МОНГОЛ БИШ БОЛЧИХ УУ,

203.91.115.40Зочин   • 2016, 6 сарын 4. 13 цаг 27 минут

монгол хэлээр ярихгүй юм бол хэн чамайг монгол хүн гэх юм бэ

59.153.115.110Зочин   • 2016, 6 сарын 3. 19 цаг 03 минут

huuhduud unendee hetsuu bn shuu gants nyasluulj uzeegui gadaadaar yaridag 22 bayanzurheer garj uzeegui ch honkong amerik evropoor tenedeg iim humuus uls ornoo yah boloo

221.143.247.49Zochin   • 2016, 6 сарын 3. 15 цаг 37 минут

Myanga chamaig angilaar yarisan ch chamaig angli hun , america hun gej harahgui chi bol oniison nudtei namhan nuruutaich ondor nuruutai ch bai adilhan , har us bor, har aristai asia l torh baih bolno.Gadniihniig duuraij hiimel amidarsnaas ooriin unaj torson nutagtaa ezen ni baij gadnii oronuudaas dutah yumgui uls oronoo hugjuulj eh orondoo bid ezen ni bid l zurh setgelee ogch ireeduigee ulam bur tomoor harj hun amaa osgoj Mongol geh ih guren boloh ni bidnii zorilgo bish gejuu...Bid chadah l baih...

221.143.247.49Zochin   • 2016, 6 сарын 3. 15 цаг 31 минут

Ter gadaad heliih ni suraad yah yum bee Ter unagan gadaad heltei bolood yah yum bee gadagshaa garaad ter uls orond ni sursan erdmeeree amidarlaa gehed ooriin tsus yasnii eh oron yamar unet zuil bolohiig medersen ter uedee hendee gomdoj uhaarsan ter tsag mochdoo hediin hojimdson baih bidnii ireedui hoorhiiloltei. bid gadnii yumiig dagan duuraigaad ch Bidnii ongo torh us tsus yasaa bid ter huseed baigaa gadaad hun shig buteej chadahguigees hoish hezeed bid asia Mongolchuud neriig uhen uhtelee avch yavah bolno.

221.143.247.49Zochin   • 2016, 6 сарын 3. 15 цаг 25 минут

Ih zov zuitei zuil bichsen baina.Bid bugdeeree mongol hun bur setgel zovnih heregtei. Bidnii ur huuhed udam ugsaa tsaashid Mongolooroo yaroij setgej Mongolooroo amidran baijeej l Mongol oron urt udaan orshin togtoh bolnoo gedegiig bid bidnii ireedui bolson ur huuhed duu nartaa ueiin ued sanuulah yostoi gedegiig bid negen zugt harj neg husel temuulteigeer sanaj yavah yostoi.

180.98.37.77Зочин   • 2016, 6 сарын 3. 15 цаг 14 минут

За онгиороо юм бэ?би гадаад амьдраад монголоор ярьдаг.за энд ганц ч монгол байхгүй ш дээ!монголчуудтай снатлаад гоё монгол хүн байж монголooроо ярихгүй нээх баян айлын балай юмнууд.монголоор ярихгүй бол монголоос зайлаа юун инээдтэй юм бэ!би бол гурван хэлээр яриад тэд нар шиг хэнхэг тусаагүй л байна .монголоор яриацгаа

182.160.38.126Зочин   • 2016, 6 сарын 3. 14 цаг 16 минут

MONGOL HUND MONGOLOOR YRIJ SURAH NI HAMGIIN CHUHAL DARAA NI USAD HEL

182.160.38.126Зочин   • 2016, 6 сарын 3. 14 цаг 15 минут

ENE MINII SETGELIIG HODOLGOV.EH ORNOOSOO GARCH UZEEGUI HUMUUS GADNII SOELD AVTAH NI IH TUGEEMEL YUM.

103.26.195.51Soongo   • 2016, 6 сарын 3. 13 цаг 51 минут

Маш зөв сэдэв хөндсөн байна даа. Гэхдээ дунд сургуулийн боловсрол эзэмшихэд тэр өндөр төлбөр төлөх хэрэг юун билээ. Манай улсын сургуулиуд үнэхээр сайн. Гэхдээ ажиглаад байхад ийм сургуульд хүүхдээ сургаж байгаа эцэг эхчүүд ер нь хүүхдээ монголдоо амьдруулахгүй гэсэн бодолтой л ийм алхам хийдэг байх гэж ойлгодог.

183.81.171.135Зочин   • 2016, 6 сарын 3. 13 цаг 40 минут

МАШ ЗӨВ, ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ СЭДВЭЭР БИЧСЭН ТАНЬД ТАЛАРХАЖ БАЙНА ШҮҮ. МОНГОЛ ХЭЛИЙГ БАГАДАА СУРААГҮЙ ХҮН НАСАН ТУРШДАА ХАЗГАЙ ЯРИЖ, МӨН АЛДААТАЙ БИЧНЭ ХАРИН ГАДААД ХЭЛИЙГ ХЭЗЭЭ Ч СУРЧ БОЛНО. ЖИЛ БОЛГО ӨГДӨГ МӨНГӨНИЙХӨӨ БАРАГ 1%-ИЙГ ЦАГИЙН БАГШИД ӨГӨХӨД ХҮҮХЭД ЖИЛИЙН ДОТОР Л ТӨГС СУРДАГ ЮМ ДАА. ТӨРӨЛХ ХЭЛ ГЭДЭГ МАРТАЖ БОЛОШГҮЙ ҮНДЭСНИЙ СОЁЛ ЮМ ДАА.

202.72.245.122оо   • 2016, 6 сарын 3. 13 цаг 23 минут

иймэрхүү залуус орчуулга хийх гэж баллаж байна.Монгол хэл дээр агуулга нт гажуудаад түүнийг засдаг редактор гэж байхгүй.Телезизын эзэд нь ингэж хоосон мөнгө гарздаж байгагаа мэддэггүй юм уу.Монгол хамгийн ТЭНЭГ улс болж

202.70.34.244Зочин   • 2016, 6 сарын 3. 13 цаг 09 минут

Орос, Франц зэрэг улс орноороо бахархдаг улсын иргэд яг өөрийнхөө улсад бол яаж ч байсан гадныхантай англиар ярихгүй, үндэсний үзлээ гаргаад байдаг юм. Монголчууд ч юм дуурайхдааа сайн, Англи хэл сурах хэрэгтэй гэхээр хэт туйлшраад, эх хэлээ ч бүтэх бурахгүй хуйлрах юм. Гадаад хэл бол зөвхөн мэдээлэл олж авах хэрэгсэл болохоос мэдлэг биш

202.179.31.57залуу   • 2016, 6 сарын 3. 12 цаг 29 минут

энд үндэс эх оронч үзлийг дээдлэх явдал ямарч хамаагүй зүгээр л нэг соёл дээрээ хүлээгээд авчих соёл шүү дээ ер нь хүн түүх сурсан байна уу сураагүй байна уу бусдад ямар хамаа бна уг хүн өөрийгөө л хичээж явбал боллоо Монголдоо ч бна уу хаан ч байсан хаанахаар ч ярьсан бай ямар хамаа бнаа дадлага хийж яваа хүн л багаа биз чи ер нь эх оронч үзэл гэж мэдэхүү тэр чин бие биенийгээ хүндлэж хайрлах явдал гадаадын соёлыг даглаач гэх шиг яахав дээ дагжил байг тэгэж байгаад өөр соёл бас дагах л байлгүй нэг баригдсан хайрцгалсан юм шиг байхын

150.129.143.128Зочин   • 2016, 6 сарын 3. 12 цаг 29 минут

яг зөв сэдэв хөнджээ, би бас зайсангийн хавиар хааяа кофе шоп орж суудаг, гадаад монгол нь мэдэгдэхгүй англиар шулганасан хэлбэр загвар болсон хүүхдүүд зөндөө байдаг. Надад бол бахархал биш эмгэнэл санагддаг.

139.5.218.86zochin   • 2016, 6 сарын 3. 12 цаг 25 минут

tun zuv

122.201.21.145Зочин   • 2016, 6 сарын 3. 12 цаг 23 минут

кккк яг голыг нь олж хэлжээ, сармагчин шиг залуусыг

119.40.97.94Зочин   • 2016, 6 сарын 3. 11 цаг 50 минут

Зөв шүү. Маш чухал сэдвийг хөндсөн байна.

121.65.83.131batar   • 2016, 6 сарын 3. 11 цаг 44 минут

Tsow shv odonii zaluu chuud ohiduud gadaad gadaad hurtai ter tusmaan so garuudin tewsget bolj bn shv dee hedin haldar tugargunii toloo amaa uhus buzahgv bolj dee turuuin buruu mgl ajilin hulus bg shv turin bodilg muu bn

124.158.91.33Зочин   • 2016, 6 сарын 3. 11 цаг 36 минут

Зөв бичиж дэлхий арай ч англиар яриагүй байна,Энэ бол солиорол

59.153.114.190Зочин   • 2016, 6 сарын 3. 11 цаг 32 минут

англиар дэлхий тэр чигээрээ ярьж байна энд хоолоо олж идэх явдал чухал болохоос монголоор ярих чухал биш

150.129.143.128Зочин   • 2016, 6 сарын 3. 12 цаг 26 минут

hooloo olj idej bolnoo hen chuguisgehuu,gehdee eh orondoo mongol humuus hoorondoo eh heleeree l yarih yostoi,chi arai davchuuhan setgej bn

91.109.30.91Зочин   • 2016, 6 сарын 3. 12 цаг 07 минут

чи тэгээд үхсэндээ монголоор бичээд байгаа ллр вэ???

103.10.21.19Зочин   • 2016, 6 сарын 4. 12 цаг 32 минут

5:0

202.9.40.120Зочин   • 2016, 6 сарын 3. 11 цаг 48 минут

cham shig mongol gologiig hyatadad ochihod hyatadaar yari l gene jiriin irged ni solongost solongosoor l yari gene jiriin irged ni. orost orosoor l yari gene jiriin irged ni angli amerikt angliar l yarih bolno ugaasaa. engiin jiriin irgedtei bish ih deeguur yavdag tengeriin amitan boloh geed yadchihsan **** yaj ch altsaganaad haana ch ali ch uls orond ochson mongol bol ugaasaa dooshoo za. tednii huvid mongol hel bol zugeer l hog

202.179.31.242Зочин   • 2016, 6 сарын 3. 11 цаг 38 минут

*****

Шинэ мэдээ

Шуурхай: Лүн сумын чиглэлийн замыг хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа2 цаг 32 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна2 цаг 41 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа2 цаг 42 минутын өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо2 цаг 44 минутын өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?4 цаг 20 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна4 цаг 35 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна4 цаг 35 минутын өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ4 цаг 50 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд5 цаг 20 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө5 цаг 35 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ5 цаг 50 минутын өмнөҮхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ6 цаг 20 минутын өмнөУнаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ6 цаг 35 минутын өмнөХөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ6 цаг 50 минутын өмнөДэлхийн хамгийн баян улс7 цаг 20 минутын өмнөЖеннифер Лоуренс найз охиддоо гомджээ7 цаг 35 минутын өмнөТамхины тахал гэж юу вэ7 цаг 50 минутын өмнөЭЕШ маргааш эхэлнэ8 цаг 20 минутын өмнөӨнөөдрийн зурхай8 цаг 50 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 20 минутын өмнөШуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.