2016 оны 6-р сарын 6
10 цаг 33 минут

Монгол айл бүрт нэг төрийн албан хаагч бий

Монгол айл бүрт нэг төрийн албан хаагч бий. Тэр хүний цалин амьдралд нь хүрэлцдэггүй учраас бас нэг хүн нь аль нэг гадаад оронд ажиллахаар явдаг. Үр хүүхдээ ээж аавдаа ах эгчдээ үлдээгээд явна. Гуравдугаар ангид байхад нь солонгос явсан аав нь орост оюутан болсон хойно нь ирээд шалгалтаа өгчихөөд харихад нь бурхан болчихсон байсан гашуун түүхийн гэрч болж байлаа. Аавыгаа ганц удаа харсан бол гээд уйлж суухад нь аргадах үг олддоггүй юм билээ. Хоёр жаахан хүүгээ дүүдээ орхичихоод солонгос руу ажил хийхээр явсан эмч бүсгүй арваад жилийн дараа хүүхдүүдээ том болсон хойно нь ирээд даан их удалгүй хорт хавдраар хорвоог орхихыг харж байлаа. Эцэг эхээ санасан хүүхдүүд. Үр хүүхдээ санасан эцэг эх. Хүүхдээ гадаадаас иртэл нь үхэж үл болох, өвдөж үл болох тангарагтай хөгшид. Элэг бүтэн мөртлөө өнчин юм шиг өсөх хүүхэд нас. Өнөөдөр хангалттай сайн цалинтай бол үр хүүхдээ орхиж харийн нутгийг зорих уу?

 

Тэтгэврийн зээлтэй хөгшид. Өнөөдөр үр хүүхэд нь хангалттай сайн цалинтай бол Монголын нийт ахмадуудын 80 хувь нь тэтгэврийн зээл авах уу? Өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн 75 хувь нь цалингийн зээлтэй байна. Хүний хамгийн наад захын хэрэгцээ бол орон байр. Өнөөдөр бараг хүн толгойтой болгон байрны зээлтэй. Байрны зээлийг та нар сайхан юм гэж санаж байна уу? Хорин жил гэдэг хоёр жил биш. Хорин жил гэдэг хүний нэг нас. Бид яагаад ингэж амьдрах ёстой вэ? Монгол орон тийм ядуу орон юм уу? Тэгвэл та "Соронз" гэдэг долдой сэтгүүлийг аваад үз. Монголын намын дарга нар, сайд нар, их хурлын гишүүд, аймаг дүүргийн дарга нар /уг нь бидэнтэйгээ адилхан цалинтай төрийн албан хаагчид шүү. Төрийн албаны цалингийн сүлжээ бол нууц мэдээлэл биш. Интернетэд нээлттэй байдаг/ тэдний эхнэр хүүхэд ямар үнэтэй машин унаж, ямар үнэтэй хувцас өмсдөг ямар үнэтэй харшид заларч хурим найрандаа хэдэн төгрөгний цэцэг тавьдгийг хар. 30-аад хүнтэй багахан эрдэм шинжилгээний байгууллагын жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний үнэтэй голланд сарнайд умбасан хуримын зургийг хараад ямар сэтгэгдэл төрж байна?

 

"Сонгуульд би бол аягүй бага мөнгө зарцуулдаг шүү дээ. Шалихгүй ээ. хүмүүсийн яриад байгаа шиг их биш. Нэг 100 орчим сая төгрөг гардаг юм даа" гэж хээв нэг ярьж суугаа улс төрч залууг зурагтаар харж байсан. 100 сая төгрөг шүү. Би бол бэлнээр 100 сая төгрөг яаж харагддагийг ч мэдэхгүй. Би муу ажил хийдэг муу цалинтай хүн биш. Гэхдээ 100 сая төгрөг гэдэг Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор зэрэгтэй хүн 10 жил тасралтгүй ажиллаад олох мөнгө юм шүү. 100 сая төгрөг гэдэг монгол эцэг эх үр хүүхдээ амьдын хагацал үзүүлэн байж харийн нутгийг зорих шалтаан юм шүү. 100 сая төгрөг гэдэг хорин жилийн ипотекийн зээлтэй хүний хорин жил үхэж үл болох, өвдөж, ажил тасалж үл болох тангараг юм шүү. Энэ бүхний дараа цалингаа нэмүүлэх ямар ч хэрэггүй гэж цэцэрхэх хүн байна уу? "Хохь нь. Гарч бизнес хий" гэж хэлэх хүн байна уу?

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.106.118Zochin   • 2016, 6 сарын 6. 23 цаг 06 минут

Toriin alban khaagch gekheer khulgaich gej khelekhtei adil sonsogddog manaid khulgaich baikhgui ee. Kkk...

202.21.106.101zochin   • 2016, 6 сарын 6. 22 цаг 50 минут

turiin alba turliin alba bolson n ilt medregddeg sh dee odoo bygdiig n uurchluh heregtei yalanguya BZ dyyrgiinhniig darangyilagch nariig

202.72.245.165зочин   • 2016, 6 сарын 6. 22 цаг 38 минут

Гарцаагүй үнэн зүйл шүү. Цалингаараа сайхан амьдарна. Сайн ажиллавал сайхан амьдарна. Энэ бол молигдолт. Чи төрийн албан хаагч байгаад сайн ажиллаад 1,2 бүр 3 удаа цалингийн хувиар шагнуулж болно. Гэхдээ сар болгон хэзээ ч чадахгүй. Тэр цалингийн хувь чиний амьдралыг сайжруулах хэмжээнд чамд урамшил болж чадахгүй. Тэгэхээр яахав шударгаар давхар хөдөлмөр эрхлэх, үгүй бол авилгал авах гэсэн 2 арга зам л байна. Өөр юу байгаа юм бэ?

185.66.195.64Зочин   • 2016, 6 сарын 6. 19 цаг 41 минут

Toriin alban taniltai mongotei humuus orno tegeed ogson hahuulia olj avah geed ajliig ch neg samarch ogno shuu dee unencheer shalgsruulj avsan n ch adil jaahan ajillaad l urvagch boldog shuu dee bainga shalgalt oruulj bh heregtei

122.254.111.194zochin   • 2016, 6 сарын 6. 13 цаг 56 минут

Ail burt toriin alban haagch baihgui sh uu.eniig bichigch ta bol egel jiriin yaduu amidraltai ailuud MU n hun amin diilenh hesgiig ezelj bga gedgiig medehgui bna.

103.229.120.73Зочин   • 2016, 6 сарын 6. 13 цаг 11 минут

Манай ах дүү хамаатан саданд төрийн албан хаагч байхгүй унаган хотын хүмүүс хөдөөны гарууд чинь л нутаг нуга гээд тэр төрийн албанд чинь ажилдаг байхаа ичих булчирхай байхгүй чичрээд дайрчдаг юм байна лэ үндсэн хотын иргэд арай соелтой л доо.

202.55.184.18Зочин   • 2016, 6 сарын 6. 16 цаг 21 минут

чиний тухай бишээ ахах

124.158.109.215zochin   • 2016, 6 сарын 6. 12 цаг 51 минут

torin albanand hurgan darga ih deer in darga narin tsalin ih vichilgeen ajilchid hamgin baga tsalin awdag ym da

103.229.121.171Зочин   • 2016, 6 сарын 6. 11 цаг 42 минут

Манайд төрийн албан хаагч байхгүй . Тэр төрийн албанд чинь мөнгө төгрөгтэй, танил талтай байж л орно шүү

202.21.106.101zochin   • 2016, 6 сарын 6. 22 цаг 48 минут

manaid gants ch baihgyi tanil ch baihgyi

27.123.213.186р   • 2016, 6 сарын 6. 11 цаг 35 минут

хүмүүс ажилгүй мөнгөгүй байхад 100 саяаар тоглоод явж байдаг азтай хүмүүс юм аа

27.123.213.186ө   • 2016, 6 сарын 6. 11 цаг 33 минут

100 ёая төгрөгөөр юу хийдэг юм болоо суртчилгаа хийхэд хэрэглэдэг юм уу

119.40.103.66ZOCHIN   • 2016, 6 сарын 6. 10 цаг 52 минут

DEMJIJ BNA.EHEES TURUHDUU MUNGU ATGAAD TURSUN YUM SHIG ZAGNAJ BGAA LUIBARCHIDIIG HARHAAR UNEHEER DURGUI HUREH YUM.

202.170.68.19Зочин   • 2016, 6 сарын 6. 10 цаг 50 минут

Ger buliin neg gishuun ni solongost, neg ni havdartai, neg ni boo, neg ni arhichin, geed iim yum bichij bolno shd. kachin yum bichihiin....

202.9.41.221Зочин   • 2016, 6 сарын 6. 10 цаг 49 минут

Бизнес хиигээч манайд төрд ажилдаг хүнбайхгүй төриин албаныхан хамгиин бусармаг ш дээ

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ4 цаг 20 минутын өмнө2019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд4 цаг 25 минутын өмнө6 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ4 цаг 30 минутын өмнөЖинхэнэ мэт 3D зургууд4 цаг 35 минутын өмнө2020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ4 цаг 40 минутын өмнөАлуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг4 цаг 45 минутын өмнө2019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип4 цаг 50 минутын өмнө2019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв4 цаг 55 минутын өмнөСайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай5 цагийн өмнө“Шимэгч” шилдэг кино боллоо5 цаг 5 минутын өмнөШанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно5 цаг 10 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ5 цаг 15 минутын өмнөБүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг5 цаг 20 минутын өмнөМаскийг хэрхэн зөв хэрэглэх вэ5 цаг 25 минутын өмнөФранцын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа5 цаг 30 минутын өмнөВидео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд5 цаг 35 минутын өмнөБНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа5 цаг 38 минутын өмнөЭцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог5 цаг 40 минутын өмнөМиами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа5 цаг 45 минутын өмнө“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ5 цаг 50 минутын өмнөХятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ5 цаг 55 минутын өмнөАхмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ6 цагийн өмнөШинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа6 цагийн өмнөШинэ жилийн баяр ба дуучдын ханш6 цаг 5 минутын өмнөТанзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө6 цаг 10 минутын өмнөНисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ6 цаг 15 минутын өмнөЖирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу6 цаг 20 минутын өмнөБ.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан6 цаг 25 минутын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна6 цаг 30 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ6 цаг 35 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.