7-р сарын 8
14 цаг 33 минут

Дайр борын домог

Цэцэн Чин вангийн хошуу одоогоор Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Баянзүрх уулаа жил бүрийн намрын эхэн сард тахиж, наадам хийдэг уламжлалтай байжээ.
Нуруу нь цоорч дайртсан ганц бор азаргатай Хамба өвгөн айл хэсүүчлэн яваад овооны наадамд морь уралдуулахыг сонсч, ганц азаргаа хүнээс нууцхан газар Тамирын бэлчир Жаргалант уулын өвөрт уяж, уяа сойлгыг нь тааруулж гэнэ.
Өвгөн Хамба наадамчин олныг дагаж бараг зургаан өртөө газар явган явсаар овоо тахилгын наадамд иржээ. Наадамд уралдах мянга шахам хурдан морьдын дунд хур дэлтэй бор азарга байгааг морьдыг зүсэлж шүдлэж явсан даамлууд үзээд ноёндоо айлтгаж гэнэ.
Ноён бор азаргын эзэнг дуудуулав. Хамба өвгөн азаргаа хөтөлж, мориныхоо хүүдээ дагуулан ноёнд бараалхвал ноён “За хө, энэ наадамд агт морь уралдуулахаас азарга уралдуулахгүй, наад азаргаа аваад зайл” гэжээ. Хамба өвгөний дургүй хүрч, ноёныхоо улаан нүүрэн дээр алд хүрэхгүй цулбууртай суран хазаараар азаргаа баглаж унаган, бүсэнд байсан хутгаараа хөнгөлөөд уралдуулахаар явуулжээ.
Хамба өвгөний хөнгөлж уралдуулсан ганц бор азарга нь мянган агтны манлайд түрүүлэн ирж, хошуу ноёны асрын өмнө цолоо дуудуулаад үхсэн гэдэг. Хамба өвгөн мориндоо харамсахын ихээр харамсаж, өрөвдөхдөө сайн морины тухай “зээтэй” уртын дуу шуранхайлан дуулж, нулимс унаган суужээ.
Хошуу ноён сайхан дууны шуранхайд уярч Хамба өвгөнийг асартаа уриахад нь тэрээр олон дуу дуулж өгөөд, хайрт бор азарганыхаа толгойг авч үүрээд буцахдаа Жаргалант уулын оройд залжээ. Тэр цагаас Тамирын бэлчирийн өндөр уулыг “Дайр бор” гэж нэрлэх болжээ. Дайр бор уул адууны тоо, хурдан морьдоороо алдартай Архангай аймгийн Батцэнгэл сумын төвийн дэргэд байдаг

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дэлхий нийтийг алмайруулсаар буй Исландын гайхамшиг6 сар 24. 12:30АНУ-ын импортын татварыг нэмжээ6 сар 24. 12:20Долоон эх гурван ихэр хүүхэд төрүүлжээ6 сар 24. 12:10Уснаас болгоомжил6 сар 24. 12:00Зуншлага тааруу байна6 сар 24. 11:30Өнөөдрийн зурхай6 сар 24. 11:00Цаг агаарын мэдээ6 сар 24. 10:30К.Навас 90 минут Бразилчуудыг "Тамлан зовоов"6 сар 23. 17:50А.Муса дийлдэшгүй Кино найруулагчийг "дарж өгөв"6 сар 23. 16:02ДАШТ 2018: Х.Шакири багтаа ялалт авчирлаа6 сар 23. 16:01ДАШТ 2018: Германы багийн хувь заяа өнөөдөр шийдэгдэнэ6 сар 23. 16:01Орон нутгийн засаг захиргааны тэгүүний албан тушаалд нэр дэвшигч хоёр хүнийг хөнөөжээ6 сар 23. 15:00Автомат жолоодлоготой машиныг хурдны зам дээр туршжээ6 сар 23. 14:55Сумын бүжиг6 сар 23. 14:50Шинийн 8-нд буян хийхийн учир6 сар 23. 14:45Маргаашийн хамгийн ширүүн тулаан Польш-Колумбын хооронд болно6 сар 23. 14:44Пентагон хууль бус цагаачдын 20000 хүүхдийг АНУ-ын цэргийн баазуудад байрлуулахыг зөвшөөрч байна6 сар 23. 14:40Хоолны дэглэм сахихад гаргадаг долоон том алдаа6 сар 23. 14:35Жишиг гудамжны тохижилтын ажилтай танилцлаа6 сар 23. 14:25Мүн Жэ Ин: БНАСАУ цөмийн зэвсгээс татгалзах арга хэмжээг бодитоор хэрэгжүүлж байна6 сар 23. 14:20Антибиотикийг ХЭЗЭЭ хэрэглэх ёстой вэ6 сар 23. 14:15Топ Э.Сэлэнгэ гуалиг биеэ гайхуулсаар явна6 сар 23. 14:10Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ6 сар 23. 14:05Наадмын өмнө шатахууны үнэ нэмэгдэнэ6 сар 23. 14:00Монгол “Rain” гэгдэх болсон Б.Билгүүн6 сар 23. 13:55Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ6 сар 23. 13:50Бүтээн байгуулалтын ажилтай танилцав6 сар 23. 13:45Хоолны хордлогот халдвараас сэргийлээрэй6 сар 23. 13:40Газдановынхны гавьяа: Эх орны дайнд ах, дүү долоон баатар амь үрэгджээ6 сар 23. 13:35Амралтын өдрүүдэд хаах замын хуваарь6 сар 23. 13:30
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.