2016 оны 9-р сарын 22
10 цаг 05 минут

Цахим гэмт хэрэгтнүүдийн бай өсвөр насныхан болсон уу

Техник технологи хөгжсөн хорин нэгдүгээр зуунд хүн бүр цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч болсон. Энэ нь сайн тал олонтой ч сүүлийн үед техник технологи, кибер ертөнцийн хурдацтай хөгжлийг дагаад хуурамч хаягаар цахим харилцаа тогтоох, мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, түүнчлэн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулах нэрээр иргэдийг залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.

Хамгийн харамсалтай нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь өсвөр насныхан буюу насанд хүрээгүй хүүхдүүд байгаа юм. 

Дээхэн үед эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж байгаад анхаарч хаана юу хийж байгааг нь хянах боломжтой байсан бол өнөө цагт тийм боломж байхгүй болсон. Учир нь гэртээ томоотойхон компьютерийнхээ урд суугаа хүүхдээ хараад эцэг эхчүүд гэрээс гарч дэмий тэнэдэггүй сайн хүүхэд гэж боддог. Гэтэл таны хүүхэд цахим ертөнцөд нуугдаж буй хорон санаат гэмт хэрэгтнүүдэд хууртаад маш том эрсдэлд орчихсон сууж байхыг үгүйсгэх аргагүй.

Учир нь цахим хэлбэрээр насанд хүрээгүй хүүхэдтэй танилцаж гэмт хэргийн хохирогч болгох хэрэг нэмэгдсээр байна. Насанд хүрээгүй хүүхдийн гэнэн байдлыг соргогоор ашиглан нүцгэн зургыг нь авч олонд дэлгэх, сүрдүүлэх гээд янз бүрийн аргаар гэмт хэрэгт татан оруулсаар байна.

Номын сангууд эзгүйрч, интернэт кафе ачааллаа дийлэхгүй байгаа нь энэ цаг үеийн хамгийн том эмгэнэл юм

 

Албан бус судалгаанаас үзэхэд 12-17 насны хүүхдүүдийн 48 хувь нь зураг, бичлэг, тэмдэглэл зэрэг хувийн мэдээллээ нийгмийн сүлжээний сайтуудад нийтэлдэг бол, 10-17 насны хүүхдүүдийн 56 хувь нь хэн нэгэн этгээдэд өөрсдөө ч мэдэлгүй хувийн мэдээллээ өгч байдаг.

Харин 16-17 насны хүүхдүүдийн 66 хувь нь өөрсдийн мэдээллийг бусадтай хуваалцах хүсэл сонирхолтой байдаг байна. Нийгмийн сүлжээний сайтууд хүмүүсийн хувийн мэдээллийн байнга шаарддагаас гадна хүүхдүүд бусдад их найз нөхөдтэй харагдахын тулд бодит амьдрал дээрээ таньж мэдэхгүй хүмүүсийг найзын жагсаалтандаа оруулдаг нь бас нэг том эрсдэл юм. Тэд интернэт орчинд бичсэн зүйлсийг буцаах боломжгүй, тэднийг найз нөхдөөс нь гадна гэмт этгээдүүд харж байгааг мэддэггүй учраас мэдээллээ нийтэлдэг.

Үүгээр нь далимдуулж таны 13 настай охиныг хуурамч мэхэлж хүчиндэх, барьцаалах хэрэг гарч болзошгүйг цагдаагийнхан сэрэмжлүүлсээр байгаа. Учир нь, таны охины интернэт дэх 13 настай найз хөвгүүний цаана дүрээ нуусан гаж донтон байх боломжтой. Ийм учраас эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ сошиал медиа сайтуудад хэнтэй нөхөрлөөд юу ярилцаж байгаад байнгын хяналт тавьж, үе үе найзуудынх нь жагсаалтыг шалгахад гэмгүй болов уу.

Бодит амьдрал дээр 20 хүрэхгүй найзтай хүүхэд интернэт орчинд 2000 найзтай байдаг. Энэ л хамгийн том эрсдэл юм. Интернэтэд хулгай, дээрэм хийхээс авахуулаад хүнийг яаж тарчлаан зовоох, тэсрэх бөмбөг яаж бүтээх гээд бүхий л мэдээлэл бий. Ийм учраас бид хүүхдээ хүн төрөлхтөний суут бүтээлүүдийн нэг интернэт дэх аюулаас хамгаалах хамгийн чухал болоод байна.

Одооний өсвөр насны хүүхдүүдийн постыг хараад байхад ихэвчлэн "Лайк дарвал дотно чатлая би эхэлнэ, "Relationship хийх нь лайк" гэх мэт постууд байдаг. Энэ нь гэмт хэрэгтнүүдэд хамгийн том  боломж болдог. 

Тиймээс мэдээллийг бо­­­гино хугацаанд олон ний­тэд тараах, олон найз нөхөдтэй болох боломжтой хүн төрөлхтөний хамгийн гайхамшигтай нээлтүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог цахим ертөнцөд хэт нээлттэй байх нь хүйтэн сэтгэлтнүүдийн хохирч үлдэх магадлалыг өндөрсгөдөг гэдгийг хүүхэд залууст са­нуулж, сэрэмжлүүлэх шаард­лагатай болж байгаа юм.

Иймээс эцэг, эх асран хамгаалагчид ч маань энхрий бяцхан үрсээ цахим гэмт хэргийн золиос болгохгүйн тулд  тодорхой хэмжээгээр  хяналт тавих хэрэгтэй байгаа юм.

Т.Гэрэл

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"ГОЁ ХҮН" гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд шүлгийн тэмцээн зохион байгуулжээ40 минут 42 секундын өмнөУтаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно43 минут 26 секундын өмнөЭрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг48 минут 26 секундын өмнөБорлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв53 минут 26 секундын өмнөКавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа58 минут 26 секундын өмнөЗөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой1 цаг 4 минутын өмнөӨдрийн тойм: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ больж, Цэцийн дарга тайлбар хийв1 цаг 7 минутын өмнөАгаарын бохирдол ба нас баралтын түвшин, сэтгэцийн эмгэгийн уялдаа1 цаг 9 минутын өмнөГ.Наранцэцэг финалд үлдэж, М.Уранцэцэг хүрлийн төлөө барилдана1 цаг 14 минутын өмнөХятадын Төв банк “дижитал юань” туршина1 цаг 19 минутын өмнөАваргууды лигийн хэсгийн шатанд анх удаа 9 хет-трик хийжээ1 цаг 22 минутын өмнөЧилийн алга болсон онгоцны хайгуулын бүсэд цогцос илрүүлжээ1 цаг 29 минутын өмнөБразилд хөрсний гулгалт болж 4 машин осолдлоо1 цаг 34 минутын өмнөУэльсийн гүнж Дианагийн гоёлын даашинз 347 мянган ам.доллараар зарагджээ1 цаг 43 минутын өмнөГ.Хэрлэн финалд үлдэж, Ё.Басхүү хүрлийн төлөө барилдана1 цаг 47 минутын өмнөЭнэтхэг улс лалын шашингүй гадаадын иргэдэд иргэншил олгох хуулийн төслийг баталлаа1 цаг 50 минутын өмнө36 жилийн өмнө бичээд лонхонд хийж илгээсэн зурвас1 цаг 58 минутын өмнөЗүүд зөндөө итгээд их мөнгө хожив2 цаг 4 минутын өмнө122.5 мянган хүн 1.5 саяас дээш цалин авдаг2 цаг 14 минутын өмнөБиатлончид Риднаунд өрсөлдөнө2 цаг 19 минутын өмнөМУГТ М.Уранцэцэг аварга хагас шигшээд шалгарлаа2 цаг 24 минутын өмнө"Сити" Пепийн удирдлагад 199 тоглолтод 500 гоол оруулжээ2 цаг 33 минутын өмнөД.Сумьяа эхний тойрогтоо Францын жүдочид ялагдлаа2 цаг 39 минутын өмнө42 сая тн-ын “үлгэр” 2020 оны төсвийг өөдрөгөөр бус бодитоор харахыг сануулж байна2 цаг 40 минутын өмнөИчиножёо 30 кг туржээ2 цаг 44 минутын өмнөН.Номтойбаяр:  Би бусдын нөлөөнд орж, ашиг сонирхол хайдаг хүн биш2 цаг 49 минутын өмнөЖирэмсэн эхнэрийнхээ хөлийг амраан сандал болжээ2 цаг 54 минутын өмнөGogo: БНСУ-ын ЭСЯ-ны ажилтныг үг хэлээр доромжилбол виз мэдүүлэх эрхийг хязгаарлана2 цаг 59 минутын өмнөЭрэмгий төрхт Эби энгэсэг гоо бүсгүйчүүдтэй тайзнаа...3 цаг 4 минутын өмнөМосква: Юрий Лужковыг эцсийн замд нь үднэ3 цаг 23 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.