10-р сарын 14
9 цаг 50 минут

Нүүдлийн аялал жуулчлалын хөгжлийг Монгол Улс манлайлна

“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал өчигдөр эхэлсэн. Хурлыг нээж УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ-ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлсэн. Тэдний хэлсэн үгийг тоймлон хүргэж байна. Уг хурлаар Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын хөгжлийг  манлайлах асуудлыг хэлэлцэж байгаа юм.

 Аялал жуулчлалыг тогтвортой хөгжлийн гол хүчээ болгох боломж бий

...Та бүхнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуучлалын олон улсын бага хуралд оролцож байгаад өөрийн болон Монгол Улсын төр, засгийн зүгээс баяр хүргэн, дэлхийн аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлье.

Даяаршиж буй өнөө үед аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг ба олон сая ажлын байр бий болгож, үл үзэгдэгч экспорт, утаагүй үйлдвэрлэл хэмээн зүй ёсоор нэрийддэг, хөрөнгө оруулалтыг урамшуулдаг, ядуурлыг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг, хөгжлийн түүчээ нь болж чаддаг, хамгийн энх тайванч, аливаа бүхнээ бусадтай хуваалцдаг гайхамшигтай салбар билээ.

Өнөөдөр нийгэм өөрөө аялал жуулчлалын хүчирхэг эрэлтийг бий болгож, өндөр хөгжилтэй орны иргэд өөрсдийн хэвшмэл ахуйгаас өвөрмөц соёл, иргэншил, онгон дагшин байгалийг зорин очихыг эрэлхийлдэг болжээ.

Энэхүү хандлага нь аялал жуулчлалын зах зээлд өөрийн өвөрмөц дүр төрхөөр оролцох давуу боломжийг улс орнуудад олгож байна.

Энэхүү салбарын бий болгодог эдийн засгийн өсөлт, ажлын байр, хөгжлийн боломжуудыг дагаад тогтвортой байдал гэдэг үүрэг хариуцлага ирдэг.

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2030 он хүртэл батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг баримт бичигт “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно.” хэмээн цаашдын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон.

Цаашид бид тогтвортой хөгжлийг хангахын тулд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, улс орны экспортыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд ажлын байр олноор бий болгодог, соёл, түүх, байгалийн нөөцдөө түшиглэсэн, шавхагдашгүй нөөц бүхий аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих бодлого баримталж байна.

Аялал жуулчлалын салбарын хөгжил нь бидэнд түүхэн өв уламжлал, ёс заншлаа хадгалан, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, олон улс орнуудад сурталчлан таниулах гол түлхүүр болно гэж итгэж байна.

Монголчууд бид эрт үеэс мал аж ахуй эрхэлж, жилийн дөрвөн улирлын турш байгалийн сайхан, газрын нөмөр, өвсний тэжээлтэйг сонгон нүүдэллэж ирсэн дэлхийд ховорхон нүүдэлчин ард түмэн билээ.

Монгол орныг зорин жилээс жилд өсөн нэмэгдэж буй жуулчдын урсгалыг Нүүдлийн аялал жуулчлалын жим рүү татаж, аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжлийн гол хөдөлгөх хүчээ болгох өргөн боломж бий.Өвөг дээдсийн маань захиснаар “Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэсэн сайхан хэлц үг бий.

Үүнээс харахад аялах, жуулчлах нь Монголчуудын соёл, ёс заншлын салшгүй хэсэг байсаар иржээ. Монголын нүүдэлчин ард түмэн өнө эртнээс дэлхийн хүн төрөлхтний түүхэнд давтагдашгүй түүх соёлын үнэт өвийг бүтээж, дэлхийн соёл иргэншилд өөрийн бодитой хувь нэмрээ оруулж ирсэн юм.

Ази, Европ тивийг холбож, 2000 гаруй жилийн турш оршин тогтносон, дэлхийн түүхэн дэх хамгийн урт худалдааны зам болох Торгоны замын түүх нь энэ хоёр тивийн дунд оршиж буй Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой билээ.

Энэхүү хуралдаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын гишүүн, Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт нэгдсэн 33 орны төлөөлөл хүрэлцэн ирсэн нь 21-р зуунд Монгол орноо Торгоны замаар аялан явах асуудлыг хэлэлцэж байгаа үйл явдал хэмээн үзэж байна.

 

МОНГОЛ  АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ АСАР ИХ НӨӨЦТЭЙ ОРОН

НҮБ-ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай:

Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic” хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд өмчилж авах нь хамгийн чухал. Олон улсын хэмжээнд  Монгол Улсын  аялал жуулчлал хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой, манлайлах үүрэгтэй, асар их нөөцтэй орон гэж хүлээн зөвшөөрч байна. Тэр утгаараа Монгол Улс нүүдлийн аялал жуулчлал, Торгоны замд зайлшгүй манлайлах үүрэгтэй орон. ДАЖБ-аас байгууллагаас хэрэгжүүлж буй “Нүүдэлчийн замаар аялахуй” төсөлд Монгол Улс манлайлж оролцоа учиртай.

 Би Монгол Улсад гуравдахь удаагаа айлчилж байна. Надад Монголын  Засгийн газар аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулж байгаа нь мэдрэгдэж байна.Одоогийн байдлаар Монгол Улсад зочилж байгаа жуулчдын тоо 400 орчим мянга байгаа. Салбарын сайд нэг саяд хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа тухайгаа хэлсэн. Миний хувьд Монгол Улс энэ зорилтодоо хүрэх бүрэн боломжтой гэж бодож байна.

  НҮҮДЛИЙН СОЁЛ НЬ БАЙГАЛЬТАЙГАА ШҮТЭЛЦЭЭТЭЙ ОРШИХ ГҮН УХААНЫ СОЁЛ ЮМ

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол:

... Монгол улс бол нүүдлийн соёл иргэшил, байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн эрчимтэй хөгжиж буй, орчин цагийн цөөн орны нэг мөн. Нүүдэлчин өвөг дээдсийнхээ байгальтайгаа зэрэгцэн орших ухааныг бид умартахгүй байхыг хичээж байна. Тиймээс монголчуудын хувьд “Утаагүй үйлдвэрлэл” гэгддэг аялал жуулчлалын салбар нэн ач холбогдолтой чухаг салбар билээ.

Өнгөрсөн оны байдлаар, аялал жуулчлалын салбар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 13 орчим хувийг эзэлж, жуулчдын тоо 400 орчим мянгад хүрчээ. Ази, Номхон далайн болон Европын орнуудаас ирсэн жуулчид тэдгээрийн дийлэнх хувийг бүрдүүлж байна.

Одоогийн байдлаар, аялал жуулчлалын салбарт 613 тур оператор компани, 349 жуулчны бааз, Шангрила, Рамада, Бест Вестерн, Кемпински, Холлидэй Инн зэрэг олон улсын сүлжээний болон дотоодын хөрөнгө оруулалттай 468 зочид буудлууд үйл ажиллагаа явуулж, ойролцоогоор 50 мянга гаруй ажлын байрыг бий болгоод байна.

Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүнээр 1990 онд элсэн орж, өнөөгийн байдлаар 12 оронтой аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын, 11 оронтой яамд хоорондын гэрээг байгуулжээ.

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ”, “Хүннү эйр”, “Аэро Монголиа” компаниудаас гадна гадаад орнуудын “Аэрофлот”, “ЭйрЧайна”, “Кореан Эйр”, “Туркиш Эйрлайнс” зэрэг компаниуд Берлин, Франкфурт, Бээжин, Тянжин, Манжуур, Хайлаар, Истанбул, Москва, Иркутск, Бишкек, Сөүл, Бусан, Токио, Хонг Конгоос тогтмол шууд нислэг, Жежү, Хайнан, Бангкок руу захиалгат нислэг үйлдэж байна.

Төмөр замын хувьд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг холбосон Транс Сибирийн зам нийслэл Улаанбаатараар дайран өнгөрдөг юм.

Жуулчдын тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Оросын Холбооны Улстай иргэд харилцан визгүй зорчих гэрээг байгууллаа.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зүгээс Усан парк, Хархорины ил музей, Их Майдар, Алунгоо эхийн цогцолбор, Зайсан толгой амралт зугаалгын цогцолбор зэрэг аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг байгуулан, аялагч, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж байна.

Дэлхийн байгаль, соёлын өв, олон улсын хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээ болон Рамсарын конвенцийн хавсралтад 20 гаруй газар бүртгэгдэж, цаашид хэд хэдэн газрыг дэлхийн байгаль, соёлын өвд бүртгүүлэх бэлтгэлийг хангаж байна. Манай улсад ирсэн 10 жуулчид тутмын 8 нь эдгээр нутагт аялжээ.

Монголд ирсэн гадаадын жуулчдын дунд явуулсан судалгаагаар, нийт жуулчдын 60 гаруй хувь нь “байгалийн гоо үзэсгэлэнг”, 42 орчим хувь нь “нүүдлийн түүх, соёл, уламжлалт зан заншлыг” үзэхээр ирдэг бөгөөд тэдгээрийн 60 гаруй хувь нь манай оронд дахин зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Эндээс үзэхэд, Монгол орны онгон дагшин үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин монголчуудын өнө эртний давтагдашгүй түүх, соёл, зан заншил, уламжлал, халуун дотно зочломтгой чанар нь гадаадын жуулчдын сонирхол, хайр хүндлэлийг ихээр татаж байгааг Та бүхэнд уламжлахад таатай байна.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 2017 оныг “Тогтвортой аялал жуулчлалын жил” болгон зарласныг та бид сайн мэдэж байгаа.

Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичигт “Монгол Улс нүүдлийн соёл аялал жуулчлалын төв болно” гэж аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон нь аялал жуулчлалаар дамжуулан тогтвортой хөгжлийг хангах зорилтод чиглэж байгаа юм.

Монгол Улсын Засгийн Газраас аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, жуулчид хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх,эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах таатай орчин нөхцөл бүрдүүлэх замаар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэхээр дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

Нэгдүгээрт: Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчилж, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно. Түүнчлэн Казиногийн болон Морин бооцоот уралдааны тухай хуулийг батлуулахаар ажиллаж байна.

Хоёрдугаарт: Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулж, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Энэ зорилтын хүрээнд жилдээ 3,5 сая зорчигчдыг хүлээн авах хүчин чадал бүхий олон улсын нисэх онгоцны буудлыг 2017 онд ашиглалтад оруулах болно.

Гуравдугаарт: Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүсчилсэн байдлаар төрөлжүүлэн хөгжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийн цар хүрээг өргөжүүлнэ.Энэ зорилтын хүрээнд аялал жуулчлалыг төвийн бүсэд: байгаль,түүх, соёл, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж байгуулах, Улаанбаатарын бүсэд: хурал, зөвлөгөөн, бизнес, спорт, соёл, урлаг, түүх, музей, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх, баруун бүсэд: түүх, соёл, тусгай сонирхол, адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлж, олон үндэстэн, ястны соёлыг илтгэсэн эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулах зүүн бүсэд: байгаль, түүх соёл, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, говийн бүсэд: байгаль, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлж, палеонтологийн ховор олдворуудад тулгуурласан парк байгуулах зэрэг болно.

Эрдэмтдийн судалгаагаар, манай орны аялал жуулчлалын голлох бүтээгдэхүүн нь нүүдлийн аялал жуулчлал, Чингис хааны түүх, төрсөн газар, Монголын нууц товчооны түүхтэй холбоотой аяллууд, тусгай сонирхлын аялал жуулчлал байх тул цаашид энэ төрлийн аяллыг түлхүү хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна.Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулахад чиглэгдсэн эвент арга хэмжээг тогтмолжуулахад зохих дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

Дөрөвдүгээрт: Аялал жуулчлалын салбарын судалгаа, мэдээллийн системийг хөгжүүлэх, жуулчдад зориулсан мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, статистик тоо мэдээллийг боловсронгуй болгох талаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай нягт хамтран ажиллана.

Тавдугаарт: Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхжуулах,менежментийн ур чадвар,үйлчилгээний соёлыг илүү боловсронгуй болгох зэрэг зорилтыг хэрэгжүүлж байна.

Зургаадугаарт: Хил дамнасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, маршрутыг хөрш орнуудтай хамтран бий болгох талаар Торгоны зам, Цайны зам зэрэг аяллын брэндийг хөгжүүлнэ.

Эдгээр зорилтын биелэлтийг хангаснаар 2020 он гэхэд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын үзүүлэлт 90 дүгээр байранд урагшилж, Монголд ирэх жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 8 орчим хувьд хүргэхээр төлөвлөж байна.

 

МОНГОЛ УЛСАД ИРЭХЭД АЙХ АЮУЛГҮЙ БАЙХ ТАЛААС ЯРИЛЦЬЯ

Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг:

...Монгол Улс бол өнө эртний түүх соёлтой, ховор нандин ан амьтан, ургамал, байгалийн баялагтай орон. Тиймээс энэ удаагийн хурлаар дамжуулж, Монгол Улсын нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Өнөөдөр дэлхийн жуулчдын хандлага нь онгон байгальдаа эргэн очих, нүүдлийн мал аж ахуйг өөрийн биеэр мэдрэх хандлагатай болж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр хотууд тогтвортой хөгжихөөс гадна тухай улсын үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ. Энэ удаагийн хурлаар Монгол Улсад ирэхэд айх аюулгүй, аюулгүй байдал талаас ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр хамтдаа ярилцъя гэж бодон байна.

 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

81.82.41.73zochin   • 2016, 10 сарын 15. 16 цаг 52 минут

za dandaa oorsdiigee hudlaa dobiilgoj hudlaa hutsaj bg hezee tm goe boloh yum oorsdiinhee amidraliig tobhnuulj chadahgui hebtej bitgi dandaa hudlaa yarj bai har luibarchid

203.91.118.180Зочин   • 2016, 10 сарын 14. 16 цаг 31 минут

НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ НЬ ХЭНД НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ,

202.55.183.109zochin   • 2016, 10 сарын 14. 15 цаг 28 минут

tarhinii turaald orson humuus bhiimaa uursduu yuch hiij chadkuum bjeej

78.250.157.158Зочин   • 2016, 10 сарын 14. 15 цаг 07 минут

amjihgui zuvhun mongol nuudelchid bish

150.129.140.27Зочин   • 2016, 10 сарын 14. 14 цаг 49 минут

бүү мөрөөд.

202.21.117.178Иргэн   • 2016, 10 сарын 14. 12 цаг 18 минут

Ийм хурал хийж олон улс харилцаа нэмэгдэж магадгүй .тэрээр зүгээр суугаад хүн ирэх уу.энэ хурал болсон байна .

106.186.208.29Зочин   • 2016, 10 сарын 14. 11 цаг 45 минут

Манайхан шиг дэд бүтэц байхгүй, жуулчны бааз нэртэй шавар зуурч мод хадаж хийсэн балгас шиг буудалд гаднын шил толь болсон орны иргэд ирж буухгүй ээ. Ядаж байр саваа шил толь шиг бариад, явган хүний замын хавтангаа тэв тэгшхэн суулгаж сураад дараа нь ярих хэрэгтэй.

202.72.245.122с   • 2016, 10 сарын 14. 11 цаг 40 минут

Гадынхантай нийлж байгуулсан Буудлууд нь хүнгүй болоод Төсвийн мөнгөөр ашиг муутай хурал хийгээгээд

202.72.245.122м   • 2016, 10 сарын 14. 11 цаг 39 минут

Аялал жуулчлал нэрийн доор хотын хамгийн сайн газруудыг эхлэн авч сууц барьж баяжсан Сурсан мэхтэй л хүмүүс,Өөрсдийн мөнгөө угааж жуулчдыэ бааз байгуулах нь

202.72.245.122м   • 2016, 10 сарын 14. 11 цаг 36 минут

Зайсангаас эхлээд жуулчлал нэрээр Газар авч сууц барьдаг Хамелонуууд Яг хөгжүүлээч Тэрэгж хүртэл битүү нэг муу бааз гээчээр дүүрсэн.

66.85.185.94Зочин   • 2016, 10 сарын 14. 10 цаг 56 минут

Монгол улсыг энэ хүн л аварна даа. Буйр суурь нь хаачихав. МАН-ыг бүх шатанд нь сонгоод үзэх хэрэгтэй

202.9.40.58Зочин   • 2016, 10 сарын 14. 10 цаг 42 минут

дан ганц чихрийн цаасанд боосон хүүхэлдэй шиг хүмүүсийг рекламдан эх оронч хүний дүрийгбуй болгож нэр төрд дуртай тэнэгүүдийг турхирч байна. Сургууль залуу үерүү хорт гараа шургуулж шинжлэх ухаан хмүүжил хичээл номын үнэт цагийг дээл гутал биелгээ шагай гэх мэт зүйлээр төөрөгдүүлэн дарамтлах болоод удаж байна. ДЭЭЛНИЙ ӨДӨРЛӨГ, ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ШОУ, ДЭЭЛ ДЭЭЛ ДЭЭЛ ДЭЭЛ ДЭЭЛ ДЭЭЛ ГУТАЛ ШАГАЙ ШАГАЙ ШАГАЙ ЦАГААН САР УУЦ БӨХ НААДАМ НААДАМ үндэсний зан шил нзүүдэлчний соёл гэдэг тодорхой зүйлийн дотор хоцрогдол бүдүүлэг бүхнийг боож харанхуй хүмүүсийн

202.21.113.238Зочин   • 2016, 10 сарын 14. 10 цаг 39 минут

goy site mundag shuu amjilt

202.9.40.58Зочин   • 2016, 10 сарын 14. 10 цаг 36 минут

Эд нар хэдэн хүн авчирч мөнгө саахын тулд монголын төрийг лоббидож, хахуульдаж нэгэн холын хорт бодлого явуулж байгаа юм. Тэр бол үндэсний ёс заншил хмээх нэрийн дор монголыг орчин үеийн хөгжил дэвшлийн төлөө биш хаа ч байхгүй зэрлэг сонин зоопарк болгож хүмүүст сонирхуулахад оршиж байна. Болдогсон бол бүгд ил задгай гадаа араг түшиж төрөөд тэр чигээрээ нүцгэнээрээ барилдаж биелгээ хийж хөөмийлдөг тэгээд хонь алж боодог хийдэг болгомоор байгаа. Энэ далд санаагаа нүүдлийн соёл, монголыг монголоор нь байлгах гэх мэт уриа бодлого болгон дан ганц

103.229.122.79Зочин   • 2016, 10 сарын 14. 14 цаг 18 минут

Ха

Шинэ мэдээ

жирэмсэн эмэгтэй цус алдаж байна гэсэн яаралтай дуудлаганд явж байсан түргэн тусламжийн машинд зам тавьж өгөөгүй байна4 цаг 53 минутын өмнөМакрон: К.Гоны эрхийг хамгаалах хэрэгтэй4 сар 24. 18:00Ж.Токаевыг сонгуульд нэр дэвшүүлэхийг санал болгожээ4 сар 24. 17:55Яргуй цэцгийн ач тус болон хор хөнөөл4 сар 24. 17:50Өвлийн дугуйг бүх улиралд ашиглаж болох уу4 сар 24. 17:45“Азийн цагаан & ногоон дагина”4 сар 24. 17:40БНСУ болон АНУ цэргийн хамтарсан сургууль хийж байна4 сар 24. 17:35Костюм пиджакаар бие ээ чимсэн эмэгтэйг ихэмсэг гэж бүү бод4 сар 24. 17:30Террорист халдлагад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ4 сар 24. 17:25Жижиг биетэй эрийг захирал нь хүүхэд гэж боджээ4 сар 24. 17:20Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох өдрийг тэмдэглэнэ4 сар 24. 17:15NBA-ын шилдэг 5 үзүүлбэр (19.04.23)4 сар 24. 17:10Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад ажиллалаа4 сар 24. 17:09Худал мэдээллээс айсан Шри Ланк нийгмийн сүлжээг ХОРИГЛОЛОО4 сар 24. 17:05Монголын шигшээ баг аман хүзүүдэв4 сар 24. 17:00ТЦА: Маргааш 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн автозамын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана4 сар 24. 16:58Хүний итгэлийг олж, сэтгэлийг татах сэтгэл зүйн нууцаас4 сар 24. 16:55Хятадын иргэд АНУ-аас нууц мэдээлэл хулгайлсан хэрэгт холбогджээ4 сар 24. 16:50Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №170 R.E.M., ‘Losing My Religion’4 сар 24. 16:45Мал төллөлт 55 хувьтай байна4 сар 24. 16:40Ж.Баттөмөр: Бүх л аймаг, хотын харваачдад миний урласан нум бий4 сар 24. 16:35VIII БОГД ГЭГЭЭНИЙ АЛТАН СУРГААЛ ОРШВОЙ4 сар 24. 16:31Хойд Солонгосын эмэгтэйчүүдийг богино үстэй байхыг шаарджээ4 сар 24. 16:302050 он гэхэд далайн эргийн хотууд усанд автаж, шүрэн арлууд устахаар байна4 сар 24. 16:25Монголын №1 Diss-чин түүнээс авах юм бас их бий4 сар 24. 16:20ОХУ-тай БНАСАУ-ын талаарх байр сууриа ойртуулахаар төлөвлөж байна4 сар 24. 16:15Дональд Трамп Twitter-т анхааруулга өглөө4 сар 24. 16:10Нөөцийн мах худалдаалж буй хүнсний дэлгүүрийн жагсаалт4 сар 24. 16:05Динг Нинг 4 дэх түрүүгээ авахын төлөө Будапештэд хүрэлцэн ирсэн4 сар 24. 16:00Ука Цэцэ-гийн фүүзнүүд доор дуулан бүжив4 сар 24. 15:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.