2016 оны 10-р сарын 18
13 цаг 32 минут

Эрүүл мэндийн салбарт ээлтэй Хотын дарга

Сүүлийн жилүүдэд олон нийтээс шүүмжлэл хүлээж байгаа  үйлчилгээний газар бол эмнэлгүүд юм. Тэр дундаа Нийслэлийн эмнэлгүүд иргэдийг илүүтэй бухимдуулж байгааг холбогдох эх сурвалжууд нотолдог. Нийслэлийн харъяа эмнэлгүүдэд 1, 2, 3-р төрхүүд, дүүргийн бүх эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, өрхийн эмнэлгүүд ордог. Гэтэл дээрх эмнэлгийг Эрүүл Мэндийн Яамны харьяа эмнэлгүүд гэж хүмүүс андуурдаг.

Өмнөх төр засгийн удирдлагууд эрүүл мэндийн салбарыг гадуурхах, дэмжлэг үзүүлэхгүй байх бодлого явуулж байлаа. УИХ-н гишүүн асан, хүний их эмч Д.Очирбат, ЭМЯ-ны сайд асан С.Ламбаа нар л 2008 - 2012 онуудад энэ салбарыг хамгаалж, дэмжиж байсанаас өөр улс төрч 2012 оноос хойш төдийлөн сэтгэл гаргаагүй гэхэд хэлсдэхгүй.  

Монгол Улсын Засгийн Газрын Ордны баруун талд байрлах эмнэлгийн зориулалтаар барьсан барилгыг шорон болгож нэг үзсэн. Согтуу иргэдийг эрүүлжүүлдэг үйлчилгээг эмнэлэгт хүргэдэг болж эмнэлгийг эрүүлжүүлэх болгосон. Нийслэлийн эмнэлгүүд болох Наркологийн төв, Хан-Уул Эрүүл Мэндийн Төв, өмнөх нийслэлийн удирдлагууд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн газрыг зарснаас үүдэн одоо болтол түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа, саяхан болтол эрүүгийн хууль хэрэгжиж эхлэх хугацаа хэзээ болох бол гэх айдас эмнэлгийн ажилчдыг сэтгэл санааны дарамтанд оруулж байсан, олон нийтийн шүүмжлэлийн бай болж байгаа гээд эрүүл мэндийн салбарынхан хүндхэн үеийг туулж яваа.

Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт харьцангүй ээлтэй бодлогыг одоогийн хотын удирдлагууд явуулж байгаад иргэд төдийгүй эрүүл мэндийн салбарынхан сэтгэл өндөр байна. Өмнөх хотын дарга С.Батүүлийн эрүүл мэндийн салбарт сэтгэл гаргаагүй алдааг өнөөгийн нийслэлийн удирдлагын баг давтахгүйг хичээж байгаа бололтой. Ямартай ч хотын даргаар сонгогдоод 3 сар гаруй хугацаа болж буй Нийслэлийн захирагч С.Батболд ЭМЯ-ны одоогийн удирдалгаас ч илүү иргэдэд ээлтэй бодлогыг эрчимтэй  явуулж байна. Тухайлбал:

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд бүрэн эрхийнхээ хүрээнд 1 тэрбум төгрөгийн өртөг бүхий элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Хавдар Судлалын Үндэсний Төвд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэснээр иргэдэд  элэгний өвчлөлийн оношлогоо, эмчилгээг үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хийх, хорт хавдарыг эрт үед эмчлэх боломж бүрдсэн.

П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн урд талын 300 метр урттай 5830 метр квадрат талбай бүхий зам цас борооны улмаас эвдэрч, хонхорхой газарт нь ус ихээр тогтдог байсан газрыг засаж ус зайлуулах шугам, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, иж бүрэн тохижилттой 149 машины авто замын зогсоол болгон шинэчлэн хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн билээ.

Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тусгасан хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил тусгасны нэг нь дүүрэг, хороололд бичил цэцэрлэг байгуулж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх хөтөлбөр нь  иргэдийн уушигний өвчлөлийг бууруулах бодит үр дүнтэй ажлын нэг хэсэг юм. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Улсын 2 дугаар төв эмнэлгийн урд талбайд 5 метр өндөртэй 90 гаруй   нарс модыг иргэд, аж ахуйн байгууллагын хамт тарьсаныг хэдхэн хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцолж байсаныг та уншигч та бүхэн санаж байгаа байх.

Дүүргийн эмнэлгүүдийг Аймгийн нэгдсэн эмнэлгийн хэмжээнд хүргэх бодлогын ажил хэрэгжүүлж байгаа гээд эрүүл мэндийн салбарт олон чухал санал, санаачлага, бодит ажлыг иргэдийн дэмжлэг,  хотыг удирдаж байгаа багийнхаа хамтын оролцоотой Монгол хүнд хүрч буй эмнэлгийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх эрүүл мэндийн салбарт ээлтээ бодлогоо цаашид улам боловсронгүй болгож ажиллах байх гэдэгт  гүнээ итгэж байна.

Хүний их эмч, Нийгэм судлаач В. Оюунчимэг

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.23.218Зочин   • 2016, 10 сарын 18. 14 цаг 59 минут

Eruul mendiinhee yamnii bodlogoor bish setguulchdiin sensatsiar hurungu oruulalt hiij bgaad l haramsaj bn. Busad emnelgtei hamtraad ur ashigtai ajillah bolomj zunduu baigaashuudee

119.40.103.130Зочин   • 2016, 10 сарын 18. 14 цаг 24 минут

odoo hamgiin ih buhimdal vvsgedeg turuh gazruudaa uurchil

202.179.18.61Зочин   • 2016, 10 сарын 18. 13 цаг 38 минут

батүүл шүдний төвийн газрыг зараагүй ш дээ хувийн компани өөрөө улсад мөнгө төлөөд худалдаж авсан ш дээ

202.179.27.155dulmaa   • 2016, 10 сарын 18. 13 цаг 35 минут

Ovoo doo bayr hurgei.

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ4 цаг 21 минутын өмнө2019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд4 цаг 26 минутын өмнө6 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ4 цаг 31 минутын өмнөЖинхэнэ мэт 3D зургууд4 цаг 36 минутын өмнө2020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ4 цаг 41 минутын өмнөАлуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг4 цаг 46 минутын өмнө2019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип4 цаг 51 минутын өмнө2019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв4 цаг 56 минутын өмнөСайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай5 цаг 1 минутын өмнө“Шимэгч” шилдэг кино боллоо5 цаг 6 минутын өмнөШанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно5 цаг 11 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ5 цаг 16 минутын өмнөБүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг5 цаг 21 минутын өмнөМаскийг хэрхэн зөв хэрэглэх вэ5 цаг 26 минутын өмнөФранцын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа5 цаг 31 минутын өмнөВидео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд5 цаг 36 минутын өмнөБНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа5 цаг 39 минутын өмнөЭцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог5 цаг 41 минутын өмнөМиами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа5 цаг 46 минутын өмнө“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ5 цаг 51 минутын өмнөХятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ5 цаг 56 минутын өмнөАхмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ6 цаг 1 минутын өмнөШинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа6 цаг 1 минутын өмнөШинэ жилийн баяр ба дуучдын ханш6 цаг 6 минутын өмнөТанзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө6 цаг 11 минутын өмнөНисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ6 цаг 16 минутын өмнөЖирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу6 цаг 21 минутын өмнөБ.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан6 цаг 26 минутын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна6 цаг 31 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ6 цаг 36 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.