11-р сарын 8
15 цаг 38 минут

Уулын өвгөдийг няц дарсан нь

Уулын өвгөдийн түүх бүр 11-р зуунаас эхэлнэ. Персийн Медрест буюу нийгэм-шашны сургуульд сурч байсан ухаалаг, авьяаслаг 3 хөвгүүний үерхэлээс үүдэлтэй аж. Бүх хичээлдээ сайн сурч, дотно найзалж байсан Абу Али Хасан, Омар Ибн Аль Хаяам, Хассан Ибн Саббах нар хэзээ нэгэн цагт алдартай хүмүүс болно гэдэгтээ баттай итгэдэг байжээ. тиймээс хэн нь түрүүлж амжилт олсон нь бусаддаа туслахаар болжээ. Нэг л өдөр Абу Али Хассан Селжүкийн султан Меликийн дотны хүн болж, Низам аль Мулык буюу “Улсын эмх журмыг үндэслэгч” гэж нэрлэгдэн тэргүүн сайд болсон байв. Низам гэх нэртэй болсон Абу Али Хассан найзууддаа амласнаа мартсангүй, хайсаар олж уулзан хааны ордонд өндөр алба хаах санал тавив.

Тэгэхэд 2 нөхдийнх нь нэг нь болох, өдгөө бүх дэлхий Омар Хаяам нэрээр нь мэдэх гүн ухаантан, их найрагч маань эелдэгээр татгалзжээ. Харин Хасан Ибн Саббах найзынхаа саналыг дуртаяа хүлээн авчээ. Тэрээр сайдын сэнтийд суусан байна. сайд болоод удалгүй Саббах өөрийн найз Низамыг унагаж, өөрөө албыг нь авах гэж улайрах болов. Улмаар нөхрийн эсрэг хуйвалдаан сэтгэж эхлэв. Ордны хов жив, дотоод амьдралыг гаргууд мэдэх болсон Низам өөрийнх нь эсрэг хуйвалдааныг тэр дор нь илрүүлсэн тул Мелик шах Хасан Ибн Саббахыг шившиглэн эзэнт улсаас хөөн явуулжээ.

Гутарч, доромжлогдсон Саббах хэсэг зуур Ойрхи Дорнодын улсуудаар хэсүүчлэн явсаар сайд байсан түүхээ гашуунаар дурсан явахдаа өшөөгөө авах хүсэлдээ шатсан байна. тэгээд төлөвлөгөө боловсруулж эхлэв. “надад 2 л үнэнч хүн байхад муу Турк тариачинг унагахдаа л унагана.” Хэмээж байсан гэдэг. Хасан тун удалгүй Каирт очиж лалын шийт урсгалд орж, ухуулан сэнхрүүлэх, илтгэх чадварынхаа ачаар нэр хүндтэй болж чаджээ. Удалгүй Хассаны цаад санааг бүрэн ойлгоогүй олон тооны дагалдагчидтай болов.

Өшөөгөө авах таатай мөч ирсэн тул Хассан Каираас гэнэт явж, Каспийн тэнгистэй ойрхон Аламут цайзыг 3000 алтан динараар худалдан авчээ. Цайзын эзэн болсон Хассан Саббах улам бүр өөртөө итгэлтэй болж, өөрийгөө зөнч мэргэнээр зарлан тунхаглаж, цэрэг дайчдаа бэлдэх болсон байна. Саббахын итгэлт туслахууд хүдэр чийрэг залуусыг урхидан чанга хатуу бие бялдарын дасгал хийлгэн, зэвсэг эзэмшүүлэх болов. Хассан Саббах “Уулын өвгөн” хэмээн өөрийгөө өргөмжилж, оюун санааны чухлыг ойлгон бүх анхаарлаа үүнд хандуулж байв.

Хассан Ибн Саббах цайздаа диваажин мэт цэцэрлэгийг цогцлоон байгуулж, өөрийн талын залуусыг хашишшар мансуурулан аваачин, жаргааж байгаад өөртөө татдаг байв. алуурчид нь ихэвчлэн гуйлгачин, худалдаачин, мөргөлчийн дүрд хувилан эзнийхээ заасан хүнийг тнилгоход бэлэн болдог байв.

Асар чанга дэг журам тогтоож түүнийг зөрчсөн хэнийг ч ялгаагүй хатуу чангаар шийтгэн цээрлүүлдэг байв. 2 жилийн дараа Саббах цэргүүдээ Сельжукүүдэд цохилт өгөх чадалтай болсон гэж үзээд найз асан Низамаас эхлэхээр шийджээ. Даалгаварыг биелүүлэхээр явсан дайчдаас нэг нь тэргүүн сайдын өргөөнд нэвтэрч чаджээ. Улмаар нуугдан отож, тааламжит мөчийг хүлээв. Тэргүүн сайд Низам цэцэрлэгт гарч агаар амсгалах гээд явж байх замдаа алуурчинтай таарч хор түрхсэн хутганд 3 дүрүүлэн амиа алджээ. Сайдын бие хамгаалагч нар алуурчныг газар дээр нь хэдэн хэсэг тасдаж хаясан боловч даалгавар биелэгдэг.

Удалгүй Аламут цайзын хаалган дээр 2 хүний нэр бичсэн байна. нэг нь алуурчны нэр байсан бол нөгөө нь Низамын нэр байлаа. Үүнээс эхлэн “Уулын өвгөн” олны дунд айдас хүйдэс түгээж эхлэв. 2 сарын дараа Султан Мелик шах учир битүүлгээр алагджээ. Олон ч сайд, вангууд Исмайлитийн алуурчдын золиос болж эхлэв. Мелик шахын залгамжлагч Аламут цайзыг авах гээд дийлсэнгүй. Аламутын цайзын бас нэг өөр нэр нь “Бүргэдийн үүр” юм. Исмайлийтүүд хөгжлийнхөө оргил үед 360 гаруй том жижиг бэхлэлтийг Кавказын нуру, Каспийн тэнгисийн эрэг, Сири, Ирак, Ираны нутагт байгуулжээ.

Аламут цайзын уулын өвгөдийг тогтоож чадсан ганцхан улс байсан нь Монгочууд байв. Аламут цайзын алуурчдыг ассасин гэх ба энэ нь хашашин буюу мансуурагчид гэсэн утгатай үгнээс гаралтай. Хашиш гэдэг нь Энэтхэгээс гаралтай нэгэн зүйлийн ургамал бөгөөд мансууруулах чадвараараа алдартай. Уулын өвгөд тэдэнд итгэл үнэмшил үзүүлээд зогсохгүй, тухайн аллагад тохирох этгээдийг 50-200 нэр дэвшигчдээс сонгон авч хурц зэвсгийн эрдэм, тэсвэр хатуужилд сурган, даалгавараа биелүүлэх арга зам, хэрэгцээт мэдээллээр ханган илгээдэг байв. тэд чичлүүр хутганаас өөр зэвсэггзй байх бөгөөд зорьсон хэргээ бүтээгээд өөрөө үхэх ёстой байв.

“Уулын өвгөд” Аламут буюу Бүргэдийн үүр цайзаасаа бараг гарахгүй. Зөвхөн хамгийн хамгийн шадар хүмүүсдээ л үзэгдэж, лалын ертөнцийн бүхий л хөл хөдөлгөөн, үйл явдлыг чанд ажиглаж, дураар засаглаж, нууц сүлэжжгээ өргөтгөн Европын ихэс дээдсүүдэд хүртэл урт гараа хүргэх болжээ.

Ассасинуудын гарт зөвхөн лалын ертөнцийн шах, ихэс дээдсүүд өртөж байсангүй. мөн Баварын герцог 1-р Людвик, Иерусалимын захирагч Конрад Монферрадский зэрэг цуутай язгууртнууд өртөж амиа алдаж байжээ. “Уулын өвгөд”-ийн заналхийлэлд Хорезмын шах, Ромын пап, тэр ч байтугай Чингисхааныг хүртэл сүрдүүлэх гэж оролдож байв.

Уулын өвгөд нь зөвхөн өөрсдийнхөө өрсөлдөгчдийн замаасаа зайлуулахаасаа гадна тэдэн дээр өрсөлдөгчөө алуулах гэсэн, хэн нэгнийг замаасаа зайлуулах гэсэн хүмүүс хүртэл ирж, хамсаатан болж байв. өөрөөр хэлбэл “Уулын өвгөд”-ийн ассасинуудыг өрсөлдөгчөө замаасаа зайлуулах гэсэн ноёдууд бас хөлсөлдөг байв. Загалмайтны аян дайны дараа Ойрхи Дорнодод бий болсон христийн улсуудын хоорондын тэмцлийг ашиглан “Уулын өвгөд” ассасинуудыг илгээж, ноёд захирагчдын амь насыг нь хороож, улмаар хүчийг нь тарамдуулан хожим лалынханд шахагдан арчигдахад хүргэсэн юм. Ассасинууд ямар ч аюултай зүйлээс шантарч буцах нь үгүй тул эрх мэдэлтэн, хүчирхэг эзэн хаан ч гэсэн амь нас нь баталгаагүй байжээ.

Исмайлитуудыг нийтдээ 8 уулын өвгөн залгамжлан удирдсаны хамгийн сүүлийнх нь Али Аддин Мухамед байжээ. Их замын тонуулчид хүртэл “Уулын өвгөн”-ний ивээлд багтаж, дураараа дургиж байв.

Дундад Азийн нэрт дээрэмчин Орбасийг Хорезм шахын цэргүүд баривчлан авч Самаркандын зээлд цаазлан хороох болоход “Уулын өвгөн” шах руу захиа илгээж, заналхийлэс суллуулжээ. Ассасинуудын эзэн хэдий залуу хүн байсан ч гэсэн “Уулын өвгөн” гэсэн нэрийг авна. Хамгийн сүүлчийн “Уулын өвгөн” Чингисхааны үед 20 гаруйхан настай байжээ. харин Хүлэг хаан Перс рүү аян дайн хийхэд тэрээр 60 гаруй настай байв.

Монголчууд лалын ертөнцөд цохилт өгсөнөөр хүчний харьцаанд өөрчлөлт оров. Зарим нэг лалын томоохон шахууд Уулын өвгөнийг ашиглан Монголчуудтай тэмцэхийг оролдож байсан бол нөгөө нэг хэсэг нь Монголчуудыг ашиглан “Уулын өвгөд”-ийг дарахыг хичээх болов.

“Уулын өвгөд”-ийн хорлонт ажиллагааг Чингисхаан Хорезмд байлдаж байхдаа олж сонсжээ. Тэр ч байтугай Чингисхааныг сүрдүүлэхийг оролдсон баритм бий. Өгөөдэй хааны үед хааны үед Исмайлийтуудын эсрэг дайн хийсэн боловч амжилт ололгүй асар их хохирол амсаад Монгол цэргүүд ухарчээ.

Харин Мөнх хаан өөрийн дүү Хүлэг хааныг Персэд илгээхдээ 2 чухал үүрэг өгсний нэг нь Исмайлитуудыг ямар ч үнээр хамаагүй дарах байв. Монголчууд хэдийгээр хүч чадал ид үедээрээ байсан ч гэсэн Улын өвгөнийг дарах амаргүй байв. тиймээс Хүлэг хаан Ираны захирагч нарыг эрх сүрээр далайлган хамсаатнаа болгон авчээ.

“Уулын өвгөд”-ийн цайз руу Монголчууд довтлох үед Исмайлийтүүдийн хооронд хагарал гарчээ. Нэг хэсэг нь Монголчудтай хамтрах хэрэгтэй гэж байсан бол нөгөө хэсэг нь Монголчуудтай тэмцэлдэж, хуучны дэг жаягаа хадгалах байр суурьтай байжээ. Уулын өвгөн Ала-ад Дин Монголчуудтай, өөрөөр хэлбэл Хүлэг хаантай тэмцэж, исмайлийтийн хуучин жаягийг хадгалан үлдэх талыг барьж, хэрэг дээрээ феодалуудын эсрэг өргөн хүрээний алах ажиллагааг зохион байгуулав. Ала-ад Диныг 1255 оны 12-р сарын 31-нд алжээ. Энэхүү аллагыг захиалагч нь Ала ад Дины хүү Хуршах байсан нь ойлгомжтой. Эцгийнхээ оронд эзэн суусан Хуршах аллагыг гардан үйлдсэн зарцаа цаазалсан байна.

Хөлөг хаан 1256 онд Хуршахад элч илгээж, түүнийг бууж өгөхийг шаардав. Хуршах харин 1 жилийн хугацаа өгөөч гэж гуйжээ. Эвээр үзээд болохгүйг ойлгосон Хүлэг хаан өөрөө цэргээ аван хөдөлсөн гэдэг.

Хүчээ сэлбэсэн Монгол арми 3 жилийн хугацаанд Исмайлитуудын цайзыг дараа дараалан эзэлж, Аламут буюу “Бүргэдийн үүр”-т тулж ирэв. Монголын 2500 шилмэл цэргүүд Аламутад ирэв. Байгалийн саад, хүчтэй хэмэр бэхлэлтээр өвч тнонглогдсон уг цайзыг 500 ассасин 200 цэрэг хамгаалж байсан боловч газар газар дайн хийсэн Монгол цэргүүд цайзад нэвтэрч ассасинууудтай гардан тулалдаанд оржээ. Монголчууд цайзыг өвч бүсэлж байгаад бүслэлтээ шахаж, дайсны гол хүчийг хэдэн хэсэг тасдах арга хэрэглэжээ. Ассасинууд үнэхээр эрэлхэг тулалдаж Монгол цэргүүдэд хохирол үзүүлсээр байв.

Монголчууд цайзад үлдсэн хэсэг хүнийг олзлоод тэдний дотроос “Уулын өвгөн”-ийг олж гарган иржээ. яг үнэндээ тэр өөрийгөө илчилсэн юм. “Уулын өвгөн”-ийг амьдаар нь олзолсон монголчууд эмч охидыг ялган аваад, бусдыг нь хүйс тэмтэрчээ. Олзлогдсон Хуршаныг буюу “Уулын өвгөн”-ийг Хүлэг хааны тушаалаар 1257 оны 3-р сард Мөнх хаанд хүргээхээр илгээсэн боловч замдаа амь үрэгдсэн байна. харгалзан хүргэж явсан Монгол цэргийг ховсдох гэж оролдоод сэлмээр цавчуулж үхсэн гэх яриа бас бий.

Хүлэг хааны цэрэг Ираны хойд хэсэгт 175 жилийн хугацаанд оршин тогтносон Исмайлитуудын улсыг эзлэн авч, анхны томоохон зорилгоо биелүүлжээ. Ер нь Исмайлитууд одоо ч Ирак, Афганистан, Энэтхэг, Алжирт ч байсаар байгаа юм.

Эх сурвалж:
1. Н. Дугарсүрэн, Д. Гүн-Үйлс. “Монгол хаад-түүхэн шаштир, 7-р боть, Хөлөг хаан”
2. Ш. Насанбат. “Монголчуудын түүхэнд үлдээсэн 33 цуут тулалдаан: Монголчууд лалын нууцлаг эзэнт улсыг мөхөөсөн түүх”.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.115.133Gansukh   • 2016, 12 сарын 4. 19 цаг 52 минут

bid odoo ch tankhai doshgin khuniig balmad gej nerledeg ni ene l alamutuudaas bolson khereg. bidnii setgeld ingej uldekhiig bododkhod bid ikh l khokhirson khereg l dee.

172.8.202.107Зочин   • 2016, 11 сарын 10. 0 цаг 10 минут

манайхан бас тэгж байгаад овоо гарууд шүү. Тэнд очоод тэр айхтар нөхдийг нутаг дээр нь дарж авч чадсан байдаг

45.117.32.3bold   • 2016, 11 сарын 9. 11 цаг 33 минут

Ene dundad Az eruusuu haraal edsen gazar baihaa! Vhel hagatsald hanadaggvi yostoi tam gej tend baih shig bn.

103.26.193.201Зочин   • 2016, 11 сарын 8. 21 цаг 09 минут

Хүлэгү хаан агуу хаан байж дээ . Гэтэл одоо дэлхийн том гүрнүүд нийлээд дийлдэггүй ээ

66.181.186.145M   • 2016, 11 сарын 8. 20 цаг 47 минут

togloomon deer altair altajr gej gardag mongolchuud dairj orood but nirgej baigaa n gardag. odoo assassins geel kno garaad mandaad bgaa gewch manai uwug deedes ochood nulimtsan bdg haha

103.26.194.213Зочин   • 2016, 11 сарын 8. 19 цаг 44 минут

odoogiin isis; ali kaida yum bnld

103.26.194.213Зочин   • 2016, 11 сарын 8. 19 цаг 02 минут

iim l bndaa bidnii uwug deedes

202.170.80.25XXX   • 2016, 11 сарын 8. 16 цаг 32 минут

Нөгөө Assasins Creed тоглоомын гол дүрүүд шүү дээ.

Шинэ мэдээ

Титаник руу жуулчид аялна1 цаг 16 минутын өмнөЛеонардо Ди Каприо хямралтай нүүр тулав1 цаг 22 минутын өмнө240 цагийн тасралтгүй гүйлтийн тэмцээнд манай таван тамирчин оролцоно1 цаг 25 минутын өмнөТивийг худалдаж авахаар санаархсан нь1 цаг 28 минутын өмнөШотланд Их Британиас тусгаарлах олон нийтийн санал асуулга явуулна1 цаг 32 минутын өмнөБүтэлгүйтсэн гоо сайхны мэс заслууд1 цаг 36 минутын өмнөТослог үсийг гэрийн нөхцөлд арчлах арга1 цаг 39 минутын өмнөЖэймс Харден супер амжилт тогтоов1 цаг 42 минутын өмнөТайра Бэнкс том тэнэгтжээ1 цаг 44 минутын өмнөТэрбумтнуудын тухай 10 баримт1 цаг 46 минутын өмнөШүүх хуралд гэрчүүд мэдүүлэг өгч байна1 цаг 49 минутын өмнөХятадын түүхэн дэх хамгийн том алтны ордыг нээн илрүүлжээ1 цаг 52 минутын өмнөТаны насанд тохирсон үсний засалтууд1 цаг 57 минутын өмнөЭЗХАХБ: Дэлхий даяар борлуулж буй таван гар утас тутмын нэг нь хуурамч2 цаг 2 минутын өмнөЭлтон Жон, Эндрю Ллойд Уэббэр нар мюзиклээс сэдэвлэн хүүхэлдэйн кино хийнэ2 цаг 4 минутын өмнөЖүжигчин Н.Батцэцэг ахмадууд гонсойж байна гэв2 цаг 7 минутын өмнөТаргалалттайгаа тэмцэж Барби болсон бүсгүй2 цаг 13 минутын өмнөЭрдэмтэд удамшлын өвчний улмаас сохорсон хүний нүдийг эмчилжээ2 цаг 17 минутын өмнөЮНИСЕФ: Йеменд өнгөрсөн онд 1500 гаруй хүүхэд амиа алдсан2 цаг 20 минутын өмнөБ.Содномдаржааг эхэндээ АТГ-ын ажилтнууд баривчлах гэж оролдсон ...2 цаг 22 минутын өмнөГамшиг болж байхад зугаалж явсан сайдыг ажлаас нь халжээ2 цаг 26 минутын өмнөТетрис тоглох нь стрессээс ангижруулдаг2 цаг 28 минутын өмнөҮхэлд хүргэсэн зам тээврийн ослын тоо Европт 19 хувиар буурчээ2 цаг 30 минутын өмнөЭрүүл, аюулгүй байдлыг хангах сургалт Баянхонгороос эхэллээ2 цаг 32 минутын өмнөИранчууд хамар намхан болгох мэс засал хийлгэдэг2 цаг 33 минутын өмнөГэрэл зурагчин Брайди Макын наран шарлагын газар авсан зургууд2 цаг 38 минутын өмнөКот-д’Ивуарын тэргүүн хатагтай асанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ2 цаг 41 минутын өмнө“Залуу малчдаа дэмжих аян” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө2 цаг 42 минутын өмнөПол Маккартни шинэ цомгоо гаргахаар ажиллаж байна2 цаг 44 минутын өмнөӨглөө боссоны дараа гаргадаг түгээмэл алдаа2 цаг 48 минутын өмнө
© -2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.