11-р сарын 8
18 цаг 20 минут

Жолоочгүй машиныг буруугаар ашиглаж болзошгүй гэв

Жолоочгүй автомашиныг терроризмын аюултай зэвсэг болгон ашиглаж болзошгүй гэж Австралийн эрх баригчид анхаарууллаа.

“Google”,  “Tesla” зэрэг компаниудын зохион бүтээж буй жолоочгүй автомашинуудыг террористууд болон гэмт хэрэгтнүүд буруу замаар ашиглах магадлалтай гэж Австралийн Холбооны цагдаагийн газрын дэд комиссар Рамзи Жаббур анхааруулсан байна.

Тэрбээр хэлэхдээ, жолоочгүй машин хэрэглээнд гарах үед дэлхий дахины хууль сахиулах байгууллагууд томоохон сорилттой тулгарах болно гэжээ.

Террористууд эдгээр машинуудыг тэсрэх бөмбөгөөр дүүргэн дэлхийн хаанаас ч хамаагүй зайнаас удирдан дэлбэлэх боломжтой болно гэж цагдаа нар болгоомжилж байна. Технологийн хөгжил нь бидний өдөр тутмын амьдралд гайхалтай боломж, хувьслыг авчирсаар байгаа хэдий ч жолоочгүй автомашин нь цагдаа нарт ихээхэн хүндрэл учруулна гэж Жаббур хэллээ.

Харин Виктория мужийн Цагдаагийн газрын комиссар Грахам Эштон хэлэхдээ, жолоочгүй автомашин олон хүний амийг аварна гэв.

Мөн тэрбээр "дэлхийн тээврийн салбарт жолоочгүй автомашинуудыг туршаад эхэлсэн бөгөөд цаашид улам бүр боловсронгуй болно. Хэрвээ ийм загвар бодит амьдрал дээр гараад ирвэл зам тээврийн аюулгүй байдал сайжрах болно. Учир нь зам тээврийн осол гэмтлийн ихэнх нь жолоочийн буруугаас үүдэлтэй" гэлээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ямх охид шиг эрчүүд яасан ч олон болоов дээ11 сар 18. 18:00Кюүшюү башё: Япон ёкозүна Кисеносато гурав дахь ялагдалаа хүлээлээ11 сар 18. 17:47Чихрийн шижин өвчнийг 2 сарын дотор эдгээх нууц жор11 сар 18. 17:21Нэг л амьдрах хорвоо11 сар 18. 16:39Харүмафүжи Д.Бямбадоржийн талаар мэдээлэл цуглуулахаар японы сэтгүүлчид монголд иржээ11 сар 18. 16:35НӨАТ-ын азтангууд маргааш тодорно11 сар 18. 15:58Өчигдөр мал нядалгаан дээр очлоо11 сар 18. 15:56Та хэр үнэнч вэ?11 сар 18. 14:35Форбес сэтгүүлээс гаргасан хүчирхэг 10 эмэгтэйн зөвлөгөө11 сар 18. 14:3030 наснаасаа хойш БИЗНЕСИЙН салбарт ӨНДӨР амжилтанд хүрсэн 8 ХҮН11 сар 18. 14:20Монгол бахархалын өдрийн барилдаанд чансаа өндөр 128 бөх зодоглоно11 сар 18. 14:20Хилийн түгжрэл Монголын нүүрсний эцсийн найдварыг алдагдуулж байна11 сар 18. 14:10Антибиотик УУХ гэж байна уу?11 сар 18. 14:00Жаргал жаргалыг л дагуулдаг11 сар 18. 13:55Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдлээ11 сар 18. 13:50Эр нөхрөө хүндлэхгүй байх нь асар муу үр дагавартай11 сар 18. 13:43Монголын хоёр сумочийг зориудаар хагаралдуулж, харүмафүжиг гүтгэжээ11 сар 18. 13:40Д.Хаянхярваа МАН-ын үе үеийн удирдлагуудтай уулзлаа11 сар 18. 13:33Аргентины шумбагч хөлөг сураггүй болж, хайх ажиллагаанд НАСА нэгдэв11 сар 18. 13:33Торгууд Дамбийжанцангийн тухай11 сар 18. 13:30Аав байх уу, эцэг байх уу гэдэг эр хүн таны сонголт...11 сар 18. 13:23Э. Цоомоо: Би хамтлагаа бутарч, тарна гэж хэзээ ч бодож байгаагүй11 сар 18. 13:20Танилц: Энэ өвлийн цаг агаарын төлөв11 сар 18. 13:13Б.Солонго ”Миний амраглалцана уу, сексдэнэ үү, чамд хамаа байхгүй”11 сар 18. 13:10Маргааш хилийн боомтууд амарна11 сар 18. 13:00"ЗЭРЛЭГ" 18-р хэсэг /Зөвшөөрөлтэй/11 сар 18. 12:53"ЗЭРЛЭГ" 17-р Хэсэг /Зөвшөөрөлтэй/11 сар 18. 12:49Туркт цэргийн атташе суулгахаар судалж байна11 сар 18. 12:45Н.Төгсцогт тулаандаа бэлэн11 сар 18. 12:37М.Уранцэцэг хүрэл медаль авчээ11 сар 18. 12:35
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.