11-р сарын 8
18 цаг 30 минут

“Samsung”-ийн төв байранд нэгжлэг хийжээ

Прокурорууд мягмар гарагт Сөүл хот дахь “Samsung Electronics” компанийн төв байранд нэгжлэг хийлээ.

Учир нь, “Samsung Electronics” компани нь Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дотны найз болох Чой Сүн Шилийн охиныг хууль бусаар ивээн тэтгэж байсан гэж үзэж байгаа аж. Прокурорууд Сөүлийн өмнөд дүүрэгт орших тус компанийн төв байранд байдаг гадаад харилцааны асуудал эрхэлсэн албаны өрөөнд нэгжлэг хийсэн байна. Энэ үеэр “Samsung” болон Солонгосын Морин уралдааны холбооны хамтран хийсэн бизнестэй холбоотой баримт бичгүүдийг хураан авчээ.

Тус спортын холбоог Чой Сүн Шилийн охин Чүн Ё Ра-д хууль бусаар мөнгөн тусламж үзүүлсэн гэж үзэж байгаа ажээ. Прокурорын ярьснаар, “Samsung Electronics”-ийн  гадаад харилцаа эрхэлсэн захирал болон дээрх спорт холбооны ерөнхийлөгч Пак Сан Жин нарын оффист мөн нэгжлэг хийсэн байна.

Солонгосын хамгийн том компанийн төв байранд нэгжлэг хийсэн явдал нь өнгөрсөн найман жилийн хугацаанд болсон анхны тохиолдол юм.  “Samsung” компани нь зөвлөх үйлчилгээний төлбөр гэдэг нэрээр Чой-гийн эзэмшилд байдаг Герман дахь компани руу 2.8 сая евро шилжүүлсэн бөгөөд энэ мөнгө нь үнэн хэрэгтээ Чой-гийн охины морь унаж сурах сургалтыг санхүүжүүлсэн гэж прокурорууд үзэж байгаа юм.

Прокурорууд нэгжлэг хийхээс таван өдрийн өмнө ашгийн бус хоёр санд хэдэн арван тэрбум воныг хандивлахыг дотоодын компаниудаас шахан шаардахад Чой овогт болон ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга хоёр хамтран оролцсон гэх дуулианыг шалгахын тулд "Samsung" группын гүйцэтгэх захирал Ким-ийг байцаасан ажээ. Энэ их мөнгө хууль бусаар Чой-гийн халаасанд орсон гэж үзэж байгаа бөгөөд Чойг саатуулан хорьж байцааж байгаа билээ.

 

Х.Сарнай

Эх сурвалж: Монцамэ

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.22.2Зочин   • 2016, 11 сарын 9. 8 цаг 45 минут

сөрөг хүчинд нь мөнгө өгчихдөг байлгүй дээ, тэгээд л нэг их сүрхий эх оронч улс. ер нь дэлхий хэдхэн том улсын нөлөөнд л байна ш дээ. нөгөө колончилол энэ тэр бол бүгд далдуур байж л байна ш дээ

150.129.143.130SS   • 2016, 11 сарын 8. 22 цаг 48 минут

Морь унаж сурахад 3сая евро.энэ мөнгөөр Монголд 5 айл 50 жил ажил хийхгүй амьдрана гээд бод доо!

103.229.122.252Зочин   • 2016, 11 сарын 8. 23 цаг 25 минут

Ажил хийхгүй амьдарвал тэгээд үхдлээс ямар ялгаа байна?

Шинэ мэдээ

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн9 сар 26. 17:55“Аз жаргалын хэлтэрхий”киноны Кериманы дүрд тоглосон жүжигчин Нурсель Козе9 сар 26. 17:52Хүний мах иддэг хосыг баривчилжээ9 сар 26. 17:50Кардашиан: Би төгс ээж биш9 сар 26. 17:45А.Хишигдалай: Бид яагаад дандаа хөгжлийн хойно явж моод Монголоор дуусах ёстой гэж9 сар 26. 17:40“Мерседес Бенз” брэнд болсон түүх9 сар 26. 17:38Элтон Жон эмэгтэй хүний талаар ам нээв9 сар 26. 17:35Зайсангийн"Могул хотхон"-ы үнэтэй байрны үнэн төрх ийм байна9 сар 26. 17:33Дэлхийн дээд амжилт эвдэх гээд амиа алджээ9 сар 26. 17:30Г.Барри анхны дебьютээ хийснээс хойш9 сар 26. 17:25iOS 11 үйлдлийн систем дээр Wi-fi, Bluetooth-ийг хэрхэн унтраах вэ?9 сар 26. 17:20Өнөөдрийн онцлох мэдээллүүд 2017-09-269 сар 26. 17:1560 жилийн дараа хуримласан хосууд9 сар 26. 17:15Хүнсний ногооны хор танд үйлчлээд байгаа юм биш биз?9 сар 26. 17:10Өмнөд Солонгосын банкууд "Пёнчан-2018"-ыг зохион байгуулах хороонд 20 тэрбум вон хандивлана9 сар 26. 17:05Рожер Федерер Надалийг магтав9 сар 26. 17:00Гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг шуугиулж явсан Ираны гүнжийн эгэл амьдрал9 сар 26. 16:58Долоо хоногт 8 кг жин хаях хамгийн шилдэг арга9 сар 26. 16:5521 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан номын дуу сонсож байна9 сар 26. 16:50Алмас бий гэдэг Америкчуудын гуравны нэг нь итгэдэг9 сар 26. 16:45Будахгүйгээр үсний буурлыг арилгах арга бий9 сар 26. 16:40Валенсиа баг Бельги холбогчтой гэрээгээ сунгав9 сар 26. 16:35Крис Хемсворт: Гэр бүл минь миний бүх зүйл9 сар 26. 16:30Гурван хүний аминд хүрснийхээ дараа амиа егүүтгэжээ9 сар 26. 16:24Хамгийн эрт ургацын төмсийг “Шийр”-ийн суурингаас ирдэг гэж мэдэх үү9 сар 26. 16:20Дуучин Цэлмүүн сайн ханьтай болсноо гайхуулав9 сар 26. 16:13НИТХ-ын хуралдаан энэ сарын 29-нд болно9 сар 26. 16:07Хялгасан үрчлээг хормын дотор арилгах үр дүнтэй маск9 сар 26. 16:07АНУ-ыг "Исламын улс"-д цохилт өгөх амлалтаа биелүүлээгүй гэж шүүмжиллээ9 сар 26. 15:57"Самсунг" азийн хамгийн том брэнд боллоо9 сар 26. 15:52
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.