11-р сарын 8
17 цаг 55 минут

“Adidas” компани далайн хог хаягдлаар пүүз хийжээ

Дахин боловсруулсан далайн хог хаягдлаар хийсэн “Adidas” загварын пүүзийг энэ сард худалдаж эхэлнэ.

Өнгөрсөн онд “Adidas” компани дахин боловсруулсан далайн хог хаягдлаар хийх гэж буй пүүзээ 3D технологи ашиглан танилцуулж байсан билээ. Тэгвэл одоо тус компани өөрийн салбар дэлгүүрүүд болон компанийн цахим хуудсаараа дамжуулан 7 мянган ширхэг хос пүүзийг 11 дүгээр сарын дундуур зарахаар төлөвлөөд байгаа юм. Нэг хос пүүз 200 евро буюу 220 долларын үнэтэй байх ажээ.

Далайн бохирдолд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Parley for the Ocean” байгууллагатай хамтран уг пүүзийг үйлдвэрлэсэн байна. Пүүзний дээд хэсэг буюу улнаас дээш хэсгийн 5 хувийг дахин боловсруулсан полиэфирээр, харин Мальдивийн арлуудын орчмын далайн уснаас олдсон хуванцар хаягдлаар үлдсэн 95 хувийг нь хийсэн байна.

Нэг хос пүүз үйлдвэрлэхэд 11 ширхэг хуванцар сав орсон бөгөөд пүүзний өсгий, доторлогоо болон хоншоорыг хийхийн тулд дахин боловсруулсан материалуудыг ашиглажээ. Уг брэндийг “UltraBoost Uncaged Parley” нэртэйгээр худалдах бөгөөд энэ нь “UltraBoost” гэдэг нэртэй олонд танигдсан гүйлтийн хөнгөн пүүзийг сурталчилж, мөн байгаль орчныг хамгаалцгаая гэсэн утгыг илэрхийлэх ажээ.

Эхний ээлжинд борлуулах пүүзийг цөөн тоогоор үйлдвэрлэсэн бөгөөд цаашид олноор нь үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэж “Adidas” компани мэдэгдлээ.

“Бид 2017 онд далайн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулан 1 сая орчим ширхэг пүүз үйлдвэрлэх болно. Бидний туйлын зорилго бол хаягдал хуванцрыг манайд нийлүүлэх явдал зогсох хүртэл (өөрөөр хэлбэл, хуванцар хог хаягдал олдохгүй болох хүртэл) үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн явуулах болно” гэж “Adidas” компанийн гүйцэтгэх захирал Эрик Лидтке ярьж байна.

Харин “Parley for the Oceans” байгууллагыг үүсгэн байгуулагч Сайрил Гутч ярихдаа “Далай тэнгисийг хэн нэгэн ганцаараа аварч чадахгүй. Далайн бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд бид бүгдээрээ оролцох ёстой. Хаягдал материал, бүтээгдэхүүн  болон бизнесийн загваруудыг ашиглан дахин шинийг зохион бүтээх боломж бүтээлч салбарынхны гарт байна. Өөрчлөлт хийхийн төлөө хэрэглэгчид маань эрэлтийг нэмэгдүүлж чадна” гэлээ.

Монцамэ

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

80.187.101.59zo   • 2016, 11 сарын 8. 23 цаг 18 минут

Unen ni Hana bgaan

66.181.186.128Зочин   • 2016, 11 сарын 8. 22 цаг 58 минут

хогоор хийсэн юм байж юун үнэтэй юм

Шинэ мэдээ

Яг түүн шиг шоуны оролцогчдыг зарлалааСаяханХорвоо дэлхийн сонин хачин2 минутын өмнөД.Мөнхтамир: Тост тосон бумбын нуруунд олгосон 7 хайгуулын зөвшөөрлийг цуцалж, 660 сая төгрөгийн нөхөн төлбөрийн асуудал яригдана4 минут 26 секундын өмнөЭ.Набиуллинаг Оросын Төв банкны тэргүүнээр томилуулахаар Төрийн Думд санал орууллаа8 минут 55 секундын өмнөЛ.Жавзмаа: Миний хүүгийн өмгөөлөгч үнэхээр хангалтгүй ажилласан12 минут 7 секундын өмнөНохой эзнийхээ бяцхан үрийн амийг аварчээ16 минут 7 секундын өмнөБрэд Питт: Ааваасаа болоод хүүхдүүд минь шархлаад үлдлээ19 минут 10 секундын өмнөОй хээрийн түймрийн 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гардаг24 минут 44 секундын өмнөХятад иргэн Монголчуудыг ажилд оруулж өгнө гээд 138 сая төгрөг залилжээ27 минут 53 секундын өмнөЭргэж харвал хоцорно33 минут 11 секундын өмнөУИХ-ын даргад төсвийн тодотголыг өргөн барих гэж байна35 минут 25 секундын өмнөД.Сүхбаатарын талбайд маргааш орой "Лаатай үдэш" болно40 минут 44 секундын өмнөЕрөнхий сайд Говь-Алтай аймагт ажиллаж байна42 минут 18 секундын өмнөҮсээ богино болгосон одууд45 минут 7 секундын өмнөБейонсе шүтэн бишрэгчийнхээ мөрөөдлийг биелүүлжээ51 минут 7 секундын өмнөАфрик тивийн анхны эмэгтэй тэрбумтан53 минут 25 секундын өмнөМҮОХ-ны VII чуулган эхэллээ59 минут 27 секундын өмнөЕвропыг хамгаалах шуурхай ажиллагааны шинэ төлөвлөгөөг АНУ баталлаа1 цаг 5 минутын өмнөЧарлиз Терон: Шон Пенн намайг мөрөөдлөө орхиход хүргэх хэмжээний эр хүн биш байсан1 цаг 7 минутын өмнөМенингококктын сэжигтэй хоёр тохиолдол илэрчээ1 цаг 11 минутын өмнөЭМГЭНЭЛ1 цаг 14 минутын өмнөЯпон.Бага сургуулийн хүүхдүүд зам тээврийн осолд ихээр өртдөг1 цаг 15 минутын өмнөТэрбумтнууд заавал “ХАЧИН АРАНШИН”-тай хүмүүс байдаг1 цаг 22 минутын өмнөД.Амартүвшин: Барилддаг “бандитай” битгий болз1 цаг 24 минутын өмнөЭ.Оюунбилэг: Яг одоо л өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэж эхэл, хэзээ ч бүү хоосон амлагч бай1 цаг 29 минутын өмнөЖеннифер Лоуренс, Даррен Аронофски нарын болзоо1 цаг 32 минутын өмнөЗавь осолдож, 200 гаруй хүн амиа алджээ1 цаг 36 минутын өмнөБоловсролын Үнэлгээний төвөөс Улсын шалгалтын хуваарийг гаргалаа1 цаг 42 минутын өмнөГерманы эрдэмтэд дэлхийд хамгийн том “Хиймэл нар” бүтээлээ1 цаг 44 минутын өмнөОлон нийтийн сүлжээнд сатаарч яваад осолд орон нас баржээ1 цаг 46 минутын өмнө
© -2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.