12-р сарын 7
16 цаг 23 минут

“Google” компани 2017 он гэхэд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг болно

Интернет хайлт, зар сурталчилгааны технологийг хөгжүүлэгч “Google” компани 2017 он гэхэд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг болно гэж тус компанийн блогт бичсэн байна.

Тус компанийн Техникийн дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч захирал Урс Хойлцлэ-гийн бичсэнээр, дэлхийн өнцөг булан бүрт байрлах “Google”-ийн дата төвүүд болон оффисууд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашиглах аж.

Жил тутам хийгддэг олон их наядаар хэмжигдэх тооны хайлтыг гүйцэтгэхэд “Google” асар их эрчим хүч зарцуулдаг байна.  Жишээлбэл, “Google”-ийн “Youtube”-ийн дүрс бичлэгийн санд минут тутамд 400 цагийн видео бичлэг тавигддаг ажээ. “Google”-ийн дата төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгохын тулд манай инженерүүд олон жилийн нөр их хөдөлмөр зарцуулсны үр дүнд салбартаа дундаж үзүүлэлтээс 50 хувиар илүү хэмжээний эрчим хүч хэмнэх боломжтой боллоо ” гэж У.Хойлцлэ бичжээ.

“Гэсэн хэдий ч бидэнд илүү их эрчим хүч шаардлагатай хэвээр байна.  2010 онд бид Айова муж улс дахь 114 мегаваттын салхин цахилгаан станцын үйлдвэрлэдэг цахилгаан эрчим хүчийг бүгдийг нь худалдан авч байсан бөгөөд түүнээс хойш тус станцаас эрчим хүч худалдан авсаар байна” гэж тэрбээр дурдлаа. 

"Google" компани 2.6 гигаватт /2600 мегаватт/ хүртэлх хэмжээний сэргээгдэх салхи болон нарны эрчим хүч худалдан авах зорилт тавьсан дэлхийн хамгийн том хэрэглэгч, худалдан авагч корпораци болжээ.

Сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч байгаа, тодруулбал, салхи болон нарны эрчим хүчний үнэ 60 ба 80 хувиар тус тус хямдарсан энэ үед "Google" компани дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний 20 төсөлд оролцож байна.

Х.Сарнай

Эх сурвалж: Монцамэ

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

45.117.34.66Бөярт   • 2016, 12 сарын 16. 15 цаг 34 минут

Сэргээгдэх эрчим хүчийг хийхэд хэдий хэмжээний хөрөнгө орох /10-20квт/ гаргахад танилцуулга ба сургалт байна уу? Холбогдох утсаа бичээчээ

Шинэ мэдээ

ДАШТ-2018-ын үеэр таксины үнийг хянана2 минут 56 секундын өмнөШХАБ-ын 3 дахь марафон гүйлт 12 дугаар сард болно7 минут 56 секундын өмнөLG группын захирал Ку Бон Му таалал төгсчээ12 минут 56 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд17 минут 56 секундын өмнө“Эдийн засгийн форум-2018” Төрийн ордонд өнөөдөр эхэлнэ22 минут 56 секундын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь27 минут 56 секундын өмнөУИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно1 цаг 8 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 18 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ1 цаг 28 минутын өмнөМаурис Слапак: Монгол эмч нарын хүнээ гэсэн сэтгэл, хариуцлагатай чанар нь сэтгэгдэл төрүүлсэн1 цаг 58 минутын өмнөАялал жуулчлалын нөөц бололцоог хөгжүүлэхийн тулд нэгдсэн цахим сүлжээ байгуулна5 сар 20. 15:00Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Орост айлчилна5 сар 20. 14:55Автомат жолоодлоготой “DEVBOT” автомашины мэргэжлийн нисгэгч Райн Таэрктай уралджээ5 сар 20. 14:50Мэргэжлээ хэрхэн сонгох вэ5 сар 20. 14:45Шакил О’Нил Супермэнтэй харшаа худалджээ5 сар 20. 14:40“Wi-Fi” төхөөрөмжийг яагаад шөнө унтраах хэрэгтэй вэ5 сар 20. 14:35Хаврын тариалалт талдаа орлоо5 сар 20. 14:30Женнифер Энистон АНУ-ын ерөнхийлөгч болж, эмэгтэй хүнтэй гэрлэнэ5 сар 20. 14:25Эссэн таргаар үснийхээ өнгийг сэргээж болно5 сар 20. 14:20Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа5 сар 20. 14:15Тэнгэрийн ташуур хэмээн өрнө дахиныг донсолгосон Хүннүгийн хаан Атилла5 сар 20. 14:10Shaqtin A Fool (18.05.19)5 сар 20. 14:05Гвинейн домч хэдэн зуун эмэгтэйн гэдсийг хөөлгөж, жирэмсэн гэж итгүүлжээ5 сар 20. 14:00Байгаль, амьтдын гоё зургууд5 сар 20. 13:55Энэ онд эмэгтэй зуны цамц ямар байх вэ5 сар 20. 13:50Таны хүүхэд аль сургуульд орох вэ5 сар 20. 13:45James Bond шиг хувцаслахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ5 сар 20. 13:40Танилц: ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарь5 сар 20. 13:35Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугтжээ5 сар 20. 13:30Гэрийнхээ агаарыг бохирдуулахгүй байхын тулд яах вэ5 сар 20. 13:25
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.