12-р сарын 19
15 цаг 14 минут

Н.Алтанхуяг: Намын даргын сунгаанд оролцох шийдвэрийг тулгуу гаргалаа

АН-ын даргын сунгаанд оролцож буй эрхмүүд өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр намын дарга З.Энхболд "АН бол байнгын анхдагч байж ирсэн. Өнөөдөр ч гэсэн намын даргаа нийт гишүүдээсээ сонгодог хамгийн анхны нам боллоо. Сонгуульд нэр дэвшигчдэд ямар нэгэн шалгуур байгаагүй. АН-ын гишүүн байна, сунгааны журмыг хүлээн зөвшөөрөөд явна гэсэн шалгуур л бий. Сунгааны журмын дагуу материал бүрдүүлж, орж чадаагүйдээ гомдсон хүмүүс сошиалаар илэрхийлээд байгаа. Тэр бол дүрмийн дагуу явж байгаа ажил юм. Түүнээс биш энэ дүрэмд хэн нэгэн хүнийг насаар нь, намд байсан хугацаагаар нь ялгаагүй.

Энэ дүрэм бүх 180 мянган гишүүнд нээлттэй байсан. Дүрмийн дагуу явж чадахгүй бол уучлаарай, бүртгэлийн хугацаа дууссан. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг орон даяар зохион байгуулахад 10-15 тэрбум төгрөг дөрвөн жил тутамд зарцуулдаг. Үүнийг манай сонгуулийн хороо 1.2-хон тэрбумд багтааж байгаа юм. Бид арван хэд дахин бага зардлаар сонгууль явуулж байгаа. Та тавын хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон энэ намыг цаашид эв нэгдэлтэй, нэг зүгт харсан, нэг лидерээ хүлээн зөвшөөрсөн нам болж төлөвших, 2020 оны сонгуулийн амжилт өнөөдрөөс эхэлнэ. Тийм учраас хариуцлагатай байгаарай” гэлээ.

Түүнийг нэр дэвшигчдэд үнэмлэхээ гардуулан өгсний дараа АН-ын даргын сунгаанд оролцож буй эрхмүүд үг хэллээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Намын даргын сунгаад өрсөлдөж байгаа таван хүн 2012-2016 оны УИХ-ын нэг ангийнхан. Намын даргын сунгаанд нэр дэвших шийдвэрийг би их тулгуу гаргасан. АН-ыг зургаан жил удирдсан учраас энэ удаагийн намын даргын сунгаад оролцохгүй байя гэдэг байр суурьтай байсан. Гэсэн ч хойшлуулж боломжгүй хариуцлагатай цаг үед нэр дэвших шийдвэрийг журмын нөхдийнхөө санал хүсэлтээр гаргалаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Миний хамтрагч, энэ намын жаргал зовлонг хуваалцагч, АН-ын нүүр царай болж байгаа хүмүүстэй намын даргын төлөө өрсөлдөж байна. Даргын сунгаад оролцох уу, үгүй юү гэдэгт хувь хүнийхээ хувьд маш их эргэлзэж байсан.

Гэхдээ намын гишүүд дэмжигчид “Д.Эрдэнэбат аа чи намын даргын сунгаад оролцох чинь намын нэр хүндийн асуудал шүү” гэдэг шаардлага тавьсан учраас даргын сунгаад оролцож байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Нэр дэвшиж байгаа нөхдөө миний хамтран зүтгэгч гэж харж байгаа. Ардчилсан намыг байгуулсан цагаас хойш 26 жилийн түүхэнд энэ намын алдах, онох, бүхий л жаргал зовлонг хамтдаа үүрч, явсан журмын нөхөдтэйгээ намын даргын сунгаанд явж байна. Энэ сунгааг дотоодын өрсөлдөөн гэж битгий хараасай гэж хүсч байна. Энэ бол шинэчлэлийн төлөө оруулж байгаа хувь нэмэр гэж хараасай.

УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр “АН-ын даргын сонгуулийн ажлыг зохион байгуулахад асар их зардал гарч байгаа. Энэ зардлыг хуваалцсан журмын олон нөхөддөө талархаж байна. УИХ-ын сонгуулийн их ялагдлын дараа АН-ын гишүүн бүр нэгийг бодож, хоёрыг тунгаасан. АН-ын 180 мянган гишүүн хэлэлцэж байгаад намаа шинэчлэх хэрэгтэй гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "АН шинэчлэгдье гэж байгаа бол бүх үүд, цонхоо ард түмэндээ нээх хэрэгтэй. АН шинэчлэгдье гэж байгаа бол бүх үүд, цонхоо ард түмэндээ нээх хэрэгтэй. Мөн үзэл санааны шинэчлэл хийх хэрэгтэй байна. АН эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийн төлөө нам байх ёстой. АН бүлэглэл, фракцын гарт орсон нам байх уу, ард түмний нам байх уу гэдгийг энэ шинэчлэлээр бид шийднэ.

Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

Н.Алтанхуяг -1958 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн 58 настай. Ам бүл 7. Эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. 1981 онд МУИС-ийг биофизикч мэргэжлээр төгссөн. 2001-2003 онд АН-ын ЕНБД. 2004-2006 онд Сангийн яамны сайд. 2008-2012 онд УИХ-ын гишүүн. 2008-2012 онд МУ-ын ЗГ-ын тэргүүн шадар сайд. 2012-2016 онд УИХ-ын гишүүн. 2012-2014 онд МУ-ын ерөнхий сайд. 2008-2012 онд АН-ын даргаар ажиллаж байсан.

С.Эрдэнэ - 1963 онд Улаанбаатар хотод төрсөн 53 настай. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль төгссөн. 1994 онд Отгонтэнгэр Их сургуулийн магистр. 2000 онд Удирдлагын Академийн магистр. 2013 онд Удирдлагын Академийн доктор. 2008 оноос УИХ-ын гишүүн. 2012-2016 онд Хүн ам, хөдөлмөр ннйгмийн хамгааллын сайд. 2016 оноос УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.

Ж.Батзандан -1974 онд Сүхбаатар дймгнйн Баруун-Урт суманд төрсөн. 42 настай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1999 онд Унгар улсыи Мищкольцын их сургуулийг Улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2005 онд Унгар улсын Мишкольцын их сургуульд Хууль зүйн ухааны доктор. 2011-2012 онд Эрдэнэс таван толгой ХХК-н ТУЗ-ын гишүүн. 2012, 2016 онуудад Улсын их хурлын гмшүүнээр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.

Л.Гантөмөр - 1973 онд Увс дймгийн Улаангом хотод төрсөн. 43 настай. ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1993-1996 онд Япон улсын Сэндай коллежийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр. 1996-1900 онд Япон улсын Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлэзр төгссөн. 2004, 2016 онд УИХ-ын гишүүн. 2006-2007 онд УИХ-ын Эдийн эасгийн Байнгын хорооны дарга. 2008-2012 онд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга. 2012-2014 онд Боловсрол шинжлэх ухааны сайд. 2014-2016 онд Боловсрол соёл шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан.

Д.Эрдэнэбат - 1959 онд Сэлэнгэ аймгмйн Зүүнхараа суманд терсөн. 57 настай. Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 1983 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуулийг авто инженер мэргэжлээр төгссөн. 2008, 2012 онд АН-ын ЕНБД. 2012-2014 онд УИХ дахь АН-ын бүлгийн дарга. 2014-2016 онд Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд. 2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Б.Анир

 

 

 

 

36
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

36 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.17.100иргэд   • 2016, 12 сарын 20. 9 цаг 01 минут

Алтанхуяг бол Ардчилсан намаа аварна. Алтанхуягагүйгээр энэ намыг төсөөлөх аргагүй. Алтанхуягаа дэмжицгээе

150.129.141.196gichvvn   • 2016, 12 сарын 20. 8 цаг 43 минут

Batzandan busdaasaa ilvv baina. Amjilt

202.21.117.114Зочин   • 2016, 12 сарын 20. 8 цаг 15 минут

Алтанхуягийг намнах гэсэн оролдлого хүчээ авч байна даа Энэ оролдлого ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл хүчтэй байх болно. Алтахуяг бол АН-д хэрэгтэй хүн шүү.

188.103.229.106Зочин   • 2016, 12 сарын 20. 1 цаг 58 минут

АН яагад монго идсэн нотлогдож байхад Алтанхуягийг нэр дэвшихийг зовшоорч бгаам ийм шударга юм гэж хэзээ байсын болиочээ улсын монгийг ах дуусээрээ нийлж идчээд, бас тэднийгээ хамгаалах хууль батлуулах гэж улайч байдаг идээгуй хумуус нь унэний толоо дуугархаар яагаад бгм тэгээд бас шинэчлэнэ гэчжээ ард тумний толгойг угаахаа болиочээ

103.212.116.190zochin   • 2016, 12 сарын 20. 0 цаг 22 минут

sorongoos multrah gej l uls tur hiij bgaa yum

103.212.116.190zochin   • 2016, 12 сарын 20. 0 цаг 18 минут

Алтанхуяг шоронд орохоосоо айгаад л нэр дэвшиж байгаа юм.Дараа нь намайг еренхийлэгчид нэр дэвшихээр барилаа.намайг намын дарга болох гэхээр барилаа гэж улс тог хийх гэж байгаа юм.Элбэгээ энэ 2 хар хэрээ нэг нэгийхээ хошногыг ухаад гое юм болж бна даа

202.9.41.76Зочин   • 2016, 12 сарын 19. 23 цаг 47 минут

xaxaxaxa pezda yumaa ene haltar mongolchuud. tavan sum bariulchihsan undur hugjild hursen gadaad ornuudiin tsetserlegiin nasnii huuhduudiin uhaantai elgiin uildel hiine shuu ene tsus oirtolt yavagdchihsan mongoluudaa gej xaxaxaxa

202.9.40.121zochin   • 2016, 12 сарын 19. 22 цаг 36 минут

Altanhuyag ni deeree, hun shuu dee

103.229.120.4zochin   • 2016, 12 сарын 19. 22 цаг 03 минут

batzandan yadin bol do medkui bn gantomor muun edr geku bol bolj l bn busad ni xol xol

103.26.195.184Зочин   • 2016, 12 сарын 19. 19 цаг 34 минут

Алтанхуягаар удирдуулж АН 6 удаагийн сонгуульд ялсан үнэн шүү дээ үр дүнг нь Элбэгдорж л их хүртсэн дээ 2 удаа ерөнхийлөгч болоод Төрөө хутгаж Ард түмэн Намаа унагаж нөхөдөө агнаж өсгөсөн намаа журмын нөхөдөө тарааж ард түмнии итгэлииг эвдэж эв нэгдэлииг илэрхиилэгч ёрөнхиилөгч биш тарааж эдиин засаг ииг унагааж өгсөн хүн дээ Хүн муутай адгийн амьтан даа

103.212.116.190zochin   • 2016, 12 сарын 20. 0 цаг 26 минут

6 udaa yalaad ovoo bayaja biz hamgiin zalitai hulgaich

203.91.115.39Зочин   • 2016, 12 сарын 19. 18 цаг 46 минут

АЛТАНХУЯГ даргаа хулгайчийг бариарай гэж хашгирч бгаа хулгайч нарыг илчлээд өгөөрэй

112.72.11.121Зочин   • 2016, 12 сарын 19. 18 цаг 46 минут

Алтанхуяг шиг хүн л одоо АН-д хэрэгтэй байна Амжилт хүсье, таныг дарах гэж МАНАН боож үхэх гээд байна Илүү хүчтэй зоригтой хурц бай

202.179.27.28TENGERIIN ULAACH   • 2016, 12 сарын 19. 18 цаг 43 минут

бАТЗАНДАН ХҮҮГ ДЭМЖИНЭ. хАМГИЙН ШУДРАГА ЁСТОЙ НӨГӨӨ ДАРАВ Ч ДАЛДАЙНА, БУЛАВЧ БУЛТАЙНА ГЭГЧЭЭР ЯАЖ Ч ДАРААД ҮНЭН ЯЛДАГ Л ЮМ БОЛ ЭНЭ ХҮҮ Л ГАРНА ГЭЖ хӨХ ТЭНГЭР АЙЛДАЖ БАЙНА ДАА!!

203.91.115.39Зочин   • 2016, 12 сарын 19. 18 цаг 43 минут

Сэтгэгдэл бичиж бгаа өрсөлдөгчид МАН болон нам дамнасан бүлэглэлүүд Алтанхуягииг дэвшихээр боож үхэх гээд бна манай намаас Алтанхуяг гарнаа тэгээд та нар шоронд орноо

103.212.116.190zochin   • 2016, 12 сарын 20. 0 цаг 28 минут

Uuruu udahgui ornoo

103.57.95.175Үнэн   • 2016, 12 сарын 19. 18 цаг 41 минут

С.Эрдэнэ эхнэрээ нухсан луйварчин. Алтанхуяг гэр бүлээрээ хулгайч. Гантөмөр Мүүний итгэлт элч. Ийм хүмүүс дарга болбол АН-ын гишүүд өөрсдөө луйварчид, хулгайчид, Мүүнчин болно. Тэгэхээр бусад нэр дэвшигчдийг сонгосон дээр.

103.212.116.190zochin   • 2016, 12 сарын 20. 0 цаг 30 минут

AN muhulruugee mulhuj yavna daa goe gor

150.129.141.89Zochin   • 2016, 12 сарын 19. 18 цаг 20 минут

Anusandaa sumaa chih atsnuudaa gaaah tuii

202.179.23.41Зочин   • 2016, 12 сарын 19. 17 цаг 42 минут

Энэ ёстой нэг зальны хүүдий юмаа.Үүний түрүүнд ерөнхийлөгчид нэр дэвшсний төлөө хэрэг төвөгт орооцолдууллаа гэсэн. одоо өөрийнх нь ойрын хүмүүсийн булай илрээд эхлэхээр намын даргад өрсөлдөх нэрээр дуулиан дэгдээх нь

202.21.106.128Зочин   • 2016, 12 сарын 19. 17 цаг 18 минут

Гантөмөрийг дэмжинээ хөө Нэр цэвэр боловсрол өндөр

66.181.170.2Зочин   • 2016, 12 сарын 19. 17 цаг 17 минут

Batzandand amjilt husey..

103.9.90.130Зочин   • 2016, 12 сарын 19. 16 цаг 59 минут

Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвших яасан бэ. Хүмүүс үнэмшихгүй байна уу. Одоо намын даргын сонгуульд ялагдчихаад арай МАХН-ын даргад нэрээ дэвшүүлэх юм биш биз.Харах царайны шунахай, зальтай, хүн муутай нохой зантай эр дээ. Ингэж яваад хэргээс мултрана гэж бодож байгаа бол горьдсоны гарц байлгүй дээ.

103.10.23.118Зочин   • 2016, 12 сарын 19. 16 цаг 46 минут

Алтанхуяг нам, төрийн халхавчинд хариуцлагаас мултрах аргаа хайгаад байна

122.201.19.99зочин   • 2016, 12 сарын 19. 16 цаг 40 минут

Алтанхуягийг АН-ын дарга болчих вий гэхээс МАНАН бүлэглэл айж туулайн зүрх нь хагарах гэж байгаа тул бүгд нийлж байгаад унагаах байх өөө

202.21.106.140Zochin   • 2016, 12 сарын 19. 16 цаг 34 минут

Erdene van tsadaagui bha u da. Yaj luivar hiihee bodood ursulduhuur songogdoh uu

202.21.106.140Zochin   • 2016, 12 сарын 19. 16 цаг 31 минут

Altanhuyag aa, Bolich ee. Dahij tendereer ehner ah duu nartaa uguh mungu haij avna u

202.179.31.242Зочин   • 2016, 12 сарын 19. 16 цаг 29 минут

arai deer n batzandan um bna da

202.21.106.140Zochin   • 2016, 12 сарын 19. 16 цаг 29 минут

Arai bish ee. Iim nuhuduud devshiheer AN yaj shinechlegdeh bilee. Dongiur ni Batzandan yum uu da. unuu 200000 gishuuntei geed bsan. Daan ch de..

43.228.131.113Зочин   • 2016, 12 сарын 19. 16 цаг 28 минут

АЛТАНХУЯГ,ЭРДЭНЭ ХОЁР ШОРОНД ОРОХЫН ХООРОНД ЯАХ НЬ ВЭ ДЭЭ

202.179.29.224Зочин   • 2016, 12 сарын 19. 16 цаг 24 минут

Угаасаа эд нараас хамгийн зөв нь бас зарчимтай нь Батзандан. Батзанданг гаргавал нам шинэчлэгдсэн гэж ард түмэн харна. Гантөмөр бол угаасаа сураггүй мөлгөр гөлгөр гар. Эрдэнэ бол хуучин кадр харагдана. Алтанхуяг бол бүтэхгүй. Эд нараас эрэмбэлвэл хамгийн адагт орохоор хүн. Эрдэнэбат уг нь зүгээр. Гэхдээ мөн л намын удирдлагад байсан, хүмүүс шинэчлэл гэж харахгүй дээ. Батзандангаа дэмжих байлгүй дээ гишүүд. Луйвар орохгүй л бол Батзандан ялна.

103.229.120.197Зочин   • 2016, 12 сарын 19. 16 цаг 10 минут

БатЗандан бол МАН ын тагнуул шүү дээ Түүний ах нь МАН ын гишүүн байдаг Ахдаа албан тушаал өгөхийн төлөө АН ыг шавартай хутгаж юу ч хийхээс буцахгүй дээ АН ын дэмжигчид БатЗанданд дахиж хулхидуулахгүй ээ

202.179.27.28zochin   • 2016, 12 сарын 19. 18 цаг 47 минут

Ah ni MAN geed duu ni tagnuul boldog gej haa sonsoo be?? Neg eh etsgiin huuhduud uursdiin gesen uzel bodoltoi uuriin gesen tusdaa amidral ehner huuhedtei turuh uheh ni zaasan udurtei bdag bolohoor TAGNUUL gej hardah hereggui. Batzandang l songoh bolov uu? Arai eh ornoo mungunuus uguud tavihgui GOLCH DUN 99 yum daa

202.5.196.66Зочин   • 2016, 12 сарын 19. 16 цаг 10 минут

3 хулгайч 1 луйварчин 1 шизофрин нар өрсөлдөхнээ хөөрхий АН-хаан тэгээд хэнийг нь сонгох хэрэгтэй юмдээ за за тэр өвчтэйгээ сонго доо тэр л та нарт таарна хахахахахаха хулгайч луйварчинаас дээр биздээ хахахахахахахаха

103.57.92.182Зочин   • 2016, 12 сарын 19. 15 цаг 58 минут

Юу вээээ ккккк. Батзандан л биш шүү

66.181.185.66шудрарга ёсыг эрхэмлэгч   • 2016, 12 сарын 19. 15 цаг 50 минут

Энэ хулгайч, луйварчид АН дарга болж болох юм уу мөн шинэчлэгдвээ. Зөвхөн Батзандан ярьж хэлж байгаа шигээ байж чадвал дарга болж болох юм.

Шинэ мэдээ

Г.Анхмаа: Сүрьеэ ядуурлын өвчин юм бол ядуу биш байлга л даа9 минут 18 секундын өмнөЛэнс Стевэнсон MVP болжээ11 минут 8 секундын өмнөД.Хаянхярваа: Монгол Улсын “эцэг” хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэн бүрийн санаа чухал13 минут 36 секундын өмнөБид хэрэгцээт хоол хүнснээсээ 200-300 дахин их хоол хэрэглэж байна16 минут 8 секундын өмнөОСНААГ болон Дайцэцэн ХХК-ийн ажилчид бохирын худагт унаж амиа алдлаа18 минут 50 секундын өмнөАнгараг дээр амьдрал байж магадгүй шинж тэмдгийг илрүүлжээ21 минут 8 секундын өмнөЕвропын зуны спортын гуравдугаар наадам Краковт болно26 минут 8 секундын өмнөБ.Жонсоныг тойрсон дуулиан шуугиан чансааг нь унагаажээ31 минут 8 секундын өмнө“Сайнцагаан-95” спортын бага наадамд иргэдийн оролцоо сайн байлаа36 минут 8 секундын өмнөЯг түүн шиг П.Баярцэнгэлийн содон гоёл41 минут 8 секундын өмнөBox office: "Тоглоомын түүх'' эргэн ирлээ46 минут 8 секундын өмнөУлсын шалталтад дээд оноо авсан Путин амжилтын нууцаа дэлгэжээ51 минут 8 секундын өмнөАСЕАН-ы орнууд хөл бөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргана56 минут 8 секундын өмнөПарис хот хэт халуунтай хэрхэн тэмцэж байна вэ1 цаг 2 минутын өмнөОросыг буруутгасан дүрс бичлэгт одууд үг хэлжээ1 цаг 7 минутын өмнөӨнөөдөр 32 нас хүрсэн Лионель Мессигийн амьдралын дүрэм1 цаг 12 минутын өмнөЭнэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ1 цаг 17 минутын өмнөЭ.Батзаяа: Талын тайга нохой миний үнэнч анд1 цаг 22 минутын өмнөАвстралийн хойд нутагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөв Австралийн хойд нутагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөв1 цаг 27 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь1 цаг 32 минутын өмнөШШГЕГ-аас Л.Пүрэвбаатарын 1.4 тэрбумын хаусыг албадан чөлөөллөө1 цаг 34 минутын өмнөСур харвааны төрлийн тухайд ...1 цаг 37 минутын өмнөЯмар ч бичиг баримтгүй 16 шуудай химийн бодис нэвтрүүлэхийг завджээ1 цаг 41 минутын өмнө“Boeing” компанийн эсрэг 400 гаруй нисгэгч гомдол мэдүүлжээ1 цаг 42 минутын өмнөЭмэгтэйчүүдийн 1/3 нь үнэгүй хоолны төлөө болзоонд явдаг гэв1 цаг 47 минутын өмнөОсака хотын төмөр замын өртөөнүүдэд хогийн сав, тээш хадгалах хайрцаг ашиглахыг хориглов1 цаг 52 минутын өмнөБатбаяр: Э.Сумьяагаас дэлхийн томчууд жийрхэж байсан1 цаг 57 минутын өмнөАмралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ2 цаг 2 минутын өмнө15-р сургуульд сурч байгаад сүрьеэгээр нас барсан хүүгийн ээж дахин ярилцлага өглөө2 цаг 7 минутын өмнөРоманаас болж ойд амиа хорлох нь ихэсчээ2 цаг 12 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.