АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр намын даргын сонгууль болон гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ардчилсан нам байгуулагдахад таван нам нэгдсэн гэдэг. Эдгээр намын гишүүдийг шинэчилсэн бүртгэлдээ хамруулах уу?
-Анх АН байгуулагдахад таван нам нэгдсэн. Энэ үед АН-ын батлах аваагүй гишүүдийг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар болсон. Мөн АН-д анх удаа элсэн орж буй гишүүдийг энэ өдрүүдэд бүртгэж байна.
-Бүртгэл хэзээнээс эхэлж явагдаж байна вэ?
-АН-ын VI хурлаас намын шинэчилсэн бүртгэлийг явуулж, намын даргыг сонгуулийн журмаар сонгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу намын шинэчилсэн бүртгэл энэ сарын 12-ноос орон даяар эхлээд байна. АН-ын гишүүдийн шинэчилсэн, нэгдсэн бүртгэлийг намын анхан шатны байгууллагууд зохион байгуулж байна. Гишүүд бүртгүүлэхдээ намын гишүүний жилийн татвар болох 1200 төгрөгийг тушаасан байх шаардлагатай. Ингэж шинэчлэн бүртгүүлснээр цахим санд орохоос гадна намын даргын сонгуульд оролцож, санал өгөх эрх нь нээгдэх юм. Намын гишүүнчлэлийн шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
-АН-д шинээр элссэн хүн шууд саналын эрхтэй гишүүн болно гэхээр намын даргад өрсөлдөж байгаа хүмүүс зохион байгуулалттайгаар олон хүнийг гишүүнээр элсүүлж өөртөө санал өгүүлэх юм биш үү. Үүнийг яаж хянах вэ?
-Намд зохиомол гишүүд үүсэх вий гэдгийг ярилцсан. Гэхдээ АН шинэчлэгдэхдээ нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс АН-д элсэх сонирхолтой бүх хүнд нээлттэй байх нь зүйтэй гэж үзсэн. Намын даргад өрсөлдөж байгаа хүмүүс ч үүнийг хүлээн зөвшөөрсөн.
-Тэгэхээр үүнийг хянах ямар нэгэн зохицуулалт байхгүй гэсэн үг үү?
-Аливаа зүйлийг дүрэм журмаар хаагаад ирэхээр болохоо байдаг шүү дээ. Нэг нэр дэвшигч олон хүнийг гишүүнээр элсүүлэх ажил хийхийг үгүйсгэхгүй. Ингэлээ гээд түүнийг буруутгах аргагүй. Яагаад гэвэл бусдад нь ч гэсэн ингэж ажиллах боломж нээлттэй. Хүмүүс “МАН-ын гишүүд орж ирээд намын даргыг чинь тодруулчих юм биш үү” гэж ярьж байгаа. Тийм зүйл болохгүй байлгүй дээ. Ингэж явах завтай хүн ч гэж юу байхав. Эрх барьж байгаа улс төрийн хүчин ч ийм зүйл хийхгүй байлгүй дээ.
-АН-ын даргын сонгуулийн сурталчилгааны ажил хэр явж байна?
-АН-ын даргад нэр дэвшигчид орон нутгаар тойрч гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж байна. Аль нэг нэр дэвшигч сонгуулийн штаб байгуулж болохгүй. 00:00 цагаас хойш намын даргад нэр дэвшигчид хэн нэгэнтэй уулзаж болохгүй гэх мэтчилэн хатуу дүрэм журамтайгаар сурталчилгаагаа хийж байгаа. АН-ын даргыг сонгох нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор Хэнтий аймгаас эхэлсэн бөгөөд эдүгээ тав дахь аймагтаа үргэлжилж байна.
Дашрамд дурьдахад, намын даргын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 21-ний өдрөөс эхэлж, 40 хоног үргэлжлэх бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 28-нд дуусч, санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явуулах юм.
Б.Анир
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ намд гишүүдээс нь гадна дэмждэг хүмүүс байгаа.эдгээр хүмүүс энэ үед нь орж саналаа өгөх хэрэгтэй.
хуульч батзандан зоригийг хөнөөсөн хэргийг шүүсэн асуудрын хаана нь явна аа таг энэ хүн ард түмэнд ингэж хандах юм бн шударга биш юм бн
aluurchin MAN iinhan uls turuus zailah heregtei
Ер нь "намын гишуудийнхээ хурээнд буртгэлээ хийгээд, санал хураалтаараа сонгуулиа хийчихгуй, шинээр намд хун элсуулсэн болж, гаднаас баахан хун оруулж байгаад сонгууль явуулсан болж байгаа нь Ц.Элбэгдорж мэтийн ШУДАРГА ЮМ ШИГ ЯРЬЧИХААД, ХУУЛЬ, ДУРЭМГУЙ БУХ ЗУЙЛИЙГ ХУЛИНАН АРГААР ХИЙЖ, Н.АЛТАНХУЯГ МЭТИЙН УНЭНЧ ШУДАРГААРАА ЯВЖ БАЙГАА ХУНИЙГ ЗАМААСАА ЗАЙЛУУЛАХ НЭГЭН ХУУЛЬ БУС УЙЛДЭЛ ШУУ ДЭЭ. Энд Н.АЛТАНХУЯГ мэтийн МУУ АРГА МЭДЭХГУЙ НОХДУУД ГЭНЭДЭЖ БАЙГАА БАЙХГУЙ ЮУ ДАА.
AN dargaa songokh gej ymar ch ikh tsag zabtai um Ikh KHURLIIN SONGUULIIN KHEMJEENII UM BOLJ BNA ARD TUMEN KHENEER SONGOCNIIG CHINI TUNGAAJ ER. ZEB SONGUULIIG KHIIJ CHADNAA TA NAR 5 SUMAA BAriad l KHOTSONOO
МАНгарууд ингэж шударгаар намын даргаа сонгож сураа худлаа бухидаад нэг гараа дарамтлуулаад байхаар АН бол нээлттэй нам шүү
ҮХСЭН НОХОЙН ОЦГОР.
Даргыг мөнгөөр шийддэг АН-ын шинэ журам хууль болж дээ Тэгэхгүй бол гишүүд мөнгөгүй чадварлаг хүнийг сонгоно АН улс төрийн тавцангаас хусагдах болж дээ хөөрхий
АН-ын дүрэм журам цаасан дээрээ хэрэгжих байх. 7.8 жил даргаа сонгож чадахгүй байсан шүү дээ. АН-ын цаасан дээр буулгасан дүрэм журмаа хэн дуртай нь л зөрчиж болдог шүү дээ. Амьдралд хэрэгжсэн зүйл нь бодитоор хулгай луйвар хийх шүү дээ.
Xaxa xutsaa lombiin batsaanaa