1-р сарын 9
11 цаг 41 минут

ХНХЯ: 30 гаруй эмийн үнийг 100 хувь хөнгөллөө

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж өнөөдрийн байдлаар нийт эмнэлгээр үйлчлүүлсэн хүний 6.2 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдон, 10,000 хүн амд 40.6 тохиолдол бүртгэгдсэн, өвчилсөн хүмүүсийн 91.4 хувийг 15 хүртэлх нас, 69.9 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Түүнчлэн Улаанбаатар хотод амбулаториор үйлчлүүлсэн нийт хүний 7.3 хувь, 21 аймгийн амбулаторийн 5.3 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдож, өвчлөлийн тоо өмнөх 7 хоногоос 0.8 хувиар нэмэгдсэн байна.

Иймд Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн "Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөл дэгдэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай" 215 дугаар тогтоолыг тус яамнаас санаачлан батлуулсан.   Улмаар холбогдох сайд нарт дээрх асуудлыг нэн яаралтай анхаарах чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс өгсөн юм. Тус чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн долоо хоногт хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүд, асран хамгаалагчдад 2017 оны 01 дүгээр сарын 2-ноос гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл цалинтай чөлөө олгох асуудлыг шийдвэрлэсэн.

Тэгвэл улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргалаа. Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай Ампициллин (Х), Амоксициллин (Х), Тетрациклин, Сальбутамол, Ибупрофен, Парацетамол, Азитромицин, Амброксол, Ацетилцистейн, Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз зэрэг нэр бүхий 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд  эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой. Энэхүү тогтоолыг энэ 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны мөрдөхөөр тусгажээ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх дан найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ

/үнэ-төгрөгөөр/

 

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх нийлмэл найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ

/үнэ-төгрөгөөр/

 

ЭХ СУРВАЛЖ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Шинэ мэдээ

20-22 насны залуус 90 сая төгрөг тээвэрлэж явжээ2 цаг 37 минутын өмнөИх хэмжээний мөнгө тээвэрлэж явсан автомашин Х.Баттулгын Миллхаус компанийх байжээ5 цаг 39 минутын өмнөТа сонголтоо хийхдээ эеийг эрхэмлэж, хуулиа дээдлээрэй5 цаг 53 минутын өмнөЙеменд Холерын халдвар авсан хүмүүсийн тоо 200 мянгаас давжээ5 цаг 57 минутын өмнөБяцхан усны үхэр ээжтэйгээ хамт сэлж байна6 цаг 1 минутын өмнөГаалийн ерөнхий газар ажиллаж байна6 цаг 24 минутын өмнөХандивын дансанд цугласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлана6 цаг 25 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдийг санал өгөх боломжоор бүрэн хангасан байгаа гэв6 цаг 28 минутын өмнөЗагварлаг япончууд6 цаг 37 минутын өмнөИргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2554 ажилтан ажиллаж байна6 цаг 39 минутын өмнөСанал өгснийг баталгаажуулж хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ7 цаг 14 минутын өмнөТараг болон усаар турах супер жор7 цаг 16 минутын өмнөХүүхэд гурван нас хүртлээ ээжтэйгээ хамт унтаж байх чухал7 цаг 27 минутын өмнөЕрөнхийлөгчид нэр дэвшигчид халз мэтгэлцэж, Сонгодог урлагийн олимпийн аварга эх орондоо ирсэн 7 хоног7 цаг 27 минутын өмнөТа энэ эмэгтэйг хэдэн настай гэж бодож байна?7 цаг 32 минутын өмнөПакистанд цистерн дэлбэрсний улмаас 120 гаруй хүн амиа алджээ7 цаг 37 минутын өмнөСамурайн өөрийгөө хөнөөх эртний аймшигт уламжлал "Сеппүкү"7 цаг 46 минутын өмнөСүүнд нь хуруу дүрсэнгүй, сүрэгт нь уурга барьсангүй7 цаг 51 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан7 цаг 57 минутын өмнөСЕХ: Саналын хуудсын нөөц хангалттай гэв8 цаг 16 минутын өмнөСанал тоолох автомат машин эвдэрч, гацахгүй гэв8 цаг 22 минутын өмнөДэлхийн найм дахь гайхамшиг олдсон уу?8 цаг 41 минутын өмнөҮер ус гаталж санал өгөх 1920 сонгогч байна8 цаг 46 минутын өмнөСонгуулийн эцсийн дүн мэдээг 22.00 цагаас хойш дэлгэцээр шууд дамжуулан харуулна8 цаг 56 минутын өмнөӨдөртөө 39 хэм хүрч хална9 цаг 3 минутын өмнөЗөөврийн битүүмжилсэн хайрцгаар 28045 хүн саналаа өгөх хүсэлтээ гаргажээ9 цаг 9 минутын өмнөГадаадад санал өгөхөөр бүртгүүлсэн 73377 сонгогчоос 4816 нь саналаа өгчээ9 цаг 13 минутын өмнөНэг сая 978 мянга 298 хүн санал өгнө9 цаг 18 минутын өмнөГишүүн орнуудад монголын сонгуулийн туршлагыг хүчтэй өргөн сурталчилна гэв9 цаг 21 минутын өмнөСонгуулийг 37 орны 123 ажиглагч ажиглана9 цаг 28 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.