1-р сарын 9
13 цаг 53 минут

Өмнөд Солонгост нэгэн лам өөрийгөө зулын гол болгон шатаав

СӨҮЛ. /ВВС/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлыг эргэлт буцалтгүйгээр эцэслэн шийдвэрлэхийн тулд Өмнөд Солонгосын Засгийн газар Японы талтай хэлэлцээр байгуулсныг эсэргүүцэн Сөүлд нэгэн лам өөрийгөө зулын гол болгон шатаажээ.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, гуравдугаар зэргийн түлэгдэлттэй 64 настай лам эмнэлэгт ухаангүй байгаа ажээ.

Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугианы улмаас албан тушаалаасаа түдгэлзэхэд хүрээд байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг нэн даруй бүрмөсөн огцруулахыг өмнөд солонгосчууд шаардан бямба гарагт жагсах үеэр лам өөрийгөө шатаасан байна. Энэ лам Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.

“Зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлыг нөхөн төлбөр өгөх замаар шийдвэрлэхээр Японтой тохиролцсон  “урвагч” Пак Гын Хэг баривчлахыг шаардаж байна гэсэн бичгийг лам үлдээсэн байсан гэж Сөүлийн цагдаагийн эх сурвалж мэдэгдэв.

Сөүл болон Токиогийн хооронд 2015 оны 12 дугаар сард байгуулсан “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлаарх хэлэлцээр Японыг хариуцлагаас бүрэн мултлахад хангалтгүй гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм.

“Зугаацуулагч эмэгтэйчүүд”-д зориулсан хөшөөг Бусан хот дахь Японы Ерөнхий консулын газрын өмнө байрлуулсантай холбоотойгоор Япон улс  энэ баасан гарагт Өмнөд Солонгосоос Элчин сайдаа эгүүлэн татсанаар хоёр улс хоорондын харилцаа хурцдаад байгаа билээ.

Консулын газрын өмнө хөл нүцгэн залуу эмэгтэйн 1.5 м өндөр хүрэл хөшөөг байрлуулсан нь 2015 онд байгуулсан хэлэлцээрийг зөрчсөн хэрэг гэж Японы талын үзэж байна.

Хөшөөг нэн даруй холдуулахыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр шаарджээ.

Уг хэлэлцээрийг байгуулах үед 46 “зугаацуулагч эмэгтэй” амьд сэрүүн байсан юм.

Г.Доржханд Эх сурвалж: МОНЦАМЭ

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.195.252Зочин   • 2017, 1 сарын 9. 17 цаг 42 минут

Дайн болж байсан шүү дээ. Дайнд ялагдсан нь хохироод өнгөрдөг байсан шүү дээ

202.131.235.74Зочин   • 2017, 1 сарын 9. 14 цаг 51 минут

Хөшөө барина гэдэг өөрсдийгээ л доош хийсэн зүйл болмоор юм. заавал босгох ёстой л юм байх даа

78.250.200.58Зочин   • 2017, 1 сарын 9. 14 цаг 12 минут

mongoliin shar huvaljuud idej uuhaas uur uls orond tus bna u

139.5.218.163Зочин   • 2017, 1 сарын 9. 14 цаг 09 минут

ШАЛ ДЭМИЙ ӨНГӨРСӨН БАЛАРСАН ЮМНЫ ТӨЛӨӨ ӨӨРИЙГӨӨ ЗОВООЖ БААЙГААГ ХОХЬ НЬ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ ДЭЭ. ЁСТОЙ НӨГӨӨ ТӨРИЙН ТӨЛӨӨ ОГОТНО БООЖ ҮХНЭ ГЭДЭГ ХУУЧНЫ ҮГ САНААНД ОРЧИХЛОО.

Шинэ мэдээ

Ч. Очгэрэл (Mary J. Blige- Family Affair)7 минут 51 секундын өмнөЦ. Тэмүүлэн (Тэнгэр- Би Монгол хүн)12 минут 51 секундын өмнөБейонсе 850 мянган доллараар сүм худалдаж авчээ17 минут 51 секундын өмнөИракийн парламентын сонгуульд Ас-Садрын удирдсан эвсэл ялжээ22 минут 51 секундын өмнөДАШТ-2018-ын үеэр таксины үнийг хянана27 минут 51 секундын өмнөШХАБ-ын 3 дахь марафон гүйлт 12 дугаар сард болно32 минут 51 секундын өмнөLG группын захирал Ку Бон Му таалал төгсчээ37 минут 51 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд42 минут 51 секундын өмнө“Эдийн засгийн форум-2018” Төрийн ордонд өнөөдөр эхэлнэ47 минут 51 секундын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь52 минут 51 секундын өмнөО. Тэмүүжин (Andrea Bocelli- Time to say Goodbye)57 минут 51 секундын өмнөБ. Нацагдорж (Д. Жаргалсайхан- Чингисийн баатрууд)1 цаг 3 минутын өмнөЖүжигчин Нарансолонго: Энхрийлэлд минь удаан жаргаарай1 цаг 8 минутын өмнөЖ. Энэрэл (Alicia Keys- If I ain't got you)1 цаг 13 минутын өмнөО. Билгүүн (Tarkan- Dudu)1 цаг 18 минутын өмнөГ. Сүндэрмаа (Jessie J- Bang Bang)1 цаг 23 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно1 цаг 33 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 43 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ1 цаг 53 минутын өмнөМаурис Слапак: Монгол эмч нарын хүнээ гэсэн сэтгэл, хариуцлагатай чанар нь сэтгэгдэл төрүүлсэн2 цаг 23 минутын өмнөАялал жуулчлалын нөөц бололцоог хөгжүүлэхийн тулд нэгдсэн цахим сүлжээ байгуулна5 сар 20. 15:00Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Орост айлчилна5 сар 20. 14:55Автомат жолоодлоготой “DEVBOT” автомашины мэргэжлийн нисгэгч Райн Таэрктай уралджээ5 сар 20. 14:50Мэргэжлээ хэрхэн сонгох вэ5 сар 20. 14:45Шакил О’Нил Супермэнтэй харшаа худалджээ5 сар 20. 14:40“Wi-Fi” төхөөрөмжийг яагаад шөнө унтраах хэрэгтэй вэ5 сар 20. 14:35Хаврын тариалалт талдаа орлоо5 сар 20. 14:30Женнифер Энистон АНУ-ын ерөнхийлөгч болж, эмэгтэй хүнтэй гэрлэнэ5 сар 20. 14:25Эссэн таргаар үснийхээ өнгийг сэргээж болно5 сар 20. 14:20Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа5 сар 20. 14:15
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.