1-р сарын 9
14 цаг 31 минут

Венесуэльд цалин, тэтгэврийн доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлнэ

Венесуэлийн Засгийн газар инфляцитай тэмцэх зорилгоор цалин, тэтгэврийн доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ алхам нь ажлын байр болон ард иргэдийн орлогыг хамгаална гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэв. Харин зарим хүмүүс "энэ шийдвэр хямралыг улам даамжруулна" гэж шүүмжилсэн байна.

Нефтиэр баян Венесуэль улсын эдийн засгийг буруу аргаар удирдаж байна гэж тус улсын сөрөг хүчнийхэн Н.Мадурог буруушаасаар байгаа юм. Үүний хариуд Ерөнхийлөгч хэлэхдээ, улс төрийн өстнүүд болон бизнес эрхлэгчдийн хоорондох зөрчлийн улмаас эдийн засгийн дайн болж байна гэж мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ, сарын доод цалинг 40 боливар буюу 60 доллар болгож өсгөсөн гэв. Энэ нь цалингийн доод хэмжээг таван жил дараалан өсгөсөн алхам болсон юм. Энэ арга хэмжээ нь төрийн албан хаагчид, зэвсэгт хүчний албан хаагчид, тэтгэвэр авдаг хүмүүст ашиг тусаа өгсөн гэж Н.Мадуро мэдэгдлээ.

Мөн тэрбээр, эдийн засгийн дайн болон мафийн халдлага гарч байгаа энэ үед ажил байр, ажилчдын орлогыг хамгаалах нь зүйтэй гэв.

Венесуэлийн инфляцийн түвшин дэлхийд хамгийн өндөрт ордог бөгөөд тус улсын мөнгөн тэмдэгт болох боливарын ханш маш ихээр унаад байгаа билээ. Олон улсын валютын сангийн тооцоолсноор, энэ онд гэхэд инфляци 1600 хувьд хүрчээ.

Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нефтийн үнэ унасан нь эдийн засгийн хямрал үүссэн гол шалтгаан юм. Үүний зэрэгцээ тус улс хоол хүнс, эм тариа, наад захын хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд ороод байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

180.149.93.14Зочин   • 1 сарын 9. 17 цаг 04 минут

манай улс үүнээс санаа аваасай. бага цалин тэтгэврээ нэмж өндөр цалин, тэтгэвртэй үүн шиг ойртуулахын оронд бүгдийг зэрэг нэмээд зөрүү нь улам холдоод бага нь бага их нь ихээрээ нэмэгдээд байдаг ш дээ

Шинэ мэдээ

Чихрийн шижингээс зайлсхийхийн тулд өрөөгөө агааржуулахыг зөвлөжээ2 цаг 55 минутын өмнө2021 онд галактикуудыг судлах одон орны төв Хятадад байгуулагдана2 цаг 57 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн3 цаг 2 минутын өмнөХүмүүнлэгийн ажилтнууд бусдын гарт амиа алдлаа3 цаг 3 минутын өмнөНүдэндээ итгэмээргүй "ТӨГС" хар, цагаан зургууд3 цаг 6 минутын өмнөСирийн босогчид “Лалын улс”-ын нисэх хүчний баазыг эзлэн авчээ3 цаг 7 минутын өмнөЦахир суманд ЭМТ-ийн шинэ барилга нэн шаардлагатай байна3 цаг 9 минутын өмнөБүсгүй таныг хайрлах, жинхэнэ эр хүнд байх ёстой зургаан чанар3 цаг 12 минутын өмнөФОТО: Монгол нутгийн хавар3 цаг 18 минутын өмнөКимоно шоу3 цаг 22 минутын өмнөБруклин Бекхэм: Би өөрийнхөө хүчээр алдартай болмоор байна3 цаг 27 минутын өмнөХуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг таних арга3 цаг 32 минутын өмнөВолейболын идэрчүүдийн УАШТ эхэллээ3 цаг 37 минутын өмнөЛе Пен: Европын Холбоо задран унана3 цаг 42 минутын өмнөХөвсгөл аймагт машин ачиж эхэлжээ3 цаг 46 минутын өмнөХолливүүд дэх эмэгтэйчүүдийн ашиг орлого 13.5 сая.ам доллароос эхэлж байна3 цаг 50 минутын өмнөОбама дурсамжаа бичихээр Полинез руу явжээ3 цаг 53 минутын өмнөАТГ-ын ажлын хэсэг Гаалийн Ерөнхий газарт ажиллаж байна3 цаг 58 минутын өмнөЯпонд цасан нурангинд дарагдаж 6 хүүхэд амиа алджээ4 цаг 2 минутын өмнөНэг дор 11 сээрийг хуга цохиж буй залуу /бичлэг/4 цаг 6 минутын өмнө2500 гаруй авлигачдыг хилийн чанадаас Хятадад буцаан авчирчээ4 цаг 12 минутын өмнөЗагвар өмсөгч Ж.Энэрэл хайрт ханийнхаа тухай...4 цаг 14 минутын өмнөНийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх тайлангаа гаргалаа4 цаг 20 минутын өмнө​Селена Гомез, The Weeknd нар Бразилыг зорьсон ч папарациуд тэднийг анч нохой мэт дагаж байна4 цаг 22 минутын өмнөӨмнөд Суданд хүмүүнлэгийн 6 ажилтан амиа алджээ4 цаг 25 минутын өмнөШөнийн клубт буутай этгээд халдлага үйлджээ4 цаг 28 минутын өмнөОрост болсон жагсаал цуглааныг хөөн тараасныг АНУ буруушаав4 цаг 32 минутын өмнөЗөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №34 цаг 33 минутын өмнө​Ханхүү Жорж өдрийн 8000$-н үнэтэй сургуульд сурна4 цаг 36 минутын өмнөДэлхийн хамгийн залуу ааваар Энэтхэгийн 12 настай хүү тодорлоо4 цаг 38 минутын өмнө
© -2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.