1-р сарын 10
12 цаг 13 минут

Авлига, албан тушаалын хэрэгт 1-5 жил хорих ял өгдөг байсныг 8, 12 жил болгож чангатгасан

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж гишүүдийн 76.9 хувийн саналаар чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Хуралдааны үеэр байнгын хорооны гишүүд дараах асуултыг асууж хариулт авч байлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Хуулийг буцаасан нь маш зөв гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг 7 хоног байсныг 6 сар болголоо гэж байна. Үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбоотойгоор нэг сар, хоёр сар хорих ялаар шийтгэж болохгүй юу?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Эрүүгийн хуулийг батлах үед ч, батлагдсаны дараа ч энэ хуулийг хүний эрхийг хангахад дэвшилттэй, шоронжуулах, шоронд гэмт хэрэгтэн бэлтгэхээс зайлсхийсэн гэж их ярьж байсан. Гэвч бодит байдал дээрээ жинхэнэ шоронжуулсан байдлаар баталсан байсан. Жишээлбэл одоогийн үйлчилж байгаа 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд бүх гэмт хэрэгт хорих ял ногдуулдаггүй. Үнэн хэрэгтээ нийт гэмт хэргийн гуравны нэг нь л огт хорих ялгүй тийм л хууль одоо үйлчилж байгаа. Гэтэл түүнийг сайжруулж байгаа гэж ярьж байгаад баталсан 2015 оны Эрүүгийн хуулийн бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр болчихсон байсан. 440 заалт гэмт хэрэг 100 хувь хорих ялтай болчихсон байсан. Эсрэгээрээ жинхэнэ шоронжуулах хууль баталсан байсан. Бид хуульд заавал хорихыг урьтал болгохгүй байх зарчмыг барьсан. Тиймээс хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй байхаар тусгаж, хорих ялын доод хэмжээ 7 хоног байсныг 6 сар байхаар заасан. Гэмт хэрэг хийсэн гээд л 7 хоногийн ял өгөөд байж болохгүй шүү дээ. Хүний давж заалдах шатны шүүхэд хандах эрх зөрчигдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэм буруугүй гэдгээ нотлох завдал өгөхгүйгээр шууд хорьчихож байгаа юм. Мөн алслагдсан аймагт хорих ялаар шийтгүүлсэн хүнийг шоронтой аймаг, нийслэлрүү авч ирэх хороонд л ял эдлэх хугацаа нь дуусч байх жишээний. Энэ мэт байдлаас шалтгаалан хүн бүрт хорих ял оноох байсныг өөрчилсөн.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байна. Нэгмөсөн шинэчилсэн найруулга байдлаар оруулж ирж болохгүй юу?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Эрүүгийн хууль 2016.09.01 хэрэгжиж эхлэх байсан. Хуулийг буцаах үед багагүй улстөржүүлж байсан даа. Хэрэгжиж эхлэх байсан хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших бүрэн боломжтой, хуульзүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байсныг залруулж байгаа. Энэ хууль бол Монгол Улсын бүх иргэдэд хамаатай хууль. Зайлшгүй өөрчлөх, сайжруулах зүйлс байсан учраас нэмэлт өөрчлөлт оруулж байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Авлига өгсөн хүнийг яллахгүй байх тухай их ярьдаг боллоо. Яахаараа авлига өгсөн хүн ялгүй байдаг юм бэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

2015 онд баталсан хуульд авлига өгсөн хүнд огт хариуцлага тооцохгүй байхаар заасан байсан. Бид үүнд зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл зориудаар, зохион байгуулалттайгаар авлига өгсөн бол хариуцлага хүлээнэ, бусдын дарамт шахалтад орж авлига өгөхөд хүрсэн бол хариуцлага хүлээхгүй байхаар шийдсэн. Харин авлага авсан бол аль ч тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ.

УИХ-ын Ш.Раднаасэд:

Албан тушаалын хэргийг чангатгасан юм уу? Авлигаар олсон хууль бус хөрөнгийг хураадаг, завшуулдаггүй байх хэрэгтэй.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр: Эд хөрөнгө хураах ялыг 2015 онд батлахдаа албадлагын арга хэмжээ болгон зохицуулсан. Авлига албан тушаалын хэргээс олсон ашгаа, эд хөрөнгөө заавал хураалгана гэсэн үг. Авлига албан тушаалын хэрэгтэй 1-5 жил хорих ял өгч байсан бол хүнд гэмт хэрэгт тооцон 8, 12 жилд болгож чангатгасан. Мөн мөнгөн торгуулийг ч дээд хэмжээ нь 12 сая төгрөгөөр торгож байсныг 27 сая болгон нэмэгдүүлсэн

 

 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.21.80irgen   • 1 сарын 13. 11 цаг 01 минут

za owoodooo. odoo nuguu bolohgui bgaa bayrtsogtnuudiig horiod hurungiig ni huraagaad bj dee

202.9.41.232Irgen   • 1 сарын 12. 22 цаг 05 минут

Shine said sain bn.hamgiin gol n shudargaar heregjuuleh n chuhal shu

66.181.191.105Иргэн   • 1 сарын 10. 15 цаг 20 минут

Хорих ялыг нь уртасгаж хунээ яргалах нь тиймч таатай бус шийдэл байна. Уг ньхуучин хэвээр нь байлгах нь зовдоо?! Суржин харгис хууль баталчихаад араас нь ос хонзонгоор иргэнээ хилмэгдуулээд байж л таарахгуйдээ?!

202.179.31.71Зочин   • 1 сарын 11. 18 цаг 23 минут

http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайт

49.0.207.107Зочин   • 1 сарын 10. 15 цаг 03 минут

Авилга дуусах юм уу гаалийнхан өдөр бүр л хахууль авсаар л ба шүү дээ хэн ч хяналт тавихгүй байна эсвэл 1,000,000₮ хүртэлх авилга биш юм уу авилга чинь сүлжээ шүү дээ

202.179.31.71Зочин   • 1 сарын 11. 18 цаг 23 минут

http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайт

202.131.228.178Зочин   • 1 сарын 10. 14 цаг 33 минут

тэгээд шийтгүүлсэн нөхдүүд байдаг юм уу, Баригдлаа барилаа л гэдэг дараа нь хотоор том хар жид уначихсан л явж байхын

202.179.31.71Зочин   • 1 сарын 11. 18 цаг 23 минут

http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайт

103.9.90.195zochin   • 1 сарын 10. 14 цаг 11 минут

Huuli. shuuh.tsagdaa zereg huuli huchnii baiguullaga uneheer alban tushaal. huruhgu mungutei humuust uuruur handdag. engiin nomhon ard irgeded hatuu handdag ene togtoltsoog uurchluh heregtei.Irgen bur adil tegsh erhtei bh zarchim uilchleh ni zuv

66.181.186.119Иргэн   • 1 сарын 10. 13 цаг 30 минут

Чанга дэглэмд оруулах хэрэгтэй шд.Шорондоо тансаглаж байгаад л гарна шүү дээ

103.229.123.53Зочин   • 1 сарын 10. 13 цаг 05 минут

MAH.n avligachid huuli batlahyg husehgui baigaa shuu dee?

202.9.40.72Irgen   • 1 сарын 10. 12 цаг 50 минут

Byambatsogt sain ajillaj bna.awillaga geechiig taslan zogsooh heregtei

202.9.42.44Зочин   • 1 сарын 10. 15 цаг 01 минут

kkkkkkkkkkkkkk

202.9.42.44Зочин   • 1 сарын 10. 12 цаг 35 минут

Ц.Элбэгдорж,М.Энхболд, Ц.Сандуй гээд нөхдүүдэд наад ялаа оноож чадах уу???Чадахгүй штээ тэгээд ядарсан хүмүүст л ял онооно.

221.147.82.84aaaaaaaaaaaaaaa   • 1 сарын 10. 12 цаг 26 минут

ta nar naad huulia heregjuuleed uguuchee tegeed. nuden deer chini buun avilga heel haluuli il tod yavaad baihad

Шинэ мэдээ

”Ливерпүүл” сенсаац дэгдээх үү?8 минут 51 секундын өмнөЦ.ШИЖИР: “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аян есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ15 минут 5 секундын өмнөНэймар багтаа үлдлээ19 минут 15 секундын өмнөМонголын хамгийн хамгийн /Цуврал-1/29 минут 10 секундын өмнөОнгоцны аваарын гарцыг нээхээр оролдсон эрийг баривчилжээ39 минут 29 секундын өмнөТэмцээнд анх удаагаа оролцсон залуу дэлхийн аварга боллоо59 минут 23 секундын өмнөГ.Оргил: Гадаадын иргэд ямар ч тохиолдолд өөрийн бичиг баримтаа биедээ авч явах үүрэгтэй1 цаг 5 минутын өмнөЗагвар өмсөгч Кара Делевинь анхны дуугаа гаргажээ1 цаг 9 минутын өмнөБороонд норохсон, болзоонд зогсохсон1 цаг 19 минутын өмнөТом оврын 102 автобусанд сэрэмжлүүлэг байршуулжээ1 цаг 21 минутын өмнө100 дахь хором1 цаг 29 минутын өмнөЗураг түүх өгүүлнэ1 цаг 39 минутын өмнөУлсын цолтой бөхчүүдийн эрэмбэтэй танилцаарай1 цаг 44 минутын өмнөШвейцарын уулсыг чимсэн монгол гэр /фото/1 цаг 44 минутын өмнөН.Энхбаяр: Валютын сан дөрвөн зүйлийг анхааралтай ажиглаж байгаа. Хэрвээ...1 цаг 55 минутын өмнөТөвийн бүсийн хурдан морины уралдаан болно2 цаг 3 минутын өмнөХоолоо сойхгүйгээр богинохон хугацаанд хэрхэн жингээ хасах вэ?2 цаг 9 минутын өмнөЦаг хожих аргууд2 цаг 14 минутын өмнө"Хөгжлийн банк хариуцлагатай хяналттай болсон"2 цаг 15 минутын өмнөБи нутгаасаа явахгүй2 цаг 25 минутын өмнө16 түймрийг бүрэн унтраагаад байна2 цаг 34 минутын өмнөНисэх онгоцны сүйрлээс амьд гарсан охин2 цаг 39 минутын өмнөТөрсний дараах гам барих монгол ёс2 цаг 39 минутын өмнөАялагчдийн мөрөөдөл болсон үүлэн дундах хот2 цаг 48 минутын өмнөХоёр сартай хүүгийн үхэлд буруутган нэгэн хосыг баривчилжээ2 цаг 59 минутын өмнөЕрөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга хэн  бэ3 цаг 2 минутын өмнөӨвдөгний үений өвчинг гэрийн нөхцөлд эмчлэх арга3 цаг 9 минутын өмнөВенесуэлийн Дээд шүүхийн бүх гишүүнийг шоронд хийнэ3 цаг 20 минутын өмнөЗочины өрөөндөө хүнд ширээ битгий тавиарай. Учир нь...3 цаг 30 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдүүдийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ3 цаг 38 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.