1-р сарын 10
12 цаг 53 минут

Үндэсний бөхчүүдийн амжилт, эрэмбийг оноогоор үнэлэх журам

Бөхөө дээдлэгч архитектор Ө.Болор-Эрдэнэ 

Энэ удаа энэхүү “Төгс” онооны системийг хэрхэн хэрэгжүүлэх, бөхчүүдийн амжилтыг яаж оноожуулан эрэмбэлэх талаар санасан бодсоноо танилцуулъя. Нэгэнт урьд байгаагүй онооны систем хэрэглэх гэж байгаа тул шинэ нэр томъёонуудыг тайлбарлахаас эхэлье.Өмнөх нийтлэлд миний бие үндэсний бөхөд төгс онооны системийг нэвтрүүлэхийн ач холбогдолыг уламжлалт загвартай харьцуулан тайлбарласан билээ.

Нэг. Дүйцэх оноо: Үндэсний бөхийн барилдааны даваа бүрт ялгавартай оногдуулж өгсөн тоон үзүүлэлтийг дүйцэх оноо гэнэ. Үндэсний бөхөд 1-ийн даваанаас эхлэн унасан бөх цаашид барилдах эрхгүйгээр хасагддаг спортын дүрэм үйлчилдэг тул даваа өгсөх бүрд дүйцэх оноо нь өмнөхөөсөө 2 дахин нэмэгдэж байх юм.

ДО = 2n /2-ын n зэрэгт/ илэрхийлэлээр тооцно. n - давааны дугаар.
Дүйцэх онооны шатлал

Даваа

1-ын даваа

2-ын даваа

3-ын даваа

4-ийн даваа

5-ын даваа

6-ын даваа

7-ын даваа

8-ын даваа

9-ийн даваа

10-ын даваа

2n

21

22

23

24

25

26

27

28

29

210

ДО

2

4

8

16

32

64

128

256

512

1024

Барилдааны 3-ын даваанд цол дуудаж ам авдаг, 3-ын даваанд чансаа өндөртэй улс, аймгийн цолтой бөхчүүд шалгарч үлддэг, барилдааны дүйзийг энэ даваанаас эхлэн танилцуулдаг зэргийг бодолцон улсын чанартай барилдааны 3-ын даваанаас дүйцэх оноог тооцох юм.

Хоёр. Суурь оноо: Ардын хувьсгалын анхны ойн баяр наадмаас эхлээд өнөө үе хүртэлх бүх л улсын баяр наадамуудад үзүүлсэн амжилтыг үнэлэх дүйцэх оноонуудын нийлбэр.

СО = Σ ДО (1924 оны УБНаадмаас хойшх бүх УБНаадмын амжилт)
Энэ “суурь оноо” нь одоо амьд байгаа улсын баяр наадам болон бусад зэрэглэлийн хүчит бөхийн барилдаан, тэмцээнд зодоглож магадгүй ахмад болон одоо ид барилдаж байгаа залуу бөхчүүдийн хувьд шийдвэрлэх оноо болж өгнө.

Орчин үед бүх юм компьютержсэн, програмчлагдсан техникийн дэвшлийн зуунд архивийн баримт материалыг шүүж үзүүлсэн амжилт болгонд дүйцэх оноог өгч, онооны дараалалаар бүх л үеийн бөхчүүдийг эрэмбэлж жагсаахад нэг их цаг хугацаа шаардахгүй болов уу. Мэдэээлэлээ шивээд оруулчихвал бидний өмнөөс программ тооцоолоод, бодоод, эрэмбэлээд гаргаад ирнэ.

Гурав. Гарааны оноо: Үндэсний бөхийн улиралыг календарын улиралаар жилийн эцэст тооцох уу, иэсвэл УБН-аа дараа жилийн УБН хүртэл хугацаагаар тогтох уу гэдгийг шийдэх нь чухал. Тэгвэл ээлжит улиралын эхэнд бүх бөхчүүдэд гарааны ижил нөхцөл өгөхийн тулд гарааны /карманы/ оноог олгоно.

Энэ системд барилдаан бүрийн эрсдэлийг үнэлэх тогтолцоог шинээр нэвтрүүлж байгаа тул дээд цолтой бөх доод цолтондоо унах эрсдэлээс хамгаалсан цолны эрэмбээр ялгавартай өгөх оноо юм. Жилийн эхэнд анхныхаа барилдаанд оролцохдоо цолны эрэмбээс шалтгаалан ялгавартай авах оноо. Энэ нь хамгийн доод цолны бөхөд унахад торгуулах торгуулийн онооноос 4 дахин их байна. Миний бодлоор доод цолныхоо бөхөд унах торгуулийн онооноос 4 дахин их байх нь зөв болов уу.

ГО = ГО (доод цолны) + 4* ТО байна.
Улсын цолгүй бөхийн ГО “0”, Шагналын ба торгуулийн онооны шатлал “2” гэвэл:
Гарааны онооны шатлал

Цол

Цолгүй бөх

Начин

Харцага

Заан

Гарди

Арслан

Аварга

ГО

0

0+2*4=8

8+2*4=16

16+2*4=24

24+2*4=32

32+2*4=40

40+2*4=48

Дөрөв. Шагналын оноо: Барилдаж буй 2 бөхийн бага цолтой бөх нь ахлах цолтой бөхийг давсан /амлуулсан бөх нь давсан/ тохиолдолд тэдгээр бөхчүүдийн цолны зөрүүгээс хамаарч бага цолтой бөхийн гарааны оноон дээр нэмж өгөх тоон үнэлэмжийг шагналын оноо гэнэ.

Шагналын оноо нь цолны шатлалын зөрүүгээс хамааран 2-оор нэмэгдэнэ.

ШО = 2 * d байна. d – барилдаж буй 2 бөхийн цолны ялгааг илэрхийлсэн тоо.

Улиралын эцэст хамгийн өндөр шагналын оноо цуглуулсан /ө.х. ахлах цолтой бөхийг олон удаа унагаасан/ бөхийг ”дайчин бөхөөр” тодруулж болох юм. Шагналын оноог 3 ба түүнээс дээшх даваанд ахлах цолтой бөхийг давсан даваа бүртээ тооцуулж авна. Ингэж урамшуулсанаар бага цолтой бөхчүүдийн аманд очихоос зайлсхийх биш эсрэгээр амлуулж ахлах цолтой бөхийг давах хүсэл сонирхолыг нь өдөөж, тэднийг хурцалж өгөх юм.

Шагналын онооны шатлал

 

цол

 

Унах цол

Аварга

Арслан

Гарди

Заан

Харцага

Начин

цолгүй

Давах цол

 

Аварга

-

-

-

-

-

-

-

Арслан

+2

-

-

-

-

-

-

Гарди

+4

+2

-

-

-

-

-

Заан

+6

+4

+2

-

-

-

-

Харцага

+8

+6

+4

+2

-

-

-

Начин

+10

+8

+6

+4

+2

-

-

цолгүй

+12

+10

+8

+6

+4

+2

-

Тав. Торгуулын оноо: Барилдаж буй 2 бөхийн ахлах цолтой бөх нь бага цолтой бөхөд унасан /амалж аваад унасан/ тохиолдолд тэдгээр бөхчүүдийн цолны зөрүүгээс хамаарч ахлах цолтой бөхийн дүйцэх онооноос хасах тоон үнэлэмжийг торгуулын оноо гэнэ.

ТО = -2 * d байна. d – барилдаж буй 2 бөхийн цолны ялгааг илэрхийлсэн тоо. Торгуулын оноо нь шагналын оноотой адил 2-оор нэмэгдэнэ.

Жилийн эцэст хамгийн өндөр торгуулийн оноотой ”Найрсаг бөхөөр” тодрууж болно. Торгуулын оноог амалж авсан бөхдөө унасан тохиолдолд ганц удаа тооцно. Ийм аргаар өндөр цолтой бөхчүүдийг барилдаан болгондоо хариуцлагтай ханддаг, хүч чадлаа дайчилж барилддаг, худал үнэн унаж өгч ”цолны найраа” хийхээс сэрэмжлэхэд том хөшүүрэг болох юм.

Хэрэв цолны шатлалын зөрүү ихтэй доод цолтой бөхөд дараалан унаад байвал чансааны оноо нь ”хасах” онооруу дөхөж чансаа доошлох учир барилдаандаа бүх анхаарлаа төвлөрүүлэх, амаа зөв авч мэхээ даацтай хийх хэрэгтэй гэдгийг бөхчүүдэд сануулах зорилготой юм.

Жич: Үзүүр, түрүү болон тунааны 2 бөхөд шагналын ба торгуулийн онооны дүрмийг хэрэглэхгүй байх нь зөв.

Торгуулын онооны шатлал

 

цол

 

Давах цол

Аварга

Арслан

Гарди

Заан

Харцага

Начин

цолгүй

Унах  цол

 

Аварга

-

-2

-4

-6

-8

-10

-12

Арслан

-

-

-2

-4

-6

-8

-10

Гарди

-

-

-

-2

-4

-6

-8

Заан

-

-

-

-

-2

-4

-6

Харцага

-

-

-

-

-

-2

-4

Начин

-

-

-

-

-

-

-2

цолгүй

-

-

-

-

-

-

-

 

Зургаа. Барилдааны оноо: Алив нэгэн тэмдэглэлт ой, арга хэмжээнд зориулсан барилдаанд авсан дүйцэх оноон дээр барилдааны эрсдэл үнэлэх журмааар авсан шагналын ба торгуулын оноог тооцсон тоон үзүүлэлтийг тухайн бөхийн тэр барилдааны оноо гэнэ. Өмнөх саруудын бүх барилдааны амжилтыг нэгтгэсэнийг ”нийт” гэж ялгаж нэрлэнэ.

Томъолбол: БО = ДО + ШО – ТО ба НБО= НДО + НШО – НТО болно.

Долоо. Чансааны оноо: Барилдаан бүрийн дараа тухайн улиралд цуглуулсан бүх онооны нийлбэр.

Томъолбол: ЧО = ГО + НБО болно.

Бөхчүүдийн өмнөх сарын чансааны оноон дээр тухайн барилдааны оноог нэмж одоогийн чансааг тодорхойлж болно. ОЧО = УрЧО + БО болох юм. Жилийн эцэст хамгийн өндөр чансааны оноо авч тэргүүлсэн бөхийг ”Манлай бөхөөр” тодруулж болно.

Дараагийн удаа МҮБХ-оос зохион байгуулдаг нэрэмжит барилдаанууд, баяр наадам, тэмдэглэлт ой, баяр ёслолд зориулсан барилдаануудын /спортын тэмцээн уралдаан гэдэг утгаар нь/ рейтингийг хэрхэн тооцож харьцуулж үзэхийг тайлбарлах болно.

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.23.166Shudarga Sanjaadamba   • 1 сарын 11. 14 цаг 06 минут

Buxiin xolboonii udirdlaguudaa. Bi nairaagaar avarga bolson. Munxbat xucheeree avarga bolson. Nadad Munxbatiin deer erembelegdexeer sanaa zovood bnaa. Naad programmdaa uurchlult oruulaad namaig dooshoo erembeleed uguuch. Guijiinaaa

59.153.87.216Зочин   • 1 сарын 10. 21 цаг 55 минут

mongol buh utgaa aldaj duuslaa ene bas yu we bolildoo

183.177.97.14baagii   • 1 сарын 10. 18 цаг 05 минут

aimguudiin naadmiig

183.177.97.14baagii   • 1 сарын 10. 17 цаг 56 минут

ulsiin bayar naadmiig 7sariin 11 nees oor odor hiihguigeer huulichlah heregtei

202.180.216.162Зочин   • 1 сарын 10. 17 цаг 12 минут

МОНГОЛ БӨХ ГЭЖ ШАЛДАН ГОМО БАНДИ НАРЫН НООЛОЛДООН БОЛСОН.

202.170.84.231бөх сонирхогч   • 1 сарын 10. 16 цаг 42 минут

энэ зөв дэмжиж байна.Гэхдээ улс, аймаг,сумдын наадмыг урьдных шиг нэг өдөр зэрэг хийж байвал бөхийн найраа бага гарна.Тэгэхгүй бол наадам хэссэн бөхчүүд нэр хүндээ унагаж байна.Санжаадамба аварга яагаад Мөнхбат аваргаас түрүүлж ам авч зүүнийг магнайлж байгаа юм бол доо.Уг нь Мөнхбат түрүүлж аварга болсон. амжилт нь адилхан биз дээ....

119.40.103.150Зочин   • 1 сарын 10. 17 цаг 54 минут

DAGZ MINI DARHAN AWARGADAL TIIM ZAALT BI BUSAD NI UZUULSEN AMJILTAARAA BARILDAJ EREMBELEGDDEG YMAA Сэтгэгдэл бичих...

103.9.90.2зочин   • 1 сарын 10. 14 цаг 37 минут

Монгол үндэсний бөхийн барилдаан одоогийн энэ эрин цагийн шаардлагаас хоцрогдсон ,сонирхолгүй "жүжиг" ,хар авилгалгын дамжаа,сүлжээ болсонд хувьд ой гутаж явдаг. Би хувьдаа бөх үзэх сонирхолгүй болж байгаа,Миний адил бөхийн өнөөгийн байдалд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг хүн олон байдаг,сэвсэндээ боогдсон авилгалчдыг шоронд хийх хэрэгтэй

119.40.98.162сонирхогч   • 1 сарын 10. 14 цаг 35 минут

БӨХИЙН ХОЛБООНЫ ИХ МЭДЭМХИЙРЭГЧ ЦОГТБААТАР ДАЛДГАР АВАРГААС АСУУ

202.179.31.15сонирхогч   • 1 сарын 10. 13 цаг 55 минут

Аймгийн наадам үймүүлээд байгаа улсын цолтнуудыг яах вэ. хэдэн бацаан авч ирээд цол олгох гээд Монгол гуталтай мөнгө гүйлгээд хор найруулаад үзэгч түмнийг хүндэлж байгаа юм алгаа тоож байгаа юм ч алга мөнгө л олж байвал улсын тэр сайхан цол ... үнэхээр хайран Аймаг сумын наадам иймэрхүү хорон дунд болсоор олон жил боллоо ямар арга бнаа

202.21.100.202Зочин   • 1 сарын 10. 15 цаг 20 минут

улсын наадам аймгийн наадмыг нэг өдөр цаг хийвэл гайгүй болчих болов уу

203.91.118.82Зочин   • 1 сарын 10. 13 цаг 52 минут

odoo l zuv yum hiij bn fdaaa.

Шинэ мэдээ

ЮНИСЕФ: 1.4 сая хүүхэд өлсч үхэх эрсдэлд ороод байна2 сар 22. 18:30Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан2 сар 22. 18:20Роботууд шавьжнаас хурдан гүйнэ2 сар 22. 18:10Шинжааны бүх автомашинд байршил тогтоох төхөөрөмж суулгана2 сар 22. 18:002030 он гэхэд солонгос эмэгтэйчүүдийн дундаж нас 90-ээс давна2 сар 22. 17:5590-ээд оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд одоо үед2 сар 22. 17:50Энэтхэг эр минутын дотор 124 ширхэг самар хагалж дээд амжилт тогтоов2 сар 22. 17:47Г.Дэнзэн, Я.Батсуурь нарыг ирэх гуравдугаар сарын 20-нд шүүнэ2 сар 22. 17:43"Аархал" Төрмандах аймгийн алдарт уяач цол хүртлээ2 сар 22. 17:41Найзыгаа би л мэднэ2 сар 22. 17:40Нара сонгуульд өмссөн алдарт хөх дээлээрээ сар шинээр гоёно2 сар 22. 17:39Global Times: Монгол Улс эдийн засгийн шинэчлэл хийхийн тулд БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэх хэрэгтэй2 сар 22. 17:35Тусгай ажиллагааны газрын "Ирвэс" клубын баг дэд байр эзэллээ2 сар 22. 17:32Өргөдлөө өгч амжаагүй ахмадууд “Насны хишиг”-ээ нөхөж авах боломжтой2 сар 22. 17:29Цагаан сараар хаана, юу үзэх вэ2 сар 22. 17:26Т.Ариунаа: Өнгө мөнгөтэй ч өчүүхэн сэтгэлтэй явбал гутамшигтай2 сар 22. 17:20Шувууны томуугийн вирус хувьсан өөрчлөгдсөнийг БНХАУ-ын мэргэжилтнүүд тогтоожээ2 сар 22. 17:17Хөргөгчинд чинь батганы “эмч” байгааг анзаарсан уу2 сар 22. 17:14МУГЖ У.Уранчимэг 45 насандаа нүцгэлж Холливудын ододтой эн зэрэгцлээ!2 сар 22. 17:10Шашин хэмээх "шидтэн" -г ийнхүү тайлбарлажээ2 сар 22. 17:07Трамп 744 цагийг хэрхэн өнгөрүүлэв2 сар 22. 17:04"Азийн хүүхдүүд” өвлийн тоглолт Сахалинд болно2 сар 22. 17:00Словак улсад “Slovexit” болж магадгүй2 сар 22. 16:57Сүнс шүглэсэн нийслэл2 сар 22. 16:54Шатахууныг 30 хувиар хэмнэдэг автомашины дугуйны резин гаргаж авчээ2 сар 22. 16:50Хоккейчид Арабын багт 6:3 харьцаагаар хожигдлоо2 сар 22. 16:45Фэйсбүүк хошигнол: Жи буузны болзоо2 сар 22. 16:41Ким Жөн Намын үхэлтэй холбогдуулан Умард Солонгосын ЭСЯ-ны ажилтныг эрэн сурвалжилж байна2 сар 22. 16:37Хэзээ ч хугацаа нь дуусдаггүй хүнсний бүтээгдэхүүнүүд2 сар 22. 16:34АНУ-ын Байнгын төлөөлөгч ОХУ-ыг шүүмжлэлээр булжээ2 сар 22. 16:30
© -2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.