1-р сарын 10
15 цаг 12 минут

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцлээ

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Төв банкны тухай хуульд  Хяналтын зөвлөл нь дарга, зургаан гишүүнээс бүрдэх бөгөөд эдгээрийг УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилж, чөлөөлөхөөр заажээ. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг танилцуулав.

Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшсэн Д.Даваасамбуу нь 1952 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн. 1969-1972 онд Санхүү, эдийн засгийн техниккум, 1974-1979 оны ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1972-1990 онд Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1995 онд Сангийн яамны орлогч сайд, сайд, 1995-1999 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1999-2001 онд Гадаад харилцааны яаманд зөвлөх, 2001 -2008 онд Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2009-2012 онд УИХ-ын даргын зөвлөх, 2012 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуульд ахлах багшаар ажиллаж иржээ.

Харин Хяналтын зөвлөлийн гишүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группын ерөнхийлөгч, бизнесийн удирдлагын магистр М.Энх-Амгалан, эдийн засгийн ухааны доктор, Удирдлагын академийн тэнхмийн эрхлэгч Л.Аринунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, эдийн засгийн ухааны доктор, профессор, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, бизнесийн удирдлагын магистр, докторант, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн нар тус тус нэр дэвшсэн юм.

Хяналтын зөвлөлийн дарга, зургаан гишүүнд нэр дэвшигчдэд хандаж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жавхлан, З.Нарантуяа нар санал хэлэв. Гишүүдийн хувьд банкны салбар хүнд хэцүү байгаа энэ цаг үед Монголбанкны үйл ажиллагааг сайжруулахын тулд шударга, сайн ажиллаж, олон нийтийн дуу хоолойг хүргэх үүргийг хангаж ажиллаарай гэж байлаа. Уг асуудлын талаархи санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.188.29Зочин   • 1 сарын 10. 23 цаг 47 минут

yag unen

202.70.47.186Ta nar bank medeh yum bolio   • 1 сарын 10. 15 цаг 25 минут

Chimidsyren chi odoo turiig samarhana uu. Institutiig huviin compania bolgoson bna lee. Udahgyi ATG-d duudagdana daa

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын сар шинийн мэндчилгээ19 минут 52 секундын өмнөОскар-2017: Улаан хивсний ёслол24 минут 55 секундын өмнөГал тахиа жилийн хүчит бөхийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүллээ1 цаг 7 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гал тахиа жил Монгол түмэнд маань ээл ивээлээ улам их өгөх болтугай1 цаг 11 минутын өмнөМонголын төр, шашны баяр Цагаан сар/Шинийн нэгэн/1 цаг 46 минутын өмнөТөрийн өндөрлөгүүд ахмад буурлуудтайгаа золголоо1 цаг 55 минутын өмнөХадагны өнгөний учир ...2 цагийн өмнөГал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 12 цаг 5 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн2 цаг 25 минутын өмнөГурван гийгүүлэгч: "Минималист" буюу хялбарчилсан амьдрал2 цаг 30 минутын өмнөМэндчилгээ2 цаг 52 минутын өмнөЗамын цагдаагийн газраас иргэд, жолооч нарт зөвлөмж хүргүүллээ3 цаг 12 минутын өмнөНийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна3 цаг 23 минутын өмнөОрон нутгийн чиглэлд 133 тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилж байна3 цаг 32 минутын өмнөНийт 1,204 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна3 цаг 32 минутын өмнөХилийн боомтууд амарч байна3 цаг 42 минутын өмнөОрон сууцны конторууд 24 цагаар ажиллаж байна3 цаг 52 минутын өмнөТөрийн өндөрлөгүүд Монголын ард түмний заяа буяныг даатган мандал өргүүлнэ4 цагийн өмнөТанилц: Эмнэлгүүд дараах хуваарийн дагуу ажиллаж байна5 цаг 48 минутын өмнөГандантэгчилэн хийдэд Мандал өргөнө5 цаг 58 минутын өмнөБ.Баатархүү: Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна6 цаг 9 минутын өмнөЗүг, мөрөө хэрхэн гаргах вэ6 цаг 9 минутын өмнөЦагаан сар шог зураачийн нүдээр...2 сар 26. 15:01Сар шинийн мэндчилгээ2 сар 26. 14:53“Нийслэлийн тэргүүний фермер”-т шагнал гардууллаа2 сар 26. 14:44Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тахимаа өглөө2 сар 26. 14:42“Бруклин Нэтс” 58 тоглолт хийхдээ 49-д нь хожигдлоо2 сар 26. 14:39“Манлай малчин” цол тэмдэгээр шагнав2 сар 26. 14:34Нийслэлийн иргэдээ даатган мандал өргөлөө2 сар 26. 14:23Улсын гарьд Д.Баяраа агсны хүү өвдөг шороодлоо2 сар 26. 14:11
© -2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.