1-р сарын 10
17 цаг 30 минут

Үндсэн хуулийн эхийг төрийн түүхийн музейд заллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ боллоо.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон  Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнөөс Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр авчран заллаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг түмэн олонд толилуулахаар Төрийн түүхийн музейд залж байгаа хүндэтгэлийн үйл ажиллагаа юм. Долоо хоногийн хугацаанд иргэд Монгол төрийн түүхийн музейд хүрэлцэн ирж Үндсэн хуулийг уг эхийг үзэж сонирхох боломжтой болж байна. Үндсэн хуулийн ач холбогдол, түүхэн үүргийг олон нийтэд таниулахад энэ үйл ажиллагааны зорилго оршиж байгаа юм” хэмээн онцлов.

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын гарын үсэг зурж, батламжилсан эхийг, түүний хүндэтгэлийн гэр хайрцгийн хамтаар ийнхүү Төрийн түүхийн музейд залагдаж байна. Үндсэн хуулийн уг эхийг 2017 оны нэгдүгээр сарын 09-15-ны хүртэлх хугацаанд 10.00-16.00 цагийн хооронд олон нийтэд үзүүлэх юм.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.41.24Зочин   • 1 сарын 10. 23 цаг 27 минут

gantshan mongold baidag yum bish yun surjin sur badrahdaa durtai yum delhii deerh buh uls orond baidag zuil .tegehdee ter uls oron undsen huuli ni huuli shig heregjdeg uls ornuud yum.mongol shig erh medeltnuuded ni heregjdeggui egel humuust ni heregjeed yavdag elgiin uls delhii deer africanii uls ornuud mongol hoyoroos uur iim elgiin huuli guulitai uls baidaggui yum

182.160.32.17мөнгө өгнө гэвэл хөдөө явна   • 1 сарын 10. 18 цаг 29 минут

Хотоос хөдөө рүү шилжвэл мөнгө өгөх үү,

Шинэ мэдээ

Монгол Үндэсний Бөхийн холбооны тэргүүнээр Л.Чинбат томилогдлоо1 цаг 56 минутын өмнөЦээж хорсох үед ямар хоол хүнс хэрэглэх вэ?3 цаг 34 минутын өмнөThe Crown3 цаг 50 минутын өмнөГайхам учрал (Өгүүллэг)4 цаг 24 минутын өмнөЖеннифер Энистон: Би энэ ертөнцийн хамгийн жаргалтай бүсгүй4 цаг 58 минутын өмнөПалестинчууд өлсгөлөнгөө зогсоожээ5 цаг 14 минутын өмнөП.Анужин “Эрүүлд хүрэх зам их энгийн” гэлээ5 цаг 34 минутын өмнөАймгийн арслан О.Хангай түрүүллээ5 цаг 38 минутын өмнөЖүдочид тивийн АШТ-ээс 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ5 цаг 44 минутын өмнөЯагаад брокколи идэх ёстой вэ5 цаг 54 минутын өмнөБоулинг сонирхогчдын УАШТ болно6 цаг 4 минутын өмнөМаргааш гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана6 цаг 14 минутын өмнө“Багшийн хөгжлийн форум-2017” боллоо6 цаг 29 минутын өмнөДавстай кофены түүх6 цаг 33 минутын өмнөЗураг түүх өгүүлнэ6 цаг 35 минутын өмнөЕгипетүүд террористуудад цохилт өглөө7 цаг 1 минутын өмнө“Wannacrypt0r” хортой кодын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж7 цаг 22 минутын өмнөИхэнх нутгаар бороо орно7 цаг 23 минутын өмнөЗөв хооллолт гэж юу вэ?7 цаг 28 минутын өмнөҮс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 цаг 37 минутын өмнөУлаанбаатарт 19-21 градус дулааан байна7 цаг 39 минутын өмнөБХЯ-ны Удирдлагын хамт олон нэг өдрийнхөө цалинг М.Анхцэцэгийн дүүд хандивлалаа5 сар 27. 22:34Олон улсын түрэг судлалын академи Монголд малтлага хийнэ5 сар 27. 15:00Гадаадад байгаа монголчууд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө5 сар 27. 14:55С.Шойгу: Нато-гийн орнуудтай стратегийн тэнцвэрт байдлыг бий болгож чадлаа5 сар 27. 14:50"General motors" компанийг экологийн хэм хэмжээг зөрчсөн гэж буруутгажээ5 сар 27. 14:45Барууны орнуудын таван эрдмэтэн "Азийн нобелийн шагнал хүртлээ5 сар 27. 14:40Орост ажиллаж буй Киргизийн иргэд эх орон руугаа 15,6 тэрбум доллар илгээжээ5 сар 27. 14:35"Google"-ийн хиймэл оюун ухаан Го даамын дэлхий аваргыг хожжээ5 сар 27. 14:30Дахин нэг сурагчийн цогцос "Севол" гатлага онгоцноос олдлоо5 сар 27. 14:25
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.