1-р сарын 11
8 цаг 18 минут

БОАЖЯ: Халдварт мялзан бусад амьтанд халдварлаж болзошгүй байна

Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумдад мялзан өвчин бөхөнд олноор халдварласан асуудалд БОАЖЯ онцгой анхаарал хандуулан , бөхөнгийн сүраг нутаглаж байгаа Монгол элсний болон Хар ус нуурын байгалийн цогцолбор газрын удирдлагад зөвлөмж, чиглэл хүргүүлээд байна. Уг зөвлөмжид халдварт мялзан өвчний шинж тэмдгээр бөхөн өвчилсөн голомтын хилийг тогтоож сэжигтэй, хязгаарлалтын эрүүл бүсүүдийг яаралтай тогтоож газрын зурагт оруулахыг чиглэл өгөв. Мөн халдварт мялзан өвчний голомтын бүсүүдэд өвчилж үхсэн бөхөнгийн тоо толгойг нарийн тогтоох, голомтын болон хязгаарлалтын бүсийн бэлчээр дэх малын бууцыг ариутган халдваргүйжүүлэх, өвчний шинж тэмдэг баттай илэрсэн амьтныг устгаж заазлах арга хэмжээг авахыг зөвлөсөн байна. Түүнчлэн заазалсан амьтан болгонд акт үйлдэж баримтжуулах, үхсэн, хорогдсон амьтны сэг зэмийг булаг шанд, нуур, цөөрөм, худаг зэрэгт уст цэг, малын бууцнаас хол зайтай тодорхой нэг гэзэрт тогтоож, халдваргүйжүүлэн булшлах арга хэмжээг авахыг зөвлөмжид тусгаад байна. Газрын хөрс, өвсийг ариутгах арга хэмжээг авах, халдварт мялзан өвчнөөр үхсэн бөхөн болон бусад амьтдын эд эрхтэнг салгаж авах, тээвэрлэх, бусдад дамжуулах, худалдаалахгүй байх талаар иргэдэд урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийж, хяналт тавих, мэдээллийг хүргэх шаардлагатайг ч зөвлөмжид тусгалаа. Ард иргэдийг болон холбогдох төрийн байгууллагуудыг цаг тухай бүр шуурхай мэдээллээр хангах асуудлыг мөн чиглэл болгоод байна. Цаашид уг халдварт өвчин бусад амьтанд халдварлаж болзошгүй тул өвчний шинж тэмдэг баттай илэрсэн, цаашид амьдрах чадваргүй болсон бөхөнг устгаж заазлах арга хэмжээг ч авах асуудлыг ярьж байна. Монгол бөхөнд мялзан өвчин бог малаас халдварласан гэдгийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори тогтоосон.

Өнөөдрийн байдлаар БОАЖЯ, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, “Дэлхийн байгаль хамгаалах сан”, орон нутгийн засаг захиргаа болон орон нутгийн иргэд хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг үхсэн бөхөнгүүдийн сэг зэмийг цуглуулж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа юм.

Нэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар зөвхөн Ховд аймгийн Чандмань, Дарви сумаас л гэхэд 330 орчим бөхөнгийн сэг зэмийг цуглуулан устгаж ариутгал хийсэн гэх мэдээллийг ажлын хэсэг өглөө. Мялзан өвчний халдвар авсан мал, амьтан ханиах, найтаах үед нян нь гадагшилж, агаар дуслаар бусад амьтдад халдварладаг. Халдвар авсан мал, амьтан 5-10 өдрийн дотор доройтож үхдэг байна.

Дэлхийд цор ганц манай улсад байдаг учраас Монгол бөхөн хэмээн тодотгодог бөхөнгийн тархац нутаг нь манай орны баруун хэсэг тэр дундаа Говь-Алтай, Ховдын нутгууд юм гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 



1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.116.2Зочин   • 1 сарын 11. 8 цаг 48 минут

Зандаахүүгийн Энхболдын 1998 онд устгасан монголын мал эмнэлэг дахин сэргэж, хөгжихгүй л бол бөхөн байтугай бүгд ч үхэж мэднэ. ЭНЭ БОЛ АЮУЛ. ардчилагчдын балаг, Ардчилагчид МОНГОЛД мөн ч их гай тарьж байна даа.

Шинэ мэдээ

Монгол Үндэсний Бөхийн холбооны тэргүүнээр Л.Чинбат томилогдлоо1 цаг 55 минутын өмнөЦээж хорсох үед ямар хоол хүнс хэрэглэх вэ?3 цаг 34 минутын өмнөThe Crown3 цаг 50 минутын өмнөГайхам учрал (Өгүүллэг)4 цаг 23 минутын өмнөЖеннифер Энистон: Би энэ ертөнцийн хамгийн жаргалтай бүсгүй4 цаг 58 минутын өмнөПалестинчууд өлсгөлөнгөө зогсоожээ5 цаг 14 минутын өмнөП.Анужин “Эрүүлд хүрэх зам их энгийн” гэлээ5 цаг 33 минутын өмнөАймгийн арслан О.Хангай түрүүллээ5 цаг 38 минутын өмнөЖүдочид тивийн АШТ-ээс 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ5 цаг 43 минутын өмнөЯагаад брокколи идэх ёстой вэ5 цаг 53 минутын өмнөБоулинг сонирхогчдын УАШТ болно6 цаг 4 минутын өмнөМаргааш гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана6 цаг 14 минутын өмнө“Багшийн хөгжлийн форум-2017” боллоо6 цаг 28 минутын өмнөДавстай кофены түүх6 цаг 32 минутын өмнөЗураг түүх өгүүлнэ6 цаг 35 минутын өмнөЕгипетүүд террористуудад цохилт өглөө7 цагийн өмнө“Wannacrypt0r” хортой кодын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж7 цаг 21 минутын өмнөИхэнх нутгаар бороо орно7 цаг 23 минутын өмнөЗөв хооллолт гэж юу вэ?7 цаг 27 минутын өмнөҮс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 цаг 36 минутын өмнөУлаанбаатарт 19-21 градус дулааан байна7 цаг 39 минутын өмнөБХЯ-ны Удирдлагын хамт олон нэг өдрийнхөө цалинг М.Анхцэцэгийн дүүд хандивлалаа5 сар 27. 22:34Олон улсын түрэг судлалын академи Монголд малтлага хийнэ5 сар 27. 15:00Гадаадад байгаа монголчууд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө5 сар 27. 14:55С.Шойгу: Нато-гийн орнуудтай стратегийн тэнцвэрт байдлыг бий болгож чадлаа5 сар 27. 14:50"General motors" компанийг экологийн хэм хэмжээг зөрчсөн гэж буруутгажээ5 сар 27. 14:45Барууны орнуудын таван эрдмэтэн "Азийн нобелийн шагнал хүртлээ5 сар 27. 14:40Орост ажиллаж буй Киргизийн иргэд эх орон руугаа 15,6 тэрбум доллар илгээжээ5 сар 27. 14:35"Google"-ийн хиймэл оюун ухаан Го даамын дэлхий аваргыг хожжээ5 сар 27. 14:30Дахин нэг сурагчийн цогцос "Севол" гатлага онгоцноос олдлоо5 сар 27. 14:25
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.