1-р сарын 11
10 цаг 40 минут

Lodko: Сэтгэлээсээ дуулж хүнийг баярлуулах хамгийн гайхалтай

Монголын хөгжмийн ертөнцөд хүч түрэн гарч байгаа шинэ залуу уран бүтээлч Лодкотой ярилцлаа. Шинэ үеийн шилдэг залуу дуучин тэрбээр шинэ цомог, шинэ клипнийхээ ажилд ороод тун ч завгүй явна.

- Сайн байна уу? Юуны өмнө таньд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа таны шинээр гаргасан клипний тухай ярианаас эхлэе.

- Таньд ч гэсэн энэ өдрийн мэндийг дэвшүүлье. "Чи аялгуу" дууныхаа клипийг дүрсжүүлж дуусгалаа. Телевизүүдээр саяхан цацагдаж эхэлсэн. Миний хувьд анхныхаа цомгыг гаргах гэж байгаа, мөн дуунууддаа шинэ клип хийлгэж байгаа учраас ажил ихтэй, зав чөлөө муутай л байна.

- Анхныхаа дуугаа хэзээ зохиож байсан бэ?

- Анх тавдугаар ангид байхдаа анхныхаа дууг зохиож байсан. "Мөнхөд хайрын эзэн" дуу бол миний анхны уран бүтээл байсан.

- Тавдугаар анги гэхээр их багаасаа урлагт хөл тавьсан хэрэг үү?


- Би цэцэрлэгт байхаасаа л дуулж бүжиглэж эхэлсэн юм. Хүүхдийн "Яргуй" наадамд оролцож байсан, сургуулийнхаа урлагын үзлэгт ордог байлаа. Сансарын 48-р сургуульд байхдаа найзуудтайгаа "Frendly Frends" хамтлаг байгуулж бүжиглэдэг байсан юм. Арван жилдээ их л идэвхитэй сургуулийн урлагийн үзлэг дууны тэмцээн юу л байна хамгийн түрүүнд явж байдаг хүүхэд байсан.

- Урлагын хүн болоход чухам юу нөлөөлсөн бэ?

- Аав ээж хоёр л их нөлөөлсөн дөө. Манай ээж Орост суралцаж байхдаа бас дуулдаг байсан юм байна лээ. Тэр ч утгаараа манай гэр бүлийнхэн одоог хүртэл намайг дэмждэг. Өөрөө дуугаа зохиож, хүмүүсийг баярлуулж, түүнээсээ таашаал авна гэдэг уран бүтээлч хүний хамгийн сайхан мөч байдаг.

- Тайзан дээр гарахын жаргал юунд байдаг юм бол?

- Урлагийн хүн байх их сайхан санагддаг. Сэтгэлээсээ дуулж хүнийг баярлуулж, уйтгарлуулж бүх л мөчид нь дуугаараа хамт байна гэдэг үнэхээр гайхалтай. Би өөрөө хүртэл тайзан дээр өөр хүн болсоноо мэдэрдэг.

- Дунд сургуулиа төгсөөд ямар чиглэлээр суралцсан бэ?

- Дунд сургуульд 48-р сургуульд байсан. 10 ангиа 50-р сургуульд төгсөөд "Сити" сургуулийн дуулаачийн ангид орсон доо. Мөн МҮИС-ын хууль зүйн удирдлагын сургуулийг төгссөн.

- Залуу дуучдад хамгийн их тулгардаг асуудал нь санхүүгийн асуудал байдаг. Энэ асуудлаа яаж шийддэг вэ?

- Санхүүгийн асуудал бүх хүмүүст тулгадаг бэрхшээл. Гэр бүлийнхэн маань миний уран бүтээлийг дэмждэг болохоор санхүүгээр маш их дэмждэг. Мөн би өөрөө одоо хөдөлмөрлөж байгаа болохоор санхүүгээ болгоод явж байна. Бага байхад аав ээж 2 л дэмжинэ шүү дээ.

- R&B урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Ямар уран бүтээлчээс эрч хүч, урам зориг авдаг вэ?

- Гадаадын дотоодын R&B урсгалаар дуулдаг бүтээлчдээ сонсоно. Энэ урсгал дотроо бас маш олон урсгалтай. Манайд гэхэд Д.Болд, BX гээд өөр өөрийн чиглэлээр дуулдаг дуучид байгаа. Тэдний шинэ соргог гэсэн уран бүтээлүүдийг нь сонсож өөрийгөө эрчилж үлгэр дуурайл авч хурцлагддаг даа.

- Шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Шинэ цомог хэзээ гарах бол?


- Энэ ондоо есдүгээр сард гаргах бодол байгаа. Шинэ цомог 15 дуутай байна. Миний анхны цомог болохоор чанартай, сонсогчдын талархал хүлээсэн цомог гаргахыг хичээж байгаа. Мөн 4-5 дуугаа клипжүүлнэ.

- Уран бүтээлээ хийхэд юун дээр илүү их анхаардаг вэ?

- Нэгдүгээрт Шүлэг, сүүлийн үеийн дууны шүлгүүд их утга агуулга их муутай санагддаг. Тийм болохоор үгээ зохиохдоо, үгийн утга санаандаа маш их анхаарч байна. Сайн шүлэгтэй дуу бол аяндаа сайн уран бүтээл болдог. Хоёрдугаарт дуугаа зохиогоод аранжировкоо сайн хийлгэх нь уран бүтээлч болгоны зорилго.

- Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе?

- Намайг дэмждэг бүх хүмүүс, сонсогчид, найз нөхөд, гэр бүлийнхэндээ бүгдэд нь баярласанаа илэрхийлье. Миний бие та бүхнийхээ итгэлийг алдахгүй цаашид олон сайхан уран бүтээл хийж, та бүхнийхээ сонорыг мялаах болно. Та бүхний юу санасан есөн хүсэл биелэх болтугай

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

194.228.32.161Зочин   • 2017, 1 сарын 11. 23 цаг 01 минут

Facebook deer LIKE nii guilgachin gej l medeh yum bn

202.21.106.125Зочин   • 2017, 1 сарын 13. 14 цаг 27 минут

Fbeese ustgaj chadahgu ichamshig nohoin golognuud l iim ataarhuubaiga yum

Шинэ мэдээ

Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар сэрүүхэн байна8 цаг 26 минутын өмнөХодоодны шархтай хүн тамхи татаж болохгүй8 цаг 36 минутын өмнөТ.Дэлгэрмөрөн: Гадаадад очиж ажилласнаас эндээ “од” байсан дээр...8 цаг 47 минутын өмнөСураггүй алга болсон хүүхдүүдийг дурсах өдөр тохиож байна8 цаг 56 минутын өмнөЦэргийн төв эмнэлгийн эмч нар АНУ-ын эмч нартай хамтран 20 гаруй хүнд үнэ төлбөргүй хагалгаа хийж байна9 цаг 6 минутын өмнөЯпон бүсгүйчүүдийн жингээ барих нууц-13 өдрийн дэглэм9 цаг 16 минутын өмнөГүржийн бөх Точиношин башёг улам сонирхолтой болголоо9 цаг 21 минутын өмнөНӨАТ-ын баримтаар хожсон 50 сая төгрөгийг эмчилгээндээ зориулна гэв9 цаг 27 минутын өмнөХахуул авсан цагдаад тэнсэн харгалзах ял оноожээ9 цаг 37 минутын өмнө“Байгалиа хамгаалъя“ аян эхэлснээс хойш 54 зөрчил илрүүлж, долоон зөрчилд 21 сая төгрөгийн торгууль ногдуулжээ9 цаг 46 минутын өмнөШведийн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Монголд айлчилна9 цаг 56 минутын өмнөУдирдах хорооны хурал боллоо5 сар 25. 16:40Иргэний эрх тэгш байх нөхцөлийг алдагдуулсан гэж Цэц дүгнэлээ5 сар 25. 16:25Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилыг нээлттэй болголоо5 сар 25. 16:15Асашёорюү: Зээ дүү маань жонидан зиндаанд түрүүлсэн байна5 сар 25. 16:08Ил задгай худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ5 сар 25. 16:06Г.Мишээл: Хүн болгон нийслэл бараадвал аймгуудын театр эзгүйрнэ5 сар 25. 15:50ТҮЦ эрхлэгчдийн саналыг журамд тусгаж шийдвэрлэхийг үүрэгдлээ5 сар 25. 15:45Та үүнийг мэдэх үү: Улаагчины Хар нуур5 сар 25. 15:31Оросуудад саятан болох том боломж нээгдлээ5 сар 25. 15:30Г.Мишээл: Хүн болгон нийслэл бараадвал аймгуудын театр эзгүйрнэ5 сар 25. 15:27Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна5 сар 25. 15:25А.Эрдэнэ-Очир-Хар нүдэн5 сар 25. 15:21Амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 10 дадал5 сар 25. 15:20МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медалийн төлөө барилдана5 сар 25. 15:15"Засгийн газрын цом- 2018" тэмцээнд Эрчим хүчний яам оролцорхгүй гэв5 сар 25. 15:12Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ5 сар 25. 15:10Нацу башё: Макүшитагийн түрүү Монголынх болов5 сар 25. 15:03Солонгос эмэгтэйчүүд үр хөндүүлэхийн эсрэг хуулийг цуцлахыг шаардаж жагсчээ5 сар 25. 14:58Хойд Солонгос гадаадын сэтгүүлчдэд цөмийн зэвсэг бүтээж, туршиж байсан байгууламжийг үзүүлжээ5 сар 25. 14:49
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.