2017 оны 1-р сарын 11
9 цаг 14 минут

Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд оржээ

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харваж болзошгүй байгаатай холбоотойгоор Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. 

Удирдагч Ким Жөн Ун тушаал өгсөн тохиолдолд тив алгасах баллистик пуужинг хэзээ ч, хаашаа ч харваж магадгүй гэж өнгөрсөн ням гарагт Умард Солонгосын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Үүнээс өмнө Ким  ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ “цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасах баллистик пуужин турших бэлтгэл ажил сүүлчийн шатандаа орсон” гэсэн билээ.

Үүнтэй холботойгоор Өмнөд Солонгосын армийн Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны  хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгосын саяхан хийсэн мэдэгдэл нь үнэний ортой байж магадгүй гэж манай холбогдох албаны хүмүүс үзэж байна. Умардын үйлдэл хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглаж байна” гэв.

Хэвлэлийн төлөөлөгч цааш нь хэлэхдээ “Умардын тив алгасах баллистик пуужингийн технологи тодорхой түвшинд хүрсэн байх магадлалтай” гэлээ.

Мөн Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны албаны хүн мэдэгдэл хийхдээ “Д.Трампын тангараг өргөх ёслолоос өмнө Пхеньянд хандах хандлагыг нь өөрчлөхийн тулд АНУ-д шахалт үзүүлэхийг Умард Солонгос оролдож байна” гэжээ.

Г.Доржханд Эх сурвалж: МОНЦАМЭ

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"ГОЁ ХҮН" гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд шүлгийн тэмцээн зохион байгуулжээ1 цаг 3 минутын өмнөУтаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно1 цаг 5 минутын өмнөЭрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг1 цаг 10 минутын өмнөБорлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв1 цаг 15 минутын өмнөКавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа1 цаг 20 минутын өмнөЗөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой1 цаг 25 минутын өмнөӨдрийн тойм: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ больж, Цэцийн дарга тайлбар хийв1 цаг 28 минутын өмнөАгаарын бохирдол ба нас баралтын түвшин, сэтгэцийн эмгэгийн уялдаа1 цаг 30 минутын өмнөГ.Наранцэцэг финалд үлдэж, М.Уранцэцэг хүрлийн төлөө барилдана1 цаг 35 минутын өмнөХятадын Төв банк “дижитал юань” туршина1 цаг 40 минутын өмнөАваргууды лигийн хэсгийн шатанд анх удаа 9 хет-трик хийжээ1 цаг 44 минутын өмнөЧилийн алга болсон онгоцны хайгуулын бүсэд цогцос илрүүлжээ1 цаг 50 минутын өмнөБразилд хөрсний гулгалт болж 4 машин осолдлоо1 цаг 55 минутын өмнөУэльсийн гүнж Дианагийн гоёлын даашинз 347 мянган ам.доллараар зарагджээ2 цаг 5 минутын өмнөГ.Хэрлэн финалд үлдэж, Ё.Басхүү хүрлийн төлөө барилдана2 цаг 9 минутын өмнөЭнэтхэг улс лалын шашингүй гадаадын иргэдэд иргэншил олгох хуулийн төслийг баталлаа2 цаг 12 минутын өмнө36 жилийн өмнө бичээд лонхонд хийж илгээсэн зурвас2 цаг 19 минутын өмнөЗүүд зөндөө итгээд их мөнгө хожив2 цаг 25 минутын өмнө122.5 мянган хүн 1.5 саяас дээш цалин авдаг2 цаг 35 минутын өмнөБиатлончид Риднаунд өрсөлдөнө2 цаг 40 минутын өмнөМУГТ М.Уранцэцэг аварга хагас шигшээд шалгарлаа2 цаг 45 минутын өмнө"Сити" Пепийн удирдлагад 199 тоглолтод 500 гоол оруулжээ2 цаг 54 минутын өмнөД.Сумьяа эхний тойрогтоо Францын жүдочид ялагдлаа3 цагийн өмнө42 сая тн-ын “үлгэр” 2020 оны төсвийг өөдрөгөөр бус бодитоор харахыг сануулж байна3 цаг 1 минутын өмнөИчиножёо 30 кг туржээ3 цаг 5 минутын өмнөН.Номтойбаяр:  Би бусдын нөлөөнд орж, ашиг сонирхол хайдаг хүн биш3 цаг 10 минутын өмнөЖирэмсэн эхнэрийнхээ хөлийг амраан сандал болжээ3 цаг 15 минутын өмнөGogo: БНСУ-ын ЭСЯ-ны ажилтныг үг хэлээр доромжилбол виз мэдүүлэх эрхийг хязгаарлана3 цаг 20 минутын өмнөЭрэмгий төрхт Эби энгэсэг гоо бүсгүйчүүдтэй тайзнаа...3 цаг 25 минутын өмнөМосква: Юрий Лужковыг эцсийн замд нь үднэ3 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.