1-р сарын 11
9 цаг 37 минут

С.Эрдэнэ хорин жил хийж чадаагүй ажлаа одоо хийж чадах уу

АН-ын даргын сонгууль юу юугүй хаяанд тулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд намын даргын төлөө хамаг байдаг хүчээ шавхаж ирсэн талууд өнөөдөр гишүүдийнхээ саналаар хэн нь эрх мэдлийг тойргыг атгах вэ гэдгээ шийдүүлнэ. АН-ынхан намын даргын төлөө дээр дооргүй тэмцэлдэж дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгуулиа хүртэл хөсөр хаясан. Ингээд сонгуульд ч ялагдаж намынхаа дотоод "зодооноо" ч олны өмнө ил гаргаж орхив.

Ингээд тэд намаа шинэчлэх нь зүйтэй гэсэн байр суурь дээр тогтож АН-ыг шинэчлэхээр зориг шулуудаад буй юм. Гэвч тэдний яриад байгаа шинэчлэл нь бидний боддог шинэчлэлтэй огт адилгүй бололтой. Угтаа бол шинэчлэл гэдэг нь намыг уналтад оруулсан хууччуул нь зайгаа тавьж өгч шинэ залуус нь намынхаа жолоог атгаж шинэ байдлаар асуудалд хандах атал АН-ын шинэчлэл эсрэгээрээ.

Намаа ялагдуулсан, намаа талцуулсан эрхмүүд нь дахиад л шинэчлэл гэдэг зүйлийг яриад гараад ирлээ. Үүнийг тэд шинэчлэл гэж андуурдаг бололтой. Үүний нэг жишээ нь С.Эрдэнэ юм. Баянголоор бараг л овоглох болсон энэ эрхэм өнөөдөр бусад дөрвөн нэр дэвшигчидтэйгээ хамтаар орон нутгаар тойрч байна. Түүний явсан газруудад чих тавихад шинэчлэл хэмээн хамгийн ихээр попорч байгаа хүмүүсийн нэг болчихсон байгаа аж.

С.Эрдэнэ гэдэг хүн өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд АН-ын хамаг л өнгөтэй өөдтэй албан тушаалуудыг хашиж ирсэн нэгэн. Энэ хугацаандаа тэр намаа шинэчлэхгүй ер нь юу хийж байсан юм бол. "Эрдэнэ вангийн хошуу" гэдэг нэртэй болтолоо л Баянголд ах дүү хамаатан садан, өөрийн туслах, зөвлөхүүдээ албан тушаалд томилсон талаар хэвлэл бүр л ярьж, бичиж байсан.

Хамгийн сүүлийн ганц жишээ л бол С.Эрдэнэ гишүүнийг уг салбарын сайд байх он жилүүдэд нийгмийн даатгалынханд иргэд талийгаач болсон ахмад настныхаа бичиг баримтыг хүргүүлдэг ч талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар, улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэг хяналтын шатандаа хаагдаж, хэрэгсэхгүй болоод байгаа юм. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман “Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан.

Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон.

Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэж ярив. Тухайн үед зарим хэвлэлүүдээр нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон гэх. Ямартаа ч бурхан болсон хэн нэгний ясыг өндөлүүлсэн гүжир балмад хэрэг өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийг тус салбарыг хариуцаж байхад нь гарсан нь үнэн. Улмаар нотлогдчихсон атлаа хүчингүй болсон нь үнэн юм.

Дээрээс нь нэмээд хэлэхэд С.Эрдэнэ нэр дэвшигчийн өнөөдөр яриад буруутгаад байгаа бүх зүйлийн үед тэр өөрөө дотор нь байсан. Бүр гар бие оролцдог байсан. Хөгжлийн банкны завхрал, бондын мөнгө шамшигдуулсан явдал, АН доторх "дайн" гээд өнөөдөр буруутгаж яриад байгаа бүх зүйлдээ тэр хамгийн ойрхон байсан нь. Яагаад тухайн үедээ энэ бүх асуудлаа ярихгүй өнөөдөр гэнэт унтаж байгаад сэрсэн мэт зүйлсийг яриад эхлэв. Тэр ч байтугай Баянголын хамаг л өнгөтэй өөдтэй бүхний өөр дээрээ авсан ч яриа байдаг. Хандгайтын ам С.Эрдэнэ гэдэг хүний хувийн өмч шахуу болчихсон гээд АН-ын шинэчлэхээр нэр дэвшиж буй энэ хүнтэй холбоотой янз бүрийн л мэдээлэл байна. Эцэст энэ бүхнээс дүгнэж үзэхэд намын даргыг хэн авах ёстой вэ, намын даргад хэн нэр дэвших ёстой вэ.

Одоогийн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ бүхий л завхарлыг бий болгоход нь хажууд нь байсан АН-аа шинэчилж чадах уу. Магадгүй төдийгөөс өдий хүртэл хорь гаруй жил энэ намын шат шатны удирдах албан тушаалыг хашиж байхдаа бурууг зөв болгож чадаагүй хүн одоо яах бол гэдэг асуулт хэвээрээ л үлдэж байна даа.

Б.Анир

Шинэ мэдээ

20-22 насны залуус 90 сая төгрөг тээвэрлэж явжээ2 цаг 41 минутын өмнөИх хэмжээний мөнгө тээвэрлэж явсан автомашин Х.Баттулгын Миллхаус компанийх байжээ5 цаг 43 минутын өмнөТа сонголтоо хийхдээ эеийг эрхэмлэж, хуулиа дээдлээрэй5 цаг 57 минутын өмнөЙеменд Холерын халдвар авсан хүмүүсийн тоо 200 мянгаас давжээ6 цагийн өмнөБяцхан усны үхэр ээжтэйгээ хамт сэлж байна6 цаг 4 минутын өмнөГаалийн ерөнхий газар ажиллаж байна6 цаг 27 минутын өмнөХандивын дансанд цугласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлана6 цаг 29 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдийг санал өгөх боломжоор бүрэн хангасан байгаа гэв6 цаг 31 минутын өмнөЗагварлаг япончууд6 цаг 40 минутын өмнөИргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2554 ажилтан ажиллаж байна6 цаг 43 минутын өмнөСанал өгснийг баталгаажуулж хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ7 цаг 18 минутын өмнөТараг болон усаар турах супер жор7 цаг 20 минутын өмнөХүүхэд гурван нас хүртлээ ээжтэйгээ хамт унтаж байх чухал7 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгчид нэр дэвшигчид халз мэтгэлцэж, Сонгодог урлагийн олимпийн аварга эх орондоо ирсэн 7 хоног7 цаг 31 минутын өмнөТа энэ эмэгтэйг хэдэн настай гэж бодож байна?7 цаг 35 минутын өмнөПакистанд цистерн дэлбэрсний улмаас 120 гаруй хүн амиа алджээ7 цаг 40 минутын өмнөСамурайн өөрийгөө хөнөөх эртний аймшигт уламжлал "Сеппүкү"7 цаг 50 минутын өмнөСүүнд нь хуруу дүрсэнгүй, сүрэгт нь уурга барьсангүй7 цаг 55 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан8 цаг 1 минутын өмнөСЕХ: Саналын хуудсын нөөц хангалттай гэв8 цаг 19 минутын өмнөСанал тоолох автомат машин эвдэрч, гацахгүй гэв8 цаг 26 минутын өмнөДэлхийн найм дахь гайхамшиг олдсон уу?8 цаг 44 минутын өмнөҮер ус гаталж санал өгөх 1920 сонгогч байна8 цаг 49 минутын өмнөСонгуулийн эцсийн дүн мэдээг 22.00 цагаас хойш дэлгэцээр шууд дамжуулан харуулна9 цагийн өмнөӨдөртөө 39 хэм хүрч хална9 цаг 7 минутын өмнөЗөөврийн битүүмжилсэн хайрцгаар 28045 хүн саналаа өгөх хүсэлтээ гаргажээ9 цаг 12 минутын өмнөГадаадад санал өгөхөөр бүртгүүлсэн 73377 сонгогчоос 4816 нь саналаа өгчээ9 цаг 16 минутын өмнөНэг сая 978 мянга 298 хүн санал өгнө9 цаг 22 минутын өмнөГишүүн орнуудад монголын сонгуулийн туршлагыг хүчтэй өргөн сурталчилна гэв9 цаг 25 минутын өмнөСонгуулийг 37 орны 123 ажиглагч ажиглана9 цаг 32 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.