1-р сарын 11
9 цаг 45 минут

Б.Гангаамаа: Би дэлхийг эзэллээ

Дэлхийн долоон том оргилд төрийн далбааг мандуулсан Монгол Улсын гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамааг энэ удаагийнхаа "Өглөөний зочин" буландаа урьж, цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Хүсч, зорьж байсандаа хүрлээ шүү дээ?

-Баярлалаа. Үнэхээр сэтгэл өндөр байна.

-Уулын спортоор хичээллэдэг хүн бүрийн зорьж, тэмүүлдэг долоон тивийн долоон ноён оргилд гарна гэдэг амаргүй. Гэхдээ л та тэр бүгдийг чадсан анхны Монгол уулчин боллоо. Их урт, хүнд замыг тууллаа шүү дээ, дахин баяр хүргэе?

-Ард түмэндээ баярлалаа. Хүсэл зорилгодоо хүрэхэд минь та бүхний минь халуун сэтгэл тусалсан. Сүүлийн даваа Антарктид тивийн Винсон Массиф оргил байлаа. Чилийн цагаар 2016 оны арванхоёрдугаар 25-ны өдрийн 19:15 цагт оргилд хөл тавьсан. Энэ амжилт маань “Seven summit” буюу уулчин бүрийн хүсэн тэмүүлсэн зорилгын нэг байсан. Монголын уулчдаасаа анхны шанг татсандаа баяртай байна.

-Антарктид тивийн Винсон Массиф оргил бол далайн түвшнээс дээш 4897 метр. Эх орныхоо төрийн далбааг оройд нь хатгах амаргүй л байсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Антарктид тив мөсөн ангалаар дүүрэн. Тиймээс бидэнд маш их сануулгыг өгч байлаа. Онгоц буух талбайг хүртэл онцгойлон засдаг юм билээ. Тэмдэглэгээгүй газар буух юм бол цөмрөх аюултай. Цас орсон ч хэзээ ч ус болохгүй учир тэнд агаар хуурай. Цэвэр хатуу, цас мөс. Өмнөд туйл 90 градусын өндөр дээр байдаг юм билээ. Дандаа өгссөөр байгаад оргилд нь хүрсэн. Маш хүйтэн байсан шүү.

-Уулын спортод цөөхөн хэдэн топ амжилт байдаг. Түүнийг хийхийн тулд Монголын уулчид олон жил зүтгэлээ шүү дээ. Харин та “Seven summit”-ыг хэзээнээс зорьж, төлөвлөж эхэлсэн юм бэ?

-Тийм ээ, үнэн. Үнэндээ би өөрийгөө дэлхийг "хураалаа” гэж хэлэх байна. Бүх тивийн бүх ноён оргилд гарсан амжилт байсан учраас би дэлхийг "хураалаа” гэж товчоор ойлгож байна. 2011 онд Эверестэд гарсны дараа надад “Seven summit”-ыг хураах хүсэл төрсөн. Энэ бол урт хугацааны олон жилийн аялал байлаа.

-Уул бол уул. Бүх оргил амаргүй байсныг ойлгож байна. Гэхдээ оргил дээр зогсож байхдаа сэтгэлдээ юу боддог нь сонин байна?

-Намайг Винсон Массиф ууланд гараад ирэхэд багийнхан маань “За ингээд Seven summit”-ыг хийлээ шүү дээ гэж билээ. Үнэхээр уул бол уул. Энэ уулыг давахад амар байсангүй. Үнэнийг хэлэхэд, оргил дээр удаан байх нөхцөлгүй. Мэдээж тухайн үед их ядарсан байна. Мөн тэр оргил дээр гарснаа баталгаажуулахын тулд хурдан зураг авах ёстой. Аль болох ивээн тэтгэгч байгууллагуудынхаа далбааг баримтжуулах гээд ажил их. Элдвийг бодох зав байдаггүй гэх үү дээ.

-Үнэхээр төсөөлж байгаагүй хариулт байна. Тэгвэл оргилд авирах, буух хоёрын аль нь хэцүү вэ?

-Хүмүүс янз бүр ярьдаг. Зарим нь гарахаасаа буух нь илүү хүнд гэдэг.

-Таны хувьд?

-Гарах нь хүнд. Гарахын тулд маш их хүч зарцуулсан учраас бие сульдана. Тиймээс авирах нь илүү хүнд санагддаг.

-Ингэхэд та уулын спортоор хичээллээд хэдэн жил болж байгаа билээ?

-Дунд сургуулийн сурагч байхдаа л энэ спортыг сонгосон. Өөрөөр хэлбэл, 1989 оноос өнөөг хүртэл хичээллэж байна даа.

-Бараг 30 жил болох гэж байна шүү дээ. Эмэгтэй хүнд хэцүү спорт шиг санагддаг. Энэ спортоор хичээллэхэд юу тэгтлээ таныг татав аа?

-Би уулын спортод орсон шалтгаанаа хэлж чаддаггүй юм. Гэхдээ хүүхэд байхын тэр хүсэл тэмүүлэл намайг өнөөдөр ийм амжилтад хүргэж чадлаа.

-Өнгөрсөн цаг хугацаанд шантрах үе байсан уу?

-Надад шантрах үе байсангүй.

-Үнэн гэж үү?

-Тийм ээ. Харин авирахын өмнө мөнгө төгрөг, ивээн тэтгэгч олдохгүй үед л гомдмоор байдаг. Мэдээж өндөр зардал гаргаад явахад хэн дуртай байх билээ. Бүтэлгүй хариу сонсох тэр мөчид л хэцүү. Харин эх орноосоо мордоод онгоцонд суух үеэс хойш бол шантарна гэж байхгүй дээ.

-Ер нь уулчдад “Seven summit”-аас цааш оргил байдаг юм уу. Танд цаашид төлөвлөсөн зүйл бий юу?

-Өнөөдөр Монголын уулчин “Seven summit”-д бүртгэлтэй боллоо. Надад мэдээж цааш хийх зүйл байна. Энэ их олон жилийн аялал маань түүхэн намтар учраас бичих зүйл их байна. Тиймээс номын ажилдаа орно.

-Танд амжилт хүсье, ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

134.176.61.235HUnd hergtei yum hiij uzeere   • 1 сарын 11. 22 цаг 35 минут

Odoo ur dun tei yum hiivel ch ih yum garn daa

103.9.90.130зөв монгол   • 1 сарын 11. 10 цаг 46 минут

үнэхээр их бахархаж байна. цаашдын ажил амьдралад нь өндөр амжилт хүсье.

124.158.77.175Буд   • 1 сарын 11. 10 цаг 42 минут

Уулчин Гангаамаадаа баярлаж байна чамайр бахархаж байна Өнөөдөр бидэнд ийм сайхан алдар хүндтэй хийх ажилдаа эзэн болсон алдар хүндтэй тамирчид байгаа болохоор Монгол гэсэн нэрийг дэлхийн хүмүүст таниулж байна Гангаамаадаа амжилт хүсье

66.181.186.45Зочин   • 1 сарын 11. 10 цаг 24 минут

Тэнэг авгай Жаахан даруухан бай

27.123.214.124Zochin   • 1 сарын 11. 10 цаг 38 минут

Ataarhagchid antibiotic emee zajlaad,emchdee oir oirhon uzuuleed l yavj bai.Uul ta nartai yarih sedev bish!.

27.123.214.123Зочин   • 1 сарын 11. 9 цаг 59 минут

Mongoloos busad gazar uulchid ner ter heehiin bol shuud clubeesee heegdene!!!

103.9.90.130Уулчдад   • 1 сарын 11. 9 цаг 54 минут

Мөрөөрөө үхээрэй. Улсын төсөв санхүү хүндрэлтэй байхад дурандаа явж үхэцгээчихээд улсын мөнгөөр эрж хайлгаж лай болдог шүү

112.72.11.118Дугар   • 1 сарын 11. 9 цаг 51 минут

Ууланд авираал биз юун сүртэй юм.Дэлхийг эзэллээ ч гэх шиг.

Шинэ мэдээ

Д.Мөнхтамир: Тост тосон бумбын нуруунд олгосон 7 хайгуулын зөвшөөрлийг цуцалж, 660 сая төгрөгийн нөхөн төлбөрийн асуудал яригдана22 секундын өмнөЭ.Набиуллинаг Оросын Төв банкны тэргүүнээр томилуулахаар Төрийн Думд санал орууллаа4 минут 51 секундын өмнөЛ.Жавзмаа: Миний хүүгийн өмгөөлөгч үнэхээр хангалтгүй ажилласан8 минут 3 секундын өмнөНохой эзнийхээ бяцхан үрийн амийг аварчээ12 минут 3 секундын өмнөБрэд Питт: Ааваасаа болоод хүүхдүүд минь шархлаад үлдлээ15 минут 6 секундын өмнөОй хээрийн түймрийн 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гардаг20 минут 40 секундын өмнөХятад иргэн Монголчуудыг ажилд оруулж өгнө гээд 138 сая төгрөг залилжээ23 минут 49 секундын өмнөЭргэж харвал хоцорно29 минут 7 секундын өмнөУИХ-ын даргад төсвийн тодотголыг өргөн барих гэж байна31 минут 21 секундын өмнөД.Сүхбаатарын талбайд маргааш орой "Лаатай үдэш" болно36 минут 40 секундын өмнөЕрөнхий сайд Говь-Алтай аймагт ажиллаж байна38 минут 14 секундын өмнөҮсээ богино болгосон одууд41 минут 3 секундын өмнөБейонсе шүтэн бишрэгчийнхээ мөрөөдлийг биелүүлжээ47 минут 3 секундын өмнөАфрик тивийн анхны эмэгтэй тэрбумтан49 минут 21 секундын өмнөМҮОХ-ны VII чуулган эхэллээ55 минут 23 секундын өмнөЕвропыг хамгаалах шуурхай ажиллагааны шинэ төлөвлөгөөг АНУ баталлаа1 цаг 1 минутын өмнөЧарлиз Терон: Шон Пенн намайг мөрөөдлөө орхиход хүргэх хэмжээний эр хүн биш байсан1 цаг 3 минутын өмнөМенингококктын сэжигтэй хоёр тохиолдол илэрчээ1 цаг 7 минутын өмнөЭМГЭНЭЛ1 цаг 10 минутын өмнөЯпон.Бага сургуулийн хүүхдүүд зам тээврийн осолд ихээр өртдөг1 цаг 11 минутын өмнөТэрбумтнууд заавал “ХАЧИН АРАНШИН”-тай хүмүүс байдаг1 цаг 18 минутын өмнөД.Амартүвшин: Барилддаг “бандитай” битгий болз1 цаг 20 минутын өмнөЭ.Оюунбилэг: Яг одоо л өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэж эхэл, хэзээ ч бүү хоосон амлагч бай1 цаг 25 минутын өмнөЖеннифер Лоуренс, Даррен Аронофски нарын болзоо1 цаг 28 минутын өмнөЗавь осолдож, 200 гаруй хүн амиа алджээ1 цаг 32 минутын өмнөБоловсролын Үнэлгээний төвөөс Улсын шалгалтын хуваарийг гаргалаа1 цаг 38 минутын өмнөГерманы эрдэмтэд дэлхийд хамгийн том “Хиймэл нар” бүтээлээ1 цаг 40 минутын өмнөОлон нийтийн сүлжээнд сатаарч яваад осолд орон нас баржээ1 цаг 42 минутын өмнөМбаппе ”МЮ”-г голов1 цаг 48 минутын өмнөСүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдөр1 цаг 51 минутын өмнө
© -2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.