1-р сарын 11
9 цаг 46 минут

Трамп тагнуулынхантай дайтсан нь

Өнгөрсөн баасан гарагт Вашингтоноос тусгай албаны удирдлагууд Нью-Йоркт байгаа Дональд Трамп дээр зориуд очиж, Ардчилсан намын Үндэсний хорооны компьютерүүд хэрхэн хакердуулсан тухай мөрдлөг шалгалтын үр дүнг шинэ Ерөнхийлөгчид тайлагнажээ.
Week сайтад “Дональд Трампын Америкийн тагнуулуудтай хийж буй үхлийн дайн” нэртэй нийтлэлч Пол Уолдманы нийтлэл гарчээ. Уг нийтлэлд “Дональд Трамп бүгдээс илүү ихийг мэдэж байгаагаа баяртайгаар илтгэж байна. Татвар, Исламын улс, хакердуулалт, тэр бүү хэл Ариун бичвэр гээд юуг ч бай тэр “шинжээчид” нэртэй ашиггүй боловсрол, туршлагатай нөхдөөс илүү ихийг мэднэ” гэж бичжээ.
Гэвч түүнд тэр тэнэг, харанхуй гэж ярихад хэн ч дургүй. Ялангуяа түүний хийж буй ажил ажлын гүнд ортол нэвтрэх үед дургүй хэмээн нийтлэлч бичжээ. Харин Трамп албан тушаалдаа очихоос өмнө АНУ-ын тагнуулын байгууллагуудтай ил дайн зарлаж байна. Тэрбээр Ерөнхийлөгчид гадаад бодлогод нь чухал шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл өгөхийг шаардаж байгаа аж.

Твиттер гол зэвсэг нь

Нийтлэлчийн үзэж байгаагаар Трамп Ардчилсан нам, Хиллари Клинтоны сонгуулийн штабын тэргүүн Жон Подеста нарын цахим шууданг Орос хакердсан, хакерын гол зорилго нь Трампыг сонгуульд ялалт байгуулахад туслах байсан гэсэн дүгнэлт гаргаснаас болж тагнуулын байгууллагынхандаа хилэгнэтлээ уурсчээ.
Уолдманы хэлж буйгаар тэрбээр тусгай албадыг ийм дүгнэлт гаргасанд сэтгэл дундуур байгаа нь цаанаа учиртай гэнэ. Учир нь тэрбээр Клинтоноос бага санал авсандаа сэтгэл нь маш ихээр зовниж байсан аж. Тиймээс ч Трамп тагнуулчдын өөдөөс Твиттер хэмээх гол зэвсгээ хэрэглэхээр шийджээ.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Трамп “Оросуудын хакердсан гэх тагнуулынхны баримтыг баасан гараг хүртэл хойшлуулсан нь нотолгоо цуглуулах шаардлагатай байсантай холбоотой. Үнэхээр аймшигтай” гэж бичжээ.
Магадгүй тэрбээр Ерөнхийлөгч болмогцоо өдөр бүр тагнуулынхны илтгэх нууц баримтуудыг сонсох нь тодорхой. Гэхдээ тэр энэхүү эрхээ хэтрүүлэн ашиглахгүй, нэг хэлснээ давтдаг хэмээн гомдоллон хаа нэг сонсох биз ээ.
Хамгийн таагүй нь тэрбээр анхныхаа уулзалтын дараа хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ тагнуулчид яриандаа Обаматай хамтарч шийдвэр гарга гэсэн утгатай үгс цухуйлгаж байсан гэжээ. Гэтэл тагнуулчид нь улс төрийн асуудлаар ийм юм яриагүй хэмээн гомдолложээ. Бас нэг таагүй асуудал үүсгэсэн зүйл нь Трамп энэхүү уулзалтын агуулгын талаар олонд нийтлэхгүй байх дүрмийг зөрчжээ.
Өнгөрсөн баасан гарагт 2016 оны Америкийн сонгуулийн кампанит ажилд Путины зарлигаар оросууд хутгалдан орохыг оролдсон гэдгийг баталсан АНУ-ын тусгай албадын мэдээлэл гарсан юм.

Эх сурвалж:

Шинэ мэдээ

20-22 насны залуус 90 сая төгрөг тээвэрлэж явжээ2 цаг 40 минутын өмнөИх хэмжээний мөнгө тээвэрлэж явсан автомашин Х.Баттулгын Миллхаус компанийх байжээ5 цаг 42 минутын өмнөТа сонголтоо хийхдээ эеийг эрхэмлэж, хуулиа дээдлээрэй5 цаг 56 минутын өмнөЙеменд Холерын халдвар авсан хүмүүсийн тоо 200 мянгаас давжээ6 цагийн өмнөБяцхан усны үхэр ээжтэйгээ хамт сэлж байна6 цаг 3 минутын өмнөГаалийн ерөнхий газар ажиллаж байна6 цаг 26 минутын өмнөХандивын дансанд цугласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлана6 цаг 28 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдийг санал өгөх боломжоор бүрэн хангасан байгаа гэв6 цаг 30 минутын өмнөЗагварлаг япончууд6 цаг 39 минутын өмнөИргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2554 ажилтан ажиллаж байна6 цаг 42 минутын өмнөСанал өгснийг баталгаажуулж хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ7 цаг 17 минутын өмнөТараг болон усаар турах супер жор7 цаг 19 минутын өмнөХүүхэд гурван нас хүртлээ ээжтэйгээ хамт унтаж байх чухал7 цаг 29 минутын өмнөЕрөнхийлөгчид нэр дэвшигчид халз мэтгэлцэж, Сонгодог урлагийн олимпийн аварга эх орондоо ирсэн 7 хоног7 цаг 30 минутын өмнөТа энэ эмэгтэйг хэдэн настай гэж бодож байна?7 цаг 35 минутын өмнөПакистанд цистерн дэлбэрсний улмаас 120 гаруй хүн амиа алджээ7 цаг 39 минутын өмнөСамурайн өөрийгөө хөнөөх эртний аймшигт уламжлал "Сеппүкү"7 цаг 49 минутын өмнөСүүнд нь хуруу дүрсэнгүй, сүрэгт нь уурга барьсангүй7 цаг 54 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан8 цагийн өмнөСЕХ: Саналын хуудсын нөөц хангалттай гэв8 цаг 18 минутын өмнөСанал тоолох автомат машин эвдэрч, гацахгүй гэв8 цаг 25 минутын өмнөДэлхийн найм дахь гайхамшиг олдсон уу?8 цаг 43 минутын өмнөҮер ус гаталж санал өгөх 1920 сонгогч байна8 цаг 49 минутын өмнөСонгуулийн эцсийн дүн мэдээг 22.00 цагаас хойш дэлгэцээр шууд дамжуулан харуулна8 цаг 59 минутын өмнөӨдөртөө 39 хэм хүрч хална9 цаг 6 минутын өмнөЗөөврийн битүүмжилсэн хайрцгаар 28045 хүн саналаа өгөх хүсэлтээ гаргажээ9 цаг 11 минутын өмнөГадаадад санал өгөхөөр бүртгүүлсэн 73377 сонгогчоос 4816 нь саналаа өгчээ9 цаг 16 минутын өмнөНэг сая 978 мянга 298 хүн санал өгнө9 цаг 21 минутын өмнөГишүүн орнуудад монголын сонгуулийн туршлагыг хүчтэй өргөн сурталчилна гэв9 цаг 24 минутын өмнөСонгуулийг 37 орны 123 ажиглагч ажиглана9 цаг 31 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.