1-р сарын 11
11 цаг 59 минут

Хөлбөмбөгийн ДАШТ-д 48 баг оролцоно

Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ-ий шувтаргын шатанд одоогийнхоос 16-гаар олон баг буюу 48 баг оролцоно гэж Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ мэдэгдлээ.

ДАШТ-д оролцох багийн тоог нэмэгдүүлэхийг ФИФА-гийн Удирдах зөвлөл мягмар гарагт Цюрих хотод болсон хуралдаанаараа санал нэгтэйгээр дэмжсэн байна.

2026 оны ДАШТ-ээс эхлэн 48 багийг 16 хэсэгт хувааж өрсөлдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг ФИФА-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантино өнгөрсөн оны 10 дугаар сард дэвшүүлсэн билээ.

Мягмар гарагт болсон хуралдаанд оролцогчид хэлэхдээ “ФИФА-гийн зөвлөлийн зарим гишүүн эхэндээ эсэргүүцэж байсан хэдий ч ДАШТ-д оролцох багуудын тоог нэмэгдүүлснээр гарах үр дүнг тооцож үзсэний дараа уг саналыг бараг бүгдээрээ дэмжсэн. Оролцох багууд болон тоглолтуудын тоо нэмэгдсэнээс үүдэн орлогын хэмжээ 640 сая доллароор өснө гэсэн тооцоо бий” гэв.

ДАШТ-д оролцох багуудын тоог сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаагаа нэмэгдүүлэх гэж байгаа нь энэ юм.

1998 онд Францад болсон ДАШТ-д оролцох багуудын тоог 24-өөс 32 болгон нэмэгдүүлж байжээ.

Харин ФИФА зургаан тив тус бүрээс хэдэн багийг ДАШТ-ий эцсийн шалгаруулалтад оролцуулахаа хараахан шийдээгүй байна. Одоогоор, Ази тивийн хувьд ДАШТ-ий финалд оролцох багуудын квот 4.5 байна. Энэ квотыг 7 болгон нэмэгдүүлж магадгүй гэсэн таамаглал байна.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.12.91Зочин   • 1 сарын 15. 14 цаг 28 минут

яг үнэндээ энэ бол арай дэндэнэ , зөвхөн мөнгөөр юмыг хэмждэг болж , 32 багаас илүү баг оролцвол ДАШТ утгаа алдана даа юм бүхэн хэмжээтэй шүү дээ

Шинэ мэдээ

Зүүд хэзээ биелдэг вэ?18 секундын өмнөТаны өсөлтийг дэмжих хоол хүнс21 секундын өмнөАшигт малтмалын үнэ унаж, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь Монголыг хямралд орууллаа2 минут 50 секундын өмнөАрхинд хордож нас барсан гэх иргэдийн шинжилгээний хариу өнөөдөр гарна4 минут 32 секундын өмнөЖүдо УАШТ: Н.Түвшинбаяр аварга жин өгсөн +100 кг-ын барилдааныг сонирхолтой болгоно5 минут 51 секундын өмнө2017 онд аялагчдын очихыг хүссэн орны жагсаалтад ОХУ анх удаа багтжээ8 минут 25 секундын өмнөТархиа хэрхэн амраах вэ11 минут 23 секундын өмнөБСШУЯ: Cурагчдын амралтыг сунгахгүй17 минут 51 секундын өмнөОлимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир зодог тайлна20 минут 22 секундын өмнөХацу башё: Хакүхо, Кисеносато, Такайнова нарын хэн нь түрүүлэх вэ?26 минут 38 секундын өмнөБайнгын хороодын хуралдаан болно42 минут 51 секундын өмнөУИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов52 минут 51 секундын өмнөҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 цаг 13 минутын өмнөӨнөөдөр Төв болон зүүн зүгийн нутгаар, 18-нд ихэнх нутгаар цас орж хүйтний эрч чангарна1 цаг 23 минутын өмнөЖүдо-2017 УАШТ: МУГТ Д.Сумъяа түрүүллээ1 сар 16. 19:59Жүдо-2017 УАШТ: Г.Хэрлэн 66 кг-ын жинд өрсөлдөгчөө цэвэр ялж аваргаллаа1 сар 16. 19:58Жүдо-2017 УАШТ: Б.Бат-Эрдэнэ 52 кг-ын жинд түрүүллээ1 сар 16. 19:51Жүдо-2017 УАШТ: Ж.Амарболд 60 кг-ын жингийн шинэ аваргаар тодорлоо1 сар 16. 19:21Америкчууд “Obamacare” хөтөлбөрийг аврахыг уриалан жагсав1 сар 16. 18:30Бразилын шоронд олон хоригдол амь үрэгджээ1 сар 16. 18:20Р.Уэстбрүк трипл-даблийн тоогоор домогт Мэжик Жонсонг гүйцэв1 сар 16. 18:10Монголд террорист халдлага болох магадлалтай1 сар 16. 18:05Я.Содбаатар: Дотоодын цэргийг буцаан сэргээх хуулийн төслийг дэмжлээ1 сар 16. 18:01Дональд Трампын охин Иванка Трамп 5.6 тэрбум төгрөгөөр харш худалдаж авжээ1 сар 16. 18:00Б.Бат-Эрдэнэ: Багахангай дүүрэгт байрлах ангарт хадгалсан 120 тонн хаягдлын асуудал шийдэгдэнэ1 сар 16. 17:56Дональд Трампын охин Иванка Трамп 5.6 тэрбум төгрөгөөр харш худалдаж авжээ1 сар 16. 17:56Монголчуудыг Америкийн армитай харьцуулдаг1 сар 16. 17:55Ц.Цогтбаатар Д.Хадбаатарт ялагдлаа1 сар 16. 17:51Хүүхдийн 30 ортой тасаг нээлээ1 сар 16. 17:48Нөхөр нь гэртээ ирээд мэл гайхаж, цэл хөхөрчээ. Гэтэл…1 сар 16. 17:45
© -2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.