1-р сарын 11
12 цаг 27 минут

"Авлигын эсрэг Үндэсний чуулган" болж байна

Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулиар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан юм. Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь авлигатай тэмцэх байгууллагын тулгын чулууг тавьсан хэмээн үзэж болох ажээ.

Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойгоо угтан авлигын эсрэг олон улсын өдрөөр “Авлига ба хүний эрх” бага хурлыг зохион байгуулсан бөгөөд уг бага хурлаас гаргасан зөвлөмжийг улсын хэмжээнд салбар бүрт хэрэгжүүлээд эхэлжээ. Түүнчлэн иргэдийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, шударга ёсны ойлголт, мэдлэг олгох, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх зорилгоор “Олон нийтийн төв” байгуулаад байна. Энэ төвд иргэн бүр чөлөөтэй нэвтэрч болох бөгөөд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талын бүх мэдээллийг авах боломжтой юм.

Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн бодит хяналт, оролцоог бий болгох үүднээс Олон нийтийн дэд зөвлөлийг ажиллуулахаар орон нутагт 3 хүртэлх иргэнийг сонгон шалгаруулаад байна. Энэхүү хяналтын зөвлөл нь 21 аймагт буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах ажээ.

“Бид 10 жилийн ойгоо баяр хөөр болгон тэмдэглэхгүй. Харин ажил хэрэгч, бүтээлч байдлаар хандаж, авлигатай үр дүнтэй тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, цаашид нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллахыг зорьж байна” гэж Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хэллээ. Энэ хүрээнд өнөөдөр Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган” болж байна.

Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн 4 салбар хуралдаантай үргэлжлэх ажээ. Энэхүү томоохон арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцох бөгөөд Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, иргэний нийгмийн болон хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хуран чуулж, авлигын сэдвээр тулгамдсан асуудал, бэрхшээл бүхнийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замаа тодорхойлох юм байна.

“Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы салбар хуралдаануудыг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, “Ийгл” телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлж байна. 

Б.Анир  

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

LG G7 ThinQ ухаалаг гар утас энэ төрөлдөө хамгийн тод дүрслэлтэй дэлгэцээр хийгдсэн23 минут 7 секундын өмнөГовийн гайхамшигт зургаад ямар амьтад багтдаг вэ26 минут 9 секундын өмнөС.Төгс, Ч.Цэнгүүн нарын халуухан ”поза”-ууд31 минут 9 секундын өмнөХаан банкны ажилтан 216.942.000 төгрөг “зувчуулжээ”31 минут 37 секундын өмнөГалзуу өвчнөөс урьдчилан сэргийлье36 минут 9 секундын өмнөТаныг хөгшрүүлдэг хүнсүүд41 минут 9 секундын өмнөКим Ё Жон: Хоёр Солонгосыг хурдан нэгтгэе46 минут 9 секундын өмнөНутгийн өөрөө удирдах болон орон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудын ХОМ-ийг зарлалаа47 минут 40 секундын өмнөТ.Туяамаа: Монголынхоо охид, залууст дэлхийд өрсөлдөхөд нь туслах гүүр болохыг хүсч байна51 минут 9 секундын өмнөХэрэггүй номын жагсаалтад “Библи” орлоо56 минут 9 секундын өмнөОХУ хэвлэлийн эрх чөлөөгөөр сүүл мушгив1 цаг 2 минутын өмнөЯагаад Улаанбаатар байж болохгүй гэж???1 цаг 3 минутын өмнөЭ.Товуудорж: Гэмт хэрэг илрүүлэлт 100 хувьтай байна1 цаг 4 минутын өмнө“Хөрсөө хамгаалъя” өдөрлөгт 100 орчим ААН оролцож байна1 цаг 7 минутын өмнөЗахидал: Би шинэхэн гэргий болоод удаагүй байгаа нэгэн бүсгүй байнаа1 цаг 10 минутын өмнөЦаасаар наадагч1 цаг 12 минутын өмнөУмард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг хэлэлцэнэ гэж найдаж байна1 цаг 17 минутын өмнөАргентин улсын шигшээ баг1 цаг 22 минутын өмнөХоёр Солонгосын төмөр замуудыг нэгтгэх саналыг тавьжээ1 цаг 27 минутын өмнөХүүхдийн мөнгийг бүх хүүхдийн 80 хувьд олгох тогтоолын төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв1 цаг 32 минутын өмнөТанд хэрэгтэй зөвлөгөө: Үс чинь ургаж өгөхгүй байвал эдгээр аргыг туршаарай1 цаг 37 минутын өмнөЭрхтэн суулгах шинэ боломж буюу гахайд суулгасан хүний эрхтэн1 цаг 42 минутын өмнөМАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан Лаос Ардын хувьсгалт намын төлөөлөгчидтэй уулзлаа1 цаг 47 минутын өмнөН.Болормаа: Илүүдэл жинтэй хүмүүсийн дундаж наслалт 7-оос 12 жилээр бага байдаг1 цаг 52 минутын өмнөХакүхо: Энэ дүү нар минь байгаа болохоор би бас хичээж чадаж байна1 цаг 54 минутын өмнөАлиалагчид хүмүүсийг айлгадаг учрыг илтгэх гэрэл зургууд1 цаг 57 минутын өмнөМарадона хөлгүй хүүтэй хөлбөмбөг тогложээ (бичлэгтэй)2 цаг 2 минутын өмнөМөр өвдсөн үед хийх дасгалууд2 цаг 7 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэд агентлагтай болно2 цаг 12 минутын өмнөТөрийн дайсан болсон корпус командлан захирагч2 цаг 17 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.