1-р сарын 11
14 цаг 50 минут

Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэл 40 гаруй хувьтай байна

Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт цэргийн тоо бүртгэлийн явц, зохион байгуулалт ямар байгаатай нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар өнөөдөр танилцлаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 4-20-ны хооронд цэргийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд эрэгтэйчүүд 18-50, бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх заалттай байдаг.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Даваарагчаа “Манай дүүргийн хувьд цэргийн бүртгэлийн ажил хэвийн хэмжээнд явагдаж байна. Эхний долоо хоногийн байдлаар нийт бүртгүүлэх хүмүүсийн 40 гаруй хувь нь хамрагдаад байна. Үлдсэн хугацаанд бүрэн хамрагдах боломж бий гэж харж байна” хэмээлээ.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа “Энэ жил Батлан хамгаалахын багц хууль шинээр батлагдсан. Шинэ хуулийнхаа дагуу цэргийн тоо бүртгэлийн ажлаа явуулж байна. Манай дүүргийн хувьд бүртгэлийн ажил 50 орчим хувьтай байна. Иргэд тэр дундаа залуусын оролцоо өмнөх жилүүдээс өссөн, идэвхитэй байгаа нь ажиглагдаж байна” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Энэ удаагийн цэргийн тоо бүртгэлийн ажлын хүрээнд тодорхой зорилтуудыг тавин ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тоо бүртгэлд хамрагдах ёстой иргэдийн 41.7 хувь нь хамрагдаад байна. Бүртгэлийн ажил нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд энэ сарын 20-ныг хүртэл бүх өдөр ажиллаж, иргэдийг хүлээн авна. Өнгөрсөн онуудад санаатай, санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүсийг энэ жил ямар нэгэн торгууль, захиргааны арга хэмжээ авахгүйгээр бүртгэхээр болсон” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Америкчууд “Obamacare” хөтөлбөрийг аврахыг уриалан жагсав22 минут 15 секундын өмнөБразилын шоронд олон хоригдол амь үрэгджээ32 минут 15 секундын өмнөР.Уэстбрүк трипл-даблийн тоогоор домогт Мэжик Жонсонг гүйцэв42 минут 15 секундын өмнөМонголд террорист халдлага болох магадлалтай47 минут 15 секундын өмнөЯ.Содбаатар: Дотоодын цэргийг буцаан сэргээх хуулийн төслийг дэмжлээ50 минут 58 секундын өмнөДональд Трампын охин Иванка Трамп 5.6 тэрбум төгрөгөөр харш худалдаж авжээ52 минут 15 секундын өмнөБ.Бат-Эрдэнэ: Багахангай дүүрэгт байрлах ангарт хадгалсан 120 тонн хаягдлын асуудал шийдэгдэнэ55 минут 57 секундын өмнөДональд Трампын охин Иванка Трамп 5.6 тэрбум төгрөгөөр харш худалдаж авжээ56 минут 4 секундын өмнөМонголчуудыг Америкийн армитай харьцуулдаг57 минут 15 секундын өмнөЦ.Цогтбаатар Д.Хадбаатарт ялагдлаа1 цаг 2 минутын өмнөХүүхдийн 30 ортой тасаг нээлээ1 цаг 5 минутын өмнөНөхөр нь гэртээ ирээд мэл гайхаж, цэл хөхөрчээ. Гэтэл…1 цаг 8 минутын өмнөФлойд Meйвезер, Ронда Роузитой хамтрахад бэлэн гэлээ1 цаг 13 минутын өмнөХарвардын их сургуулийн гэрэл зургийн ангид үнэ төлбөргүй сурах боломж1 цаг 18 минутын өмнөНийт мотоциклын 90 орчим хувийг Хятад мотоцикл эзэлж байна1 цаг 21 минутын өмнө2017 оноос нүдний шил хэрэгцээнээс гарч, нүдний эмгэгийн хагалгаа байхгүй болно1 цаг 25 минутын өмнөБооёогийн олноос нуусан амраг1 цаг 29 минутын өмнөАмралтын өдрүүдэд таван жолооч согтуугаар жолоо барьж осол гаргажээ1 цаг 32 минутын өмнөУхаалаг утсанд вирус суулгаж зургаан тэрбум АМ.доллар хулгайлжээ1 цаг 37 минутын өмнөДэлхийн хамгийн жижиг тээгч пуужин хөөргөх ажил амжилтгүй боллоо1 цаг 41 минутын өмнө"Эрдэнэт Икон" баг эхний хожлоо авлаа1 цаг 45 минутын өмнө“Зон олны нам”-ыг бүртгэхээс татгалзав1 цаг 47 минутын өмнө17 жилийн хугацаанд 265 монгол хүүхэд үрчлэгджээ1 цаг 49 минутын өмнөДэглэм барьж буй бүсгүйчүүдэд зориулсан шоколадтай бялуу хийх арга1 цаг 52 минутын өмнөХүүхэлдэйн сүнс хүмүүсийг айлгав (видео)1 цаг 59 минутын өмнөШинхуа л чадна гээд өдөр бүр ард түмний тархийг угаагаад байгааг би ойлгохгүй байна2 цаг 3 минутын өмнөТаны хүүхэд хумсаа мэрээд байна уу2 цаг 6 минутын өмнөКэти Перри хайртынхаа төрсөн өдрөөр гэнэтийн бэлэг барив2 цаг 8 минутын өмнөШИНЭ долоо хоногийн ШИЛДЭГ зургууд2 цаг 11 минутын өмнөМалиа болон Саша Обама нарын цагаан ордонд зочилсон анхны зургууд интернетийг шуугуилж байна2 цаг 13 минутын өмнө
© -2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.