1-р сарын 11
15 цаг 17 минут

“Авлигын эсрэг үндэсний чуулган” зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүүллээ. Энэ хүрээнд авлигатай үр дүнтэй тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, цаашид нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллах зорилгоор 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган” зохион байгуулав.
Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн 4 салбар хуралдаанаар үргэлжиллээ.

Уг томоохон арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцох бөгөөд Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, иргэний нийгмийн болон хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хуран чуулж, авлигын сэдвээр тулгамдсан асуудал, бэрхшээл бүхнийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замаа тодорхойлон ярилцав.

2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулиар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан юм. Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь авлигатай тэмцэх байгууллагын тулгын чулууг тавьсан хэмээн үзэж болох ажээ.

Б.Анир

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.189.176Zochin   • 1 сарын 11. 15 цаг 26 минут

Yah gesen ym be demiidee avilgachdaa barij chadahgui baij tom tom ym yarih ymdaaa...

Шинэ мэдээ

Богд хан уулын хишиг барилдаанд Улсын начин Б.Амарзаяа түрүүллээ8 цаг 49 минутын өмнө18.00 цагаас хойшхи зөв хооллолтын жор12 сар 17. 15:00Бүсгүй танд ямар төрлийн даашинз тохиромжтой вэ?12 сар 17. 14:50Ухаалаг хүний 10 чанар12 сар 17. 14:40Шинэ жилийн баярын ширээг хэрхэн засах вэ?12 сар 17. 14:40Толгой өвдөлт, зовиурыг ямар хоолоор анагаах вэ?12 сар 17. 14:20Хөгтэй тохиолдлоор охиноо Бейонсе гэж нэрлэжээ12 сар 17. 14:10Эрх чөлөөний хөшөө байдаг нь Нью-Йоркод халдлага гарахад нөлөөлсөн гэв12 сар 17. 14:00Нөгөө ертөнцөд очиж үзсэн хүний яриа12 сар 17. 13:50Мөсөн авиралтын тэмцээн болж байна12 сар 17. 13:40Соронзон таталцлын тусламжтайгаар эвхэгддэг хамгаалалтын дуулга бүтээжээ12 сар 17. 13:30“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?12 сар 17. 13:20Хүйтэнд мөрдөх 10 дүрэм12 сар 17. 13:10Самса хийж идээрэй12 сар 17. 13:00Нийслэлийн дөрвөн цэгт агаарын бохирдол стандартыг давсан байна12 сар 17. 12:40Зэвүүн ярианд "өгзөг" Баярмаа оролцлоо12 сар 17. 12:40Шадар сайд Ө.Энхтүвшин: Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно12 сар 17. 12:20ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ12 сар 17. 12:00Үс засуулбал сүлд тэнэж одно12 сар 17. 11:30Улаанбаатарт 21 градус хүйтэн байна12 сар 17. 11:14Доржсүрэнгийн Cумъяа "World Masters"-д завсаргүй 4 түрүүллээ12 сар 17. 0:38World Masters 2017: ОУХМ Г. Хэрлэн Алтан медаль хүртлээ12 сар 17. 0:27World Masters St. Petersburg 2017 шууд үзэх12 сар 16. 15:06Хагарсан ч гэсэн хэсэгхэн хугацааны дараа бүтцээ бүрэн сэргээх чадвартай шил бүтээжээ12 сар 16. 15:00Улаан терроризмын нэгэн харгислалын учир шалтгаан12 сар 16. 14:55Түшээ гүн, хошой Чин ван Г.Чагдаржав12 сар 16. 14:50Й.Бьо хурдтай бас мэргэн байна12 сар 16. 14:45Хойдууд дахин цөмийн туршилт хийж магадгүй гэв12 сар 16. 14:40"Уолт Дисней" компани "21-р зуун фокс"-ыг худалдан авав12 сар 16. 14:35Өсвөр үеийнхний жирэмслэлт буурчээ12 сар 16. 14:30
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.