12-р сарын 21
16 цаг 08 минут

 БОАЖЯ, МБОИЗ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/-ийн тэргүүн Б.Эрдэнэ нар  2017-2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. БОАЖЯ, төрийн бус байгууллагуудтай шийдвэр гаргах түвшний оролцоог хангах,төрийн тодорхой чиг үүрэг, зарим үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлэх, мэдээллийн нээлттэй байдлыг хангах, мөн иргэний нийгмийн байгууллагууыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажилладаг.

МБОИЗ нь  байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сургалт судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1400 гаруй ТББ-ыг нэгтгэсэн шүхэр байгууллага юм. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг МБОИЗ нь үндэсний хэмжээний байгууллага болсон. Байгаль орчин эх дэлхийгээ хамгаалах үйлдсэд гар бие оролцож, хамтран ажиллаж чаддаг хамт олон болж төлөвшсөн байгууллага гэж ойлгодог. Хоёр талын хамтын  ажиллагааны үр дүнд ТББ-ууд мэргэшиж, төрөлжиж, чадавхжиж байгааг онцлоход таатай байна. Эдгээр ТББ нь иргэд, олон нийтийн байгаль орчны  мэдлэгийг нэмэгдүүлэх,  байгальд ээлтэй дадал хандлагыг нь өөрчлөх, тухайн орон нутгаа тогтвортой хөгжүүлэх шийдвэр гаргах, шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцогч нь болгон хөгжүүлж өгдөг ач холбогдолтой” гэв.  

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлээр 26 зорилт,  хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 90 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгаагаа ч сайд онцлов. Мөн ТББ нь сайн дурын зөвшилцөл, сонирхлын үндсэн дээр байгуулагдаж, төртэйгээ түншилж ажиллахдаа эрх мэдлийн төлөө, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг өмнөө тавьдаггүй байх ёстой гэж үзэж буйгаа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол илэрхийллээ. Түүнчлэн хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, Орхон голын эхэнд олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг тодорхой ажлууд дээр хамтрах,  яам, харьяа газрын  тендерийн үнэлгээний хороодод ТББ-уудын төлөөлөл албан ёсоор оролцон ажиллаж байгааг салбарын сайд онцоллоо.

МБОИЗ-ийн хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сард ээлжит тавдугаар чуулганаа хийж, удирдлагуудаа шинээр сонгосон. МБОИЗ-ийн тэргүүн С.Эрдэнэ гэрээнд гарын үсэг зурах үеэрээ, байгаль орчинд тулгамдаж байгаа олон асуудал бий. Энэ бүхнийг шийдвэрлэхийн төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад Д.Оюунхорол сайдад талархал илэрхийлж, төр, засгийн зөв бодлого, үйл ажиллагааг МБОИЗ дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Мөн тэрээр МБОИЗ-ийг шинэ шатанд гаргахад хамтарч ажиллах зүрх сэтгэлтэй, байгаль орчны чиглэлээр олон жил ажил ажилласан туршлагатай эрдэмтэн судлаачид баг болж нэгдсэн.  Бидний хамтын ажиллагаа байгальд орчинд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид аливаа асуудлыг өөрсдөөс шалтгаалах бүхий л бололцооныхоо хэрээр шийдвэрлэж, хийнэ гэдгээ хэлмээр байна” гэсэн юм.  

Мөн энэ үеэр тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос уучлалт гуйж байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр байгаль орчны хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хариуцдаг нь  байгаль орчны эсрэг хууль бус үйлдлүүд багасахгүй байгаа нэг шалтгаан гэж үзэж явдгаа хэлсэн. Байгаль орчныг хамгаалахад БОАЖЯ, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх  боломж их бий гэдгийг Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл онцлоод БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос  уучлалт гуйсан. Тэрбээр шонхор шувууны  экспортын зарим  асуудлыг БОАЖ-ын сайдын шийдвэр мэтээр буруу ойлгож явсан гэв.

         БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.250.130Иргэн   • 1 сарын 11. 20 цаг 59 минут

Зиа зураад, ажиглалт хийгээд байж дээ. Хамтран ажиллах, харъяалаар халах хоёр дээр ч зурна л гэнэ шүү. Тэнгэртэй, тэнгэртэй...

202.131.250.130Иргэн   • 1 сарын 11. 20 цаг 56 минут

ХУРАЛ ДЭЭР НАМ АВЧ ХАРАГДСАН. ЦЭЛДГЭР ГАР ШҮҮ.

66.181.187.50Зочин   • 1 сарын 11. 20 цаг 55 минут

Энэ нэг чавка эм хүн гэхэд эрээгээ алдсан заваан авилгалч,пяздушдээ. Өмнөх засагт юу хийснийг хамтрагчидн ь мэднэ .Монголд нууц байхгүй. Үсрээд ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ хиймэл халтар нүүрээ хийх газар хайнадаа.

202.131.250.130Иргэн   • 1 сарын 11. 20 цаг 54 минут

Манай Хорлоо нойроо авчихаа юу. Ядардаг байлгүй зайлуул... энэ иргэд гэж бөөн дарамт бна ш дээ.

202.9.42.115Зочин   • 1 сарын 11. 20 цаг 34 минут

Ээ буугаад өгчижээ...

202.9.42.115Зочин   • 1 сарын 11. 17 цаг 15 минут

ene Baigali gedeg bas bugs doloogch baina daa ha ha

202.126.89.145байгаль   • 1 сарын 11. 17 цаг 03 минут

Малаа учираа олоод хамтарч ажиллаад зөв тийшээ явбал болоо юм биш үү

202.9.42.115Идлэг шонхор   • 1 сарын 11. 16 цаг 50 минут

Хурцгэрэл ингэх байсан юм бол юу гэж төрийн сайдыг үе үе гүтгэж дромжилдог байсийн.Хамтран ажиллах гэрээ байгуулах гэж шантааж хийж байсийм болов уу даа.Бас өөрийнх нь компаид Угалз өгөх дээр таг өолжээ хөөрхий.Энэ хүний карьёр ингэнд дуусав.

Шинэ мэдээ

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн9 сар 26. 17:55“Аз жаргалын хэлтэрхий”киноны Кериманы дүрд тоглосон жүжигчин Нурсель Козе9 сар 26. 17:52Хүний мах иддэг хосыг баривчилжээ9 сар 26. 17:50Кардашиан: Би төгс ээж биш9 сар 26. 17:45А.Хишигдалай: Бид яагаад дандаа хөгжлийн хойно явж моод Монголоор дуусах ёстой гэж9 сар 26. 17:40“Мерседес Бенз” брэнд болсон түүх9 сар 26. 17:38Элтон Жон эмэгтэй хүний талаар ам нээв9 сар 26. 17:35Зайсангийн"Могул хотхон"-ы үнэтэй байрны үнэн төрх ийм байна9 сар 26. 17:33Дэлхийн дээд амжилт эвдэх гээд амиа алджээ9 сар 26. 17:30Г.Барри анхны дебьютээ хийснээс хойш9 сар 26. 17:25iOS 11 үйлдлийн систем дээр Wi-fi, Bluetooth-ийг хэрхэн унтраах вэ?9 сар 26. 17:20Өнөөдрийн онцлох мэдээллүүд 2017-09-269 сар 26. 17:1560 жилийн дараа хуримласан хосууд9 сар 26. 17:15Хүнсний ногооны хор танд үйлчлээд байгаа юм биш биз?9 сар 26. 17:10Өмнөд Солонгосын банкууд "Пёнчан-2018"-ыг зохион байгуулах хороонд 20 тэрбум вон хандивлана9 сар 26. 17:05Рожер Федерер Надалийг магтав9 сар 26. 17:00Гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг шуугиулж явсан Ираны гүнжийн эгэл амьдрал9 сар 26. 16:58Долоо хоногт 8 кг жин хаях хамгийн шилдэг арга9 сар 26. 16:5521 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан номын дуу сонсож байна9 сар 26. 16:50Алмас бий гэдэг Америкчуудын гуравны нэг нь итгэдэг9 сар 26. 16:45Будахгүйгээр үсний буурлыг арилгах арга бий9 сар 26. 16:40Валенсиа баг Бельги холбогчтой гэрээгээ сунгав9 сар 26. 16:35Крис Хемсворт: Гэр бүл минь миний бүх зүйл9 сар 26. 16:30Гурван хүний аминд хүрснийхээ дараа амиа егүүтгэжээ9 сар 26. 16:24Хамгийн эрт ургацын төмсийг “Шийр”-ийн суурингаас ирдэг гэж мэдэх үү9 сар 26. 16:20Дуучин Цэлмүүн сайн ханьтай болсноо гайхуулав9 сар 26. 16:13НИТХ-ын хуралдаан энэ сарын 29-нд болно9 сар 26. 16:07Хялгасан үрчлээг хормын дотор арилгах үр дүнтэй маск9 сар 26. 16:07АНУ-ыг "Исламын улс"-д цохилт өгөх амлалтаа биелүүлээгүй гэж шүүмжиллээ9 сар 26. 15:57"Самсунг" азийн хамгийн том брэнд боллоо9 сар 26. 15:52
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.