1-р сарын 11
16 цаг 25 минут

Төвийн зургаан дүүргийн иргэдийн дуудлагыг 103 дугаарт хүлээн авч байна

Нийслэлийн Түргэн тусламжийн төв өнөөдрөөс эхлэн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн иргэдээс ирсэн дуудлагыг 103 утсандаа шууд хүлээн авч байна. Энэ талаар нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд “Төвийн 6 дүүргийн хүүхэд болон насанд хүрэгчдийн дуудлагыг 24 цагийн турш 103 дугаарт үнэ төлбөргүй хүлээн авснаар иргэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, түргэн шуурхай хүлээн авах боломж бүрдлээ. Зөвхөн түргэн тусламжийн дуудлагыг 103 утсанд хүлээж авна. Зөвлөгөө болон үзлэгийг харьяа амбулаторид хийнэ. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 дугаарт ирсэн иргэдийн дуудлага нийслэлийн Түргэн тусламжийн төвийн салбарууд руу шилжих учраас шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй хүлээх хэрэгтэй. Шугам чөлөөлөгдмөгц таны дуудлага холбогдох болно. Нэгэнт таны дуудлагыг манай ээлжийн зохицуулагч хүлээн авсан бол эргэн лавлах, шаардах зэргээр дахин залгаж ачаалал үүсгэхгүй байхыг иргэддээ анхааруулъя” гэлээ.

Иргэд өгсөн дуудлагынхаа талаар дахин тодруулах шаардлага гарвал Сонгинохайрхан 70193691, Баянзүрх 70193651, Хан-Уул 70193602, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийнхэн 70193625 утсаар хариуцсан ээлжийн зохицуулагчтай холбогдож мэдээлэл авах боломжтой юм байна.

Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг 2013 онд нийслэлийн Түргэн тусламжийн төвд нэгтгэснээр дуудлагын хүлээгдлийн хугацаа буурч, нийт дуудлагын 20 минутын доторх очилт нэмэгдэж, 75.3 хувьд хүрчээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баяр баясгалан, ажлын амжилт, сэтгэл ханамжийг авч ирнэ53 секундын өмнөОУХМ боксчин Ж.Отгонжаргал БНСУ-д бусдад зодуулж, биеийн байдал нь хүнд байна1 минут 49 секундын өмнөМодель Амгаа жүжигчин Бямбаатай учир ургуулсан уу5 минут 45 секундын өмнөТрампад зүтгэх болсон Хоуп Хикс гэж хэн бэ11 минут 3 секундын өмнө13 жилийн өмнө гээсэн бөгжөө луувангийн ачаар олжээ15 минут 3 секундын өмнөУсайн Болт хөлбөмбөгт хүч үзэх үү?21 минут 29 секундын өмнөБ.Обамагийн жиргээ дээд амжилт тогтоов27 минут 1 секундын өмнөУлаанчулуутын хогийн цэгийг битүүмжиллээ30 минут 30 секундын өмнөМонголыг мөхөөх таван өгөөшийн арга35 минут 15 секундын өмнөАНХААР: Амь шигээ хайрладаг үр тань, амиа хорлох талаар бодож байгаа юм биш биз35 минут 48 секундын өмнө“Галт шорон” зоогийн газар37 минут 15 секундын өмнө10 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэнэ42 минут 17 секундын өмнөИрэх сарын нэгэнд хүлээлгэн өгөх зам засварын ажлын гүйцэтгэл дуусчээ43 минут 51 секундын өмнөБ.Хангай Япон улсын Парламентын дээд танхимаас зохион байгуулсан тэмцээнд түрүүлжээ48 минут 45 секундын өмнөШ.Алтанбагана "Цагдаагийн олимп"-ийн наадмын рекорд амжилтыг эвдлээ53 минут 22 секундын өмнөУдирдах Зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх буулт хийжээ58 минут 37 секундын өмнөД.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ1 цаг 4 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь1 цаг 9 минутын өмнөШуурайн Солонго: Цооногт1 цаг 12 минутын өмнөНэймарын шинэ хамгаалагч1 цаг 14 минутын өмнөШэрон Стоун эрс өөрчлөгдөв1 цаг 20 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 11.00 цагаас болно1 цаг 25 минутын өмнөМ.Шарапова-д US Open-д оролцох эрх олгожээ1 цаг 32 минутын өмнөЗүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөв "залж" болно1 цаг 42 минутын өмнөТэнгэр аргадаж, нутгийнхныг царайлчилсан нүүдлийнхэн1 цаг 52 минутын өмнө"Эмнэг сургагч" баримлыг бүтээсний 70 жилийн ой тохиож байна2 цаг 2 минутын өмнөСХД-ийн 22-р хороо хоёр шинэ цэцэрлэгтэй боллоо2 цаг 12 минутын өмнөҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2 цаг 22 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна2 цаг 32 минутын өмнөМАН-ын УЗ-ийн хурлаас сонгуулийн үр дүнд үнэлэлт өгөх ажлын хэсэг байгуулав8 сар 16. 21:58
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.