2017 оны 1-р сарын 16
9 цаг 54 минут

М.Батчимэг: Нефть боловсруулах үйлдвэртэй болох цаг нь аль эрт болсон

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгараад буй хямралыг бид хохирол багатай даван туулах арга зам сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн асан М.Батчимэгтэй ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон нүүрлээд буй хямралыг бид хэрхэн хохирол багатай даван туулах вэ. Үүнд ямар арга зам байна гэж та харж байна вэ?

-Эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдал амаргүй байна. Улсын төсвийн алдагдал жилээс жилд өсч, өрийн дарамт маш их болж, бид төсвийнхөө орлоготой тэнцэх хэмжээний мөнгийг зээлийн төлбөрт төлж байна. Мөн төгрөгийн ханш унасан, валютын нөөц хумигдсан. Эдийн засгийг эрүүлжүүлэгч мөнгөний эргэлт нь саатчихсан. Бизнес зогсонги байдалд орсон, ажилгүйдэл нэмэгдсэн зэрэг олон үзүүлэлтээр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрлээ.

Эдийн засагт гал унтраах арга хэмжээ авах шаардлагатай байгааг УИХ, Засгийн газар янз бүрээр л харж байх шиг байна. Гэхдээ хамгийн гол нь эдийн засгийн нөхцөл байдалд урт хугацаанд, үр дүнтэй арга хэмжээ авъя, гадаадын хөрөнгө оруулалтыг татъя, дотоодын бизнеэс эрхлэгчдийг дэмжье гэвэл улс төрийн, татварын, тайван бизнес эрхлэх тогтвортой орчин хэрэгтэй. Тогтвортой орчин бүрдүүлж байж л Монголд бизнес цэцэглэнэ, ажлын байр нэмэгдэнэ. Энэ хэрээр орж ирэх валютын урсгал нээгдэж, төгрөгийн ханш чангарна шүү дээ.

-Тогтворгүй байдал улс төрийн шалтгаантай. Тэгэхээр яавал энэ байдлыг засах бол?

-Миний бодлоор эдийн засгийн хямрал улс төрийн шалтгаантай. Товчхондоо бол засаглалын хямрал. Эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх олон шийдвэрүүд мэргэжлийн түвшинд хийсэн тооцоо судалгаатай гэхээсээ илүү улс төрийн нам, бүлэг фракцын тохиролцооны дүнд гарч байгаа. Хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэрүүд ийм маягаар шийдэгдэж байгаа нөхцөлд эдийн засаг урт хугацаандаа бат тогтвортой, өсөлтийн ирээдүй сайхан байна гэж хэлэх боломжгүй.

Монгол Улс баян орон. Байгалийн баялгийн асар их нөөцтэй. Өргөн уудам газар нутагтай. Аялал жуучлал хөгжих бүрэн боломжтой.

Гагцхүү манай улсын засаглал зөв байх хэрэгтэй. Засаглал зөв байвал эдийн засаг сэргэж, хөгжих боломж бидэнд бий. Богинохон хугацаанд Монгол Улс үсрэнгүй хөгжиж болно гэдгийг бид тодорхой хугацаанд мэдэрсэн.

-Засгийн газрын хуралдаанаар манай улс Энэтхэгийн Эксим банкны зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зөвшилцөлд хүрлээ. Бид эх орондоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулснаар бий болох өгөөж, үр дүн нь юу вэ?

-Монгол Улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, хэрэгцээгээ хангах цаг нь болсон. Нефтийн үйлдвэр байгуулах асуудалд эргэлзэх зүйл байхгүй. Үнэхээр энэ үйлдвэрийг барьж байгуулж чаддаг бол сайн хэрэг. Бид энэ үйлдвэрийг байгуулах асуудлыг ярьсаар 10 гаруй жил боллоо. Яриа бүр худлаа болдог. Тиймээс одоо баригдахаар ярьж байгаа нефтийн үйлдвэрийн асуудлыг аль болохоор битгий улс төржүүлээсэй. Засгийн газар бодлого болгож авч яваасай. Засгийн газрын бодлого байхдаа хэн нэгний лоббины, ашиггүй төсөл битгий байгаасай. Үнэхээр ашигтай нь тогтоогдсон, тооцоо судалгаанд үндэслэсэн төрийн бодлого байж, тогтвортой үйлчилж, үйлдвэр хөл дээрээ босох нь Монгол Улсад ус, агаар мэт хэрэгтэй байна. Нэг жилийн өмнө ч бай, нэг сарын өмнө ч бай Монгол Улс дотооддоо нефтиэ үйлдвэрлэж чаддаг болох шиг сайн юм гэж үгүй. Сайн зүйлийг хийхдээ үнэхээр сайн байхаар л хийх хэрэгтэй.

-Энэ үйлдвэрийг яагаад өнөөдрийг хүртэл байгуулаагүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ. Ялангуяа АН-ын Засгийн газрын үед босгосон бондын мөнгөөр үйлдвэр барьж болоогүй юм уу?

- Ер нь бол салбар салбарын маш сайн бодлогууд манайд байдаг ч цаасан дээр л үлдчихдэг. Шалтгаан нь улс төрийн сонирхлоор шийдвэр нь гарч байгаатай холбоотой. Нам, улс төрийн хүчин, бүлэглэлүүдийн өрсөлдөөн дээр, тэдний хүчний тэнцвэр хаашаа савлах уу гэдэг дээр асуудал шийдэгдээд байгаа болохоор бид чухал асуудлаа шийдэж, томоохон төслүүдээ хөдөлгөж чаддаггүй. Тэгэхээр нефть боловсруулах үйлдвэрийн асуудлыг ч гэсэн би ингэж л харж байна.

-Энэ ажлыг өмнөх төслүүд шиг “худлаа” болгохгүйн тулд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Энэ чинь өөрөө стратегийн амин чухал ач холбогдолтой зүйл. Улс орон хөгжихийн хэрээр нефтийн хэрэглээ тасралтгүй өснө. Тиймээс энэ ажлыг зөв төлөвлөж, зөв хийж чадвал энэ хөрөнгө оруулалт өөрөө тодорхой хугацааны дараа зээлээ нөхөөд явах бүрэн боломжтой. Хамгийн гол нь хэрэгжүүлэлт нь яаж явах вэ. Улс төрчдийн, бүлэглэл хоорондын өрсөлдөөн болоод юмуу, эсвэл засаглал нь ойлгомжгүй ТӨК болж хувираад ашгаа ч нөхөж чадахгүй шахааны компани болчихвол энэ хөрөнгө оруулалт ойлгомжгүй болж хувирна.

Тиймээс Засгийн газраас гарч байгаа энэ шийдвэр ултай суурьтай, урт хугацаанд улс орныхоо стратегийн нөхцөл байдлыг тооцоолсон, нефтийн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангахад чиглэсэн, тогтвортой байдал нь хэн нэгний эдийн засгийн болон улс төрийн сонирхлоос шалтгаалан нураад уначихааргүй нөхцөлд хийгдээсэй гэж хүсч байна.

-ҮАБ-ын үзэл баримтлалд энэ асуудлыг тусгаж, хэрэглээгээ дотооддоо бүрэн хангана гэж заасан байдаг юм билээ. Ер нь нефть газрын тос гэдэг нь манай улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа мөн үү?

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд дотоодын эх үүсгэврээс нефтийн хэрэглээгээ хангах бодлого барих тухай тов тодорхой заасан байдаг. Нефть бол эдийн засгийн “цусны эргэлт”-ийг тэжээж байдаг том эрэлт хэрэгцээ. Гэтэл энэ хэрэгцээ нь гаднын улс орноос бүрэн хамааралтай байна гэдэг нь Үндэсний аюулгүй байдлын маш эмзэг тал нь. Дэлхийн аль ч улс орон нефтийн хэрэгцээгээ дотоодоосоо хангаж байхыг эрмэлздэг. Энэ асуудал өөрөө эдийн засгийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тогтвортой байдлын үндэс суурь, үндэсний аюулгүй байдлын баталгаа болдог. Яагаад гэвэл улс орон хөгжихийн хэрээр нефтийн хэрэглээ улам л өснө. Бензин, шатахуунгүйгээр бүтдэг нэг ч зүйл байхгүй.

-Нефтийн үйлдвэр барьснаар жил бүр л иргэдийг тээнэгэлзуулдэг долларын ханшийн өсөлтийг зогсоох чөдөр болж чадах уу?

-Бид валютын ханшийн өсөлтийн тухай байнга ярьдаг. Маш их хэмжээний валютыг бид бензин авахын тулд гадагшаа гаргадаг. Тэгвэл үүнийг дотооддоо бий болсон хөрөнгө оруулалтыг дэмжээд, худалдан авалт хийгээд эхэлбэл, шатахууны үнэ хямдарна, валютын ханш буурахад нөлөө үзүүлнэ.

-Олон улсын харилцаа талаас бодох шаардлага гарах нь зүйн хэрэг. Хоёр хөрш энэ асуудалд хэрхэн хандах бол?

-Бизнесийн өрсөлдөөн хаана ч байдаг л зүйл. Үүнийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Өрсөлдөөнд хөрш орнуудын үйлдвэрүүд давуу байдлаа хадгалах сонирхол байж л таараа. Аль алинийхаа хүсэл, ашиг сонирхолд тэнцүү үйлчилж байж хөрш орнууд найрсаг харилцаатай оршдог. Энэ хэмжээнд хөршүүдтэйгээ харилцах урлаг, чадвар манайд хэрэгтэй. Тухайлбал Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудалд өнөөг хүртэл хойд хөрштэйгөө ойлголцож чадаагүй л байна. Нефть боловсруулах үйлдвэрийн асуудалд ч гэсэн. Тэгэхээр бид улс төрийн хувьд тогтвортой байж, манайханы хэлдгээр хөршүүдтэйгээ “зангарагтай” харилцаж чадвал олон асуудлыг шийдэх боломжтой. Учир нь манай авч байгаа нефть ОХУ-ын үйлдвэрлэж, нефтийн зах зээлд гаргаж байгаа нийт бүтээгдэхүүний маш бага хувийг эзэлдэг. Тэгэхэээр энэ асуудал ОХУ-ын эдийн засгийн эрх ашигт томоохон хохирол учируулахуйц хэмжээний зүйл биш. Тиймээс бид ойлголцож чадвал ОХУ манайхыг боомилоод байхгүй болов уу. Итгэлцэл байхгүй нөхцөлд том, жижиг ямар ч асуудалд зөрчил үүссэр л байна.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.184.10Зочин   • 2017, 1 сарын 20. 14 цаг 09 минут

Tiim l ih zuil meddeg baisan wm bol tor barij baihdaa asuudaliig shiidehgui ysan wm chi odoo ingej hudlaa yrij ard tumnii doog bolsonoos ichech

139.5.219.123irgen   • 2017, 1 сарын 16. 12 цаг 40 минут

Zika, Bayartsogt,ene avgai ene ter yamar medremjgui yum be. Humuus zevuutseed bhad l anhaaraliig ni tatah greed bhiim. Zailaad uguusei. Uur argaar amidraa.

202.179.29.54Золоо   • 2017, 1 сарын 16. 12 цаг 26 минут

Ичээсэй, энэ тэнэг авгай.

119.40.103.150zochin   • 2017, 1 сарын 16. 11 цаг 50 минут

bitii hutsaach chi gishuun bhdaa yu hiisen yum tiim l bsan yu bol yarij helj ajil bolgoj bhad yasan yum iim metiin populizm hiideg humuuseer uls tuj duurchihsen bolood manai uls hugjihgvi bgaa yum

111.220.94.70Петровисоос авилга бүү ав   • 2017, 1 сарын 16. 11 цаг 19 минут

Элбэгийн зөвлөх, УИХ-д 4 жил байхдаа хуруугаа хөдөлгөөгүй байж одоо баахан онол ярьж гэнэ. эрх баригчид, УИХ-ын гишүүд нефть импортлогчдын гарт багтчихдаагаа болиод улсаа бодсонсон бол..............УИХ -ыхан 20 жилийн турш ингэж худал сүгсэлзлээ. ардууд огиж байна. Амтай болгон үүнийг ярьж ирсэн.

202.21.106.130иргэн   • 2017, 1 сарын 16. 11 цаг 13 минут

Тайваны тагнуул янхан хужаагийн дэвсгэр ийм гичийнүүдийг төрөөс хол байлгах хэрэгтэй.

150.129.143.191chono   • 2017, 1 сарын 16. 10 цаг 57 минут

4 jileee sanaaa yu ebi hun geluuuu oooroooo............ ter uedn burj baihgui yasiiin tanai bat huu oyun gerel 2 hiiilgedegui ge3sen shuuu

202.131.249.138Zochin   • 2017, 1 сарын 16. 10 цаг 37 минут

Ene huuhen bur saaral ordnoo sanagalzaad yu hamaagui burdag boljee. Ene bid 2 hezee baitlaa ediin zasag, uildver gej yaridag bailaa. Sonin hevlel, TV-eer l garch l baival yu hamaagui yaridag boljee hoorhii.

202.9.41.84Зочин   • 2017, 1 сарын 16. 10 цаг 30 минут

БАТЧИМЭГ ЭЭ! ТА НАР ДАНДАА ТЭГЭХ ЕСТОЙ ГЭЖ 27 ЖИЛ МЭДЭМХИЙРЧ БАЙГАА УЛС ТЕРЧ НЭР ЕЕРТЕЕ ЗYYСЭН МАЛНУУДААС БОЛЖ ИЙМ АСУУДЛАА ХYРТЭЛ ШИЙДЭЭД ЯВЖ ЧАДДАГГУЙН УЧРЫГ АРАЙ БУРУУ ХАРААД БАЙДАГ !!!!!!!!!! МАШ ЭНГИЙН ЮМЫГ ОГТ ОЛЖ ХАРАХГУЙ ЮМ..... ГАРГАЛГААГ ЭНД БИЧИХГУЙ.

103.229.122.78Bitgii tom yum yaria   • 2017, 1 сарын 16. 10 цаг 06 минут

Hen iim bolgoson . Yum ve manan

103.212.116.252сандаг   • 2017, 1 сарын 16. 10 цаг 03 минут

нефть боловсруулах үйлдвэр хэрэгтэй гэтэл тамсагийн их нөөцийнхээ дэргэд Чойбалсан .Бор өндөрт биш Сайншандад байдаг нь гайхалтай. Бор өндөрт гэж өмнөх зг төлөвлөж бсн. төмөр замтай ус ихтэй шандыг бодвол.шанд ер нь үйлдвэрлэл байгуулахад тохирамжтой байрлал биш.

Шинэ мэдээ

"ГОЁ ХҮН" гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд шүлгийн тэмцээн зохион байгуулжээ22 минут 34 секундын өмнөУтаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно25 минут 18 секундын өмнөЭрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг30 минут 18 секундын өмнөБорлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв35 минут 18 секундын өмнөКавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа40 минут 18 секундын өмнөЗөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой45 минут 18 секундын өмнөӨдрийн тойм: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ больж, Цэцийн дарга тайлбар хийв48 минутын өмнөАгаарын бохирдол ба нас баралтын түвшин, сэтгэцийн эмгэгийн уялдаа50 минут 18 секундын өмнөГ.Наранцэцэг финалд үлдэж, М.Уранцэцэг хүрлийн төлөө барилдана55 минут 12 секундын өмнөХятадын Төв банк “дижитал юань” туршина1 цаг 1 минутын өмнөАваргууды лигийн хэсгийн шатанд анх удаа 9 хет-трик хийжээ1 цаг 4 минутын өмнөЧилийн алга болсон онгоцны хайгуулын бүсэд цогцос илрүүлжээ1 цаг 11 минутын өмнөБразилд хөрсний гулгалт болж 4 машин осолдлоо1 цаг 16 минутын өмнөУэльсийн гүнж Дианагийн гоёлын даашинз 347 мянган ам.доллараар зарагджээ1 цаг 25 минутын өмнөГ.Хэрлэн финалд үлдэж, Ё.Басхүү хүрлийн төлөө барилдана1 цаг 29 минутын өмнөЭнэтхэг улс лалын шашингүй гадаадын иргэдэд иргэншил олгох хуулийн төслийг баталлаа1 цаг 32 минутын өмнө36 жилийн өмнө бичээд лонхонд хийж илгээсэн зурвас1 цаг 40 минутын өмнөЗүүд зөндөө итгээд их мөнгө хожив1 цаг 46 минутын өмнө122.5 мянган хүн 1.5 саяас дээш цалин авдаг1 цаг 56 минутын өмнөБиатлончид Риднаунд өрсөлдөнө2 цаг 1 минутын өмнөМУГТ М.Уранцэцэг аварга хагас шигшээд шалгарлаа2 цаг 6 минутын өмнө"Сити" Пепийн удирдлагад 199 тоглолтод 500 гоол оруулжээ2 цаг 15 минутын өмнөД.Сумьяа эхний тойрогтоо Францын жүдочид ялагдлаа2 цаг 21 минутын өмнө42 сая тн-ын “үлгэр” 2020 оны төсвийг өөдрөгөөр бус бодитоор харахыг сануулж байна2 цаг 22 минутын өмнөИчиножёо 30 кг туржээ2 цаг 26 минутын өмнөН.Номтойбаяр:  Би бусдын нөлөөнд орж, ашиг сонирхол хайдаг хүн биш2 цаг 31 минутын өмнөЖирэмсэн эхнэрийнхээ хөлийг амраан сандал болжээ2 цаг 36 минутын өмнөGogo: БНСУ-ын ЭСЯ-ны ажилтныг үг хэлээр доромжилбол виз мэдүүлэх эрхийг хязгаарлана2 цаг 41 минутын өмнөЭрэмгий төрхт Эби энгэсэг гоо бүсгүйчүүдтэй тайзнаа...2 цаг 46 минутын өмнөМосква: Юрий Лужковыг эцсийн замд нь үднэ3 цаг 5 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.