2017 оны 2-р сарын 8
11 цаг 49 минут

Х.Баяр: Зураг зурахад золиос байх хэрэгтэй

Хайпер реализм чиглэлийн зураач Х.Баярыг энэ удаагийн “Шинэ танил” буландаа урьж, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Юуны өмнө үзэсгэлэнгээ гаргасанд тань баяр хүргэе. Анхныхаа үзэсгэлэнг гаргах гэж их удлаа. Яагаад удах болов оо?

-Миний уран зурагт арга барилын ялгаа байгаа. Хайпер реализм чиглэлийг барьж зурдаг юм. Энэ нь реализмийг улам төгс болгож буй тэр урсгалаар дагнан зурдаг. Энэ чиглэлийг гаргаж ирэхийн тулд олон жилийг зарцууллаа.

- Ямар сургууль төгссөн бэ. Яагаад заавал Хайпер реализм чиглэлийг сонгох болсон юм бэ?

-Дүрслэх урлагийн сургуулийг 1994 онд төгссөн. Тус сургуульд суралцаж байх үедээ дараа нь ч гэсэн хийсвэр зураг зурдаг байсан. Түүнийг зурахад ч гэсэн арга ажиллагаа их дутагддаг. Зүгээр л зураад байдаг юм биш. Арга техник гэж бий. Арга техникээ гаргаж ирэхийн тулд урт хугацаа зарцуулдаг. Тэгэхээр бодит зургаа сайжруулж байгаад дараа нь тэр арга техниктээ шилжиж орж болно. Тийм учраас би бодит зургаа эргээд барьж авсан. Сүүлийн 10-аад жил бодит зургаараа дагнан ажиллаж байна.

-Нийт энэ чиглэлээрээ хэчнээн уран бүтээл гаргаад байна вэ?

-30-аад бүтээл байна.

-Ерөнхийдөө зураачид бүтээлдээ нийгмийг зургаараа илэрхийлэхийг зорьдог. Таны хувьд өөрийнхөө бүтээлээр юуг илэрхийлэхийг зорьдог вэ?

-Ер нь айхтар хар бараан зүйл дүрслэх дургүй. Яахав шүүмжлэлтэй хандаж болно л доо. Гэхдээ одоогоор нийгэм, түүхэнд үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн хөргийг бүтээж байна. Тэр нь жүжигчин, урлаг, спортын алдартнууд, улс төрчид ч байж болно. Ер нь бол Монголд нэрээ дуурсгасан хүмүүсийн хөргийг зурж байгаа. /Түүний үзэсгэлэнд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, С.Зориг, Р.Чойном гэх мэт алдартнуудын хөргүүд орсон байв/

-Таныхаар бол хүмүүс зургийг хараад гэгээн, гэгээлэг зүйлсийг мэдрээсэй гэж хүсдэг байх нь ээ?

-Тийм.

-Таны хэрэглэдэг өнгөнүүдээс аль өнгө тань түрүүлж дуусдаг вэ?

-Цагаан.

-Цагаан зүйлийг их илэрхийлдэг болохоор тэр гэж ойлгох уу?

-За, ер тэгээд ойлгосон ч болно доо.

-Таны үзэсгэлэнд тавьсан зургуудаас чинь “Зураач” нэртэй бүтээл надад их онцгой санагдлаа. Энэ зургаа тайлбарлахгүй юу?

-Зураач нар өөрийнхөө хөргийг зурдаг шүү дээ. Янз бүрээр л өөрсдийгөө зурсан байдаг. Зурахдаа бодитоор ч юмуу, хийсвэрээр зурсан байдаг. Миний санаа бол зураач хүний нийгэмд эзлэх байр суурь өндөр байсан. Хааны ордонд л ажиллаж амьдарч, бүтээлээ хийдэг дундад зууны мундаг зураач нар бий шүү дээ. Тэрийг бас илэрхийлэхийг зорьсон. Нийгэмд гүйцэтгэх үүрэг гэх юм уу даа. Одоо энэ хар хэрээ байна. Хар хүч ч гэж харж болно. Тэрийг зураач хувилгаан шидээр тагтаа болгож хувиргаж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөрөө төлөөлүүлэн зураач хүн бол ийм хүмүүс байх ёстой гэдгийг л харуулж байгаа юм.

-Таны анхны бүтээл ямар зураг байв?

-Оросын алдарт зураач Иван Шишкиний зурсан бүтээлийг хуулж зурж байсан юм. Ер нь бол реалист зургийн арга барилыг олж авахдаа маш их байгалийн зургийг хуулж зурдаг байсан. Тэр зураг надад саяхан болтол байсан. Одоо тэгээд харагдахгүй болчихсон байна лээ. Хаана байгааг нь мэдэхгүй. /инээв/

-Та зургаа хэрхэн зах зээлд борлуулдаг вэ?

-Би төгс бүтээл хийхийг хүсдэг. Хийсэн бүтээлээ зараад байя гэж боддоггүй. Сая гэхэд л хоёр жил зөвхөн реалист зураг зурлаа. Ямар нэгэн захиалага авахгүй, худалдаа хийхгүйгээр зөвхөн зургаа зурж, зурагтаа орж уран бүтээлээ хийсэн. Одоо харин уран бүтээлийг маань сонирхсон хүмүүст худалдах байх.

-Тэгээд энэ хугацаанд амжиргаагаа хэрхэн залгуулсан бэ?

-Гэр бүлийнхээ хүний цалингаар л амьдарсан даа. Манай нэртэй зураачид зөвлөдөг юм. Зураг зурна гэдэг золиос байх хэрэгтэй гэж хэлдэг. Энэ үнэхээр үнэн. Худалдааны зураг зураад байхаар хөгждөггүй. Миний энэ зурагнууд зүгээр нэг хурдан зурагддаг зурагнууд биш. Арга барилд маань маш их нарийн ур ордог. Нэг зургийг удаан хугацаанд зурдаг.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөний талаар ярихгүй юу?

-Ер нь төсөл хэрэгжүүлээд эхэлчихсэн гэж хэлж болно. Хөрөг зураг. Одоо энэ үзэсгэлэнд байгаа хөрөг зургуудыг цаашид үргэлжлүүлнэ. Тухайлбал, нийгэмд алдартай үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг хөргийг зурна даа.

-Энэ үзэсгэлэнд тавигдсан зургуудаас таны хувьд онцгой, хайртай уран бүтээл аль нь вэ?

-“Мөрөөдөл” гэдэг зураг. Зохиомж нь монгол гуталтай, нэхий дээлтэй хүүхэд ээжийгээ төсөөлөн зурж байгаа. Хажууд нь нохой нь хань болчихсон сууж байгаа юм.


Эх сурвалж:

Эх сурвалж:
3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.180.58Hyper   • 2017, 2 сарын 12. 12 цаг 39 минут

Hyper realism гэж шал өөр юм бдаг. Киноны муухан постер шиг зурагнууд л байна лээ шдээ, Баяраа гуай! Баримжаатай тууна шүү

103.229.123.54Зочин   • 2017, 2 сарын 11. 16 цаг 11 минут

realist zurag odoo barag martagdah shahaj bga

103.229.122.147Зочин   • 2017, 2 сарын 8. 12 цаг 24 минут

Зураг зурахдаа зоиос гаргаж зурдаг зураачын бүтээлдээ золиос зовлон шингээд хэн авах гэж дурлах вэ? Юм учиртай шүү Баяр гуйа.

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.