2-р сарын 13
17 цаг 45 минут

Луу бүтээгч Кэйсүкэ Тэшима Кёкшүзан Батбаярт дөрвөн хүчтэний нэг лууг аравнайлан зурж бэлэглэлээ

 
Дорно дахины ард түмэн, тэр дундаа нүүдэлчин Монголчууд лууг эртнээс тэнгэрийн амьтан хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн уламжлалтай. Тэрхүү бэлгэдлийн амьтныг дүрслэх урлагийн Буддист арга ухаанаар зурж бүтээдэг зураач Кэйсүкэ Тэшима өнөөдөр Япон Монголын найрамдалт харилцааны гүүр болсон Кёкшүзан Батбаярт зориулан лууг аравнайлан зурж бэлэглэлээ. Тэрбээр, зөвхөн луу зурдаг бөгөөд бийрийн нэг л таталбараар лууны их биеийг дүрсэлдэгээрээ алдартай нэгэн юм. Луу зурахдаа бийрийн зураасаа таслалгүй, нэг таталбараар гүйцэтгэх нь луу бөгөөд хүн хоёрын дунд амьд холбоо бий болгож, тэдний дунд үүрдийн хувь заяа бий болгож байгаа бэлгэдэлтэй аж.

Тус арга хэмжээний үеэр бид Монголын сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкшүзан Батбаяртай цөөн хором ярилцлаа.

-Монголчуудын дөрвөн хүчтэний нэг гэж эрхэмлэн дээдэлдэг лууг таньд зурж өгч хүндэтгэл үзүүллээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Мэдээж сэтгэгдэл маш өндөр байна. Дэлхийд алдартай зураач өөрийн биеэр Монголд ирээд надад зориулан зураг зурж өгсөнд маш их баяртай байна. Би анх удаа энэ хүнтэй уулзаж байна. 2-3 хан хоногийн өмнө надруу яриад таньд зураг гардуулж өгөх гэсэн юм гэж хэлсэн. Кэйсүкэ Тэшима анх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг телевизээр хараад Монгол улсад сумог ингэж хүндэлж, ингэж хайрладаг юм байна гэж бодоод Монголд очно, очихдоо Кёкшүзан Батбаяртай уулзаж зургаа зурж өгнө гэж бодсон юм байна лээ. Тэр утгаараа өнөөдөр Монголд ирээд надад энэ сайхан зургийг зурж өглөө.

-Дөнгөж сая таниас зурган дээр бичих үгийг асууж байсан. Та ямар үг бичүүлсэн бэ?

-Нарнаас гарч байгаа Луу учраас би дээр нь Кёкшүзан гэдэг үгийг бичүүлсэн. Кёкшүзан гэдэг нь нар гэсэн утгатай ханз байдаг. Тиймээс би Нар гэсэн ханзыг бичүүллээ.

Харин дараа нь бид Луу бүтээгч Кэйсүкэ Тэшимагаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Лууг зурахдаа бийрээ салгахгүйгээр зурдаг тэрхүү аргачлалынхаа талаар та дэлгэрэнгүй ярьж болох уу?

-Луу зурахдаа бийрийн зураасаа таслалгүй, нэг таталбараар гүйцэтгэх нь луу бөгөөд хүн хоёрын дунд амьд холбоо бий болгож, тэдний дунд үүрдийн хувь заяа бий болгож байгаа бэлгэдэлтэй юм л даа. Бийрийн үзүүрээс минь төрөн гарсан луу заримдаа хүчтэй, ширүүн дүр төрхийг ч гаргаж мэднэ. Би зургийн энэ техникийг сурах гэж гурван жилийн турш бие даан суралцсаны эцэст одоогийн амжилтандаа хүрч чадсан.

-Луу таны хувьд ямар утга учиртай амьтан бэ?

-Би луу зурахдаа өөрийн бүтээлээрээ дамжуулан өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүхээ өнөө цаг үетэй уялдуулан холбож, хүмүүст илүү ойр байгаасай гэж хандаж хийдэг. Тиймээс луу миний хувьд өөрийн өв соёлоо Япон улсдаа ч, гадаадын орнуудад ч таниулах гол зүйл минь юм. 

-Таныг зургаа Буддист арга барилаар бүтээдэг гэж хэвлэлүүдэд бичсэн байсан. Энэ нь юуг хэлж байгаа юм бол?

-Буддист арга барил гэдэг нь хүмүүсийг аливаа сөрөг муу зүйлээс хамгаалах сахиус болог гэж лууг аравнайлж зурдаг тэр онцлогийг хэлж байгаа юм. Сонирхуулж хэлэхэд Япон улсын газрын зураг лууны дүрстэй их ижил харагддаг. Бид эрт дээр үеэс л байгаль дэлхийг арвин ургац өгөөсэй гэж гуйж, аливаа үйл хэрэг маань үр өгөөжтэй бүтээсэй гэж лууг сахиус болгон тахиж, шүтдэг байсан. Яг л түүнтэй адилаар би хүмүүст жинхэнэ сахиус болж чадах луу бүтээх гэж зургаа аравнайлж бүтээдэг. Хүмүүс лууг өөрийн хамгаалагч хэмээн итгэн, бэлгэшээж чадвал тэр хүний аз хийморь гийнэ гэдэг. Ерөнхийдөө луу дээшээ болон доошоо харсан дүрслэл нь хоёр өөр утга, бэлгэдэлтэй. Өөдөө тэмүүлсэн луу ажил хэрэг бүтэх, аз хийморь дуудах агуулгатай байдаг бол уруу харсан луу нь эзнээ сөрөг энерги, хар цагаан хэл амнаас хамгаалах сахиус болно гэж үздэг. 

 

 

 

 

 


 

 
 
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өндрөөс үсрэхийг завдсан хоёр иргэнийг аварчээ4 минут 50 секундын өмнө“Аякс”-ийн ахлагч 70 сая еврогоор “Ювентус”-т шилжинэ10 минут 5 секундын өмнө“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа19 минут 34 секундын өмнөАварга цолыг тэрбум төгрөгийн найраагаар авсан гэх яриа яагаад гарав24 минут 57 секундын өмнөЛ.Өнөрчимэг: Ерөнхийлөгч өө! Гавьяатыг минь өгөөч, гуйж байна…30 минут 1 секундын өмнөОБЕГ: Баяр наадмын өдрүүдээр 15 иргэн голын усанд осолдож, амь насаа алдсан33 минут 59 секундын өмнөНууц баазыг харь гаригийн ангуучдаас хамгаална гэв39 минут 41 секундын өмнөЖонш баяжуулах үйлдвэрийн хамгаалагч усан санд живж амиа алджээ44 минут 56 секундын өмнөДе Йонг 21 “татав”49 минут 47 секундын өмнө Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ58 минут 11 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв1 цаг 5 минутын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд1 цаг 11 минутын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ1 цаг 16 минутын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана1 цаг 27 минутын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна1 цаг 38 минутын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно1 цаг 44 минутын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй2 цаг 5 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ2 цаг 23 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой2 цаг 30 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 40 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цаг 53 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ3 цаг 6 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно3 цаг 10 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ3 цаг 22 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ3 цаг 27 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ3 цаг 32 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана3 цаг 45 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 59 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ4 цаг 30 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ4 цаг 40 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.