2-р сарын 16
13 цаг 46 минут

Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чиглэн үүрэг гүйцэтгэж байна

Сар шинийн баяр болоход 10 гаруйхан хоногийн хугацаа үлдлээ. Баяр болох гэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа.

-“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ямар ажлууд өрнөж байна вэ. Гэмт хэргийн дуудлага мэдээлэл буурсан гэсэн мэдээлэл байна.

-Нийслэлийн хэмжээнд “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Энэ хугацаанд гэмт хэргийн дуудлага мэдээлэл 41, согтуугийн дуудлага 51 хувиар буурсан байна, өмнөх оны мөн үетэй харьцуулахад. Өнгөрсөн жил “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг хоёрдугаар сарын эхээр эхлүүлж байсан бол энэ удаа нэгдүгээр сард эхлүүлсэн. Арга хэмжээ эхэлснээс хойш хулгайлах гэмт хэргийн гаралт, хаяг, шошго тодорхойгүй согтууруулах ундаагаар үйлчилж байгаа бөөний, хүнсний дэлгүүр, аж ахуй нэгжүүдэд хяналт, шалгалт хийсэн. Цагдаагийн алба хаагчид 70 гэмт хэрэг ирүүллээ. 61 гэмт хэргийг нь халуун мөрөөр, есыг нь үйлдэл дээр нь таслан зогсоож, илрүүлсэн. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гэр орон, нийтийн амгалан иайван байдлыг алдагдуулдсан 165 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчлуулж, 25 иргэнийг албадан эмчилгээнд, 35 хүнийг сайн дурын эмчилгээнд хамруулсан.

-Энэхүү нэгдсэн арга хэмжээ хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Цагаан сарын баярын үеэр хулгай, дээрэм, булаалтын хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд сэрэмжлүүлэг хүргэвэл?

-“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ гуравдугаар сарын 3 буюу Цагаан сарын шинийн 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд 1200 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тэдний 400 орчим нь нэмэгдлээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн төрөл мэргэжлийн алба хаагчид байгаа юм. Иргэд сар шинийнхээ бэлтгэлийн базаах, худалдаа үйлчилгээний цэгүүдээр үйлчлүүлэхдээ хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмж, анхаарал болгоомжтой байж, эд зүйлсээ хулгайд алдахаас сэрэмжлэх хэрэгтэй.

-Арга хэмжээний хүрээнд иргэжд, аж ахуй нэгж, байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа явагддаг Аса цирк, Мишээл экспо, МҮЭТСО , Дүнжингарав, Нарантуул, Хүчит шонхор, Хархорин зэрэг худалдааны төвийн орчимд баярын өмнөх амралтын өдрүүдэд хөдөлгөөн эрс нэмэгддэг. Мөн энэ үеэр гэмт хэргийн гаралт нэмэгдэх магадлалтай. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байж, болзошгүй гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас ч дээрх аж ахуй нэгжүүдтэд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан мэдэгдэл, шаардах хуудас өгч хариуг нь аван үр дүнг тооцон ажиллаж байгаа.

-Эргүүлийн чиглэлийг яаж зохицуулж байгаа вэ?

-Иргэдийн баяртаа зориулж бэлтгэсэн базаасан тавгийн идээ, бууз, баншийг хулгайлах хэргүүд гардаг. Тиймээс иргэд баяртаа бэлтгэсэн идээ, шүүсээ найдвартай газар хадгалах, гэр орноо эзэнгүй орхиж явах үедээ хажуу айлдаа захиж үлдээх, цоож, түгжээгээ чангатгах зэргээр анхаарах шаардлагатай. Цагдаагийн эргүүл, хүн хүчийг гэр хороолол, гудамж руу голчлон гаргаж байгаа. Иргэд өөрсдийн өмч хөрөнгөө найдвартай хамгаалах, хөршийн холбоог идэвхжүүлж, мэдээ, мэдээлэл солилцож, сэжигтэй зүйл илэрвэл нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэн хамтарч ажиллахыг хүсэж байна.

-Сар шинийн баярын үеэр согтууруулах ундааны зохистой хэрэглээний талаар иргэдэд сэрэмжлүүлэг өгөөч?

-Баярын үеэр архи, согтууруулах ундааг зохистой, зөв тохируулан хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх хэрэгтэй. Иргэд та бүхнийгээ уламжлалт баяраа архи, согтууруулах ундаагүй тэмдэглэхийг уриалж байна.

Б.Анир

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баяр баясгалан, ажлын амжилт, сэтгэл ханамжийг авч ирнэ1 минут 24 секундын өмнөОУХМ боксчин Ж.Отгонжаргал БНСУ-д бусдад зодуулж, биеийн байдал нь хүнд байна2 минут 20 секундын өмнөМодель Амгаа жүжигчин Бямбаатай учир ургуулсан уу6 минут 16 секундын өмнөТрампад зүтгэх болсон Хоуп Хикс гэж хэн бэ11 минут 34 секундын өмнө13 жилийн өмнө гээсэн бөгжөө луувангийн ачаар олжээ15 минут 34 секундын өмнөУсайн Болт хөлбөмбөгт хүч үзэх үү?22 минутын өмнөБ.Обамагийн жиргээ дээд амжилт тогтоов27 минут 32 секундын өмнөУлаанчулуутын хогийн цэгийг битүүмжиллээ31 минут 1 секундын өмнөМонголыг мөхөөх таван өгөөшийн арга35 минут 46 секундын өмнөАНХААР: Амь шигээ хайрладаг үр тань, амиа хорлох талаар бодож байгаа юм биш биз36 минут 19 секундын өмнө“Галт шорон” зоогийн газар37 минут 46 секундын өмнө10 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэнэ42 минут 48 секундын өмнөИрэх сарын нэгэнд хүлээлгэн өгөх зам засварын ажлын гүйцэтгэл дуусчээ44 минут 22 секундын өмнөБ.Хангай Япон улсын Парламентын дээд танхимаас зохион байгуулсан тэмцээнд түрүүлжээ49 минут 16 секундын өмнөШ.Алтанбагана "Цагдаагийн олимп"-ийн наадмын рекорд амжилтыг эвдлээ53 минут 53 секундын өмнөУдирдах Зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх буулт хийжээ59 минут 8 секундын өмнөД.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ1 цаг 5 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь1 цаг 9 минутын өмнөШуурайн Солонго: Цооногт1 цаг 12 минутын өмнөНэймарын шинэ хамгаалагч1 цаг 15 минутын өмнөШэрон Стоун эрс өөрчлөгдөв1 цаг 21 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 11.00 цагаас болно1 цаг 25 минутын өмнөМ.Шарапова-д US Open-д оролцох эрх олгожээ1 цаг 32 минутын өмнөЗүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөв "залж" болно1 цаг 42 минутын өмнөТэнгэр аргадаж, нутгийнхныг царайлчилсан нүүдлийнхэн1 цаг 52 минутын өмнө"Эмнэг сургагч" баримлыг бүтээсний 70 жилийн ой тохиож байна2 цаг 2 минутын өмнөСХД-ийн 22-р хороо хоёр шинэ цэцэрлэгтэй боллоо2 цаг 12 минутын өмнөҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2 цаг 22 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна2 цаг 32 минутын өмнөМАН-ын УЗ-ийн хурлаас сонгуулийн үр дүнд үнэлэлт өгөх ажлын хэсэг байгуулав8 сар 16. 21:58
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.