Д.Бямбасүрэн: Оюуны бүтээх чадварыг үнэлж сураагүй цагт хөгжлийн тухай ярих хэрэггүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч Дашийн Бямбасүрэнтэй сүүлийн үеийн улс төр, эдийн засгийн байдал, Монгол хүний хөгжил, боловсрол, улс орны ирээдүйг хэрхэн харж байгаа талаар ярилцсан юм. Тэрбээр  Монгол орон социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих хамгийн эгзэгтэй хүнд нөхцөлд олон намын "Эвслийн засгийн газар"-г эмхлэн толгойлж явсан билээ. Мөн Монголын гадаад харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эрхэм хүндтэй хүн юм.

Тэрбээр “Мөхөж байгаа үндэстэн гэдгийн нэг гол шинж нь өөрөө өөрөөсөө зугтах бөгөөд бид Монголоо үгүйсгэх, Монголоос зугтах зам руу явж байна. Чадалтай, боломжтой нэг нь гадагшаа явах талаар л ярьж байна. Энэ чинь мөхөл” хэмээн өгүүлэх Төрийн хар хүний ухаарал хайрласан, эмзэглэсэн ярилцлагыг таалан болгооно уу.

  Европын бүх оронд тансаг хэрэглээний татвар гээд бий болчихсон  

-2018 оны улсын төсөв батлаад удаагүй байна. Та энэ төсвийг ямар дүр зургаар харж байна. Үнэхээр  шинэчлэл хийж чадсан уу?

-Төсвийн шийдэл гэдэг төрийн бодлогын гол асуудал байдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдсэнтэй холбогдуулаад Монголчууд төрийн бодлого нилээн хүчтэй, үр дүнтэй шийдвэр гаргах байх гэж харж байсан. Гэтэл УИХ-д эрх баригч улс төрийн хүчин маань ийм бололцоо олгосонгүй. Үнэндээ өмнөх Засгийн газрын хийсэн Төсвийн төсөл дээр суусан шүү дээ. Засгийн газар бүрдсэний дараа долоо хоноод УИХ-аар  төсвийн асуудал хэлэлцэхэд Засгийн газрын гишүүд нь ч бэлдэж амжаагүй. Шинэ бодлого суулгах боломж ч байсангүй.

Тийм болохоор 2018 оны төсөв өмнөх 10-аад жил явж ирсэн бодлогын үргэлжлэл боллоо гэж хэлж болно. Энэ нь гурван үндсэн шинжээр ажиглагдаж байна. Нэгдүгээрт, Төсвийн бодлого нь  хавтгайрсан халамжинд дулдуйдсан. Янз бүрийн хэлбэрээр мөнгө тараах шийдвэр гаргалаа. Төрийн албан хаагчид 300 мянган төгрөг, цалинтай ээжүүд гэх зэргээр мөнгө тараах байдалд орлоо. Ер нь 2008 оны сонгуулиас хойш Төрийн бодлого эдийн засгаа төлжихөөс нь өмнө мөлжих байдалтай яваад байна. Энэ нь өөрөө эдийн засгийг тамирдуулаад байгаа юм.

Нийгмийн бодлого явуулах нь буруу биш. Гэхдээ нийгмийн бодлого явуулахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрээ, эдийн  засгийн хүчин чадлаа эхлээд бий болгох хэрэгтэй. Тэгээд түүндээ түшиглэж, бодлогоо явуулах юм бол олон түмэн хүлээж авна. Хоёрдох нь, саяын төсвийн бодлого бол хэмнэлтийн бодлого биш. Болж ч чадаагүй. Нөгөө л өмнөх Засгийн газрын үед төсвийн хуваарилалт, түүний дотор хөрөнгө оруулалт нь олигарх бүлэглэлийн сонирхолд үйлчилж, тэдэнд мөнгө хуваарилж мөнгөний урсгал чиглүүлдэг бодлого нь хэвээрээ байгаа.

Урьд нь зам барилга гээд жаахан шуугисан. Гэтэл тэр нь эдийн засагт ямар ч өгөөжгүй байсан. Орон сууцны барилга гээд л байсан. Одоо 80-аад мянган орон сууц борлогдохгүй байна. Ийм байдлаар эдийн засагтаа хүнд үр дагавартай төсөв батлагдлаа гэж болно. Гурав дахь нь, одоогийн нөхцөлд хэмнэлтийн горим явуулна гэвэл татварын бодлогоо нилээн гүнзгий өөрчлөөд, нэг талаас эдийн засгаа дэмжих, нөгөө талаас хэрэглээг оновчтой болгох бодлогыг явуулж болох байсан.

Жишээлбэл, Европын бүх оронд тансаг хэрэглээний татвар гээд бий болчихсон. Монголд яагаад байж болохгүй гэж. Төрийн болон яам тамгын газрын тансаг хэрэглээг жаахан хязгаартай болгоод, гадаад томилолтуудаа хэмнэж болно. Татварын бодлогын нөгөө тал нь эдийн засагт үр өгөөжтэй, өндөр үр ашигтай салбаруудаа дэмжиж, тэдэндээ боломж гаргах маягаар өөрчлөлт хийж болох байсан ч тэгсэнгүй. Тийм болохоор 2018 оны төсвийг өмнөх төсвүүдээс өөр боллоо гэж хэлэх үндэс байхгүй. Ганцхан гэрэл гэгээтэй болсон зүйл нь сургуулиудыг гурван ээлжгүй болгоно. Цэцэрлэгүүдээр бүрэн хангана гэсэн  шийдэл.

 Гадны хөрөнгө оруулалт гэдэг үнэндээ мөлжлөгийн нэг хэлбэр  

-Монгол Улсын өр 24.8 их наяд төгрөгт хүрээд, дотоодын нийт бүтээгдэхүүнийн 84 хувийг давсан  байна. 2017 оны сүүлээр 800 сая ам.доллар босгож ирлээ. Олон улсын валютын сангаас дахиад 500 сая ам.доллар авах асуудал яригдаад байгаа. Энэ өрийн хэмжээ сэтгэл зовоох хэмжээнд очсон байна. Та энэ асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-Би нэг зүйлийг  гайхдаг. Манайхан 24.8 тэрбум доллар боллоо гэж хэлчихээд дотоодийн нийт бүтээгдэхүүний 80 хэдэн хувь гээд ярих юм. 24.8 тэрбум ам.доллар гэдэг чинь 660 их наяд төгрөг гэсэн үг. Гэтэл манай дотоодын нийт бүтээгдэхүүн ирэх жил 30.4 хувиар байх төсөв зохиосон. Дотоодын нийт бүтээгдэхүүнээс хоёр дахин давсан өртэй хүмүүс шүү дээ, бид. Өрийн асуудал дээр яаж хандах вэ гэхээр асар их болгоомжгүй, буруу бодлого явуулсны үр дагавар гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Ер нь өөрсдөө баялаг бүтээхгүйгээр, хүний бүтээсэн юмыг зээлээр аваад сайхан амьдрана гэдэг байж болохгүй зүйл. Энэ бол празит эдийн засаг, празит үндэстний шинж. Ийм замаар амьдрах тухай асуудал ч байж болохгүй. Гэтэл манайхан гаднаас зээл аваад, гадны хөрөнгө оруулалт татаад л байвал болно гээд байна. Гадны хөрөнгө оруулалт гэдэг үнэндээ мөлжлөгийн нэг хэлбэр.

Өөрийг чинь, арьсыг нь хуултал зарцалж байгаад хамаг юмыг чинь хамаад аваад явна гэсэн үг. Энэ гадаадын зээл, гадны хөрөнгө оруулалт хоёртой болгоомжтой хандах ёстой. Гэхдээ зээл авахгүй гэсэн үг биш. Зээл авахдаа зайлшгүй өөрийн үр ашгаар эргүүлээд төлөх чадвартай, эдийн засгаа илүү тэнхрүүлэх зүйлүүдэд л зээл авах ёстой. Гэтэл манай одоогийн байдал арчаагүйн дээд гэж болно. Оюутолгойд л гэхэд 7.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гэж ярьж байна. Магадгүй 14 ч болж болно. 34 хувьд нь зээл аваад баялгаа хүнд өгөөд, оронд нь өөрсдөө өртэй үлдчихээд байна шүү дээ.

Тэгээд ашиг хувааж ч чадахгүй. Шийдэл ч гаргаж чадахгүй. Үнэндээ УИХ, Засгийн газар л эдийн засгаа хорлодог болохоос Монголын ард түмэн хорлодогүй. Гадны нэг хорлон сүйтгэгч гарч ирээд хорлож байгаа ч юм биш. Саяхнаас зээлийн хүүгийн асуудал ярьдаг боллоо. Зээлийн хүүнд хязгаар тогтооно гэнэ. Хязгаар тогтоовол банкууд суйрлээ л гэнэ. Зээлийн хүүг барих үндсэн арга бол инфляциа зогсоох. Инфляци өндөр байхад банкууд зээлийн хүүг барьж чадахгүй. Банкууд дампуураад дагаад эдийн засаг чинь дампуурна.

  4 жилийн дотор Зэсийн үйлдвэртэй больё гээд зүтгэж болно ш дээ  

-Улс орны эдийн засаг амаргүй байгаа энэ нөхцөлд төсвийн ажилтны цалинг нэмэгдүүлэх талаар нилээдгүй яригдсан ч ОУВС-ын сангийн хөтөлбөрт хамрагдсан учраас боломжгүй гээд цалингийн асуудлыг орхилоо. Ер нь энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Багш нар цалин нэмээч ээ гэсэн асуудал тавьсан. Тавих нь ч зөв. Багш нарын амьдралын асуудлыг харж үзэхгүйгээр боловсролын асуудал, хөгжлийн асуудал ярих боломжгүй. Тэгээд ч сүүлийн арваад жил багш нарын амьдралын түвшин доошилсон. Гэхдээ эдийн засгийн бодлого явуулахдаа нэг зүйлийг  бодох хэрэгтэй. Бид баялаг бүтээж байж л өөрсдийнхөө амьдралыг сайжруулна. Жишээлэхэд, Газрын тосны үйлдвэр байгуулна гээд 1996 оноос хойш ярьсан 22 жил болоход барьсангүй. Зэс хайлуулах үйлдвэр байгуулна л гэлээ. Эрдэнэтэд хувийн жижиг 5-10 мянган тонн гаргах зэсийн үйлдвэр байгаа л даа.

Оюутолгойн 34 хувийн хөрөнгө оруулалтыг бид хийж байгаа юм бол тэр хувиа дотооддоо боловсруурлалт хийхэд анхаарах ёстой. Гол нь нөгөөхөө боловсруулах цахилгаан байхгүй. Ийм зангилаа асуудал дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэр гаргаад холбогдох яам газрууддаа хатуу чиглэл өгөөд зорилтот хөтөлбөр болгох боломжтой. Төрийн зорилтот хөтөлбөртэй болоход бид Газрын тос боловсруулдаг үйлдвэртэй болж, өөрийн хэрэгцээг хангах боломжтой.

4 жилийн дотор Зэсийн үйлдвэртэй больё гээд зүтгэж болно ш дээ. Ер нь Зэсийн үйлдвэрийг Монголд 2 жилийн дотор л байгуулах боломжтой. Үр ашигтай үйлдвэрлэлийн асуудлыг орхичихоод байгаа хэдийгээ мөлжих гээд л оролдоод байх юм. Хамгийн их царай алддаг юм нь нүүрсний үнэ. Нүүрсний үнэ ямар байхав гэдгийг л яриад, нүүрсэнд л дулдуйдаад байна. Гэтэл нүүрсний хэрэглээнээс татгалзаж байгаа улсууд бий болчихлоо. Нөгөө талаар урд хөршийн хил дээр бэрхшээл үүсээд байна. 170 км цуваа үүссэн гэнэ. Ийм байдалтай яваад байж болохгүй.

Хөрөнгө оруулагчдаа анхнаасаа төмөр замаа тавиад, тэгээд уурхайгаа ашигла гээд болзол тавих боломжтой байсан. Одоо тэгтэл болзол тавьж чадахгүй, хэдэн мянган машин нь газрын хөрс эргүүлээд байна. Төрийн  бодлогын мулгуу, арчаагүй байдлын дээд илрэл л дээ.

-Уул уурхай л гэх юм. Хүнээ хөгжүүлэх, ялангуяа залуучуудаа хөгжүүлэхэд хөрөнгө хаяхгүй байна. Ихэнх олсон бүхнээ уул уурхайд болон халамж хэлбэрээр цацаад байдаг. Монгол хүнээ хөгжүүлэх тал дээр ямар гарц байна?

-Хүнээ хөгжүүлэх, улсаа хөгжүүлэх хоёр нэг л асуудал. Хөгжингүй хүн гэж юу вэ. Нэгд хүний бүтээх чадвар байдаг. Тэр тухай ярихаа ч больж. Нэг зүйлийг боддоо. Солонгосын нэг кино байдаг юм. Тэр кинонд Солонгосын төрийн эргэлт болж, Пак Жун Хи ерөнхийлөгч нь болоод Германд ажиллаж байгаа солонгос залуучуудтайгаа уулзаж, ярилцдаг нэг хэсэг бий. “Би та нарыг эх орондоо сайхан ажиллах, амьдрах боломжийг нь бүрдүүлж өгч чадсангүй. Намайг уучлаарай” гэдэг.

Харин манай төрийн эрхмүүд болохоор Солонгос руу би тэдэн хүн явууллаа, гаргах болсон гэдгийгээ гавъяа мэт ярьж зогсдог. Одоо Монголын 130 гаруй мянган хүн гадаадад амьдарч байна. Тэд нялх хүүхэд биш, настай хүмүүс биш. Ихэнх нь ид сайхан хөдөлмөрийн насны залуучууд. Ажиллах хүчнийхээ сорыг гадагш нь гаргачихаад энд асуудал шийдэх гэж оролдоод байна.

Хүнээ хөгжүүлнэ гэдэг тэр хүнийг хүүхэд байхаас нь хөдөлмөрч, эрдэм боловсролтой, зан төлөвийг нь монгол хүн болгохоос л эхлэнэ. Гэтэл дээдчүүл нь унадаг машинаа хэдэн зуун саяар солиод явж байхад зарим сургууль 3-4  ээлжээр хичээллэж, зарим сургуульд нэг ангид 60-70 хүүхэд байна. Энэ бүхэн ямар боловсрол олгож,  яаж хөгжих боломж өгөх юм. Боловсролын бодлогод 20 гаруй жил алдлаа. Гол алдсан юм нь 1996 онд Кембрижийн боловсрол гэдэгт шилжлээ гээд баахан бужигнуулсан.

Хуучин тогтолцооны үед 10 дугаар ангийг 40-өөд мянган хүүхэд төгсдөг байсныг 12 жил болгосноор 80 мянган орчим хүүхэд ажилгүйчүүдийн зах зээлд хаягдахгүй, тухайн үедээ л сургуульд сурсан болоод явдаг. Энэ асуудал намжиж байгаа мэт харагдсан.

Гэтэл 12 жилийн сургалтын дотор зайлшгүй мэргэжил олгох сургалт ахлах ангид орох ёстойг орхисон. Энэ бүхнээ Кембрижийн тогтолцоо гээд физик, биологи, химийн хичээлээ холиод нэг хичээл болгосон. Гадныханыг даган дууриагч үндэстэн болж байгаагийн шинж. Энэ бол 2000 оноос хойш төр барьж байсан ах дүү нарын алдаа л даа. Мөн сургуульд сурч буй хүүхдүүдээ мэдлэгтэй хүн болгон хүмүүжүүлье гэвэл сургалтын орчин, материаллаг баазаас гадна багш нарын асуудалд анхаарах ёстой.

Хөгжил гэдэг түшмэдийн толгойд явдаг юм биш

 

 -Багшийн ажлын чанар, үнэлэмжийн асуудлыг эхлээд ярих ёстой болов уу?

-Багш нарыг чадвараар нь үнэлэх аргачлалгүй болчихсон. Төрийн үйлчилгээний ажилтанууд нэрийн дор 25 жил ажилласан багш, шинэ багшаас ердөө 30 мянган төгрөгийн л илүү цалин авдаг. Уг нь багш нарыг мэргэжлийн түвшингээр нь 5 зэрэгт хувааж болно. Гагнуурчин, токорчин гэхэд 5-7 зэрэгтэй. 5 дугаар зэргийн гагнуурчин гэдэг таазыг дороос нь гагнаж сурсан хүн. 7 дугаар зэргийн токерчин гэдэг салбартаа бурхан л гэсэн үг.

Тиймээс ур чадвартай багш нарыг илүү үнэлдэг. Ур чадвараа ахиулаад шалгалт өгөх эрх нь нээлттэй байдаг бол багш нар цалингийн асуудал  гаргахгүй ш дээ. Ингэж багшийн цалинг хавтгайруулж өгдөгийг өөрчлөх хэрэгтэй. Үнэлгээний систем нэвтрүүлбэл хэн чадвартай нь илүү урамшуулал, цалин авна. Ингээд ирэхээр багш нар мэдлэг, ур чадвар, хүүхдийг хөгжүүлэх чиглэлд илт мэрийлт гаргана, шинэ санаачлага нэвтрүүлнэ, заах арга зүйдээ аль болох анхаарна.

Тэгээд ч Монгол Улс боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлмээр байгаа юм. Энэ жилийн төсөвт гялтайх ганц зүйл нь сургуулийг 3, 4 ээлжээр хичээлүүлэхгүй гэжээ. Боловсролын салбарыг сүүлийн хорь гаруй жил л самарлаа, одоо нэг эргэж харж, шинэчлэл хийгээсэй, хүүхдийг багаас хөгжүүлэх талд илүү анхаараасай,  багшийн үнэлгээг дээшлүүлээсэй гэж л бодох юм байна шүү дээ.

Монголын соёл, зан заншилд аав, ээж, багш гурвыг нэг зиндаанд хүндэтгэдэг гэдгийг ч мартаж болохгүй.  Боловсролын системийн санхүүжилт 1 их наяд гаруй төгрөг төсөвлөгдөөд байдаг. Гэхдээ энэ нь бага. Ер нь манайд боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудалд дотоодын нийт бүтээгдэхүүнийнхээ 20 хувийг зарж байж бид өндийж чадна.

Гэтэл шинжлэх ухаанд бүр байхгүй. Манайхан хөгжил гээд яриад л баялаг бүтээгчээ дэмжье л гэнэ, хөгжлийн гарц гээд л яриад байна. Хөгжил гэдэг түшмэдийн толгойд явдаг юм биш. Хөгжил гэдэг багш, эрдэмтэн, инженер, аграномч, технологийн мэргэжилтнүүдийн толгойд явдаг юм. Энэ шийдлүүдээ дэмжихгүй байна.

Монголдоо автобус хийж үзлээ, дэмжсэнгүй. Зүтгүүр хийж үзлээ дэмжсэнгүй. Вагон хийж үзлээ дэмжсэнгүй. Тэгсэн атлаа гадныханыг дэмжиж, эрх мэдэлтнүүд нь шахааны бизнес хийж байгаа нь үнэн л дээ. Н.Нацагням гээд хичнээн сайхан инженер залуу. Електроникийн чиглэлээр зохион бүтээгээд 900 сая төгрөгөөр шагнасан нэртэй. Одоо Монголоос гараад явчихлаа.

 

 

  Мөнгө шүтэх үзлийг толгой дээрээ тавьчихаад байна  

-Лаборатори байгуулаад өгөөч гээд дийлээгүй?

-Тийм. Лаборатори байгуулах гээд дийлээгүй. Дотоодынхоо хэрэгцээгээ хангая гэхэд нь эрх мэдэлтнүүд нь би гаднаас авчирна гээд тэр бүтээгдэхүүнээ 5 нугалж зардаг гэж байгаа. Би 10 нугалах байсан гэж хоорондоо маргана. Ер нь оюуны бүтээх чадварыг үнэлж сураагүй цагт хөгжлийн тухай ярих хэрэггүй.

Хүүхэд залуучуудаа бүтээлчээр амьдардаг болгоё гэвэл ядаж л зуны цагт ногоогоо тариад идчихдэг болгох хэрэгтэй. Хичээл дээр нь зааж өгөөд. Эмэгтэй хүүхдүүдийг нь сайхан хоол хийдэг болгочих. Эрэгтэй хүүхдийг байшин барьж чаддаг болгочихвол насанд хүрч 18 нас хүрсэн залуу өөрийнхөө байшинг барьчихаж чадна. Ялангуяа хот газрын хүүхдүүд 18 нас хүрэхэд нялх хэвээрээ, цагаан гартнууд төрөөд байна. Энэ бол бидний буруу хандлага.

Нөгөө талаар сүүлийн 10-15 жил их тод илэрч байгаа нэг зүйл нь залуучуудад бүтээхээсээ илүү баян амьдрах хүсэл шигтгэж, суулгах оролдлого их боллоо. Янз бүрийн кино, үзвэр шоуг хараад байхад баялаг бүтээж, амьдралаа тэтгэж хариуцаж яваа хүний тухай ярихаасаа илүү зүгээр л хэрэглээний буюу гоё хувцаслах, гоё жуулчлах талыг их сурталчилж байна. Энэ нь өөрөө хэрэглэгч хүнийг бий болгох зам руу яваад байгаагийн илрэл.

Хэрэглээний эдийн засаг гэдэг бол бүтээснээсээ илүү хэрэглэдэг. Эдийн засгийн хуримтлалгүй нийгмийг хэлдэг. Монголд хэрэглээг урамшуулах, баяжих мөнгө шүтэх үзлийг толгой дээрээ тавьчихаад байгаад би их харамсаж байна. 

-Энэ бүхнээс гарах гарцыг та юу гэж харж байна?

-Гарц гэж. Энэ чинь төр нийгмийн  бодлого ямар байхаас л болно шүү дээ. Манай гэрийн цонхон дээр гүзээлзгэнэ ургадаг. Хүүхдүүд минь арчилдаг. Үүнийг жишээлбэл хичээл заахдаа ангийнх нь цонхон дээр тарьж үзүүлээд ингэж усалдаг юм байна. Ингэж шилжүүлэн суулгадаг юм байна гээд заагаад өгчихвөл өөрсдөө тариад сурчихна. Байшингийн тоосгыг нь ингэж  өрдөг, сууриа ингэж тавьдаг гэдгийг заалгачихвал эрэгтэй хүүхэд өөрсдөө барьчихна.

Тэгтэл “Чи ипотекийн зээлэнд хамрагдах ёстой. Хүүг нь чамд багасгаж өгнө” гээд тэр хүн нь гоё байшинд амьдрах хүсэлдээ хөтлөгдөж гүйж ороод өрөө төлж дийлэхгүй. Насан  туршдаа өрийн дарамттай, зээлтэй амьдрах болно. Сэтгэл гутралд орно. Бүтээмж багасна. Хөдөөний хүүхэд бол өөрөө малаа маллаад, сүүгээ саагаад сурчихсан амьдрах чадвар нь арай өөр л дөө.

-Саяхан Германы нэг эрдэмтэн Монголд ирээд “Танай хөгжлийн хоцрогдол боловсролын  салбараас чинь эхлэлтэй юм байна. Танайх Америкийн боловсролыг шууд хуулаад тавьчихсан. Харин манай Герман Улс эдийн засгийн хямрал, айхтар уналтад орлоо гэхэд хүчирхэг ажилчин армитай. Техник мэргэжлийн мэргэжилтэй ажилтан бэлтгэдэгтээ Герман орон хүчтэй байгаа. Манай улсын тусгаар тогтнол, үнэт зүйл нь тэр мэргэжилтэй ажилчид юм. Танайх уурхайдаа ажиллах инженер, технологийн мэргэжилтэнээ өөрсдөө бэлдэж, өөрсдөө бүтээ. Энэ л танай хөгжлийн гарц. Энэ системээ өөрчлөөгүй  цагт би Монгол улсын ирээдүйг хөгжилтэй болно гэж хардаггүй” гэж хэлсэн байсан. Та үүнтэй  санал нийлэх үү?

-Мянга түмэн зөв. Санал нийлэхээр  барах уу. Германд хүүхэд дунд сургуулиа төгсөхөд нь тестээр шалгалт аваад тухайн хүүхэд үргэлжлүүлээд инженерээр сурах уу гэдгийг тогтоодог. Ахлах ангийхан нь заавал техник мэргэжлийн сургуульд сураад төгсдөг. Бид тэр боловсролыг нь өгч чадахгүй байна. Тухайн үед 1996 онд Боловсролын сайдад “Та нар Германы системээр яв” гэж хэлж байсан. Тэгтэл  гадна талыг нь хуулж аваад 12 жил болгоод, мөн чанар буюу доторхийг нь хаячихсанаас одоогийн арчаагүй байдалд хүргээд байна.

Нөгөө талаар манай төрийнхөн Таван толгойн нүүрсний уурхайд гадныханыг гуйгаад л царай алдаад байх юм. Монголд ил уурхай ажлуулчих технологич, мэргэжлийн боловсон хүчин хангалттай бий. Яагаад гаднаас хүн гуйгаад байгаа юм бэ. Харин хил дээрээ нүүрсээ угаачихаад, та нар хилээсээ цаашаа яаж авч явахаа өөрсдөө мэдээрэй гэвэл огт өөр асуудал.

Тэгтэл хүний гар харж явсаар ийм болж байна. Гадны мэргэжилтнүүд ижил түвшинд ажиллаж байгаа монгол хүнээс 20-30 дахин илүү цалин авч байна. Энэ чинь боолчлолын нэг хэлбэр. Монголоос гарч байгаа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн үнээр гадагшаа гарч байгаа. Гэтэл дотор нь ажиллаж байгаа Монгол хүнд яагаад дэлхийн зах зээлийнх нь цалинг өгөхгүй байна.

  Шинжлэх ухаан “ӨНДӨГ” гаргах ёстой ч одоо “ӨТ” ч гаргахгүй 

-Манай улс шинжлэх ухааныхаа салбараа зах зээлийн харилцаанд шилжихээс өмнө их анхаардаг байсан. Манайхаас дор байсан Куба улсын шинжлэх ухааны салбар нь маш өндөр хөгжиж байгаа талаар та нэг удаа хэлж байсан?

-Биотехнологийн  хөгжлийн асуудал анх яригдаж эхлэхэд манайх 84 эрдэмтэнтэй байсан. Куба 12 эрдэмтэнтэй байлаа. Тэгтэл Куба улс өнөөдөр биотехнологийн хөгжлөөр дэлхийд эхний 5 д орчихоод байгаа. Манайх байхгүй, хоцорчихсон. Нийгмийн шилжилтийн үед биотехнологийн байр барьж байсан тэр нь яваагүй  л дээ. Төрийн бодлого мөхөсдөөд ирсэн.

Одоо манай шинжлэх ухаанд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1 хувийг арав хуваасны 2-ыг нь зарцуулж байна. Гэтэл бусад улсууд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийг шинжилгээ, судалгаа, боловсруулалтад зарцуулж байж шинжлэх ухаан нь “ӨНДӨГ” гаргах  чадвартай болдог. Одоо манай шинжлэх ухаан өндөг гаргах чадваргүй. Өндөг байтугай “ӨТ” ч гаргахгүй.

-Энэ асуудлыг л анхаарч том хөрөнгө оруулалт хийвэл?

-Их сургуулиудын лаборатори, багш нарыг бодлогоор бэлтгэх их чухал л даа. Хятад улс яаж өндөг гаргаад байна. 1976 онд Дин Сян Пин Америкийн сурвалжлагчтай ярихдаа “Бид 10 мянган хүнийг гадаадын дээд сургуульд сургана. Тэгээд дараа нь дахиад 10 мянга, дахиад 10 мянга” гэж байсан. Одоо тэд нар нь шилдэг дээд сургуулиудыг төгссөн, өндөр зэрэг цолтой том мэргэжилтнүүд болоод эх орондоо “өндөг” гаргаад байна.

Гадны оюутнуудын сурч байгаа мэргэжилд шинжилгээ хийхэд 84 хувь нь байгалийн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцсан байдаг. Харин манай их дээд сургуульд сурч байгаа оюутнуудын 89 хувь нь нийгмийн чиглэлээр сурдаг. Ер нь манайхан хууль, санхүү, менежер гээд ширээний ард суугаад бусдын хийсэн бүтээснээс хувь хүртээд байх хүсэлтэй. Буруу тийшээ харсан тогтолцоо буюу дарга үндэстэн гэдэг шог ярианы баталгаа болоод байна.

Зүгээр суугаад албан тушаалтан дарга болох дуртай. Манайх менежер гэдэг үгийг “даргачлах” гээд орчуулчихсан. Гадны үг аваад гоё мэргэжил гэж бодоод л байна. Хүн чинь их сонин. Орон сууцны цэвэрлэгчийг үйлчлэгч, цэвэрлэгч гэчихвэл ядарсан нэг муу амьтан гэж өөрөө  ч бодно. Ариун цэврийн оператор, менежер гэчихвэл өөрийгөө мундаг дарга гээд бодчихдог, тийм л сэтгэхүй яваад байна.

 

 

Сангийн яамны савар томроод ирэхээр л эдийн засаг хатаж эхэлдэг

 

-Зах зээлийн нийгэмд шилжих үеэр Төлөвлөгөө эдийн засгийн хороо гэж байсан. Манайд одоо төлөвлөгөө гаргадаг нэгдсэн байгууллага байхгүйгээс энэ бүх улс орны эмх цэгцгүй асуудлууд үүсээд байна гэх юм?

-Төлөвлөгөө эдийн засгийн хороо буюу Төлөвлөгөөний комиссын сүүлчийн дарга нь би байна. Тэр байгууллага ирж буй ондоо улс орны хэмжээнд хэдэн тонн төмс, үр тариа тарих вэ. Хэдэн куртик оёх вэ, хэдэн гутал хийх вэ гэдгийг төлөвлөдөг. Гутал хийхэд тийм тооны арьс шир хэрэгтэй гэдгийг тооцоод, түүнийг нь нийлүүлэх төлөвлөгөө гаргах ажлыг хийнэ.

Тэр байгууллага нийгмийн хүнд хэцүү сорилтын үед улс орны эдийн засаг гүнзгий хямарсан нөхцөлд байгаа нөөцөө зөв хуваасан болохоор л үр дүнгээ өгсөн. Олон хэвшлийн эдийн засагтай өнөө цагт хэн ч төлөвлөгөөний дагуу явахгүй. Чөлөөт нийгэм хөгжихийн хэрээр энэ маань хоцрогдол болоод явчихдаг. Зөвхөн төлөвлөгөө л биелүүлэхийн тулд ажиллахаар урагш явдаггүй.

Энэ чөлөөт эдийн засгийн үед төрийн бодлого зорилтот хөтөлбөрүүдээр хэрэгжинэ. Зорилтот хөтөлбөрийн хамгийн сонгодог жишээ нь сүүлийн үеийнхээс дурьдвал “Оддын дайны” Рейганы төлөвлөгөө. Лазерийн технологи цэргийн хүрээнд сонгогдсон бол иргэний салбарт ирээд иргэний салбараа дагуулаад өөд нь татдаг.

Зорилтот хөтөлбөрөөр хөгжих арга Сталины үед гарсан. Зөвлөлтийнхөн тэр үед аж үйлдвэржээгүй улс байхад 10 хан жилийн дотор Сталин үйлдвэржсэн орон болгосон. Тэгэхдээ тэнд физикийн, цөмийн лоабораториийн гол эрдэмтэдээ дэмжээд, тэд нь коммунист учраас цалин гэж авдаггүй. Хэрэгцээнийха хэрээр авч ажлаа маш сайн хийдэг байсан. Сүүлд нь Америкчууд Рузвельтийн үед Оросууд яаж ингэж үсрэлт хийж чадав гэдгийг мэдэх гэж хичээсэн. Нэг гол зүйл нь зорилтот хөтөлбөр. Бөмбөгдөгч онгоц, танк үйлдвэрлэнэ гээд л хамаг хүчээ төвлөрүүлсэн байна гэдгийг ойлгосон.

Хоёр дахь нь боловсролын тогтолцоо. Зөвлөлтийн ерөнхий боловсролын тогтолцоо шилдэг тогтолцоог бий болгосон. Гурав дахь нь, хямралын үед зохицуулж хуваарилах чадвар. Манайхан 2016 онд Төлөвлөлтийн тухай хууль гаргасан. Харамсалтай  нь нөгөө Төлөвлөгөөний комиссыг эргүүлээд сэргээхээр хууль хийсэн. Би тэр үед хэлсэн дээ. Хуучин энэ байгууллага тарах үед 417 хүнтэй байгаад Монголын эдийн засгийг төлөвлөж чадаагүй. Одоо Хашчулуун даргатай 47 хүн төлөвлөж чадхгүй гэж хэлсэн. Одоогийн Төлөвлөлтийн хорооны зорилтот хөтөлбөр нь  Монголд эхлээд тав л байг.

-Тухайлбал?

-Жишээлбэл, биотехнологи, металлург гэх мэтээр. Энийгээ л босгоно гэж хичээхэд бусад салбар нь дагаад босно. Одоо Сангийн яаманд эдийн засгийн бодлогоо хариуцуулж байна Сангийн яам гэдэг чинь төр гэдэг аварга том мангас хэрэглэгчийн зарцуулах мөнгийг цуглуулж өгдөг газар. Эдийн засагт байгаа хамаг л шимтэй шүүстэй бүгдийг татвар нэрийн дор татаж авдаг газар. Ийм байгууллагад хөгжлийн бодлогоо хариуцуулж болохгүй. Сангийн яамны савар томроод ирэхээр л эдийн засаг хатаж эхэлдэг.

  Монголд хэрэгтэй хүнийг гадныхан дуудаад аваад явчихаж байна  

-Гадаадад өндөр технологийн чиглэлээр суралцаад эх орондоо ирэх ажлыг зогсоосчихсон байгаа. Ер нь төр бодлогоор монголчуудыг гадаадад суралцахаар явуулахыг та дэмждэг үү?

-Манайхны хэлж байгаагаар 10-аад мянган залуу гадаадад сурч байна гэсэн. Төрийн зардлаар сурч байгаа нь хэд вэ. Төрийн зардлаар сурч байгаа хүмүүс ямар ч чиглэсэн бодлогогүй явж байна. Жишээ нь, монголд металлургийн үйлдвэр  байгуулья гэвэл энгийн төсөөллөөр төмрийн хүдрийг хайлуулаад ган гараад ирэх юм бодож байгаа. Металлург гэдэг маш нарийн технологи. Мянга түмэн хайлш байдаг. Тэр хайлшууд нь маш бага бүтцийн ялгаатай мөртлөө чанар нь огт өөр.

Жишээлбэл, Дэлхийн 2-р дайны дараа Зөвлөлт улс Германы пуужинг аваад ирсэн. Тэр пуужингаа задлаад үзэхэд 82 төрлийн хайлш ордог болохыг мэдсэн. Зөвлөлт ердөө 39 төрлийн хайлш хийдэг байсан тул шинээр үлдсэнийг нь хийж сурч байж, энэ салбар нь хөгжсөн. Ер нь энэ асуудлыг цогцоор шийдэх хэрэгтэй.

-Манайх зорилтоо толорхойлж байж хүнээ бэлдэх ёстой юм байна, тиймүү?

-Тийм тэгэхгүйгээр зүгээр л чи дуртай газраа сураад ир, би чамайг ирэхээр чинь цалинтай, ажилтай болгоно гээд танил талынхаа хүүхдийг явуулаад байж болохгүй. Энэ нэг тал нь. Гэхдээ нөгөө талд нэг аймшигтай юм бий. Энэ дэлхийд чинь оюуны хулгай 50-60 жил хөгжчихлөө. Чадалтай, сайн сурсан, боловсон хүчин болох залуу мэргэжилтэнүүдийг гадны компаниуд уриад аваад явчихдаг юм.

Жишээ нь, Унгарт биотехнологийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан хүнийг Шинэ Зеландаас 5000 ам.долларын цалин өгье хүрээд ирээч ээ гээд дуудаж байна. Орчин цагт хэн хаана ямар сурч байна гэдэг нь ил болгчихсон үе шүү дээ. Монголд ирэхэд мэдлэгийг нь үнэлсэн цалин өгч чадах уу, ажиллах  нөхцөл гаргаж өгч чадах уу. Төрийн бодлого энэ асуудалд дутаж байна.

Би түрүүн Дин Ся Пинг иш татсан даа. Нөгөө америк сурвалжлагч нь түүнээс “Та 10 мянган хүн сургуульд явуулаад эргэж ирнэ гэж бодож байна уу” гэхэд Дин Ся Пин жаахан дээшээ харж сууснаа “Жинхэнэ хятад хүн бол эргэж ирэхгүй л дээ” гэсэн байдаг /инээв/.

Тэгэхдээ тэр юу мэдэж байсан гэхээр тухайн хүн хэдэн жил эрдэм сурсан газраа ажиллаад мөнгөтэй болоод баяжсаныхаа дараа эх орондоо эргэж ирээд хийж бүтээнэ гэдгийг л харж байсан. Энэ төрийн бодлого маш холч, олон талтай, гүн үндэслэлтэй байж асуудлыг шийднэ. Одоо Монголдоо хэрэгтэй, ажиллах чадвартай хүнийг гадныхан дуудаад аваад явчихаж байна. Энэ дайралтаас хамгаалах хэрэгтэй.

 Хүүхэд гараараа юм хийж сурвал амтанд нь орно 

-Яаж хамгаалах юм?

-Би нэг жишээ хэлье. Би 10 аад жилийн өмнө удмаараа ардын эмч нэг Хятад хүнтэй уулзаж байсан. Түүнийг залууд нь анх цэрэгт татаад дараа нь эмнэлгийн сургуульд Япон руу явуулж доктор хамгаалуулсан. Тэндээс нь Америк руу генийн лабораторид ажлуулаад эргээд ирэхэд нь Хятадын Заасгийн газар 8 сая ам.долларын үнэтэй лаборатори байгуулж өгсөн. 

Тэгэд “За чи энд ажилла. Чиний компани. Чамд тэдэн хувийг нь, төр тэдэн хувийг нь авна. Гэхдээ чи энд эзэн нь бол” гээд нарийн мэргэжлийн хүнээ тогтоосон байгаа юм. Ийм л юм бидэнд одоо хэрэгтэй байна. Н.Нацагнямыг эндээ тогтоосон бол хичнээн сайхан нээлт, бүтээл гаргах байсан бол. Үнэхээр харамсдаг.

-Монголд металлургын салбар хөгжүүлэх боломжтой гэлээ. Энэ маань хүнд үйлдвэрлэлийн салбар. Гэтэл орчин цагт хүндийг биш аль болох биед хөнгөн ажил сонирхдог болсон нь нууц биш. Тэгэхээр энэ эх орны ирээдүйн төлөө чи хөдөлмөрлөхгүй бол болохгүй гэдэг бодлыг суулгахын тулд юунд анхаарах ёстой юм бэ?

-Би нэг л зүйлийг хэлье. Би сургууль төгсөхдөө токарчины мэргэжилтэй төгссөн. Токарын машин дээр очоод өөрөө юм хийж эхлэвэл салахаа болино. Тэгэхээр дунд сургуулиуд дээр мэргэжлийн сургалт явуулж, мэргэжил эзэмшиж, өөрсдөө юм хийж сурахад сургах хэрэгтэй.1958 онд дунд сургуулийн сурагчдын дунд “Уран гартны уралдаан” гэж зарлаад манай ангийн хэдэн хүүхдүүд нийлээд цахилгаан трактор хийсэн. Өөрсдөө хийсэн болохоор үнэхээр хөгжилтэй.

Дараа жил нь бид дээрээсээ тог авдаг трамбай хийгээд, сургуулийн гадна жижиг талбайг тойруулж байлаа. Хүүхэд гараараа юм хийж сурвал амтанд нь орно. Тэр хүүхдэд ном заагаад төмрөөр юм хийж сурах ёстой гэж хэлээд нэмэргүй. Онгоцны мэргэжилтэн бэлтгэе гэвэл нисэх онгоцны загвар л хийж сургах хэрэгтэй. Нисгээд сурчихвал салахаа болино.

Ер нь бол сургуулиуд дээр дугуйлан хичээллүүлэх л дээ. 1-2 ээлжээр сургууль хичээл орж, хичээлийн бус цагаар дугуйлангууд маш сайн ажилладаг байх хэрэгтэй. Янз бүрийн чиглэлээр буюу токарь, мужаан, сүлжмэл, ургамал, физикийн гээд хүүхдүүд сураад ирэхээрээ салахгүй. Бид 5 дугаар сургуулийг маш сайн тоноглосон лабораторитой болгох үед суралцаж байсан. Тэндээсээ тардаггүй хөөгдөж л харьдаг байсан.

  Барууны соёл иргэншлийн хамгийн муухай нөлөө нь эдийн шунал  

-АТГ-ын дарга асан Хурц саяхан “Цензургүй” ярилцлага хийлээ. Тэр хүний яриа хэр санагдав. Ер нь Монгол Төрийн нууц гэж юу байна?

-Нууц гээд байх юм ярьсангүй л дээ. Ер нь сүүлийн үед сонин юм ажиглаж байна уу. Төрийн дампуурал дээд цэгтээ хүрлээ. УИХ-ын чуулган дээр нэг гишүүн нь Ерөнхий сайдыгаа “Чи намын мөнгөнөөс хулгайлсан, хулгайч” гээд хашгирч сууна. Ерөнхий сайд нь хулгайч юм байна, тийм үү. Тагнуулын дарга нь Хууль зүйн сайдыгаа “Чи авилгач. 42 сая ам.долларын  шахаа хийсэн шүү” гэж цоллоо. Хууль зүйн сайд маань авлигач юм байна.

Ерөнхийлөгч маань Сангийн сайдаа “Энэ авлигач” гээд хориг тавьлаа. Сангийн сайд нь авлигач юм байна. Хууль зүйн сайд нь эргүүлээд Тагнуулын дарга байсан хүнээ “Мафийн толгойлогч” гэлээ. Тагнуулын дарга нь мафийн толгойлогч юм байна. Монгол төрд хэн үлдэж байна. Энэ төрийн чинь ялзрал, хамаг муу муухай юм сүүлийн хэдэн сарын дотор дэлбэрээд ил гараад ирлээ. Тэдний яриад байгаа зэвсгийн наймаа дүүрсэн асуудал болсон.

Ямар ч байсан гадны улс орнуудад Монголчууд зэвсгийн наймаа хийдэг юм байна гэдэг ойлголттой л үлдээлээ. Ядарч байгаагаа гадаадад яриад явдаг монголчууд цаанаа юу хийж суудгаа дэлхийд харууллаа. Энэ асуудлыг цэгцлэх, цэвэрлэх нь Монголын нийгмийн гол асуудал. Либериал үзэл нэрийн дор эрх баригч намууд олон жил нэг хөнжилд орлоо доо.

-Ингээд яваад байвал Монгол Улсыг ямар ирээдүй хүлээж байна?

-Их л хэцүү лдээ. Оросын эрдэмтэн Лев Гумилев хэлэхдээ “Монголчууд өөрөө өөрийнхөө хэлтэрхий, түүхийн үзмэр дурсгал болсон угсаатан” гэсэн. Холын соёл иргэншилд өөрийн соёлоо иргэншлээ эвцэлдүүлээд эерэг талыг нь түшиж чадвал тэр угсаатан урагшилдаг. Сул талыг нь эвцэлдүүлвэл тэр угсаатан  мөхдөг. Одоо бидний тэмүүлж байгаа барууны соёл иргэншлийн Монголд үзүүлж буй хамгийн муухай нөлөө нь эдийн шунал.

Эрх чөлөө, ардчилал нэрийн дор бидэнд хувийн сонирхол, баячуудын ноёрхолыг тулгаж байна. Энүүнд л бид автах юм бол угсаатны хувьд ч, төрт улсын хувьд ч мөхөх аюултай. 

-Мөхөж байгаа ард түмэн гээд гадныхан оношлоод эхэлсэн байна?

-Аргагүй ш дээ. Бид 1990 онд Ардчилсан хувьсгал хийхдээ хүн ардаа эрх чөлөөтэй болгоё. Сумаасаа гарахдаа сумын Засаг даргаас албан бичиг нэртэй зөвшөөрөл авдаггүй больё. Малаа өсгөхдөө малчин хүн хөдөлмөрөөрөө асуудлаа шийддэг больё. Хувь хүн өөрөө амьдралаа хариуцах эрх чөлөөтэй больё гэж зорьсон. Энэ зорилго өнөөдөр гажуудаад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн оронд хүчтэй нь хүчгүйгээ, баян нь ядуугаа барьж иддэг зэрлэг капатализм гэдэг тогтолцоо руу орж байна. Энэ бол Монгол буруу замаар орсны шинж. Сүүлийн 20 гаруй жилийн баримт. Улс төрийн намууд Монгол орныг ийм л юм руу хөтөллөө.

Бид баяжихыг эрмэлздэг чанараараа капитализмын махан таташ болж байна

-Зэрлэг капитализм гэхээр 100 гаруй жилийн өмнө Америкт ковбойчуудын эрх мэдлийн төлөө гаргаж байсан ааш авир санаанд ордог. Тэр нийгмийн хэв маяг арай өөр нэг дүр төрхөөр явагдаад байна уу?

-Капитализм зэрлэг байсан нь үнэн. Ажилчид нь 16 цаг ажилладаг. Нийгмийн доторх ялгарал эрс тэс байсан. Саяхан Октябрын хувьсгалын 100 жилийн ой боллоо. Энэ хувьсгалыг хүн төрөлхтөний түүхэнд тохиолдсон хамгийн том  хувьсгал гэдэг. Дэлхийн гуравны нэгийг хамарсан тогтолцоог үүсгэсэн. Гэхдээ Октябрын хувьсгалын хүн төрөлхтөнд дагуулж ирсэн гамшиг асар их ч гэлээ шударга ёс, тэгш байдал гэдгийг номлосон. Энэ номлол нь капитализмыг хүмүүжүүлсэн. Одооны капиталзм 8 цагийн ажилтай, долоо хоногийн 5 өдөр ажилладаг. Эрүүл мэндийн, боловсролын асуудал ярьдаг. Дундаж давхарга гэж ярьдаг капитализм боллоо.

Тэгэхдээ зэрлэг  капитализм гэдэг ойлголт заавал 19-20 дугаар зууны үеийн асуудал биш. Энэ бол өөрийн үзэл, үнэт зүйл нь зөвхөн хөрөнгө мөнгөний ноёрхолыг эрхэмлэдэг байдлаар ялгардаг. Одоо нэг сонин нэр томъёо гарч байна. Дижитал капитализм. Энэ нь хуучин капитализмын төлөөлөл Рокфеллер, Морган нар том металлургийн үйлдвэр бариад, төмөр зам тавиад явдаг байснаас огт өөр. Марк Цукерберг “фейсбүүк” гэж гаргаад л жилийн дотор тэрбумтан. Энэ бол мөлжлөгийн хэлбэр өөр болчихсоны жишээ. Ямар аргаар дэлхийн шүүсийг сорох вэ.

Харин бид бүтээхээсээ илүү баяжихыг эрмэлздэг чанараараа өөрсдийгөө капитализмын машины махан таташ болгон хувиргаж байна. Ийм л зам руу Монголчууд явж байна. Сая Октябрын хувьсгалын 100 жилийн ойгоор сайнтай муутай нь улс төрийн хүчнүүд олон түмэнд санаа бодлоо хүргэсэн бол хэрэгтэй байсан. Энэ бол Монголын түүхийн 100 жил шүү дээ. Бид юуг олж авав, юуг алдав. Октябрын хувьсгал маш хатуу пролетарийн дэглэмийг төрүүлсэн боловч Монгол орны хувьд Орос улсаар дамжуулж, оросжсон европ соёл иргэншлийг авчирсан.

Тэр утгаараа шашин, соёл иргэншлийн мөргөлдөөнийг үгүйсгэлээ ч гэсэн монголд хэвшээд, нутагшаад одоогийн оюуны хүрээ, амьдралын соёлыг бий болгосныг мартаж болохгүй. Харин  одоогийн соёл иргэншлийн түрэлт огт өөр. Одоо бол Монголоо үгүйсгэх, Монголоос зугтах зам руу явж байна. Чадалтай, боломжтой нэг нь гадагшаа явах талаар л ярьж байна. Энэ чинь мөхөж байгаа үндэстэн гэдгийн нэг гол шинж нь. Өөрөө өөрөөсөө зугтаж байна.

-Олигархуудад эзлэгдчихээр ийм боллоо, тиймүү?

-Олигархууд гэдэг чинь их сонин л доо. Морган, Рокфеллер бол үндэснийхээ язгуур суурин дээр хөдөлмөрийн хүчээр гарч ирсэн баячууд. Харин манайхны нилээд олонхи нь гадны хүний мөнгөөр тэдний гар хөл болж баяжаад Монголдоо томроод байна. Цөөвөр үзэл л дээ. Энэ чинь Монголыг гадны хүний гарт өгөөд, хамаг эдийн засгийн шүүс нь гадагшаа явах замыг бий болгосон. Ер нь гадаад байдал хүнд боллоо.

-Тодруулбал?

-Дэлхий ертөнц эргэчихлээ шүү дээ. Европын соёл иргэншил яаж доргиж байна. Лалынхантай холилдчихсон. Америк яаж байна, дотроо бөөн хагаралдаан. Ийм үед дайн гарч хүмүүсийн анхаарлыг хандуулж, тэндээсээ гарц гаргадаг. Түүхэнд цаг нь болохоор яаж ч болдоггүй мөхөл ирдэг. Хан улс ингэж мөхсөн. Ромын эзэнт гүрэн ингэж мөхсөн. Их Монгол улс ингэж мөхсөн. Английн гүрэн ингэж мөхсөн. Зөвлөлт холбоот улс ч ингэж мөхлөө. Одоо Америкийн ээлж ирлээ гээд сууж байна. Америкийн талаас нэг тэнэг нь буу алдахад л дайн эхлэхэд бэлэн байгаа. Тэрэнд чинь том бодлого байх албагүй.

  Үндэсний дархлаа цусанд биш, оюуны  хүрээнд байдаг  

-Мөхөж байгаа ард түмэн гээд хэн ч зүгээр суугаад төгсгөлөө хүлээхгүй болов уу. Тиймээс хүн болгон л өөрийнхөөрөө үр хүүхэддээ сайн сайхныг хэлж ярьж, зааж сургаж, хичээж амьдарч байгаа. Энэ үед үндэсний дархлаа буюу монгол хүний дархлаа юунаас тогтох вэ?-

-Үндэсний дархлаа цусанд биш, оюуны хүрээнд байдаг. Хамгийн гол нь хэл соёл, зан заншил, үндэсний үнэт зүйлд байх ёстой. Чи нэг юм бодоод үз. Барууны орнуудад 1 сая ам.доллартай хүн амьдралын баталгаатай хүн гэж өөрийгөө бодож болно. Тэр хүнд ямар ч газар хэрэггүй, нутаг хэрэггүй. Мөнгөө аваад өвөл нь дулаан газар, зун нь нутагтаа очоод ч юм уу яваад байна.

Тэгвэл хөдөөний монгол хүнд тэр их мөнгө нь байхгүй. Нэг их тал нутагтай. Тэр нутагтаа унан босон амьдарч, амиараа холбоотой. Нэг нь газраар баян, нөгөө нь мөнгөөр баян. Монгол хүнд мөнгө өгье, нутгийн чинь овоог ачаад явья гэвэл цаад хүн чинь амиараа тэрнийг хамгаална.

Уйгарудын нэг домог байдаг. Уйгарууд их хүчирхэг болох үед Хятадын нэг үзмэрч үзээд “Уйгарын хүчтэй болж байгаагийн шалтгаан бол хойно нь байгаа том хар уул юм байна. Тэр уулыг нь авчихвал эдний хүч нь буурна” гэжээ. Тэгээд хятадууд уйгурууд дээр ирээд “Танай уулыг худалдаж авья” гээд алтаар худалдсанаас уйгарууд сөнөсөн гэдэг.

Энэ бол үндэсний үнэт зүйлгүй болсны жишээ. Монгол хүний сэтгэл байгаль орчин,  эх нутаг гэсэн өөр хэмжээстэй. Тиймдээ ч монгол хүн эрдэм мэдлэг, эд баялгийг огт өөрөөр ойлгодог.

“Эрдэмтэй хүн эрхэм баян

      Үр хүүхэдтэй хүн удаах баян

                  Эд хөрөнгөтэй хүн адаг баян”  гэдэг.

Гэтэл орчин цагт эд хөрөнгө, эдлэл хэрэглэл, өмсөж зүүхэд ач холбогдол өгөөд байна. Мөнгөний боол болж байгаа ч сайхан амьдарч чадахгүй. Мөхөж байгаа үндэстнээ аварч болох ганц арга бол өөрийнхөө соёл иргэншлийг холын соёл иргэншилтэй эвцэлдүүлээд эерэг талыг нь тэтгэх хэрэгтэй. Эерэг тал нь монгол хүний тэвчээртэй, зоригтой, соёлтой, ухаалаг, чадварлаг талыг тэтгэх юм.

Сөрөг талыг нь мангас тогтолцоо гэдэг. Энэ нь монгол хүний туйлбаргүй залхуу, бэлэнчлэх сэтгэлгээ, мөнгө шүтэх үзэлтэй нийлчихээд байна. Гэхдээ монголчууд цагаа болоход хатуу. Тэсвэр тэвчээр нь барагдаад ташуураа бариад босоод ирвэл зовлонтой. Ус 100 хэмд хүрэхээрээ буцалдаг ш дээ. Мартаж болохгүй.

-2007 оны УИХ-ын сонгуулиас хойш ташуураа барьж босох хүн ховор болсон юм биш үү?

-Босно л доо. Нэг зовлонтой нь, найдлагад л  байгаа юм. Гэхдээ хязгаартай. Дэлхий геополитикийн хуваарь өөрчлөгдлөө. Оросууд Хятадыг нэгдүгээр гүрэн гэж хүлээн зөвшөөрдөг боллоо. Америк ч хүлээн зөвшөөрөх талдаа байна. 2014 онд Хятадын Синьхуа агентлагаас “Манай дотоодын нийт бүтээгдэхүүн АНУ-аас давлаа” гэж мэдээлсэн. Сая Хятадын коммунист намын хурлын үеэр Си Жин Пин “Хүн төрөлхтөний хувь заяа Хятадаас хамаарах боллоо” гэж хэлсэн.

Манайхан гадна талаас нь ишлэл болгоод тайлбарлаад байгаа. Хажууд чинь маш хүчтэй том гүрний бодлого яригдлаа. Дэлхийг бид мэднэ гэсэн санааг илэрхийлсэн. Энэ чинь дэлхий өөрчлөгдөж байгаагийн шинж. Монгол одоо ямар ч сонирхолгүй бүс болоод хувирчихлаа.

  Унтаад сэрэхэд баяжих юм шиг хүсэл дээр нь тоглолт хийгээд байна  

-Тэгэхээр бид өөрсдөө л улс эх орныхоо төлөө хичээхгүй бол болохгүй цаг ирчихлээ, тийм үү?

-Монголыг өөд нь татах маш амархан. Гагцхүү эдийн засаг жаахан өндийгөөд ирэхээр цохиод унагчихаад байна. Монголын эдийн засаг 31 хувийн хуримталалтай. Ийм эдийн засаг маш сайн гэж тооцогддог. Авсаархан жижигхэн. Энийг босгоод ирэхэд амархан. Гэтэл “Чи зүгээр хэвтэж бай, ажилгүй юу, мөнгө өгье” гээд байна. Уг нь “Чи хий, бүтээ. Төр дэмжье” гэх ёстой. Одоо жишээ нь, ажилгүйчүүдийг мэргэжлээ сольж сурахад анхаарах хэрэгтэй.

Манайхан баахан эдийн засагч төсгөөд лангууны ард худалдагч хийлгээд байна. Тэр хүнийг ядаж галуу, тахиа үржүүлж сургах хэргтэй. Жимсний мод арчилж сургах хэрэгтэй. Тэгж  байж сайхан амьдрана. Израйлд жишээ нь нэг модыг арчлаад хянаад, автоматаар услах ажлыг хариуцахад цагийн 2.40 ам.доллар. Тэгтэл нэг алимны мод 70 кг алим өгдөг. Нэг чавганы мод 180 кг чавга өгнө. Ингээд бодоход хөдөө сайхан нутагтаа хүлэмж барьж эсвэл задгай газарт жимс тарьж мөнгөтэй болох боломж байна. Гэр бүл орлоготой, хичнээн сайхан байхав.

Гэтэл залуучуудаа Солонгос явахыг нь дэмжээд байдаг. Би нэг л юм боддог. Грузинуудын нэг өвөрмөц байшин бий. Эхлээд нэг өрөө барина. Тэрнийгээ томгосоор байгаад 10 гаруй өрөөтэй болчихдог. Газар хөдлөлтөд тэсвэртэй. Грузинд байшингаа барьж байгаа хүнтэй уулзахад хонио хариулаад ирэхдээ нэг чулуу сугавчлаад ирдэг. Түүнийгээ цементлээд л өрчихдөг. 10 жил болоход 8-10 өрөө байртай болчихсон байдаг гэсэн.

Монголын залуучууд өөрийнхөө байшинг бариад сурчихвал төр засаг энэ гэр хороололд санаа зовох асуудалгүй болно. Гагцхүү цэвэр бохирын шугам, цахилгааны асуудлыг шийдээд нэгдсэн шугамаар бохирыг нь соруулаад л болно шүү дээ. Гэтэл хүнийг насан туршид нь өрийн дарамттай амьдруулах ипотекийн зээлд оруулж байна. Тэр хүний амьдрал өндийхгүй.

Унтаад сэрэхэд баяжих юм шиг хүсэл дээр нь ядахад гадныхан тоглолт хийгээд байна. Жишээ нь, Оюутолгойд зөвхөн зэс л яриад байгаа. Гэтэл газрын ховор елементийн судалгаа хийгээгүй байхад редин гарч байна гэж хэсэг яригдлаа. Нэг кг нь 10-аад мянган ам.долларын үнэтэй. Бид даанч арчаагүй байна. Ялангуяа дээр байгаа ах дүү нар.

Эрдэнэт л гэхэд эхлээд төмөр замаа тавиад, цахилгаан шугамаа татаад, авто замаа тавьж, орон сууцаа бариад дараа нь баяжуулах үйлдвэр, уурхайгаа ашиглалтад оруулсан шүү дээ. Хамгийн гол нь одоо Эрдэнэт бидэнд үлдсэн.

-Тэр үеийн удирдлагууд эзний сэтгэлээр баялагтаа хандаж чадсаны үр дүн үү?

-Тэгэлгүй яахав. Одоо ч гэсэн олон улсын хөдөлмөрийн байгууллагын гэрээнд зохистой ажлын байр байгуулах гэж байгаа. Нийгэм соёлын асуудлыг шийдсэн байна. Эрүүл мэндийг хамгаалсан байна. Боловсорч хөгжих боломж бүрдүүлсэн байна гээд заасан байдаг. Манайхан даанч Риогийнхонд хөтлөгдөөд явчихсан. Эхний гэрээгээр бүр Риогийн менежментийг хэрэгжүүлнэ гэж байсан. Риогийн менежмент чинь боолчлолын менежмент.

-Амьдралын утга учрыг та юу гэж боддог юм бэ?

-Ерөөсөө л бүтээх. Хүн гэдэг оюун ухаант адгуус. Оюун ухаанаар бүтээхээс бусад нь байгалийн зарчмын асуудал. Оюун ухаанаараа бүтээж архететорууд нь гоё барилга барих хэрэгтэй. Инженерүүд нь сайн чанарын бүтээгдэхүүн хийх хэрэгтэй. Тэгэхгүй өсөж үржихээ ярих юм бол жоом, ялаа хоёрыг гүйцэхгүй ч мундаг үржинэ дээ /инээв/.

-Ярилцсанд баярлалаа. Таны амьдралд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

П.Нарандэлгэр

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

59 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

82.34.188.201Batbaatar   • 2017, 11 сарын 30. 22 цаг 26 минут

Argagui mundag hum yum aa. Jenco Erunhiilegch maani yagaad ugiig ni sonsohgui bna aa? Ene mundag hunii helseneer hiigeed baihad l garts haragdana shuu dee. Eh oronoosoo urbagchid ene mundag hunii ugiig sonsohiig husehgui bgaa yum bna. Urbargchidaas hezee salah be?

109.88.143.60Зочин   • 2017, 11 сарын 30. 13 цаг 56 минут

Yag unendee mongold ireedui baih shuu. Ard tumen gegeereegui tsagt zov zamd orno gej baihgui.

109.88.143.60Зочин   • 2017, 11 сарын 30. 13 цаг 55 минут

TEgeed odoo ooroo tord orj ireed yum hiigeech. Tegeed tendee yagaad zugeer suugaad baigaa yum be.

182.160.2.120зочин   • 2017, 11 сарын 28. 9 цаг 33 минут

Энэ хүний үгийг сонсож, ажилдаа хэрэглэдэг төрн өндөр дээдсүүд бий болов уу

66.181.176.240Зочин   • 2017, 11 сарын 27. 23 цаг 24 минут

да ганболд энэ 2 үндэсний хөрөнгөтнүүд гаргаж улсын хувь заяаг даатгах,э/з ийг элгээр хэвтүүлж эрүүлжүүлэх,өмч хувьчлал явуулж олигархууд бэлдэх,гаалийн татваргүй болох зэрэг олон туршилт явуулж,олон зуун мянган ажилгүй ядуучуудын арми бий болгоход их итвэхтэй ажилсан буурал мянгуужин

122.201.31.40АХ   • 2017, 11 сарын 27. 22 цаг 29 минут

Бид сэтгэхүйн хувьд хямраад байгаа гэдгээ бас ойлгомоор байгаа юм. Биднийг чинь гаднаас галзууруулаад байгаа юм. Сэтгэхүй нь хямарсан хүн зөв дүгнэлт хийж, гарц олж, хөгжиж дэвжинэ гэж байх уу даа?

139.5.219.90Зочин   • 2017, 11 сарын 27. 22 цаг 28 минут

улс орныг маань ядуурал туйлдалын замд хамгийн анх оруулсан өгөр буурал мянгуужин,20-р тогтоолын хор уршигаар амиа алдсан олон зуун Монголчуудын сүнс үеийн үед үр хүүхэдтэй нь хамт тарчлааг...зовоог

122.201.31.40АХ   • 2017, 11 сарын 27. 22 цаг 26 минут

Бямбасүрэн гуай бол аргагүй л мэдлэгтэй, чадвартай, туршлагатай хүн шүү дээ. Эхэндээ Да Ганболдод хөтлөгдөөд, зах зээлийн ухааныг шүтээд л явсан байх. Монгол орныг элгээр хэвтүүлж байгаад босгоно гэж ярьдаг байв. Одоо эргээд харсан чинь биш л байж л дээ. Мань өвгөн эргэцүүлж бодоод зөв дүгнэлтүүд хийжээ. Хүн бүр ингэж ойлговол Монгол улсыг хөгжүүлэх ёстой амархан шүү таминь ээ.

202.9.40.114зочин   • 2017, 11 сарын 27. 21 цаг 56 минут

Ардын нам энэ их мэдэх өвгөнд эрх ямба юу байдгаа харамгүй өгсөнсөн. Даан ч энэ нөхрөөс үр дүн гараагүй, улс орны эдийн засгийг самарсан муу үйл л их хийгдсэн дээ. Түүх мартахгүй шүү. Уртаар ханхийтэл санаа алдсаар улс орноо, ард иргэдээ туйлдуулсныг одоо мартагнуулах гээд л бүлтрээд байх болж дээ. Өнөөдөр хөхөө шиг донгодлоо ч хийсэн муу үйл нь нэгэн цагт хүзүүг нь орооно.

202.9.42.5Зочин   • 2017, 11 сарын 27. 21 цаг 53 минут

neg ug medeh uu amid uhdeluud ee. ta nariin elgiin uvug deedesuudiin orontsoguud yu gej hudlaa hutsaj baisniig medehgui harin minii uhaant buural uvug deedes hugshidiin mini negen mergen ug baidag yum. ter ug l ene tenegt yag tohirno yu geech ***** HUMUUNII UHAAN NI TEER HOINO BAIDAG AA gej ene elgiin gar odoo yu yugui uheh tsag ni irsen hoinoo gev genet uhaarch baigaa ni ene hehe

66.181.160.104Зочин   • 2017, 11 сарын 27. 21 цаг 05 минут

Монголд парламентат ёс алдагдаж байна. Улсын их хурлын гишүүд нь гишүүн биш ерөнхий сайдад загнуулан, үүрэг даалгавар авч зогсох нь инээдтэй байна. УИХ нь ЗГ- нхаа доор орчихлоо. МАН хийх нь бүү хэл учир утгаа алдлаа. Цаг алдахгүй хувьсгалт өөрчилөлт хийвэл аврагдана. Өөр гарц үгүй болов.

202.9.41.40зочин   • 2017, 11 сарын 27. 20 цаг 21 минут

Өөрсдөө хийх байсан үедээ юү ч хийгээгүй байж дараа нь гаслаад шүүмжлээд мундаг юм яриад байдаг нь үнэн Жишээ нь Бямбасүрэн, Баянмөнх аварга, АН г.м

139.5.219.81Зочин   • 2017, 11 сарын 27. 20 цаг 12 минут

buhchuud ene uls orniig hugjuulne. ard tumenee zuvhun buhchuud l saihan amidruulana geed l tedniig shagnaad bgaa yum bishuu.

66.181.184.254asd   • 2017, 11 сарын 27. 19 цаг 42 минут

Zunuh uvgun boloo ym bishuu

103.9.90.53Мөнгөнморьтийн иргэн   • 2017, 11 сарын 27. 16 цаг 57 минут

төрсөн хүү хашмаргад гээч нь хан хэнтийн дархан цаазат газрын тэр тусмаа мөнгөнморьт сумын ой од, ан амьтан, баялагаар гараа угааж байгаа гэдгийг энэ хүн мэдэхийн дээдээр мэдэж, олсон буруу гарын мөнгөөр нь тансаглаж суугаа шүү дээ. Өөрөө Ерөнхий сайд байхдаа үндэс суурийг нь зөв тавих нь яасийн. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнөөө гэж. Хашмаргад хүүдээ хэлж ярьж байхгүй бол, Бурхан Халдун хайрхан, Байгаль дэлхий яаж ч магадгүй дээ.

139.5.217.181ЗОЧИН   • 2017, 11 сарын 27. 16 цаг 48 минут

ЭНЭ ХҮНИЙ БОЛОСРОЛ МЭДЛЭГ ЯАГААД МОНГОЛ ОРНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД НЭМЭР БОЛОХГҮЙ БАЙНА. УГ НЬ ЭНЭ ХҮН ЧИНЬ ЭНЭ БОЛОВСРОЛ МЭДЛЭГЭЭ БҮРЭН ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ХИЙЖ БАЙСАН ХҮН ШҮҮДЭЭ.ОДОО Л УХААРААД БАЙГАА ЮМ УУ???

27.123.212.137nergui   • 2017, 11 сарын 27. 15 цаг 18 минут

erunhii said hurelsuh erunhiilugch battulga nar heregtei hereggui humuuseer zuwlugchuu hiilgej baihaar ene hunii arwin ih turshilgaas zuwlumj awch baimaar ymdaa

66.181.165.212Зочин   • 2017, 11 сарын 27. 15 цаг 16 минут

helj bgn ni sain l bn sh dee bayarlalaa uvuuduu

202.131.242.130Зочин   • 2017, 11 сарын 27. 14 цаг 56 минут

20-р тогтоол энэ тэр гээд л худлаа хүмүүсийн ярисныг дагаж ярьдаг хүмүүс л байх юм. Тэр 20-р тогтоол нь яг яаж гай болсон юм, тэр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байх ямар арга байсан юм, хэрэгжүүлээгүй бол яах байсан юм гээд олигтой юм нэг ч ярьж чадахгүй байж зүгээр л хүмүүс ингэж ярьдаг болохоор дуурайж юм мэддэг хүн шиг худлаа хуцацгаахаа болиоч. НӨАТ ч гэх шиг, энэ чинь байх ёстой татвар малаа. Энэ хүний ярьсныг зүгээр ойлгож уншихаа л хичээ, буруу зүйл ярьж байгаа мэт санагдвал та сод ухаантан, эсвэл эргүү тэнэгийн л нэг болох байх.

49.0.213.211иргэн   • 2017, 11 сарын 27. 14 цаг 55 минут

Ийм сайхан ухаантай хүнээр бахархаж байна.

66.181.172.151Зочин   • 2017, 11 сарын 27. 14 цаг 47 минут

МАНАЙХАН ХҮНИЙ ҮГ СОНСОЖ ЧАДДАГГҮЙ НЬ ОДОО ЯМАР БАЙДАЛТАЙ БАЙГААГИЙНХ НЬ ҮНДЭС ЮМ ШҮҮ ДЭЭ. ӨӨРСДӨӨ ЮМ ХИЙХГҮЙ ХҮНИЙ ЯРЬСАН ХИЙСНИЙГ БОЛ КҮЭ МӨН САЙХАН ШҮҮМЖИЛНЭ. ТЭГЭЭД Л ШҮҮМЖЛЭЭД Л ЦЭЦЭРХЭЭД СУУЦГААЖ БАЙ.

66.181.160.36Зочин   • 2017, 11 сарын 27. 14 цаг 43 минут

Оюуны бядтай хүмүүсээ үнэлэхгүй,төрөөс дэмжихгүй, сээр нуруунда бядтай хүмүүсээ гээд туйлшраад байвал Монгол яаж хөгжих билээ

112.72.11.106Зочин   • 2017, 11 сарын 27. 14 цаг 22 минут

Их л оройтож ухаарч байна даа.Ийм мундаг гэж бодсонгүй.Даан ч энэ бүх ярьсан зүйлийг нь сургуулийн хүүхдүүд мэдээд байдаг нь гайхмаар.Би бол удирдагч хүн түрүүлж хардаг гэж боддог юм.Таньд эрх мэдэл бүх зүйл байсан одоо хариуцлагаа хүлээх л үлдсэн санагдах юм.Та Монгол улсыг ийм болгоход их хувь нэмэр оруулсан гэж боддог.

103.9.90.130Зочин   • 2017, 11 сарын 27. 14 цаг 09 минут

Оюуныг дэмжихгүй, үнэлэхгүй цагт хүчээр эдийн засгийг хөдөлгөхөөс өөр арга үлдэхгүй. Тэрний дараа ардчилал

43.242.242.142Зочин   • 2017, 11 сарын 27. 13 цаг 59 минут

Да.Ганболд той нийлж 20-р тогтоол гэгчээрээ мөнгөний ханшаа 200 дахин унасан хүн дээ. Бас НӨАТ гэж нэг юм гаргаж ирээд амь голтой төдий байсан хэдэн ААН үүдээ амыг нь барьсан гавьяатай. За тэр өмч хувьчлал нрт ч одоо яахав өнгөрсөн асуудал болж. Хүн үхэхийнхээ өмнө үнэнээ хэлдэг гэдэг. Одоо ч сайхан л зөв ярьж байна. Даанч гэмшивч хожимдоно гэдэг л болж дээ.

202.9.40.18Зочин   • 2017, 11 сарын 27. 18 цаг 27 минут

20-р тогтоол гараагүй бол Монгол өнөөдөр яг Сингапур шиг болчихсон байх байсийм.

182.160.2.250Зочин   • 2017, 11 сарын 27. 18 цаг 16 минут

20-р тогтоол гараагүй бол юмны үнэ өсөхгүй байсан

66.181.189.193зочин   • 2017, 11 сарын 27. 12 цаг 43 минут

бямбасүрэн очирбат хоёр улс оронд маш их гай түйтгэр тарьсан нөхөд, одоо болохоор муур багш шиг хумсаа нуучихаад буянт нигүүлсэнгүйн дүр эсгэж ядаад байх нь илүүц эрлэгийн хаалган дээр шүүгдэнэ

122.201.31.40АХ   • 2017, 11 сарын 27. 22 цаг 20 минут

Бас Да Ганболд, за тэгээд л өнөө үеийнхэн залгана даа. Иргэн баян бол Улс баян гээд л хогоруулаад байсан. Одоо Элбэг шиг тансаг хүн алга гээд л байна шүү дээ

124.158.109.140Зочин   • 2017, 11 сарын 27. 15 цаг 58 минут

санал нэг байна. ОБа монголыг ухсан нүх болгосон

202.9.42.72Зочин   • 2017, 11 сарын 27. 12 цаг 41 минут

мундаг хүн дээ. юмны голыг олоод хэлээд байдаг. Монгол лусынхаа төлөө шүүдээ. Хүн муулах л юм өөрсдөө юу хийж чадах юм. Шүүмж бичсэн мангарууд

202.55.191.99Зочин   • 2017, 11 сарын 27. 12 цаг 31 минут

БӨХ САЙН БАРИЛДААД Л БУЛЧИНГААРАА БҮГДИЙГ ЗОХИЦУУЛААД Л БАЙВАЛ МОНГОЛ ХӨГЖИХ БАЙХ ГЭЖ БОДООД БАЙГААШДЭЭ... ТИЙМ ҮҮ...БИ МЭДЭЭГҮЙШДЭЭ....

202.131.238.150зочин   • 2017, 11 сарын 27. 12 цаг 19 минут

БОЛОВСРОЛ БОЛОВСРОЛ БАС ДАХИН БОЛОВСРОЛ

202.131.238.150зочин   • 2017, 11 сарын 27. 12 цаг 18 минут

Үг хэлсэн бүхийг ИХЭНХ хувь нь БУРУУгаар хардаг болж дээ. Энэ их ухаантай хүмүүс яагаад СОНГОЛТоо буруу хийж МӨНХ гомдол ирж байна аа. Чаддагаа, чаддаггүйгээ БҮГД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ сурах цаг болсон.

202.131.238.150зочин   • 2017, 11 сарын 27. 12 цаг 15 минут

76 энэ бүх уншиж нэгийг бодох байх.

103.229.122.156Зочин   • 2017, 11 сарын 27. 12 цаг 05 минут

П.Очирбатын хамар дээр хамар ургаж Д.Бямбасүрэн гуайн нүүр түлэгдсэн мэт болсон нь хийсэн нүгэлийн гэрч 20 дугаар тогтоолоор Монголыг хоосруулсан нөхөд үйлээ эдэлж үсээ зулгаагаад сууна уу

122.201.23.158Зочин   • 2017, 11 сарын 27. 12 цаг 02 минут

Туйлбаргүй шаампар өвгөн

103.14.36.18Зочин   • 2017, 11 сарын 27. 12 цаг 02 минут

Ерөнхийлөгч Баттулга зөвлөхөөрөө энэ мундаг буурлыг аваасай даа.

202.179.26.234хүн   • 2017, 11 сарын 27. 11 цаг 25 минут

Зөв юм ярьдаг ч Сонгууль болохоор ярьснаасаа эсрэг талд ажилдаг сонин өвгөн дөө

66.181.191.101зочин   • 2017, 11 сарын 27. 11 цаг 15 минут

Бямбасүрэн гуай 1990 -д оны эхээр зах зээлд шилжиж эхлэх үед Ерөнхий сайд байхдаа капитализмын практик мэдлэг, туршлагагүй тул алдаж байжээ. 27 жилийн дараа Монгол нь барууны капиталист орнуудын хөжглийн зам руу орох биш харин тэдгээрийн 200 жилийн өмнөх " зэрлэг капитализмд " шилжиж, байгалийн баялгаа барууныханд луйвардуулж улам хоосорч буй Африк, Латин Америкийн орнуудын замаар эргэлт буцалтгүй орсоныг бүрэн ойлгож, гарах гарцыг зааж өгч байна даа. Монгол орон, үндэстэнг сөнүүлэхгүй бай

66.181.185.33Зочин   • 2017, 11 сарын 27. 11 цаг 09 минут

uneheer zob yarijee

202.9.42.5Зочин   • 2017, 11 сарын 27. 10 цаг 56 минут

tsus ni oirtson maluud yun hugjil yariad baina daa haha.hugjij amjihguishd ene elgiin amid uhdel bolson mongolchuud yostoi hezeeeeee ch amjihgui. yagaad gevel etseg eh negtuud uur hoorondoo yavaldaj zavhairch sadarlaad turugsud uchraas

202.179.27.31Зочин   • 2017, 11 сарын 27. 10 цаг 54 минут

Бохоо л барилдья

66.181.161.97б   • 2017, 11 сарын 27. 10 цаг 43 минут

монголын тэргуулэх сэхээтэн гэгддэг бямбасурэн ийм хоосон толгойтой байгаа юм чинь бусад нь ямар гэдэг нь ойлгомжтой.

103.229.121.101Зочин   • 2017, 11 сарын 27. 10 цаг 28 минут

Ene pizda uheegui yumuu mongol orniig samarsan huur baigaa

182.160.3.122Физикийн ажилгүй багш   • 2017, 11 сарын 27. 10 цаг 25 минут

Монгол хүн монголдоо хайргүй нэг нэгнээ үзэн яддаг : Тухайлбал орос , хятад, англи сургуульд тухайн хэл дээр нь хичээл заая гэхэд чи монгол хүн учраас эцэг эхчүүд нь хүүхдээ өгөхгүй гэдэг. Одоо бүр багшлах эрхий үнэмлэх гээд монгол ЕБС-д хүртэл ажиллах боломжгүй болсон. Гэтэл монголчууд ингэж намайг голж байхад хятад дээд сургууль орос хэлний багшаар ажиллаач гэж урьсан ба болохгүй бол Өвөрмонголыг зорихоос.

66.181.185.178Зочин   • 2017, 11 сарын 27. 10 цаг 24 минут

Урт удаан наслаарай та. Олон мянган залуус таниас үлгэр дууриалал авдаг. Замын ноход хуцаж л байг, монгол улс улам өөдөө дээшээ хөгжих болно.

122.201.31.118Зочин   • 2017, 11 сарын 27. 10 цаг 21 минут

Бямбасүрэн гуайн яриа Түдэвийнхийг бодвол хамаагүй бодитой. Туршлагатай мэдлэгтэй хүн. Гэхдээ эн бүхнийг яг амьдрал дээр буулгах тодорхой хөтөлбөр байх ёстой биз дээ? Үүнийг бодлого гэж болно. Тэр нь хаа байна? Зүгээр л мэдлэгтэй хүний хувьд байгаа процессыг шүүмжлээд тохуурахаад сууж байх нь ямар вэ? Түүнд тодорхой шийдэл санал болго л доо. Болж буй процес болгон дээр шүүмжлээд дараа нь ийм байх ёстой гэсэн нөгөөх хөтөлбөрийнхөө дагуу аргачлалаа санал болговол ямар вэ?

202.131.230.238Зочин   • 2017, 11 сарын 27. 10 цаг 01 минут

коммент бичиж байгаа нөхдүүд эхлээд өөрийн толгой дотор байгаагаа бага ч гэсэн дүгэж хараад, дараа нь шүүмжилэхээ бодмоор байна шүү. Гүн ухаан, монгол ухааны ийм том алсын хараа одоо мөн ч ховор байна даа. Бага ч гэсэн сэтгэдэг болгон үүнийг дотроосоо ухаараад л байгаа. Яг голыг олоод хараад дамжуулаад байгаа ийм өвгүд ховордоод байгаа шзз. Үг бүрийг нь тунгааж, төрийн бодлого болгох тал дээр ажиллах хэрэгтэй дээ.

203.91.112.146Зочин   • 2017, 11 сарын 27. 9 цаг 48 минут

Ene ukhdrggui uvgun olon yum khutsakhaa bolimoor yumaa Mongol ulsiig zakh zeliin ediin zasagt shiljuulj baina gej dampuuruulakh ekh uusveriig tavisan mal buriad ukhvel taarna

183.81.171.3ган   • 2017, 11 сарын 27. 9 цаг 45 минут

Залуучууд маань мөнгийг шүтэх өвчин туссан гэдэгтэй санал нэг байна. Эх орондоо элэг бүтэн амьдрах жаргалыг үзэхгүй байна. Энэ жаргалыг өөрөө бүтээх тухай бодохгүй бусад хүнээс, төрөөс нэхээд байна. Төрийн бодлого шийдвэрт хяналт тавьж, буруу шийдвэрийн эсрэг зогсохгүй хэн нэгэнд найдсаар жил ирэх тусам амьдралын чанар муудаж байна. Гадны оронд явж хөдөлмөр эрхлэж байгаа сор болсон залуусыг буруутгах арга байхгүй ч тэдний эрүүл толгой, хөдөлмөрч чанар эх оронд маань дутагдаад байна. Эх орондоо жаргалтай амьдрах зөв системийг Монгол хүн л хийнэ.

59.153.115.32Zochin   • 2017, 11 сарын 27. 9 цаг 27 минут

Unen shuu oroin tsagaar wiznii haygaar ni shalgaad l orj irsen haygan deeree baihgui bol shuud wiziig ni unagdag togtoltsoo mash zuv baidag shuu

59.153.115.32Амгалан   • 2017, 11 сарын 27. 9 цаг 24 минут

Миний Монголд галаадын хөрөнгө оруулагч нэртэй урд хөршийн иргэд үнэхээр замаа алдлаа ГИХАлба үнэхээр улс төрчдын гар хөл болохгүй улс үндэстнээ бодож ажиллахгүй бол чимээгүй уусаж байна шүү.Шийдвэр гаргагч болон эх орончид минь онцгой анхаараач!!!.

202.21.113.238Зочин   • 2017, 11 сарын 27. 8 цаг 48 минут

mundag hun dee

199.116.114.68Зочин   • 2017, 11 сарын 27. 8 цаг 34 минут

Уг нь чихэр жимс ярих. Үнэн санагдах. Гэтэл үйл хэрэг нь эсрэг. Боловсрол, эрдэм мэдлэгийг огтоос хүндэлдэггүй, өөрийн хүчээр бус монголчуудын бүтээж, босгосныг үнэгүйдүүлж хувьчилж авсан, төрийн олон яам дамнан байж хөрөнгө, бууны ноход тэжээж бойжуулсан жинхэнэ сонгомол олигархийг тэврээд цийлэгнэн байсныг тань ойлгохгүй юмдаа.

202.21.117.34Эрдэнэбат   • 2017, 11 сарын 27. 8 цаг 19 минут

Таны минь санал бодолыг тоохоо байжээ харин би төлөвлөгөөт эдийн засагийг маш сайн хөрвүүлэх байждээ гэж боддог хувьчлал маш буруу явагдсаны гай гэж үздэг

103.212.118.11Иргэн   • 2017, 11 сарын 27. 7 цаг 57 минут

Монгол ыг жинхэн утгаар нь сүйрүүлсэн луйварчин.

120.16.172.149Зочин   • 2017, 11 сарын 27. 7 цаг 52 минут

Зөнөсөн өвгөн боловсрол мэдлэггүй Баттулгыг дэмжээд л хөөрөөд байсан

59.153.114.188Зочин   • 2017, 11 сарын 27. 7 цаг 28 минут

Монголыг гадны колон болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан этгээд

© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss