А.Түвшинбаяр: Олуулаа дуугарвал хэн хэлж байгаад нь биш юу хэлж байгаад нь анхаардаг болно

 

27 –хон настай ч Өмнөговь аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч тэрбээр “Залуу хүн өөрийнхөө эрх ашгийн төлөө шийдвэр гаргах түвшинд ажиллахгүй бол таны хүсэл зоригийг үл тоон хэн нэгэн нь хүссэн шийдвэрээ гаргасаар байна. Өөрийн төрсөн нутаг, аймаг сумыг ая тухтай амьдрах боломж алга гээд орхиж явалгүй, би сайхан амьдрахын тулд нутагтаа юу хийж болох вэ гэсэн бодолтой байгаасай.

Монгол хүн бүр өөрийнхөө хийж буй ажилдаа үнэнчээр хандвал бид хөгжинө. Хөдөлмөрийн зах зээлд ур чадвартай, ажилдаа хариуцлагатай боловсон хүчнийг гаргаснаар Мэргэжлийн боловсролын салбарын нэр хүнд өснө” хэмээн өгүүлэх Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн захирал А.Түвшинбаяртай хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

 

 

Тэрбээр манай ZALUU.COM мэдээллийн сайтын 2018 оны хамгийн анхны VIP зочноор уригдсан юм. Таалан болгооно уу.

 

2026 онд Оюутолгойн ажилчдын 50 хувийг орон нутгаас бүрдүүлнэ

 

-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач. Мөн сургуулийнхаа үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар сонирхуулвал?

-Намайг Адилбишийн Түвшинбаяр гэдэг. Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн захирлаар 2017 оны 1 сараас эхлэн  ажиллаж байна. Манай коллеж Өмнөговь аймагтаа үйл ажиллагаа явуулаад 55 жил болж байна. Энэ хичээлийн жилд бид 21 чиглэлээр мэргэжил олгох сургалтыг явуулж байгаа. Одоогоор нийтдээ 69 багш ажилтан, 530 гаруй суралцагчтай сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Бусад мэргэжлийн боловсролын сургуулиудаас ялгарах гол зүйл нь манай аймагт уул уурхайн компаниуд их байдаг тул мэргэжилтэй боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангахаар нилээдгүй ажлууд хийгээд байна.

 

Саяхан та бүхэн харсан гагнуурын чиглэлээр Оюутолгой ХК-ийн санхүүжилтээр богино хугацааны сургалт явагдаж байна. Энэ мэтчилэн хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт ихтэй байгаа мэргэжлийн чиглэлээр, тухайн ажил олгогчдын захиалгаар, аль эсвэл аймаг орон  нутагт ирэх жилүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан элсэлт болон сургалтын үйл ажилагаагаа зохион байгуулдаг.

 

Мөн манай сургууль гадны хамтын ажиллагааг дэмжиж ирсэн. Тухайлбал, өнгөрсөн жил Австралийн Мелбурн хотын болон Германы хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжлийн боловсролын чиглэлээр ажиллаж байгаа багш нараа Герман, Сингапурт байнгын давтамжтай богино хэмжээний сургалтад хамруулж, өөрсдийн чадвараа хөгжүүлэхэд нь дэмждэг байгаа. Түүнчлэн аймгийн Засаг даргаын 2016-2020 оны  хөтөлбөрт 5000 ажлын байрыг шинээр бий болгоно гэсэн зорилтын хүрээнд ажиллаж байна.

 

Оюутолгой ХК-ийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2026 онд Оюутолгойн ажилчдын 50 хувийг орон нутгаас бүрдүүлнэ гэсэн хамтын  ажилагааны санамж бичиг байгуулчихсан байгаа. Яг энэ санамж бичгийг бодит ажил хэрэг болоход хамгийн голлох үүрэг гүйцэтгэх байгууллага нь манайх болж таарч байгаа. Тиймээс сүүлийн жилүүдэд мэрэгжлийн боловсролын салбарт ялангуяа тоног төхөөрөмж материаллаг баазын хувьд  маш их хөрөнгө оруулалт хийгдсэн.

Бид тухайн ажил олгогчдын стандарт шаардлагыг хангахуйц мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч ажиллаж байна.

 

-Мэргэжилтэн бэлтгэнэ гэлээ. Ер нь мэргэжлийн боловсрол эзэмшье гэж зорьж ирэх хүмүүс хэр байна?

-Нэг онцлог байна. Олон нийтийн дунд мэргэжлийн боловсролын салбарын талаар хуучны ойлголт их байдаг. Арга ядсан хүн л мэргэжлийн боловсролын  сургуульд сурдаг гэдэг. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр энэ чиглэлийн мэргэжилтэй боловсрон хүчин илүү шаардлагатай байна. Энэ чиглэлээр суралцсан хүмүүс илүү өндөр цалин авч амьдрал нь илүү баталгаажиж байгаа учраас сүүлийн жилүүдэд элсэлт эрс нэмэгдэж байгаа. Түүнчлэн бакалаврын боловсролтой ч тэр төгссөн мэргэжлээр нь ажил олдохгүй болохоор манайд ирж сурах тохиолдол их байгаа.

Ялангуяа уул уурхайн компаниуд урьдчилаад ирэх жилүүдэд ийм түвшний мэргэжлийн чадвартай хүн шаардагатай байна гэж захиалгаа ирүүлдэг. Тэр дагууд нь бид нар элсэлтээ зохион байгуулж байна. Гэхдээ мэдээж олон нийтийн ойлголт бүрэн дүүрэн өөрчлөгдөхөд нилээн хугацаа орох байх. Харин манай сургуулийг зорьж ирээд богино хугацаанд суралцаад гарах юм бол хангаллтай  ажлын байр нь бэлэн байж байна.

 

Манай сургуульд ирж сурвал уул уурхайн компаниуд руу орж ажиллах боломж илүү байдаг

 

-Хүсээд зориод ирвэл бүх боломж нээлттэй байгаа гэсэн үг юм байна, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Одоогоор манай сургуульд Дундговь аймгаас ирж  байна. Дархан, Эрдэнэтээс ирж их сурдаг. Манай сургуульд ирж сурвал уул уурхайн компаниуд руу орж ажиллах боломж илүү байдаг. Учир нь орон нутгийн компаниуд энд амьдардаг иргэдээс ажилд авах сонирхол илүү байдагтай холбоотой. Тиймээс ажилтан авья гээд шалгаруулалт зарлахад тэр хүмүүсийн шаардлагыг хангах боловсон хүчнийг бэлтгэх нь хамгийн чухал.

-Зорьж ирээд суралцлаа гэхэд шаардлага хангахуйц боловсрон хүчин болж чадаж байгаа юу?

-Энэ асуудал бол ерөнхийдөө янз янз байдаг. Энэ шаардлагыг хангахын төлөө л бид хичээж байна. Энэ бүхний эхний алхам нь Оюутолгойн санхүүжилтээр явагдаж байгаа сургалт. Тэнд яг ямар стандларт шаардлага тавигдаж байна тэрийг бид эхний ээлжинд гагнуурынха сургалтдаа нэвтрүүлээд бусад сургалтууддаа ч нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн бид тун удахгүй улсын хэмжээний оёдлын томоохон үйлдвэр болох Өүлэн минчийн салбарыг Өмнөговь аймагт, манай сургууль дээр түшиглэж байгуулах гэж байгаа.

 

Мөн л томоохон үйлдвэрийн стандарт ямар байдаг вэ тэр бүхнийг сургалтандаа нэвтрүүлнэ. Үйлчилгээний чиглэлээр гэвэл Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг Модерн номадс зэрэг томоохон үйлчилгээний байгууллагатай хамтран сургалтаа уялдуулах, тэдний саналыг  хөтөлбөртөө тусгаж, стандартад нийцүүлэх талаар яригдаж байгаа. Нилээн хугацаа авах байх. Гэхдээ эхнээсээ сайн төлөвлөлттэй явах юм бол ирэх 2-3 жилдээ нүдэнд үзэгдэхүйц үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

 

Ямартаа ч операторын болон гагнуурчны ангийг өнгөрсөн жил төгсөгчдийн дийлэнх нь Оюутолгой болон туслан гүйцэтгэх компанид нь ажилд орчихсон байгаа.

 

Залуучуудын хүсээд байгаа орчин төрсөн нутаг, суманд нь байхгүй байж болох ч тэрийг бүрдүүлэхийн төлөө өөрөө очих ёстой гэж би боддог

 

-Өөрийнхөө  талаар жаахан танилцуулаач. Хаана ямар сургуульд суралцсан бэ. Ийм чухал хариуцлагатай сургуулийн захирал болохоос өмнөх он жилүүд нь их сонирхолтой санагдаж байна. Учир нь өөрийг тань харахад их залуу харагдах юм?

-Би багш мэргэжилтэй.  МУБИС-ийг Филисофи, боловсрол судлалын багш мэргэжлээр төгссөн. Төгсөөд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Мөрөөдөл дунд сургуульд нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан. Би олон нийтэд хэлэх дуртай нэг юм байдаг. Тэр нь юу вэ гэхээр залуу хүн гэдэг хаана хөгжих боломж байна тэрийг хайгаад явчихдаг. Орон нутагаа хайхрахгүй орхих хандлага байдаг.

 

Гэхдээ манай залуучуудын хүсээд байгаа орчин төрсөн нутаг, суманд нь байхгүй байж болох ч тэрийг бүрдүүлэхийн төлөө өөрөө очих ёстой гэж би боддог. Залуучууд жаахан эрсдэл гаргаад нутагтаа байх ёстой. Тэр үүднээс би Цогтцэций суманд ажилласан. Дараа нь орон нутагтаа залуучууд ажиллах, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах нь чухал гэсэн энэ санааныхаа үндсэн дээр “Улс төр шинэ манлайлал” төсөлд амжилттай оролцож шилдэг 5-д орж байсан. Хүмүүс тэр төсөлд оролцоход хэлж байсан санааг хүмүүс санаж байж магадгүй.

 

Залуу хүн байна гэлээ. Ер нь залуучууд илүү их зарчимч, үнэт зүйлтэй. Зөв голидролд нь оруулахын тул зоригтой дуугарч чаддаг. Энэ нь залуу хүний хамгийн том давуу тал. Үнэт зүйлийнхээ төлөө байж чаддаг. Ялгаагүй миний хувьд ч гэсэн орон нутгийн хэмжээнд маш олон захиалга, хөдөлмөрийн зах  зээл дээр эрэлт байхад бид яагаад ажилгүй гээд сууж байх  ёстой гэж бодсон. Энэ салбарт яг тэр хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангах боломж байна. Эндээс төгсөж гарч байгаа мэргэжилтэн тухайн байгууллагын стандарт шаардлагыг нь хангах тал дээр ганцхан би биш, энэ сургууль, энд байгаа хамт олны дэмжлэгтэй хийж чадах юм.

 

Ингэвэл дан ганц орон нутаг гэлтгүй улс орны хэмжээний хөгжилд оруулж байгаа том хувь нэмэр байх болов уу гэж боддог учраас нилээдгүй анхаарч ажилладаг. Би 27 настай ч Өмнөговь аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч. Мөн ялгаа байхгүй тэнд залуучуудын дуу хоолой болохыг  зорьдог. Ялангуяа бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд залуучуудын асуудлыг залуу хүн л сайн мэддэг. Өмнө нь залуу хүнд ийм юм хийчихэд болох болов уу, ийм юм хийвэл таалагдах  болов уу гэж хичнээн олон жил хүслээ шийдүүлж ирэв.

 

Тиймээс өөрсдийнхөө төлөө, залуу хүний дуу хоолойг хүргэх, залуучуудын хөгжлийн асуудал, юу тулгамдаж байна гэдгийг илэрхийлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө Иргэдийн хурлын төлөөлөгч болсон. Та өөрөө ч мэдэх байх. Байнга яригддаг нэг асуудал нь залуучууд сонгуульд идэвхигүй оролцлоо гэдэг. Сүүлийн хэдэн жил ч энэ асуудлаар ярив. Тэрийг төрийн байгууллага нь мэдээд байдаг хэрнээ энэ асуудлуудыг бууруулахын тулд юу хийсэн юм бэ. Хийсэн дорвитой ажил байдаггүй учраас сүүлийн хэдэн сар энэ чиглэлээр судалж, залуучуудын зөвлөлийн хэмжээнд нилээн анхаарал хандуулж ажиллаж байгаа.

 

Товчхон танилцуулахад ийм байна. Аан саяхан бас шинэхэн аав болсон. Миний хань Сэлэнгэ аймгийн хүн бий /инээв/.





 
Агуулгагүй юм ярьдаг хүмүүс улс төрд орчихвол их аюултай

 

-Илтгэх урлагийн талаар сургалт арга хэмжээ зохион байгуулдаг гэж байсан тэр талаараа тодруулвал?

-Тиймээ. Ерөнхийдөө миний гол сонирхол л доо. Илтгэх урлаг, мэтгэлцээний урлагийн хүнд өгдөг гол зүйл нь аливаа мэдээлэлд их бодитой дүн шинжилгээ хийдэг болгодог. Дээр нь, ялангуяа орон нутагт хүүхэд залуучуудыг ярианы ур чадварт сургах хэрэгтэй л дээ. Хоёр чиглэлийн хүн байдаг. Нэг чиглэлийн хүмүүс нь хэлбэр талаасаа харагддаг. Өнгөн талаас харахад их сайхан яриад байгаа юм шиг боловч агуулга юу ч байдаггүй. Тийм хүмүүс их хортой. Хортой гэдгийг нь бид олон зүйл дээр харж байна л даа. Ялангуяа улс төрд тийм хүн орчихвол их аюултай байдаг юм байна.

 

Нөгөө талаасаа судалдаг уншдаг, асуудлын нарийн логикийг нь хөөж ойлгодог. Тэрийгээ  зөв сайхан, цэгцтэй илэрхийлдэг. Би энэ хоёр дахь чиглэлээр нь өөрийгөө боловсруулах гэж их хичээдэг. Энэ чиглэлээрээ дунд сургуулийн хүүхдүүд, оюутнуудад мэтгэлцээний хичээл, сургалт зохион байгуулдаг. Энэ бүхний цаад зорилго нь ялангуяа Өмнөговь аймагт орон нутагт тулгамдаад байгаа асуудалд бодит дүн шинжилгээ хийгээд тэрний төлөө дуугарч чаддаг хүмүүсийн тоо олон болох тусам асуудлууд шийдэгдэнэ.

 

Тэрнээс биш эргэн  тойронд шударга бус асуудал маш олон байна. Тэрийг дуугарч чаддагүй, хэлэхгүй байсаар нэг нь хэлвэл тэр нь адлагдаад байдаг. Олуулаа  дуугараад эхэлвэл хэн хэлж ч байгаа нь биш хүмүүст чухал биш, юу хэлж байгаад нь анхаардаг. Одоо болохоор цөөхөн хэд нь нийгэмд дуугарахаар тэр хүн л хэлж байна гээд тухайн хүн лүүгээ дайраад байдаг. асуудлын цөмийг нь тоохгүй байна. Тиймээс аливаа мэдээлэлд бодит дүн шинжилгээ хийгээд, тэрийгээ цэгцтэй зөв ойлгуулж илэрхийлэх аргыг  хүүхдүүдэд багаас нь зааж өгдөг. Сонирхолоороо сургуулиуд дээр очиж зааж байна.

 

Үнэ төлбөргүй  мэргэжил эзэмших маш том боломж

 

-Залуу хүн л асуудлыг шийднэ гэлээ. Ирээдүйн эх орныг авч явах гол хүмүүс маань мэдээж залуучууд та нар минь байгаа. Тэгэхээр өөрийнхөө ажил амьдралын туршлагаас харвал залуу хүний байр суурь ямар байх ёстой гэж бодож байна?

-Одоо нийгэмд нэг хандлага байдаг. Энэ хандлага өөрчлөгдөхдөө их удах байх л даа. Залуучуудыг их басах шинжтэй ханддаг. Залуу хүн ийм тийм гэдэг. Яг үнэндээ тухайн  25-тай залуу, 45-тай хүн хоёр юугаараа ялгаа гарч байна. Амьдралд хандах  хандлага, үнэт зүйлийн хувьд л ялгаа байгаа. Буруу үзэл бодлоор, өөрийнхөө буруу зүйлийг буруугаа мэдэхгүйгээр  50 хүртлээ явчихсан тэр хүний амьдрал яг үнэндээ үр дүн  биш л дээ.

Тэгвэл залуучууд өөрийгөө голохгүй байвал энэ нийгэмд илүү их хувь нэмрээ оруулж чадна. Тэрний төлөө хойшоо суух хэрэггүй. Би болоогүй гээд хойшоо суугаад байх юм бол нөгөөх өөрийгөө хэтэрхий үнэлчихсэн, эсвэл тохиолдлын  байдлаар шийдвэр гаргах түвшинд оччихсон хүмүүс л бидний өмнөөс асуудлыг шийдээд байх юм. Тийм учраас арай илүү  шударга, зарчимч, үнэт зүйлтэй тэр залуучууд маань аливаа нийгмийн  бүхий л салбарт орох ёстой гэж боддог. Ийм байр суурийн төлөө залуучууд өөрийгөө голох ёсгүй.

-Залуу хүн зоригтой гэдэг дээ?

-Тийм. Алдах юм байхгүй. Зоригтой байдаг. Тэр үүднээс ажиглаж байхад залуучууд өөрчлөгч, шинэчлэгч байдаг.

-Танай сургуулийн суралцагчид хэдээс хэдэн насныхан байна. Мөн ажил мэргэжилтэй болоод ирэхээрээ хүний төлөвшил өөр болдог. Тэр асуудал ямар байна?

-Ерөнхийдөө жил ирэх тусам сайжирч байгаа. Энд нэг төвөгтэй асуудал байдаг. Юу гэвэл мэргэжлийн боловсролын салбарын үнэ цэнэ болон энэ салбарыг хөгжүүлэхэд энд ажиллаж байгаа багш алба хаагчаас илүүтэй бүх нийтээрээ анхаармаар байгаа юм. Тэгж байж улс оронд үйлдвэрлэл хөгжинө. Тэгвэл бид яадаг вэ. Жишээлбэл, манай Ерөнхий боловсролын сургуулийн багш нар энэ салбарын нэр хүндийг унагаадаг.

 

Тааруухан сурлагатай хүүхдийг “Чи тэр  мэргэжлийн боловсролын сургууль руу яваарай” гэдэг. Гэтэл энэ сургуульд тэр тааруухан хүүхэд гэхээсээ илүүтэй энд ирээд илүү их бүтээлч зорилготой, тэрийгээ тодорхойлсон хүн л ирдэг. Хэдийгээр ахиц гарч байгаа ч олон нийтийн ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Хүмүүжил төлөвшлийн хувьд мэдээж янз бүр. Зөвхөн энэ салбарт ч гэлтгүй ЕБС-ийн сурагчид ч адилхан хүмүүжил төлөвшилийн асуудал байгаа.

 

Манай сургуулийн хувьд аюулгүйн ажиллагааны талд илүү анхаардаг. Мэргэжлийн ур чадвар сайн хэрнээ тухайн байгууллагын соёлд дасдаггүй, хүнтэй харилцаж чаддаггүй, ачаалал даах чадваргүй гэдэг асуудал гараад байвал хүндрэлтэй л дээ. Тэгэхээр энэ чиглэлийн асуудлуудыг шийдэх төслүүд манай дээр хэрэгжиж байна. Тухайлбал, “Амьдрах ухаан”-ы төсөл хэрэгжиж, хичээлүүд орж  байна.

Суралцагчдын насны хувьд хамгийн бага нь 14 настай, 9 дүгээр ангийн хүүхэд ирж байна. Дээшээ хэдэн ч настай хүн сурч болдог. Одоогийн байдлаар манай гагнуурын мэргэжлээр 45 настай хүн суралцаж байна. Тэгэхээр манай сургууль насан  туршийн боловсрол олгодог, хэдэн ч настай байсан ч сурч болдог. Гэртээ сууж байгаад хаана ямар ажлын байр зарлагдаж байна гэдгийг судлаад тэр ур чадварыг энд ирж сурчих боломжтой. Үнэ төлбөргүй  мэргэжил эзэмших маш том боломж байгаа гэдгийг хүмүүс харах хэрэгтэй

 

-Мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчдад тэтгэлэг өгөхөө больсоноос суралцагч багаслаа гээд байгаа. Энэ асуудал танай сургууль дээр ямар байна?

-Ер нь тэтгэлэгтэй холбоотойгоор элсэлт багаслаа гэж яригдаж байгаа ч бидний хувьд тийм зүйл ажиглагдаагүй. Яагаад гэвэл нэг талаасаа илүү чанартай яг зорилгоо тодорхойлсон хүмүүс ирж, элсэн суралцах боломж гарч байгаа юм. Тэтгэлэг бол зарим талаар амьдралд нэмэр болох боловч зөвхөн тэрний төлөө орж ирэх гэдэг чинь зүгээр л хий элсэлт нэмэгдүүлдэг. Тэгээд дараа нь төгсөөд тэр мэргэжлээрээ ажиллаж байна уу гээд судлаад үзэхээр ажиллаагүй байх тохиолдол байдаг.

 

Манай сургуулийн хувьд бид л сурталчилгаагаа сайн хийгээд явахад элсэлт маш сайн байдаг. Энэ жилийн хувьд гэхэд хоёр дахин их хүн суралцаж байна. Бид нараас шалтгаалах зүйл нь сурталчилгаагаа сайн хийх. Мөн манай орон нутагт хийгдэхгүй байгаа нэг зүйл нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа. Тун удахгүй хийгдэхээр болсон. Тэр байх юм бол эцэг эхчүүд ирэх жилүүдэд хүүхэд маань сантехникийн чиглэлээр суралцвал маш өндөр орлоготой болох боломжтой юм байна гэдгийг мэдэх боломж бүрдэнэ. Тийм мэдээлэл судалгаа байдаггүйгээс нөгөө л олон жил ярьсан эмч, багш, хуульч, эдийн засагч дээрээ л эргэлдээд байдаг.

-Гол нь эдгээр мэргэжлээр суралцлаа гэхэд ихэвчлэн хотод ажиллавал арай илүү боломжтой байх талтай?

-Тийм. Нөгөө талаар баахан мөнгөө өгч сурчихаад, төгсөөд манай коллежид гагнуурын, операторын зэрэг эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа хүн ч байна. Эрэлт нийлүүлтийн дунд зөрүү үүсээд байгаа тул судалгаа хийгдэх нь их чухал. Энэ талаарх судалгааг орон нутагтаа гаргахаар аймгийн удирдлагууд он гарахаар хийж хэрэгжүүлэхээр болж, зардал мөнгийг нь шийдчихсэн байгаа. Хаана, хаана ямар мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байх вэ гэсэн судалгаан дээр тулгуурлаж, элсэлтээ зохион байгуулаад байх юм бол хаа хаанаа тэнцвэртэй байдал бий болох юм.

 

-Төгсөж байгаа хүн маань магадгүй уул уурхайн компанид ажиллад хэдэн төгрөгийн цалин авч байгаа бол?

-Янз янз л байдаг.  Сантехникийн чиглэлийн ажил хийлээ гэхэд тэр ийм, энэ тийм гэж аль нэг компанийг оноож нэрлэх нь зохимжгүй байх. Тухайн уул уурхайн компанийн цалингийн бодлого, ажил үйлсээс хамаарч гагнуур, операторын цалин хамгийн багадаа 1 сая 600 мянган төгрөгөөс эхэлнэ. Тэрнээс дээш байдаг.

 

-Зэргээрээ ур чадвар, үнэлгээ нь өсдөг?

-Тийм. Сантехникийн чиглэлийн ажил хийж байгаа хүмүүс хувиараа 2 давхар амины орон сууцанд очоод холболтууд хийхэд багадаа 200 мянган төгрөг аваад л гардаг. 9 давхар байрны бүх сангийн холболтыг хийж, багаараа ажиллахад багадаа л 20 сая төгрөг. Барилгын ажил ч үнэлгээ өндөр. Энэ мэтээр нийгэмд мэргэжилтэй ажилтаны эрэлт хэрэгцээ ямар их байгаа нь харагдах болов уу.



 
-Залуучуудтай ажиллахад ааш зан, хэв маягийн зохисгүй зүйлс ажиглагддаг уу. Энэ үйлдлээ засчихвал гэж хэлмээр?

 

-Тийм юм мэдээж ажиглагддаг. Ялангуяа би төрийн байгууллагад ажилладаг хүн. Төрийн байгууллагад хариуцлага  байх хэрэгтэй санагддаг. Бид төрийн байгууллагад ажиллаж чадахгүй нэгнээ чирээд яваад байдаг. Хэрвээ бизнесийн байгууллага чадахгүй хүнийг чирээд байвал ашиг орлогоо алдах учраас хариуцлага тооцдог. Яг норм журмын дагуу  хариуцлага тооцоод ирэхээр хэтэрхий хатуу, харгис нөхөр мэтээр харах гээд байдаг.

 

Эсвэл буруу юм хийчихсэн, ард түмний татварын мөнгөнөөс идсэнийг мэдээд тэрэнд арга хэмжээ тооцох гэхээр энэ жижиг газарт нэг зовлон байдаг. Хатуу, шударга байсан нэгнээ хүний муу үзэх гэлээ гэнэ. Тийм сонин ойлголт олон нийтэд байдаг. Өөрсдөө шударга бай гэж төрийн байгууллагаас шаарддаг хэрнээ өдөр тутмынхаа үйлдэл дээрээ шударга байж  чаддаггүй. Энэ нь их төвөгтэй санагддаг.

 

Гэхдээ манай төрийн байгууллагад хариуцлагын тогтолцоо л зайлшгүй хэрэгтэй. Дандаа л чадахгүй нэгнээ чирээд яваад байхаар ямар ч хөдөлмөрийн бүтээмж гардаггүй. Энэ миний хувийн ажиглалт. Энэ бүхнээс болоод заримдаа төрийн ажил урагш явдаггүй.

 

-Монгол Улсыг хөгжүүлэх их амархан гэж ярьдаг. Өөрийн тань хувьд яавал улс маань хөгжих вэ?

-Би амархан хэцүүг ярихаасаа илүүтэй хүн бүр л дор бүрнээ өөрийнхөө хариуцсан ажлыг их сайн хийгээсэй гэж боддог. Тэгэхгүй байгаа цэвэр шалтгаан нь хувь хүний сэтгэлгээтэй холбоотой гэж би боддог. Тухайн хүн ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байх хэрэгтэй. Тэгэхгүй зарим төрийн байгууллага руу орохоор тэнд ямар ч оюунлаг юм яригддаггүй.

Хий хоосон хийрхэл, цахим орчинд байж байдаг хэн нэгний оруулсан мэдээллийг л ярьж байдаг. Мэдээж хот суурин газар өөр байдаг байх. Орон нутгийн түвшинд хов живээ яриад л тэрэндээ сэтгэл ханаад байгаа харагддаг. Тэгэхээр залуучууд илүү их технологийн  чадвар, гадаад хэлний мэдлэг илүү байдаг чадвар дээрээ тулгуурлаад бүтээмжээ өсгөх хэрэгтэй. Хүн бүр дор бүрдээ яавал илүү нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж болох вэ, яавал бүтээмжээ илүү ахиулж болох вэ гэдэг сэтгэлгэтэй болчихвол бид урагшилна, хөгжинө.

 

-Нөгөө талаар орон нутгаа сайхан хөгжүүлээд ирвэл хотод бүгд очих гэж зүтгэх биш нутагтаа ирээд сайхан амьдрая гэдэг бодолтой хүмүүс нэмэгдэх болов уу?

-Жишээлбэл нэг залуу нутагтаа ирж ажиллая гэхэд эрүүлд агаартай орчин, түгжрэл, стрессгүй амьдрана. Манай Өмнөговьд шаардлагатай бүх зүйл бүрдэж байна. Би хэрвээ эндээ урт хугацаагаар амьдрая гэвэл надад юу хэрэгтэй юм. Мэдээж ойр дотныхоо, хайртай хүмүүсийн хамт амьдрах ая тухтай орон байр хэрэгтэй. Тэгээд залуу хүний чөлөөт цагаа өнгөрүүлэх тийм газар байхад л хангалттай.

Манайд тэр орчин тодорхой хэмжээгээр бүрдэж байгаа. Хөл бөмбөгийн талбай, дугуйн зам, Соёл спортын газар гэх мэтчилэн  залуучууд үр дүнтэй чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд нэмэгдэж байна. Одоо жаахан дутагдаж байгаа зүйл нь ногоон байгууламж. Гэхдээ ирэх жилүүдэд манай удирдлагууд энэ асуудалд анхаарч ажиллахаар болсон.

Боломжийн ажлын байр, хайртай дотны хүмүүс хажууд байвал хүн хааана ч амьдрана. Тийм орчин нөхцөл Өмнөговьд бүрдэж байна. Залуучууд энд хүрч ирээд Старт Апп бизнес эхлүүлье гэвэл бүх боломж байгаа. Эрэлт нь байна. Ирээд л үйлдвэрлэл эрхлээд шинэлэг бизнес эхлүүлэх боломж нээллттэй байна.

 

-Уул уурхайгаа дагаад бизнес эрхлэхэд арай илүү давуу талуудтай байгаа болов уу?

-Мэдээж. Хамгийн гол нь шинэлэг юм хийх хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө л блокоо цохиод, хэрчсэн гурилаа хийгээд байх юм бол ямар ч өөрчлөлт гарч  ирэхгүй.

 

-Шинэлэг санаа гэвэл юу байж болох вэ. Магадгүй гэртээ, нутагтаа ирж ажиллаж амьдрая гэж бодож байгаа хүн байж л таараа?

-Тиймээ. Хоёр сарын өмнө Оюутолгой ХК ирэх жилүүдэд ямар бүтээгдэхүүнүүдийг ханган нийлүүлэлтээр авах боломжтой вэ гэсэн жагсаалтууд гаргасан. Тэрнээс нэгийг нь барьж аваад л үйлдвэрлэхэд болохоор байна. Жишээлбэл, манай ШУТИС-ийн багш нарын хийсэн судалгаагаар ирэх жилүүдэд ялангуяа Оюутолгойд хүнсний ногоо болон оёдлын чиглэлийн  үйлдвэрлэлийг Өмнөговьд хөгжүүлвэл их боломжтой байгаа гэж гарсан.

Одоо манай аймагт оёдлын хоёр үйлдвэр ажиллаж байгаа. Хүнсний ногооны чиглэлээр бүх нийлүүлтийг хангана гэвэл жаахан хүндрэлтэй. Гэхдээ манай аймгийн “Далан булаг” гээд хүнсний үйлдвэр яг Оюутолгойд бүтээгдэхүүн нийлүүлээд эхэлчихсэн байгаа. Мөн аялал жуулчллын чиглэлээр контент бүтээх, бүтээглэхүүн их хэрэгтэй байна. Жишээ нь, өнгөрсөн зун манай аймагт Солонгосчууд их ирсэн.

 

Тэгээд би 8 сард Баянцогтод очиход нэг тэмээ хийдэг эгчтэй уулзсан. “Та  энэ тэмээг хэдэн жил хийж байна.” гэж асуухад “10жил хийж байна” гэсэн. Үнэндээ нэг бүтээгдэхүүнийг 10 жилийн хугацаанд илү далайцтай борлуулах талаар анхаарал хандуулах боломжтой.  Савтай болгоод, түүх танилцуулгатай, хөгжүүлэлт хийгээд өгөхөд илүү их жуулчдын сонихолыг татна.

 

Шинэлэг зүйлүүд хэрэгтэй. Шинэ санаа боддог. Тэгэхээр манай орон нутагт бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст консалтинг, сургалт хөгжлийн мэдээлэл маш их хэрэгтэй байна. Тэгэхгүй бол гар урлал эсгийгээр юм хийгээд л байдаг, тэрнийгээ илүү их том зах зээл рүү оруулахад сав баглаа боодол зэрэг нь гологдоод байна.

 

Тиймээс ямар ч байсан залуучуудын клубууд олноор байгуулагдвал асуудлыг шийдэж болох юм байна гэж ойлгосон тул манай дээр тййм ажлыг хөгжүүлдэг хоёр давхар байшинг тохижуулалтыг нь хийж байгаа. Кофе шоп байдлаар ажилладаг тэр байшингийн нэг давхарт нь бүхэлдээ манай Политехникийн коллежийн багш  ажилтан, суралцагч хүүхдүүдийн хийсэн бүтээлүүд байх юм.

рон нутгийг хөгжүүлэх санаанаас гадна Монгол Улсын хэмжээнд юу хийж хэрэгжүүлвэл хэрэгтэй санагддаг вэ?

-Янз бүрийн л зүйл боддог. Хамгийн гол зүйл нь хариуцсан ажлаа сайн хийх. Минийи хувьд энд ирж байгаа суралцагчдыг маш сайн сургах. Тухайн ажил олгогчдын стандартыг хангахуйц мрэгэжилтэн бэлтгэж байгаа нь нэг талаасаа оруулж байгаа хувь нэмэр маань. Нөгөө талаар улс орны хэмжээнд хэзээ өөрчлөгдөх бол гэж их гайхдаг, миний хамгийн их санаа зовж явдаг нэг зүйл бий.

Улс төрд байгаа хүмүүс илүү их шударга, зарчимч, зоригтой болохгүй бол яг үнэндээ заримдаа үнэхээр толгой сэгсэрмээр, арай л хэтэрхий байдаг. Хамгийн аюултай зүйл нь тэнд ийм аюултай, бохир заваан юм болоод байна гэдэг мэдээллийг илүү их турхирах тусам арай илүү зөв бодолтой юм хийе гэж бодож  байсан залуучууд маань төр лүү  орохоо больчихдог.

 

Гэтэл нөгөө дээр байгаа нөхдүүд нь хоосон орон зайд ороод байхаар одоо байгаа нөхцөл байдал 10-20 жилийн лараа ч өөрчлөгдөхгүй байх магадлал өндөр байна. Тэгэхээр илүү их бодолтой, шударга зарчимч эх орон ч үзэлтэй залуучууд маань улс төрийн сонголтыг зоригтой хийгээд төрд орох ётсой гэж би боддог.

 

Тэгж байж л энэ нөхцөлд байдал өөрчлөгдөнө. Одоо ч гэсэн УИХ-д зарим хүмүүс илүү их шударга үгээ хэлдэг болсон байна. Ялангяа залуучууд. Зарим алдаа гаргасан хүмүүс байгаа ч залуу хүн арай л илүү зарчимч байна гэж хардаг.

 

-Улс төр лүү орчихоороо л мөнгө идэх, амьдрах аргаа болгоод байгаа шүү дээ?

-Яг энэ зүйлийг шийдэхэд манай хойч үе болсон хүүхдүүдэд нийгэм, улс төрийн зөв боловсролыг олгох нь их чухал. Иргэний боловсролын хичээл ордог ч гэлээ хүүхдүүдэд багаас нь ойлгуулвал аливаа зүйлд зөв бодитой ханддаг хойч үе төлөвшин гарч ирнэ.

Тэгэхгүй яг бүх асуудлыг хэвлэл  мэдээллийн хэрэгслээр буруу зөрүүгүй шууд мэдээллээд  тэрэн дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг энэ байдал засагдахгүй байх юм бол бүр л амьдрал хүндэрнэ. Тиймээс залуучууд орон нутагтаа ч тэр шинэ уур амьсгал, шинэ бүхнийг байгаа газар болгондоо эхлүүлж чадах юм бол бодитой өөрчлөлт болж чадна.

 

-Сургуульдаа хийж хэрэгжүүлэх ажил юу байгаа вэ?

-Эхний алхамууд тодорхой хэмжээнд эхэлж байна. Зарим нэг байгууллагын захиалгын дагуу сургалт хийж, томоохон аж ахуйн нэгжүүдийн стандартыг сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлэх талаар өмнө нь хэлсэн. Мэргэжлийн  боловсролын байгууллагын онцлог нь хөтөлбөрөө ажил олгогч нарынхаа саналыг түлхүү тусгаж боловсруулдаг.

Оёдлын  томоохон үйлдвэрийн стандартыг нэвтрүүлэхэд бусад дундаж аж ахуйн нэгжүүддтэй харьцахад ямар ч асуудал үүсэхгүй. Мэдээж олон нийтэд, салбарын нэр хүндийг өөр түвшинд аваачихыг зорьж ажиллаж байна. Ирээд үзээд харвал энд маш олон өөрчлөлт хийгдчихсэн байгаа. Хүүхдүүд маш бүтээлч мундаг болж төгсөж байна.

 

Тэгээд төгсөөгүй байхад нь хүмүүс залгаад жишээлбэл манайд тогоочоор тэдэн хүүхэд хэрэгтэй байна гэж ажлын байрны бэлэн захиалга нь орж ирдэг. Гол нь захиалгын дагуу очсон хүүхдүүд маань шаардлага хангаж байх нь л хамгийн чухал. Тооны хувьд олон хүн ажиллаж байгаа гэж хэлэхээсээ илүү тэндээ очоод бүтээлч ажиллагаа нь чухал. Гол нь энэ салбарын нэр хүндийг өсгөхөд төгссөн хүүхдүүдийн талаарх үнэлгээ чухал үүрэгтэй.

-Уул уурхйан компанид хүмүүс олноор ажиллахаар ажлын цаг, хугацаатай холбоотойгоор гэр бүлийн харилцаа хөндийрөх тал ажиглагдаад байгаа. Энэ тал дээр ямар санал байдаг вэ?

-Тийм асуудал гардаг. Зөвхөн манай аймгийн судалгааг харахад ялангуяа гэр бүл салалттай холбоотой маш олон асуудал байна. Би нэг зүйлийг боддог. Жишээлбэл, Оюутолгой Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээтэй. Энэ  гэрээний хүрээнд жилдээ 12 тэрбум төгрөгийг сангийн шугамаар зарцуулдаг. Энэ  сангийн мөнгө нь гэхдээ Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад гэсэн нөлөөлийн бүсэд л зарцуулагддаг.

 

Гэтэл жишээ нь, Хүрмэн сум нөлөөлийн бүсэд багтахгүй хэрнээ уул уурхайн эрчимтэй үйл ажиллагаа тэнд байгаа сумын ажил үйлсэд нөлөөлж чаддаг. Нэгд тэр суман дээр бараг хүнгүй. Бүгд уул уурхайн гээд явчихдаг сөрөг юм байна. Гэхдээ бид эерэг зүйлийг давуу тал болгох нь чухал. Зарим тохиолдолд залуучууд хэр баргийн ажлыг голоод хийхээ больчихдог.

Уул уурхайн компанид л орчихвол болно гээд тэрийгээ л хүлээгээд өндөр цалин мөрөөдөөд суудаг. Энэ мэт сөрөг нөлөөлийн зүйл гардаг. Уул уурхайн компаниуд өөр өөсрдийнхөөрөө асуудлыг яаж шийдэж байна. Цогтцэций суманд Инержи Ресурс Улаанбаатарын Вива Сити хотхонтой адилхан  орон сууц барьсан байна. Тэр бол гэр бүлээрээ хамт байх орчныг бүрдүүлсэн. Гэхдээ тэр орон сууцнууд Цогтцэцийд, Ханбогдод байх нь хэр оновчтой байна.

 

Магадгүй Даланзадгад хотод залуучуудын амьдрах орчинг бүрдүүлж болно. Маш бага хүүтэй, хөнгөлөлтөөр түрээсийн орон сууц нэвтрүүлж болно. Тэгээд л орчныг нь бүрдүүлээд өгчихвөл заавал хот хүрээ газарт агаар усны дутагдалд орж байх шаардлагагүй. Манлай сумын Шар цаваг гэдэг газарт үлэг гүрвэлийн хөлийн мөр байдаг. Тэрнийг уялдуулаад зам харгуй тавиад л өгчихвөл хүний урсгал аяндаа нэмэгдэнэ.

-Сонирхолтой сайхан ярилцсанд баярлалаа. Манай уншигчдад хандан сэтгэлийнхээ үгийг хэлнэ үү гэж хүсэж байна?

-Залуучууд маань өөрийгөө голдог, өөрийн бодолгүй байх нь аюултай. Хэн нэгэнд өөрийнхөө ажил амьдрал бүх юмаа даатгаж болохгүй. Үнэт зүйлийн хувьд үзэл бодол нийцвэл ямар ч хүмүүстэй хамтран ажиллахад нээлттэй байх хэрэгтэй. Манай Өмнөговьд шинэлэг алхамууд хийгдэж байна.

Залуучууд ямар ч улс төр ярихгүйгээр зүгээр л нэгдэж байна. “Өглөөний клуб”-т залуус уулзаад 3 сар гаруй болж байна. Бид 5 дахь өдөр бүрийн өглөө 06 цагт уулздаг. Залуучууд өөрсөддөө илүү их үүрэг хариуцлаг хүлээж авмаар байна. Нийгмийн хариуцлага хүлээсэн  ажил их хийнэ гэдэг цөөхөн хэдэн хэнээтэй нөхдүүдийн ажил биш. Бүгд оролцож байж, бидний амьдрах орчин нөхцөл сайжирна гэдгийг ухамсарлах хэрэгтэй байна.

 

Баярлалаа. ZALUU.COM яг энэ салбартаа тэргүүлэгч. Та бүхэн өөрийнхөө амьдарч байгаа орчиндоо, ажил хөдөлмөртөө, салбартаа өөрийнхөөрөө эерэг манлайлалыг бий болгож байгаа маш олон залуучуудыг төрсөн нутагтаа очиж ажиллан, залуу хүн ямар байдгийг харуулах өөрчлөлтийг хийх сэдлийг төрүүлээсэй гэж хүсэж байна.

 

Бид нар л болохгүй байна гэж яриад байгаа боловч нийгэмд ахицтай, гоё сайхан зүйл их харагддаг. Ялангуяа манай хойч үеийн залуучууд чадварлаг, зөв үзэл бодолтой, амьдралын зорилготой болж өсөж хүмүүжиж төлөвшиж байгааг хараад баярладаг. Ирэх 2018 онд та бүгдийн ажил үйлсэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.



Ярилцсан: П.Нарандэлгэр

ZALUU.COM - Үндэсний тэргүүлэгч сайт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.106Зочин   • 2018, 1 сарын 3. 22 цаг 02 минут

ene arai dendenee iimerhuu batsaanuud umnugoviin zarim neg salbart hurgan darga nar hiij tom2 yarial bgaa yer n tegeed eriin sainaar ywj bgaa ch bish namiin tulhees geh yumuu tiimerhuu argaar l alban tushaald hurch baigaa l da ene baitugai mundag zaluuchuud olon bgaa shu ERDEMTEI HUN DARUU gj ug baidag URAN SAIHAN YARIJ chadaj baival ali neg namruu shurgalj gaiguihen alban tushaald gorildog togtoltsoo bii boljee huurhii

66.181.191.190Зочин   • 2018, 1 сарын 2. 20 цаг 33 минут

Namiin tvlxees.xen ch iim yum yarij chadishde.1 jil ajillaxad xenii ch gart ajil n orchixdog yum tuuchiinuudaa

27.123.214.116batka   • 2018, 1 сарын 2. 20 цаг 10 минут

Muulaad bga garuud hiisen zuilgui gavyagui nuhdvvd bh. Uuriinh ni uyiin zaluu amjilttai ywaag haraad ataarhaj huruugaa hudulguj suugaa biz. Huuchin heden ajilgui darna naraa sanaad bga yumuu. Zaluu hun hiij buteej uuriiguu haruulj ywna. Amjilt huseed urm uguh heregtei. Shine uyel niigmiig uurchilnu. huuhed bhaasaa mundag zaluu bsan amjilt husie. Chi chadna

27.123.214.107Зочин   • 2018, 1 сарын 2. 19 цаг 40 минут

Oros enetheg americ germand zaluuchuud uursduu hiij buteegeed hun tsalinjuulah anhniihaa shatiig taviad yvj bdg manaidbol namiin tugan dor namirch guij bgad neg suudald suugad bodlogo yarij suuh yum ulsad neg tugrugnii tatvar tulj uzeegui neg hun tsalinjuulj uzeegui nhuhur ingeed buraad auuj bhaar yaah yum bolj bnaa mongol mine

27.123.214.107Зочин   • 2018, 1 сарын 2. 19 цаг 37 минут

Bas neg darga bolson namiin haylaga bolson neg zaluu l bh shig bna tgd yarij bga zuil ni zuger l yu ch bolovsroogui nuhriig bneg dargiin suudald taviad terniihe tseejnii pyngaar userch yvaa gar bna iim bhad mongol uls yaj hugjihveedee

183.177.98.82Зочин   • 2018, 1 сарын 2. 18 цаг 48 минут

Ажилд нь амжилт хүсье. Хөгжлийг хөдөлгөгч хүч нь мэргэжилтэй ажилчид юм шүү.

202.179.31.26Зочин   • 2018, 1 сарын 2. 17 цаг 15 минут

Монгол орон хөгжих ганц гарч нь мэргэжилтэй ажилчдаа өндөр ур чадвар эзэмшүүлэн төгсгөж, ажлын байраар хангах. Энэ боломж бололцоо нь өөрийн удирдаж байгаа байгууллага гэдгийг, мөн залуучууд нутаг орноо өөрсдөө гар бие оролцон хөгжүүлэх ёстой гэдгийг зөв ухаарсан мундаг залуу байна. Амжилт хүсье.

150.129.143.63Зочин   • 2018, 1 сарын 2. 8 цаг 37 минут

Бас зөв юмаа олж дуугарах ёстой бай, газрын дорхи ард түмний өмч байх, ашиг шимийг нь бүх нийтээрээ хүртэх гэхээс биш хэдэн хүн эсвэл нутгын хэдэн баагий тэнд ажиллахаар хязгаарлагдах ёсгүй ьайх.

202.9.41.148Зочин   • 2018, 1 сарын 1. 22 цаг 29 минут

hehe hend ch hereggui amid uhdel met ard tumentei ene elgiin ulsiin orontsog ene yavaa nasandaa hugjihgui gedegt bi ogt ergelzdeggui. yagaad gevel buteen baiguulalt gedgiig bayalgaa uhaj gadnii ornuud ruu gargahiig gadaadaas gutal huvtsas ideh chiher jims hool huns unaj edlej heregleh unaa mashin tehnok heregsel yarih gar utas uzeh televizor compiuter geed l heregtseet buh zuilee oruulj avch irehiige buteen baiguulalt geh elgiin ene amid uhdelt oron uu hehe amjihgui biz de neg ih uhaantai hunii dur esgen tseejilsen tsetsen ug yarih humuus

139.5.217.232Зочин   • 2018, 1 сарын 1. 21 цаг 36 минут

Энэ залуу бол Монголын боловсролын салбар болон Орон нутгийн өөрөө удирдах байгуулага яаж дампуурсны яруу тод жишээ мөн.

139.5.217.232Зочин   • 2018, 1 сарын 1. 21 цаг 34 минут

Оюу толгойхон бол Монголын баялагийг дээрэмдэж байгаа дээрэмчид байжээ гэдгийг энэ залуу 40, 50, 60 хүрэхээрээ ойлгоод толгой уруугаа шаах биз дээ, хөөрхий

139.5.217.232Зочин   • 2018, 1 сарын 1. 21 цаг 32 минут

Энэ залуу 40, 50, 60 нас хүрээд ирэхээрээ 27 настай байхдаа ямар тэнэг байснаа ойлгоно.

202.179.26.62зочин   • 2018, 1 сарын 1. 21 цаг 12 минут

сүрхий залуу байна, ийм залуучууд орон нутагтаа олон байж хувь нэмрээ оруулаасай. Дүүдээ амжилт хүсье.

77.190.40.13BIBI   • 2018, 1 сарын 1. 19 цаг 41 минут

ZA JU XIIXIIN XARJ L BAIJA DA EXLEED CAIXAN JARNA DARAA NN BURUUTXAARA ÖÖR XYN RYY ALDAAGAA CHIXNE DEE

202.21.113.238Зочин   • 2018, 1 сарын 1. 19 цаг 22 минут

mundag zaluu bna

59.153.112.115Зочин   • 2018, 1 сарын 1. 18 цаг 26 минут

Ямар зов бодолтой залуу вэ? чи. унэхээрийн их сэтгэл сэргэлээ. чамд амжилт хусье. Битгий эрт хувийн амбици хоогоорой. оор шигээ бодолтой олон олон залуучуудыг араасаа дагуулаарай. Та нар хурдан осч бойжоосой. Амжилт.

78.131.95.6Зочин   • 2018, 1 сарын 1. 15 цаг 48 минут

Мангартаад бай. Оюутолгойн ажилчдыг Монгол болгох гэж ядаж байхад бас зөвхөн Өмнөговийнх болгох гэнэ. Энэ чинь Монгол Улсын компани болохоос орон нутгийнх биш. Ямар эсгий гутлын үйлдвэр байгаа биш. Eр нь бол ОЮутолгой дахь Монгол ажилчдын цалин хөлс гадаадуудаас бага байгаа шулуулж байгаа нь Цогтцэцийн удирдлагуудаас болсон тал байгаа

202.179.24.251Zochin   • 2018, 1 сарын 2. 16 цаг 13 минут

Yugaa ch medehgui baij olon hutsaj bhaas yg ymar baidgiig sudalj nyagtlaad uzeech.

103.229.122.87Зочин   • 2018, 1 сарын 1. 14 цаг 17 минут

2018,01,01-НД МТ КОЛОНКУУД ДТ ӨГӨРГҮЙ БАЙНА . ДАРАА ӨГСӨНЧ ЭНЭ МТ-ЭЭРБҮҮ ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ МОНГОЛЧУУДАА .

202.179.7.130zochin   • 2018, 1 сарын 1. 14 цаг 14 минут

zuv ym yarij bno goliig ni olood helchisen ym bishuu zaluuchuud jaahan uhaaraach

202.9.42.237зочин   • 2018, 1 сарын 1. 13 цаг 13 минут

бандааш болчихгүй бол гайгүй ярьж

202.179.24.130Зочин   • 2018, 1 сарын 1. 10 цаг 58 минут

Сайхан ярилцлага байна. Хүний хөгжил л улсаа хөгжүүлэх гарц гэдгийг сайн ойлгосон, бас түүнийхээ төлөө өөрийн хийх ёстойгоо хийж, бусадад үлгэр болж байгаа сайн хүү байна.Амжилт хүсье.

150.129.141.182Зочин   • 2018, 1 сарын 1. 10 цаг 54 минут

БАС НЭГЭН ДОНГОДОГ ЗАЛУУ ГАРААД ИРЖ.ЭБЭ МЭТ ИЙМ ХҮМҮҮС МОНГОЛД НЭГ ИХ ХЭРЭГ БОЛОХГҮЙ ДЭЭ.

66.181.179.39уншигч   • 2018, 1 сарын 1. 16 цаг 38 минут

ингэж л буруу сэтгэдэг, өөдрөг бус үзэлтэнгүүд манайд их болоод байгаа нь даанч харамсалтай

139.5.217.232Зочин   • 2018, 1 сарын 1. 10 цаг 31 минут

Энэ тувшинбаяр гэдэг залуу бол Монголын боловсролын салбар яаж дампуурсны бодит улгэр жишээ юм даа. Ийм Ч дампуу юм узэх гэж дээ.

139.5.217.232Зочин   • 2018, 1 сарын 1. 10 цаг 29 минут

Энэ залуу цаашаа их юм сурах хэрэгтэй. Зуун жил амьдардаг, зуун жил суралц гэсэн цэцэн уг байдаг. Энэ бол ертонцийн хууль юм даа.

66.181.160.75Зочин   • 2018, 1 сарын 1. 10 цаг 26 минут

Залуу хүн гэхэд мундаг төлөвшил, чиг хандлагатай залуу байна. Амжлт хүсье. Өмнөговь аймаг, тэр дундаа Даланзадгад Монголын гуравдахь, дөрөв дэхь том хот болох ирээдүй бий. Ер нь говийнхон ажилсаг, орон нутгаа хөгжүүлэх туйлын их хүсэлтэй ард түмэн юм билээ.

66.181.179.39Хуягаа багш   • 2018, 1 сарын 1. 9 цаг 36 минут

Тун зөв, өөдрөг үзэлтэй, өөрийгөө зөв боловсруулж яваа залуу байна. Баяр хүргэж амжилт хүсье. Энэ ярилцлагын "толгой санаа" ч зөв юм. Гэхдээ "хэлж ч" гэсний "ч"-г нь "хэн" гэдгийн ард биччихсэн бол тун зөв ойлгогдох байж дээ. Уг нь энэ л дутаад байгаа юм шүү дээ. Ихэнх нь бэлэнчлэх сэтгэлгээтэй тул "бусдаар үйлдүүлэх"-ийг чухалчлаад байгаа юм даа.

© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss