Д.Отгонсүрэн: Өөрөөр минь дуусчих амьдрал биш...

Нийслэл хотын төвд, өндөр барилгуудын дунд нам гүмхэн орчинг бүрдүүлсэн, хүмүүсийн анхаарал татдаг боловч тэр бүр зориод очоод байдаггүй нэгэн газар бол Чойжин ламын сүм музей. “Өршөөлийг үзүүлэгч сүм” нэртэй энэхүү сум музейн дэргэдүүр хаяахан өнгөрөхөд гадаадын жуулчид голдуу орж гарч байгаа харагддаг.

Тэгтэл хөл хөдөлгөөн, чимээ шуугиантай ажлын нэгэн өдөр  зориод очиход Чойжин ламын сүм музейн хашаан дотор нам гүм, аниргүй орчинд орсон мэт мэдрэмж нь цаанаа л нэг хүндэтгэл төрүүлэм, сэтгэлийн амар амгаланг мэдрүүлэх ажээ. 

Ингээд Монголын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуйн ухааны дахин давтагдашгүй үнэт бүтээлүүдийг судлан сурталчилж, сэргээн баяжуулж, хадгалан хамгаалж, хойч үеийнхэнд уламжлуулах үүргээ нэр төртэй биелүүлж яваа Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэнг энэ удаагийн VIP зочноор урьж, ярилцсанаа хүргэж байна. Таалан болгооно уу.

 

Хамгаалагдан үлдэх хувь зохиолтой сүм болно хэмээн 1904 онд энэ газрыг сонгосон гэдэг

-Чойжин ламын сүмийн түүхээс эхлэн ярилцлагаа эхлэе

-Манай Чойжин ламын сум музей 1904 онд баригдаж эхлэн 1908 онд ашиглалтад орсон. Чойжин лам Лувсанхайдав гэдэг хүнд шашин номын зан үйлд нь зориулж байгуулсан хоёр дахь сүм нь. Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин төрийг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтын төрсөн дүү, Төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдав гэдэг энэ хүнд анх Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлага дор монгол урчуудын уран гараар анхны сүмийг нь барьсан гэдэг. 1896-1902 онд ард түмний хандив тусламжаар Зүүн хүрээнд тусгайлан босгосон Чойжин ламын сүм учир битүүлгээр 1903 онд шатсан юм билээ.

 

Тухайн үед манай улс Манжийн эрхшээлд байсан тул Монгол Улсын төрийг хамгаалан чойжин бууж байх зориулалттай сүм барихыг Манжийн зүгээс эсэргүүцдэг байж. Чойжин лам урд хойдохыг харах чадалтай байсан тул Төрийн чойжин бууж байх, улмаар цэвүүн цаг ирэхэд соёлын үнэт дурсгалт зүйлсийг хамгаалан авч үлдэх хувь зохиолтой сүм барьж байгуулна хэмээн 1904 онд энэ газрыг сонгосон байна. Өөрийн хөрөнгөөр 55 өрөө тасалгаа бүхий дахин давтагдашгүй уран барилгын цогцолбор бүтээн босгосноор 1908 оноос Хэлмэгдүүлэлтийн он жилүүд буюу 1937 он хүртэл Гандан, Дашчойлон  хийд шиг шашин номын үйл ажиллагаа эрхэлж байсан.

 

Манай түүхэн зургуудаас харахад нилээн олон сүм хийдүүд  эргэн тойронд байсан нь устаж үгүй  болоод үлдсэн нь л энэ таван байгууламж. 1937  оныг хүртэл манайд 3 жасаа, 50 орчим хурлын ламтайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Үйл ажиллагаа нь жигдэрсэн, сүсэгтэн олон хүрч ирж залбирдаг газар байсан. 1937 онд хаагдаад 1941 онд манай урд талд байх Ямпай буюу Халхавч хаалга маань улсын хамгаалалтад орсон. Ингээд 1942-1962 оныг хүртэл Монголд ирсэн гадаад, дотоодын тусгай зочдод үзүүлдэг хаалттай, нийтэд үйлчилдэггүй музей болон ажиллах болсон. 1962 оноос 2000 оны хооронд тухайн үедээ Шашны түүхийн музейн удирдах газар зэрэг байгууллагуудад харъяалагдаж байсан. Ингээд 2000 оноос Чойжин ламын сүм музей гэж даасан байгууллага болсон. 

 

-Үзэгчдээс гадна сүсэгтэн олон их ирж байна?

-Одоо манай сүм музейд сүсэгтэнүүд ч ирж залбирдаг. Яагаад гэвэл ном хурдаг сүм хийд байсан учраас бурхадуудаа аравнайлаад сүншиглэчихсэн, их инергитэй ч гэж хэлэгддэг. Тухайн үед хөрсний цэвдэгтэй газрыг нь хүртэл сонгож барьсан байна. Саяхан Эрсдлийн нөлөөллийн судалгаа хийлгэхэд судлаачид их гайхаж байсан. Танай эргэн тойрны газарт цэвдэг  байхгүй. Яг танай доор л цэвдэг байна. Хотын гол цэг. Цэвдэг гэдэг байгаль экологийнхоо хувьд маш чухал. Байгаль экологи, газар усны тогтоцын харилцан уялдааг хангасан цэвдэг байх нь их сайн гэж мэргэжилтэн судлаачид хэлсэн.

 

Төвийн халаалт төвлөрсөн шугамгүй учраас өвөл музей дотор гадаанаас хүйтэн байдаг 

-Энэ жил Чойжин ламын сүм музейн маань 110 жилийн ой тохиох юм байна?

-Тиймээ. Гэхдээ манайх яг тэр 110 жилийн өмнөх байдлаараа төвийн дулаанд холбогдоогүй, халаалт байхгүй. Манай оффис ч халаалт байхгүй. Гаднаа нойлтой. Гүний худагтай. Тэндээсээ ундны усныхаа хэрэгцээг хангаж ирсэн. Энэ хэрмэн хашаан дотроо 110 жилийнхээ түүхийг тээгээд иржээ. Нийт 6000 гаруй үзмэртэй. Үүн дундаа Монгол Улсын хосгүй үнэт, үнэт үзмэрүүдээс бүрдсэн Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мутрын болоод сургууль хийцийн бүтээлүүд хадгалагдаж байдаг. Нийт 20 ажилтантай. Жилдээ гадаад, дотоодын нийлсэн 30 мянга гаруй үзэгчид музейгээ үзүүлчихдэг. 

 

Ерөнхийдөө  бид төвийн халаалт төвлөрсөн шугамгүй учраас зуны улиралдаа түлхүү үйл ажиллагаагаа эрхэлдэг. Манай музейд өвөл хүйт хургачихдаг, дээр нь халаалтгүй. Гэхдээ байгаа нөхцөлдөө тааруулан Монгол Улсынхаа түүх соёлын өвийг үзэгчиддээ хэрхэн сурталчилах вэ гэдэг энэ ажил бидний хувьд бусад музейгээс илүү толгой ажлуулах, илүү менежмент хийх шаардлагатай болгосон. Нөхцөл байдал ингэж таарсан учраас бид сүүлийн жилүүдэд тогтсон үйл ажиллагаануудыг зохион байгуулж ирлээ.

 

Манайх халаалтгүй, хүйтэн юм чинь гээд суувал ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Би энд ажиллахаас өмнө Уран зургийн галерейд ажиллаж байсан. Тэнд үзэсгэлэнгүүд гараад л бас өөрийн гэсэн сан хөмрөгтэй. Тэр сан хөмрөгүүдээсээ гаргаад үзүүлээд байдаг. 10-20  орчим хувьд нь үзүүллэгтэй байгаа. Үлдсэнийг нь сан хөмрөгөөсөө гаргана. Үзэгчид нь ч солигдоод байна. Өнөөдөр уран зураг, 10 хоногийн дараа баримал, дараа нь график эсвэл уран бүтээлчийн үзэсгэлэн гэх зэргээр солигддог.

Гэтэл манайх өөрт байгаа бүх сан хөмрөгөө нийтэд гаргаад дэлгээд үзүүлчихсэн. Сан хөмрөгийн өрөө гэж байхгүй. Музейн стандарт дүрэм журмаар музей сан хөмрөгийн  өрөө, үзэсгэлэнгийн танхим, арт шоп, кофе шоп гэсэн нарийн нандин юм байх ёстой. Гэтэл бид сүм хийд байсан газрыг музей болгочихсон. Тэр битгий хэл дотор нь ажиллаж байгаа хүмүүсээ яах вэ гэдэг талаар ч ярихгүй байна.

 

Бид сул талаа давуу тал болгосон

-Өөрсдөө бараг үзмэр болохоо шахаж байна уу?

-Тийм манайхан маш хүнд нөхцөлд ажилладаг. Ирж үзсэн хүмүүс мэднэ. Гадаанаас хүйтэн нөхцөл гэдэг маш хүнд. Хэдэн цагаар ирсэн үзэгчдэд яриа тайлбар хийж зогсоно. Ерөнхийдөө бид зуны цагтаа илүү үзэгчиддээ үйлчлэхийг хичээдэг. Түрүүн хэлсэн манай сайн хөмрөг солигдохгүй учраас үзэгчид дахин ирэх магадлал буурдаг.

 

  Нэг ирээд үзчихсэн үзэгч дахиад ирэхэд нөгөө үзмэр хэвээрээ л байна гэсэн үг.   

 

Тэгэхээр нөгөө хүн эдний үзмэр өөрчлөгдөхгүй юм чинь гэж хандах магадлал өндөр учраас яаж үзэгчийг олон удаа ирүүлэх вэ гэдэг дээр толгой ажлуулах хэрэгтэй болсон. Тиймээс зуны дэлгэр цагт бид нөхцөл хүнд гээд суугаагүй.

 

Бид гаднаа цэцэрлэгт сайхан том талбайтай. Энэ талбайгаа бас  ашиглаж болох юм байна гэж ярилцсан. Аливаа юм сайн муу хоёр талтай. Тэгээд бид сул талаа давуу тал  болгож болох юм байна гэж хараад ерөнхийдөө цэцэрлэгт талбайгаа ашиглая. Ирж байгаа үзэгч цэцэрлэгт талбайгаар зорчоод ороод ирэхэд зэрлэгтээ баригдчихсан, шарлачихсан байвал ямар байхав.

 

Хүн музейд сайхан юм үзэж, сэтгэлийн таашаал эдлэхээр орж ирж байхад орчин их нөлөөлнө. Барилга байгууламж үзмэр нь байгаа ч тухайн орчин хогондоо дарагдчихсан байвал муухай гээд бид сүүлийн жилүүдэд цэцэрлэгжилтийн нилээн олон төслүүд хэрэгжүүлсэн. Бид БСШУСЯ-нд харъяалагддаг улсын байгууллага. Төсвийн байгууллага гэдэг утгаараа эдийн засгийн хямралтай, төсөв мөнгө хүрэлцээ муу байгаа нөхцөлд нилээн хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд ард иргэд, хувийн байгууллагуудаас тусламж дэмжлэг авах шаардлага гарч ирсэн.

 

-Үзэгчдийн сэтгэлд хүрсэн томоохон ажлуудаасаа дурьдвал?

Мөн бид сүүлийн 4-5 жил “Бүтээлч хүүхдүүд” гэсэн арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Ер нь бид хүүхдүүдэд зориулсан, залуучуудад зориулсан, ахмадуудад зориулсан гэж үзэгчдээ насаар нь  хуваарилж бүх л насныханд зориулсан үйл ажиллагаа явуулахыг зорьдог.

Энэ хүрээнд хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор энэ ажлыг хийж ирлээ. Ерөнхийдөө Хүүхдийн баяр болохоор хүүхдүүд Парк дээр тоглож, Сүхбаатарын талбай дээр юм үздэг. Яг хүүхэд өөрсдөө бүтээлчээр зураг зурж, дуулж бүжиглэх боломж хомс байдаг. Тэгвэл сүүлийн үед “Мода” болсон “Бүтээлч” зан үйлийг хөгжүүлэхийг зорьсон. Тэр өдөр хүүхдүүд дуулж, бүжиглэнэ, уран зургийн  уралдаанд оролцоно.

Мөн калиграффаар өрсөлдөнө, баримлаар юм хийнэ, хамгийн бүтээлч хүүхдийг шалгаруулж, медаль гардуулна. Тэр өдөр ирсэн бүх хүүхдүүдэд бэлэгтэй буцдаг. Энэ нь  бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдүүдийг баярлуулж байгаа нэг хэлбэр.

 

Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн цаана хүүхдүүд нь хаягддаг

Түүнчлэн жил болгон зорилтот бүлгийн хүүхдүүдийг авчирдаг. Ингэхдээ сонсголын бэрхшээлтэй 100 гаруй хүүхдийг баярлуулсан. Ер нь сонсголын бэрхшээлтэй хүүхэд гэлтгүй эцэг эх нь ямар нэгэн бэрхшээлтэй байхаар хүүхдүүд нь хаягддаг юм байна. Яагаад гэвэл эцэг эх нь нийгмийн амьдралд тэр бүр оролцохгүй болохоор хүүхдүүд нь бас хаягддаг.

Нийгэмд ихэвчлэн сонсголын болон бусад бэрхшээлтэй хүмүүсээ л гээд байхаас цаана нь байгаа гэр бүл, үр хүүхэд рүү тэр бүр өнгийж хардаггүй юм байна гэдгийг тухайн үед ойлгосон. Бид үнэхээр маш зөв юм хийсэн байна. Энэ хүүхдүүдийг тэр бүр анхаардаггүй юм байна гэдгийг мэдсэн. Тэдгээр хүүхдүүд бас тэмцээн уралдаанд оролцоод бэлэг аваад буцдаг. Дауны синдромтой хүүхдүүдийг Гадаад хэргийн яамтай хамтраад баярлуулсан.

 

Сүхбаатар дүүргийн ТҮК буюу гудамж талбайг сайхан цэвэрлэдэг хүмүүсийн 100 гаруй хүүхдийг баярлуулсан. Сарнай бүсгүйг хүүхдүүдийнх нь хамт баярлуулсан. Түүнийг урьж ирэхэд “Хүмүүс бидэнд маш их тусалдаг. Дээр нь бид соёлын өвтэйгээ танилцаад, хүүхдүүд түүхийн нэгээхэн хэсгийг үзэж сонирхох боломж олгосонд баярлалаа. Энэ бол бидэнд маш том оюуны хөрөнгө оруулалт боллоо” гэж хэлэхэд маш их баярлаж байсан. Манай хамт олон “Юу байна, түүгээрээ дайл” гэдэг зарчмаар л ажилладаг даа.

 

Бидэнд байгаа юм нь хүмүүст музейгээ үзүүлэх, түүх соёлоо таниулах, сурталчилах, эх орноороо бахархах сэтгэлийг төрүүлэх нь л бидний гол зорилго шүү дээ. Тийм байдлаар “Бүтээлч хүүхдүүд” үйл ажиллагаа маань жил бүрийн VI сарын 1 нд зохиогдож байна. Энэ ажил маань амжилттай сайхан болоод БСШУСЯ-наас сайшааж, бусад музейн байгууллагууд санаа авч ийм үйл ажиллагаа  явуулахыг уриалж байсан.





 
2011 онд Монголдоо анхны “Шөнийн музей”-г ажлуулж үзлээ гээд багахан баяр тэмдэглэж байлаа

 

-“Шөнийн музей”-г санаачилсан санагдана?

-Тийм. Сүүлийн жилүүдэд бидний хийсэн нэг том ажил нь “Шөнийн музей”. Бид үзэсгэлэн зохион байгуулах боломжгүй гэж өмнө нь хэлсэн дээ. Тэр шалтгаандаа баригдалгүй толгойгоо ажлуулсан хэрэг. Би Германд сурч байхдаа Үндэсний музейд нь дадлага хийж байсан. Тэгэхэд “Шөнийн музей” гэдэг үйл ажиллагаа болж, би тэр арга хэмжээнд оролцсон. Тухайн үед “Энэ ямар гоё юм бэ. Монголд хэрэгжүүлвэл  гоё юм аа” гэж бодож байсан.

 

Энэ нь 2006 он байсан. Тэр үед би Уран зургийн галерейд ажилладаг байсан тул бусад музейн удирдлагуудад санал болгож, “Германд ийм гоё арга хэмжээ болдог юм байна. Хэдүүлээ энэ ажлыг хэрэгжүүлвэл ямар вэ” гэхэд манайхан сайн ойлгож дэмжээгүй л дээ. Тэгээд тэр бодол дотор явсаар байгаад 2010 оны 2 сард томилогдож ирсэн цагаас эндээ хэрэгжүүлж үзье гэж бодсон.

 

Тэгээд 2011 оноос “Шөнийн музей”-г Монголдоо хийж үзсэн. Гадны санааг Монголд нутагшуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгтэл үзэгчид ирээд “Хөөх, шөнө музей үзэж болдог юм уу. Гоё юм байна” гээд л тухайн үедээ соёл урлагийн бүх музейн удирдлагуудаа урьчихсан. Шөнө музей ажиллаж байна гээд гаднаа зар тавьчихсан. Эхний удаа болохоор олныг сайн хамарч чадаагүй л дээ. Тухайн үед манай ЮНЕСКО-гийн Монгол дахь төлөөлөгч анхны зочин болоод ирсэн. Бид Монголдоо анхны “Шөнийн музей”-г ажлуулж үзлээ гээд багахан баяр тэмдэглэж байлаа.

 

Мэдээж жил бүр хийгээд ирэхээр юм чинь баяжих хэрэгтэй. Музейн үзмэр өөрчлөгдөхгүй учраас 2011 онд ирсэн үзэгчийн тоо 2012 онд буурах магадлалтай учраас сонирхол татах ямар нэгэн арга хэмжээг зохиодог байлаа. Тэгээд 2014 онд “Хөсөгтөн “ хамтлаг маань “Авъяаслаг Азичууд” уралдаанд дэд байрын шагнал эзэлсэн. Хамтлагийн ахлагч н.Ариунболдтой өмнө нь бид уулзаад “Энд тоглолт хийвэл ямар вэ” гэж ярилцаж байсан.

Тухайн үед манайх цэцэрлэгжилтийн төсөл авчихсан. Хөрсөө хуулаад зүлэг суулгаад Ямпай хаалганыхаа хойно тохижилт хийчихсэн байлаа. Тэр л манай хамгийн том гол талбай. Бидний ашиглаж болох ганц талбайдаа төсөл хэрэгжүүлчихсэн болохоор тахалж болдоггүй. Хүн ирэхээр  гишгэж болохгүй гэж хорих аргагүй. Нөгөө төсөл нь “Занаду майнз”  нэртэй гадаадын байгууллагаас санхүүжүүсэн учраас Рожер Берри захиралынх нь царайг яаж харах вэ.

Ногоон орчин бүрдүүлэх гэсэн юм гэж авсан төслийн санхүүжилтээ үгүйсгэж арга хэмжээ зохион байгуулж болохгүй байсан. Тухайн үедээ ийм сайхан төсөл хэрэгжүүлээд ногоон орчинг бүрдүүлсэн учраас хойшлуулья гээд дараа жил нь хийхээр болсон. Тэгээд 2015 онд бид хоёр ажил хэрэг болгоод “Шөнийн музейд Хөсөгтөн” гэж нэрлээд анх удаа хийсэн.

 

“Ямар аймаар зоригтой юм бэ. Шатвал яана” гэж хэлж байсан

-Анхны юм бүхэн хэцүү байдаг?

-Манайх урлагийн байгууллага биш учраас тайз, гэрэлтүүлэг, хөгжим, аппаратур, суудал гээд театрт байх ёстой бүх юм байхгүй. Энэ бүхнийг түрээслэх шаардлагатай болсон. Манайх төсвийн байгууллага учраас тийм ажил хийх хэмжээний төсөв хөрөнгө байхгүй тул төсөл бичээд л гадуур гүйсэн. Биднийг дэмжээч ээ гээд л байгууллага, хувь хүмүүстэй уулзахад тодорхой хэмжээнд дэмжсэн. 100 хувь дэмжигдээгүй ч бид билетээ зараад орлогоороо зарлагаа нөхөх зорилго тавьсан. Сайн зарагдах юм бол ашигтай ажиллах баланс гарсан. Тэгээд зориглосон юм л даа.

 

Тухайн үед маш олон хүн “Ямар аймаар зоригтой юм бэ. Шатвал яана” гэж хэлж байсан. “Шатвал өөрийн толгойгоороо л хариуцна даа” гээд л хичээсэн. Ер нь тэгээд ямар нэгэн юм хийхэд зориг хэрэгтэй юм билээ. “Зориглоод үзье. Яадаг юм” гээд бид 500 суудал түрээсээр авчирсан. Бүх юмыг түрээсээр бэлдэж, тасалбараа зарсан. Байгууллагууд ямар нэгэн арга хэмжээ зохиох бол тэдэн сарын тэдэнд тийм ажил зохиоо гээд төлөвлөж болдог. Манайх чинь гадаа үйл ажиллагаа эрхэлдэг учраас цаг агаарт л захирагддаг. Монгол Улс маань эрс тэс уур амьсгалтай. “За яана аа, товлосон өдөр маань бороо орвол яах вэ. Дотогшоо ор гэхээр дотор оруулах газаргүй” гээд толгой өвтгөсөн асуудал их гарна.

 

Сарын өмнө Ус цаг уур, орчны шинжилгээний газарт бичгээ өгнө. Тэднийхэн  биднийг одоо бүүр мэддэг болсон. Сарын өмнөх цаг агаар бодитой байж чаддаггүй, долоо хоногийн өмнө л арай бодитой ирнэ. Бид тасалбараа эрт л зарвал уг нь сайн шүү дээ. Гэтэл цаг агаараасаа болоод хэдэнд гэж зарах юм. Тиймээс яг тулгаж зардаг. Тухайлбал, даваа гаригт  хариугаа аваад л баасан гаригт зохион байгуулвал болох юм байна гэж хугацаагаа товлоод л тэр хэдхэн өдөрт тасалбараа зарж борлуулах нөхцөл байдал үүсдэг.

 

Тэгтэл 500 суудал маань бүгд зарагдаад бид бөөн баяр болж байсан. Хүмүүс надад өмнө нь “Шатвал яана” гэж хэлэхэд “За яахав, болно доо” гээд хариулсан ч гэлээ дотроо “Яана аа, одоо зарагдахгүй бол өрөнд орох нь дээ” гэсэн нууцхан айдастай л байсан. 500 тасалбарыг худалдан авсан үзэгчид маань маш сэтгэл хангалуун буцсан.

 

Зун оройтож бүрэнхий болдог учраас бид 20 цагийн үед музейгээ нээнэ. 21 цагт эхлэх тоглолтоос жаахан эрт ирвэл музей үзүүлнэ. Хөнгөн зууштай, уух юмтай үзэгч тухтай, тайван арай өөр арга хэмжээнд ирсэн гэсэн мэдрэмж төрдөг юм билээ. “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” гээд сүүлийн үед яригдах болсон уриаг бид өөрийнхөөрөө хэрэгжүүлсэн нь энэ.

Нэг хэвшмэл юм хүмүүсийг татах нь их бага байдаг. Бид “Шөнийн музей”-гээ түлхүү залуучуудад зориулахыг хүсдэг. Тасалбаргүй байлгах гэхээр бидний хөрөнгө мөнгө болохгүй байсан. Гэхдээ тэр тасалбарын мөнгөөрөө үйл ажиллагааны нэг хэсэг болох үйлчилгээг үзүүлсэн. Бид урьж авчирсан хамтлагтаа тодорхой хэмжээний төлбөр төлнө. Мөн бид үйлчилгээний байгууллага тул хамгаалалт авна.

 

Түүх дурсгал, соёлын өвийн нарийн нандин газар гэдэг утгаараа давхар хамгаалалт зайлшгүй хэрэгтэй. Манай 20 ажилтаны дийлэнх нь сүм дотроо зогсчихоор зочдод үйлчлэх үйлчилгээний байгууллага түрээслэх зэргээр маш их зардал гардаг. Тэр үед  үзэгчдийн алга ташилт нижигнээд л Хөсөгтөн маш сайхан тоглолт хийсэн. Дээр нь манай энэ орчин их сонин л доо.

Төсөөлвөл тэнгэрийн дор одод мичид, сар харагдаад л, Ямпай хаалганаас дотогш амьд хөгжмийн тоглолт их гоё акустик сайтай дуугардаг. Тэгэхээр хүний сэтгэл их хөдөлдөг юм билээ. Ирж үзсэн хүмүүс бол мэднэ дээ. Тоглолтын дараа музей дотроо шөнийн гэрэлтүүлэг тавьчихдаг. Үзэгчид музейг харахад шөнө огт өөр харагддаг. Дээр нь манай үзмэрүүд догшин сахиусууд ихтэй болохоор хүмүүсийн сэтгэлд илүү тодорч харагддаг гэж байсан.

 

“Шөнийн музей”-г жил бүр ирж үздэг эзэгчтэй болсон

-Музейн үзмэрүүдээ сонирхолтой харагдуулахаар байршуулдаг гэж үү?

-Галерейд байхдаа олон төрлийн үзэсгэлэн зохион байгуулсаар ирсэн учраас энд ямар нэгэн юм хиймээр санагдаад байдаг. Гэтэл манай үзмэрүүд анх ямар байснаараа дэглээтэй. Хамгийн сүүлд Гандантэгчинлэн хийдийн хамба лам Гомбосүрэн гуай ирж дэглэсэн байдлаар л хадгалагдсан учраас олон хөдөлгөөн хийх хэцүү. Сан хөмрөгийн өрөөгүй болохоор үзмэрүүдээ хаашаа зөөхүү гэдэг асуудал бидэнд тулгардаг. Гэхдээ бид сүүлийн үед “Шөнийн музей”-дээ зориулаад гол сүмийнхээ хэсгийг хамбаар бүрж орчныг нь бүрдүүлсэн.

 

Манайх чинь хана туургагүй үзмэртэй. Тэр бүр ялгарч харагддаггүй ч орчныг  нь бүрдүүлээд хосгүй үнэт бүтээлүүдийн үзэсгэлэн, Цамын үзэсгэлэн гаргалаа. Шүтээн зураг гэсэн үзэсгэлэн гаргасан. Дараа жил нь “Шөнийн сүм музейд Улсын филармонийн Морин хуурын чуулга” нэртэйгээр зохион байгуулсан. Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж тоглосон. Суудлын тоо маань 500 байсан нь дүүрээд, үзэгчид тулгаж ирээд тасалбар асуугаад байдаг. Суудлынхаа тоогоор л зарсан учраас “Уучлаарай” гээд л буцааж байлаа.

 

Дараа нь суудлаа 650 болгоход бас дүүрдэг болсон. Хамгийн талархууштай нь жил бүр “Шөнийн музей”-д ирдэг үзэгчтэй болсон. Тэр бол бидний хувьд маш том амжилт. Аливаа юм сайн, сайхан байвал хүн дахиж очдог. Хэрвээ жаахан онцгүй байвал хүмүүс дахиж ирэхгүй, шинэ үзэгч ирээд “Онцгүй юм байна. Ахиж ирэлтгүй” гээд л яваад өгнө. Тэгтэл жил бүр ирдэг үзэгчтэй болсондоо баярлаж ирэх бүр нь дахин шинэ сэргэг юм үзүүлж, сэтгэлийг нь сэргээх юмсан гэж хичээх болсон.

 

Ер нь музей гэдэг хадгалаад, хамгаалаад, судлаад, сурталчилах ёстой газар. Гэтэл бид хадгалах, хамгаалах, судлахаа анхаараад сурталчилах нь хаягдчихаад байдаг. Тиймээс сурталчилгааг олон түмэнд сайн хүргэхийн ач холбогдолыг бид маш сайн ойлгож харж байна. Төсөв мөнгөнөөсөө болоод сурталчилаад байх боломж хомс байдаг тул музейнхээ гадаа зогсоод “Хүмүүсээ манай музей ажиллаж байна. Ирээч ээ” гээд даллаад байвал явахгүй шүү дээ.

 

-Шинэ санаачлага нь маш том сурталчилгаа болсон юм байна, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Энэ “Шөнийн музей” арга хэмжээ бидэнд маш том сурталчилгаа болж байгаа. Бид энэ жил 110 жилийнхээ хүрээнд үзэгчиддээ бас нэг том “Сюрприз” барихаар “Шөнийн сүм музейд Улаанбаатар чуулга” нэртэй арга хэмжээг төлөвлөөд байна. Ингэж урлагийн байгууллагаа солих нь тэднийгээ ч сурталчилж байгаа хэрэг. Энэ ажлыг төсвийн мөнгөөр хийдэггүй учраас өөрсдийн бор зүрхээрээ буюу төсөл хөтөлбөр, гуйлгаар л босгодог.

 Жил бүрийн тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт байгаа музейнүүд нэг уриан дор үйл ажиллагаа явуулдаг. Бидний хувьд музей дээрээ үйл ажиллагаа зохион байгуулж үзсэн. Гэтэл гадаа сайн дулаараагүй, манай сүмүүдэд хүйтэн хургачихсан байдаг. Зургадугаар сар гарч, гадаа нилээн дулаарч байж, дотогшоо халуун илж арай гайгүй ордог.

Тэгэхгүй бол гадаа жаахан сэрүүн бол дотор бүр хүйтэн байдаг тул энэ өдөр үзэгчдэд үйл ажиллагаа зохион байгуулахаар хүмүүс даарч хөрөөд тухгүй, олныг ч хамрахгүй юм байна гэж ойлгосон. Тиймээс сүүлийн жилүүдэд бид энэ өдрийг тохиолдуулан Нээлттэй нийгэм хүрээлэнтэй хамтраад эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг болсон. Нээлттэй нийгэм хүрээлэн биднийг их дэмжиж ажилладагт их талархаж явдаг.




 
Музей, аялал жуулчлал хоёр амин холбоотой

 

Өнгөрсөн жилүүдэд “Чойжин ламын сүм музей, шашин төр урлахуй ухааны судлагдахуун болох нь” нэртэй эрдэм шинжилгээний  хурал зохион байгуулсан. Чойжин ламын тухай бид 100 гаруй жилийн түүхийнх тухай  ном бичих гэтэл судлаач байхгүй, судлах ном товхимол байхгүй. Тэгээд өөрсдийн хэмжээнд судалгаа хийгээд номоо гаргасан. Тиймээс энэ чиглэлээр  судалдаг судлаач гаргах хэрэгтэй юм байна. Нөгөө талаар ийм том судлагдахуун байхад судалгааны эргэлтэд орохгүй, үзэгчдийн хүртээл болохгүй байгаа нь харамсалтай санагдсан.

 

Эрдэм шинжилгээний хуралд Гандантэгчинлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал Сонинбаяр, дэд хамба байсан Нанзаддорж зэрэг эрдэмтэн докторууд оролцсон. Монголын түүхийн ухааны доктор Мягмарсамбуу, Мэндсайхан, Нинжбадгар, Урлахуй ухааны Ухаанзаяа нар ирж өөр өөрийн чиглэлээр илтгэл тавьсан. Эрдэмтэн докторууд илтгэл тавьж, судалгаагаа олон нийтэд таниулаад, манай залуу эрдэмтэн судлаачид оролцож, номын дуу сонсох том ажил болсон.

 

Бид мөн “Соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь” нэртэй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Их олныг хамарсан арга хэмжээ болсон. Өнөөдрийн нөхцөлд юу хийж болох вэ. Эрх зүйн орчин нь ямар байгаа юм гэдэг талаар бид судлах, олон нийтээр ярих боломж гарсан. Түүнчлэн аялал жуулчлалын байгууллагуудтай “Хамтдаа хөгжье” нэртэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ер нь бид нар Монголчууд бид дор бүрдээ л ажиллаад байхаас хамтын ажиллагаа их муутай юм байна.

-Нэг монгол их хүчтэй. Олуулаа нийлвэл илүү хүчтэй гэдгээ мэддэггүйгээс монголчууд хөгжихгүй байгаа юм гэж гадаадын нэг эрхэм хэлсэн байдаг.

-Тийм. Тэгээд бид тэр орон зайг харсан. Ер нь музей, аялал жуулчлал хоёр амин холбоотой. Тэгсэн хэрнээ аялал жуулчлалын байгууллагуудтай үзвэр үзүүлэх гэрээ байгуулах хэмжээнд л хамтран ажиллаж байгаа. Нөгөө хүмүүсийнхээ барааг хараагүй, тэр компанийн тэр дарга гэсэн гэрээнд гарын үсэг зураад л цаасны түвшинд ажиллаж байсан.

Нүүр нүүрээ хараад  ямар асуудал байна, яах вэ гэдгээ харилцан ярилцдаггүй. Аялал жуулчлалын байгууллагуудын хөтөч нар нь буруу зөрүү  тайлбарлахаар эд нар хамаагүй ярьлаа, эднийгээ сургаасай, сургалтад хамруулаасай гэж боддог. Нөгөөдүүл ирээд музей цэвэрхэн байгаасай, үйлчилгээгээ сайжруулаасай гэж дор бүрдээ л бодоод л яваад байдаг. Бие биендээ асуудлаа ярьдаггүй.

Тэр асуудлыг шийдэхийн тулд аялал жуулчлалын  компаниудын дарга, төлөөлөлтэй уулзаж, Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны дарга Мандахцэцэг илтгэл тавьж, БСШУСЯ зэрэг энэ чиглэлээр үйл ажиллагаагаа хэрхэн явуулбал болох вэ гэдгээ хэлэлцсэн нь том давуу тал болсон. Бид нар энэ болгоноосоо суралцаад  шинэ санаанууд төрж байна.

 

-Судалгаа шинжилгээнийхээ ажилд хэр анхаарч байна?

-Манай музей судалгаа шинжилгээний байгууллагатай. Судалгаа шинжилгээний ажил нь өөрөө бидний үндсэн нэг ажил. Бид дээрх үйл ажиллагаанууддаа үндэслээд Чойжин ламын сүм музейгээс нилээн олон номыг эрхлэн гаргасан. Өөрийнхөө сан хөмрөгт хадгалагдаж байгаа Монгол Улсын хосгүй үнэт үзмэрүүдээр “Mongolian arts” каталоги гаргалаа. Энэ каталоги АСЕМ-ын үеэр хүндэт зочдын гарын бэлэг болж очсон байгаа.

Манай музейгээс эрхлэн гаргасан энэ каталоги зөвхөн манай сүмийн бахархал биш. Монгол улсын нүүр царай болоод тэр хүндтэй зочдын гарын бэлэг болж очсон. Мөн манай музейд Монголын хамгийн олон цамын баг байдаг. Шөнийн музейн үзэгчиддээ зориулаад “Цам” нэртэй үзэсгэлэн болон фото цомог гаргасан.  Өндөр Гэгээн Занабазарын мэлмийн гийсэний 380 жилийн ойд зориулаад “Хосгүй үнэт үзмэрүүд” гэсэн үзэсгэлэн гаргаад түүнтэйгээ холбон мөн цомог гаргасан.

Судалгааны хүрээнд Чойжин лам Лувсанхайдав, түүний эхнэр Сүрэнхорлоо нар ямар түүхтэй хүмүүс юм гэдгийг харуулсан ном гаргасан. Бидний бас нэг том ажил нь 1900-2016 оны хоорондох Чойжин ламын сүмээс музей болох хүртэлх түүх намтрыг оруулсан Монгол Улсад байгаа бүх л архив дээр суурилсан бүтэн хоёр жилийн судалгааны ажилтнуудын хийсэн ажлын үр дүнгийн эмхэтгэл гаргасан.

Бид мөн төсөв хөрөнгө муу учраас төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг гэсэн дээ. Германы “Конрад  Аденауер Шжифтүнг” байгууллагатай хамтраад Чойжин ламын сүм музейн анхны англи монгол хэл дээрх номыг гаргасан. Музейн үзмэр, хаяг тайлбар их чухал байдаг. Хаяг тайлбараа музейн стандартад нийцүүлсэн. Монгол, санскрит, төвд хэл дээр буулгаад бүх үзмэрийнхээ хаяг тайлбарыг тодруулж гаргасан. Монголын музейн түүхэнд анх удаа аудиа хөтөч төслийг 2011 онд хэрэгжүүлсэн. 60 минутын туршид монгол хэлээр болоод англи хэлээр сонсоод музейн тайлбарыг  тайван үзээд явах боломжтой боллоо.

 

“Хайрцган дахь музей” төсөл хүүхдүүдэд их таалагддаг

-Төсөл хөтөлбөрүүд нь дандаа гадаадынх байдаг уу?

-Үгүй ээ. Бид “Хайрцган дахь музей” төслийг Монголын Урлагийн зөвлөл, Хас банктай хамтран зохион байгуулсан. Энэ төслөөр хүүхдүүдийн урлагийн боловсролыг хөгжүүлэх зорилготой. Магадгүй манай  музейд ирж чадахгүй байгаа хотын захын болон орон нутгийн хүүхдүүд зориулсан. Ялангуяа монгол хүн юмыг барьж тэмтэрч үзэх дуртай.  Музейн үзмэр барьж болохгүй, гар хүрч болохгүй гэсэн тэмдэглэгээтэй.

Тэгэхээр хүүхдүүдийн урлагийн  боловсролыг дэмжиж, оюун ухааныг нь хөгжүүлэх зорилготой учраас Чойжин ламын сүм  музейн уран баримал барилгыг харуулсан жижиг макет, танилцуулга бэлдээд, манайд хадгалагдаж байггаа цамыг баг хувцас хэрэглэлтэй нь бүтнээр нь хийгээд хайрцганд хийж авч яваад үзүүлдэг. Ингэхдээ “За хүүхдүүдээ энэ Чойжин ламын сүм музей таван сүмээс бүтдэг. Энэ нь Зуу сүм, энэ нь цаасан шуумлынн аргаар хийсэн бүтээлүүдтэй. Гол сүм нь хуралд хурдаг байсан гээд жижигрүүлсэн макет харуулна.

За энэ Улаан Жамсран  бол Монгол Улсын хосгүй үнэт үзмэр. Бүтэн жингээрээ 70 кг. Зөвхөн маск нь 30 кг. Та нар төсөөлдөө гэхээр хүүхдүүд их таатай хүлээж авдаг. Хүүхдүүдийн хувьд овор хэмжээтэй том үзмэрийг жижигхэн болгосон нь барьж үзэж болно, өмсөж болно. Улаан жамсран, Цагаан өвгөн хоёрыг хүүхэд өмсөж үзээд, цамын бүжиг хийхэд хүмүүс ямар хувцас өмсдөг, хэр хүнд юм гэдгийг мэддэг болно. Өмсөж үзэд, хөдлөөд таван мэдрэхүйгээрээ мэдрээд зургаа авахуулах боломж бүрддэг.

Эх хувь нь энэ байгаагаасаа хэд дахин том гэхээр эх хувийг нь очиж үзэх юмсан гэдэг сэдэл төрдөг. Музейд ирж үздэг. Энэ нь бидний хүүхэд багачуудад түүхийг мэддэг болгож байгаа чухал ажил юм. Музейг үзэж хараасай гэсэн ажил л хийж байгаа нь энэ шүү дээ.

 

-Хүүхэд өсөж хөгжиж, төлөвшихөд музей хэрхэн нөлөөлдөг юм вэ?

-Гадаадад явж байхад 10 жилийн сургуулийн хүүхэд, оюутнууд маш ихээр музей үзэж байдаг. Музей гэдэг хүнд өөрийн улс орны түүх соёл, өнгөрсөн үеийг мэдэхэд тусалдаг газар. 1000 сонсохоор нэг үз гэдэг дээ. Манай мундаг түүхийн багш нар байнгын оюутнуудаа авчирдаг. МУИС-ын Хууль зүйн сургуулийн Түүхийн ухааны доктор Баярсайхан багш, УБИС-ын Түүхийн багш нар, ШУТИС-ын Сэрдарам багш оуютнуудаа дандаа авчирч музей үзүүлдэг.

Сэрдарам багш “My club”-ын  хүүхдүүдтэйгээ хамт ирж, манай том талбайн цэцэрлэгийн зэрлэгийг зулгаана. Цэцэрлэгжилтэд анхаарч, хог хаягдлаас салгаж өгнө. Бид хүн хүч хүрэлцэхгүй байхад ирж маш том буянтай ажил хийгээд өгдөг. Энэ сайхан хүмүүсийн буянаар бид чинь өнгөтэй өөдтэй байдаг юм.

 

-Үзэгчдийн сэтгэл ханамж ямар байдаг вэ?

-“Хайрцган дахь музей” төслийг үзсэн хүүхэд бол музейг очиж үзэх юмсан гэсэн сэтгэгдэлтэй үлддэг. Зуны улиралд манай музейг зорьж ирээд үзсэн хүн бол сэтгэл ханамж өндөр л гэж хэлнэ. Яагаад гэвэл манайх сайхан цэцэрлэгт талбайтай, монос модтой, мойл ургадаг. Шувууд жиргэсэн. Хэдийгээр яг хотын төвд А зэрэглэлд нүргээн дунд байдаг ч яг хэрмэн хашаан дотор ороод ирэхээр “ПҮН” гэсэн вакуум орчин бүрдчихдэг.  Нам гүм, хүмүүс их инергитэй газар гэдэг. Бид ч их мэдэрдэг. 



 
Манайхан ерөнхийдөө бөөрний өвчлөлтэй. Сүүлийн үед гуурсан хоолойн өвчин нэмэгдэж байна

 

-Өвлийн цагт ажиллах их хэцүү байдаг уу?

-Хууччуул хүйтэн нойтон хэцүү газар ажиллаад бөөр өвддөг гэдэг. Манайхан ерөнхийдөө бөөрний өвчлөлтэй. Халаалтгүй тень ажиллуулаад байхаар сүүлийн үед гуурсан хоолойн өвчин нэмэгдэж байна. Айлууд паартай мөртлөө нэмэлт халаалт болгож, тень залгадаг. Хэсэг халаагаад, унтраах гэсэн зарчмаар ашигладаг. Гэтэл манайх тень халаачихлаа гээд унтраах боломжгүй. Халаалт байхгүй учраас бүүр хөлдөх гээд байдаг. Өнөөдөр энд ажиллаж байгаа 20 хүний эрүүл мэнд, нийгмийн баталгаа хэр байна.

 

Ирж байгаа үзэгчид өвөл их даардаг. Тэрнээсээ болж их гомдол мэдүүлдэг. Яагаад гэвэл гадаах агаараас илүү хүйтэн. Цонхоороо харахад дунд сургуулийн хүүхдүүд орж байгаа харагддаг. Өвөл чинь хүн дулаан юманд орохыг л боддог. Хүүхдүүд дулаан юманд орно л гэж бодож ирдэг. Гэтэл музейгээр тойроод гарахдаа даарчихсан алхаж чадахгүй бээрчихсэн байдалтай.

Үнэхээр сайхан байшин сав байдаг бол тэднийг оруулаад дулаацуулаад арт шоп, кофе щопоор үйлчилж, тухтай үзэж сонирхонгоо халуун цай уугаад гарвал сайхан аа гэж би боддог. Гэтэл тэднийг оруулах байр савны асуудал манайд  ямар байна. Ажлын маань нөхцөл ийм л байна. Харин ч бид нар өөрсдийнхөө бололцоогоор хашаан дотроо энэ монгол гэрийг барьж оффисын зориулалттай ашиглалтад оруулсан.

 

“Таны хөл даараад байна уу. Энэ тень. Бид нар 30 минутаар ээлжилж хэрэглэдэг юм”

-Өмнө нь ямар байсан юм?

-Анх томилогдож ирээд төв хаалганы хажууханд манай бүх ажилчид “П” хэлбэртэй ширээндээ тойроод суучихсан. “Захирал нь хэн бэ” гэхээр гараа өргөдөг байсан. 2-оос илүү хүн орж ирвэл багтахгүй. Чигжээд суучихсан. Гаднаас хаалга онгойх болгонд хүйтэн салхи орж ирнэ.

 

Уран зургийн галерейд дулаан газар ажиллаж байсан хүн чинь хүйтэн газарт ажиллахаар “Яасан хүйтэн юм, ямар хэцүү нөхцөлтэй юм, яана аа” л гэж боддог байлаа. Тэгтэл манай нягтлан “Таны хөл даараад байна уу. Энэ тень” гээд хөлний дор тавихаар бие дулаахан болоод “Ямар сайхан юм бэ” гэж байтал “Таны хөл дулаахан болсон уу. Бид нар 30 минутаар ээлжилж хэрэглэдэг юм” гээд хөлнөөс авангуут л хөл хөрөөд л “Ээ бурхан минь”  гэж боддог байлаа.

 

16-хан метр квадрат жижигхэн өрөөтэй, ийм нөхцөлд ажиллах хэцүү юм байна даа. Хүн хүлээгээд авах гэхээр ажилчидтайгаа хамт хүлээж авах болно. Тэр жижигхэн өрөөнд яах билээ. Энэ гэрт орж ирээд анх дулаалаад тень тавиад цахилгааны асуудлыг нь шийдсэн. Анх ирэхэд манай сүмийн цахилгааныг “Галын аюултай” гэсэн бичиг маш их байсан.

Тэгээд ОБЕГ, Цахилгаан эрчим хүчний газар, МХЕГ-тай ярилцаад үнэхээр хүнд байгаа бол энэ асуудлыг шийдье гэсэн. Онцгой байдлаас бидэнд “Үйл ажиллагааг зогсоох” бичиг өгч байсан. Тэрнийг нь бариад яаманд танилцуулж, одоо цахилгааны хувьд ямар ч асуудалгүй, шийдэгдсэн.

 

Арга билгийн бурхадуудад мөргөж, хүсэл биелсэн талаар бичсэн байдаг

-Сүсэгтэн олон Ядам сүмийг хамгийн ихээр сонирхдог гэж байсан?

-Ядам сүм нь манай Чойжин лам Лувсанхайдавын бясалгалаа хийдэг байсан сүм нь. Манай гол Занхан сүмийн хойд талд байрладаг. Занхан сүмэнд Чойжин буудаг тавцан байдаг. Хойморт нь Наймдугаар богдын  сэнтий бий. Энд Чойжин буухад Наймдугаар богд их ач холбогдол өгч үйл ажиллагаанд нь оролцдог байсан гэдэг.

Тэгвэл Ядам сүмэнд Монгол Улсын хосгүй үнэт үзмэр болох арга билгийн бурхад байдаг. Манай сүмийн брэнд үзмэр болох Өндөр гэгээн Занабазарын мутрын хийц Дэмчиггарав бурхан бий. Энэ бурхадуудтай сүмд Чойжин лам нууц тарнын бясалгалаа хийдэг байсан гэдэг утгаараа маш олон хүмүүс ирж мөргөж инерги авна гэдэг. Арга билгийн бурхадуудад мөргөж, ханийн заяа, үрийн заяа хүсч, хүсэл биелсэн талаар Санал хүсэлтийн дэвтэрт бичсэн байдаг.

 

-Нэг талаараа хүмүүс цаг цөвүүн үед бурхан шашин моодонд ордог гэж ярьдаг шүү дээ. Гэтэл энэ музейн хувьд инергитэй газар гээд итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн асуудал юм болов уу

-Ер нь хүний шүтлэгээс гадна хүний үйлийн үр гэж байгаа. Ямар ч шашинг хүн шүтсэн бай сайн үйлийг хийгээд л байвал тэр сайн үйлийнхээ л үрийг хүртэнэ. Муу үйл хийгээд  байвал муу үйлийнхээ л үрийг хүртэнэ. Ямар шашин шүтэх нь хамаагүй 1000 ном уншуулаад гараад хүнд муу юм хийгээд хараал хийгээд л явчихвал номын хүч үйлчлэхгүй.

Ном уншуулсан мөртлөө муу юм хийгээд явалгүй сайн үйл буян хийгээд ядаж л хүнд муу юм хийхгүй явна гэдэг өөрөө хүн байхын чухал шалгуур. Хүнийг амьтнаас  ялгаж байгаа ганц юм хүний сэтгэл. Сэтгэлгүй л болчих юм бол малаас дээрдэх юмгүй хүн зөндөө л бий болно. Тэгэхээр сэтгэл зүрхээрээ л бид амьтнаас ялгардаг.

 

Мөнгөөр нас худалдаж авдаг бол хамаа алга.

Би мөнгөний төлөө “үхэлдэе”

Шүтлэг хүнд мэдээж нөлөөлнө. Аливаа шүтлэгтэй хүн ийм юм хийвэл муу гэж илүү боддог юм шиг санагддаг. Тиймээс хүн аливаа юмыг хийхдээ үр удмаа л бодох хэрэгтэй байгаа юм. Учир нь аливаа муу юм үр удамд очдог гэдэг шүү дээ. Энэ нь өөрөөр минь дуусчих амьдрал биш. Бид үргэлжлэлээ төрүүлээд л яваа. Гэхдээ бидний үргэлжлэл биднээс болж зовох ёсгүй. Бидний сайн үйлийн үр нь үр хүүхдэд маань л хүрнэ.

 

Энэ асуудалтай холбоотой нэг жишээ дурьдахад, бидний хийсэн нэг том ажил нь газрын асуудал. Чойжин ламын сүм музей маань хотын төвд А зэрэглэлд оршдог тул маш их газрын маргаантай, дээрээс нь улсын хамгаалалтын бүстэй. Хамгаалалтын бүсийг кадастарт оруулсан “Хамгаалалтын бүс хүчинтэй” гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамаар тодорхойлуулсан. Газраа авахаар бид нилээн тэмцсэн. 

 

Энэ үеэр газрын маргаанаар надтай маргалдагч талын нэг хүн “Чамд ямар ашигтай юм” гэж асуусан. Би “Надад ямар ч ашиггүй” гэхэд “Тэгвэл дуугүй байж бай” гэсэн. Тэгэхэд нь “Та хүүхэдтэй юу” гэж асуухад гайхаж харснаа “Хүүхэдтэй” гэлээ. Тэгэхээр нь “Би ч бас хүүхэдтэй. Би таны, бас миний хүүхэд, тэдний хүүхдэд үлдээх өв соёлын төлөө энд зогсож байна. Бид явна, тэд үлдэнэ” гэж хэлсэн. Хэсэг гайхаад хараад байсан. Би ер нь боддог юм. “Мөнгөөр нас худалдаж авдаг бол хамаа алга. Би мөнгөний төлөө “үхэлдэе”. Гэвч мөнгөтэй байлаа гээд авсандаа авч яваад хэрэглэхгүйгээс хойш энэ амьдралдаа хийж чадах юм аа хийгээд нэр төртэй амьдрахсан” гэж хичээж явдаг.

 

Тиймдээ ч шат шатны байгууллагад уйгагүй хөөцөлдсөний үр дүнд 2 га газар кадастрын гэрчилгээнд оруулсан байгаа. Гэсэн ч манай кадастар, хамгаалалтын бүсүүдэд байшин бариад ороод ирсэн. Энэ Дөрвөн байгууллагатай Захиргаа, Иргэний шүүх дээр асуудал үүсгээд шүүхдээд явж байна. Гэрчилгээ маань одоогоор сунгагдаагүй байна. Шат шатны байгууллагад асуудал тавиад шийдэж өгөхгүй болохоор нь дахиад шүүхэд өгчихсөн байгаа. Гэрчилгээтэйгээ нийлээд 5 газарт Шүүхийн маргаантай явж байна даа.



 
Сэргээн засварлах газар татан буугдчихсанаас уран барилга, байгууламжууд эзэнгүйдчихсэн

 

-Энэ сайхан түүхтэй музейг 110 жилийн өмнөхөөр нь байлгахаас гадна сэргээн засварлах гээд нэг чухал асуудал бий. Энэ тал дээр хэр анхаардаг вэ?

-Сэргээн засварлалт бол манай хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Манай түүхийг судлахаар 1960 онд сэргээн засварласан байдаг. Тэгэхдээ цогцоор нь биш. Ерөнхийдөө дандаа хэсэгчилж зассан байдаг. Одоогоор бол Урсгал засвар хийгээд өнөөдрийг хүрсэн. Тэгтэл одоо 110 жилийнхээ ой дээр бүтэн сэргээн засварлах хэрэгцээ шаардлага тулгарсан байна. Нөгөө талаар энэ музейг сэргээн засварлах талаар судалдаг байгууллага битгий хэл хүн алга. Сэргээн засварлах газар байсан нь татан буугдчихсанаас хойш энэ уран барилга, байгууламжууд эзэнгүйдчихсэн.

 

Өнөөдөр музейг сэргээн засварлах ямар боломжгүй байна. Манайд гэхэд сэргээн засварлагчийн орон тоо алга. Энэ талаар судалж шинжилдэг судалгааны төсөв ч тэр, хүн ч байхгүй. Тэгэхдээ сэргээн засах ажлыг Тендерийн тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл засварлахаас өмнө судалгаа хийгдэж байх ёстой. Хаана нь ан цав үүсээд, суулт өгөөд байна. Хаанаасаа ямар асуудал үүсээд байна гээд судлаад явж байх ёстой. Тэр дагуу сэргээн засварлах ёстой.

 

 -Түүхийн өвийг хадгалсан онцгой обьектыг сэргээн засахаар мэргэжлийн байгууллага ирдэг үү?

-Ер нь Тендерийн тухай хуулиар зохицуулагдах нь буруу гэж бид үздэг. Яагаад гэвэл энэ маань өөрөө онцгой обьект. Зүгээр  нэг засчихдаг барилга биш. Вааран дээвэртэй. Энд тусгай зөвшөөрөлтэй компани ирдэг л дээ. Түүх соёлын өвийг сэргээн засварлах тусгай зөвшөөрөл бүхий компани л хийнэ. Гэхдээ энэ зөвшөөрлийг авчихсан мөртлөө ийм барилга засдаггүй компани шалгарчихвал яах юм.

Манай тендерийн тухай хууль маань хамгийн бага үнийн дүнтэй нь л ялж байгаа. Тэгтэл юу ч хийгээгүй туршлагагүй хүмүүсээр бид тоглуулмааргүй байна. Азаар энд ирсэн сэргээн засварлалт хийхэд Түүх соёлын өвийг сэргээн засах зөвшөөрөлтэй, дээрээс нь туршлагатай яг энэ чиглэлээр ажиллаж байсан компани ирсэнд баярлаж явдаг. Тэгтэл хэн ч мэдэхгүй компани ороод ирэх эрсдэл байгааг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр энэ эрсдлийг байхгүй болгох л хэрэгтэй байгаа юм.

Ямартай ч, бид гал унтраах маягтай л өдөр хоногийг өнгөрүүлж байна. Зун дээврээс нь бороо ороод ирдэг. Бид “Өө яана аа, бороо ороод ирлээ” гэж тэр үед нь л мэддэг. Нөгөө “Борооны дараа цув нөмрөв” гэдэг шиг л юм болно. Улсаас уг нь энэ талаар бодлогын чанартай авч үзээд “Одоо энэ хэсгийг нь засна. Дараа нь ингэнэ” гээд судалгаа шинжилгээний үндсэн дээр урт хугацааны төлөвлөгөөтэй анхаарах ёстой. Ийм бодлоготой явбал зүгээр юм.

 

Бороонд үзмэрээ норгохгүй гээд захаас гялгар уут аваад элсээр хучаад сууж байна

-Энэ бодлого алдагдаад яваад байвал ирээдүйд ямар хор нөлөөг дагуулах бол?

-Ирээдүйд өчнөөн их хөнөөл дагуулна. Дээрээс бороо ороод ирлээ. Доор нь байгаа үзмэр норно. Тэр үзмэр буцаад сэргэхээргүй гэмтэж болно. Гэмтээд бүр байхгүй болохыг ч үгүйсгэхгүй. Магадгүй цаасан шуумал үзмэр гэмтвэл яахав. Цаасан шуумал шүү дээ. Бид бороо ороод ирэхээр өөрсдийнхөө хэмжээнд шийдэхийн тулд гялгар уут тавьж байна. Төсвийг маань шийдтэл бороонд үзмэрээ норгоод сууж байлтай нь биш. Зах гараад гялгар уут аваад элсээр хучаад ямар ч байсан, үзмэрээ бороонд норгохгүйхэн шиг тэр төсвийг хүлээж байна. Тиймээс л улс томоор хармаар байгаа юм.

 

-Заримдаа гомдмоор санагддаг уу?

-Гомдмоор санагдалгүй яахав. Бид чинь ямар цалинтай билээ. Ямар нөхцөлд ажиллаж байгаа билээ. Энд үнэндээ энэ салбарт ажилдаа дуртай, сэтгэл зүрхтэй хүмүүс л ажиллаж байна. Ийм орчин нөхцлийг ирээд үзээд харах юм бол хэцүү л дээ. Үзэгчид ирээд Санал хүсэлтийн дэвтэр дээр “Арга хэмжээ аваач ээ. Ийм хүйтэн нөхцөлд яаж ажиллаад байдаг юм бэ” гэж бичсэн байдаг. Тэгтэл өнөөдөр бид арга хэмжээ авч чадах хүмүүс нь атал чадахгүй байна. Тиймээс одоо цаашид яах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж Соёлын өвийн төв, Физикийн хүрээлэнтэй хамтраад музейг халаавал яах вэ гэсэн судалгаа хийж үзсэн.

 

Тэгтэл судалгааны үр дүнд энэ музейг халаахын тулд гаднаас нь дахиад дулаалга хийх хэрэгтэй гэсэн. Гаднаас нь дулаалчихвал уран барилга байхгүй болно. Байшингийн туйпуу өрчихөөр уран барилгын хэв шинж алдагдчихна. Тэгтэл хуучны модон хийцтэй барилгын хаалга нь хуучныхаараа байгаа. Тэгтэл бүргэд хаалга хийчихэж болох уу. Урд талд нь пин бариад шилэн хорго хийчихээр нөгөө соёлын өв маань биш болчихно. Тэгэхээр өнөөдөр  судалгааны үр дүнг харахаар халах ямар ч боломжгүй.

 

Халаахын тулд дулаан хадгалгах пин бариад, гадуур нь тоосго өрөөд хорго маягаар өөрчлөх асуудал яригдана. Дээр нь шууд хаалга нь онгойгоод  дулаан алддаг. Үзэгч байнга орж ирдэг. Тухайн үед олон сүм хийд байгаад устсан гэсэн дээ. Магадгүй тэр үед өвлийн ордон байгаад тэндээ өвлийг өнгөрүүлээд, энэ музей маань зуны ордон байсан юм болов уу гэж таамагладаг.

 

Тэгэхээр бид цаашдаа сүмийнхээ урд талын газарт шинээр барилга барьж, тэндээ төвийн шугам оруулж ирэх асуудлыг ярьж байгаа. Чойжин ламын сүм музейн ирээдүйн стартеги төлөвлөгөөг боловсруулаад өнгөрсөн 5 жил  амжилттай сайхан 100 хувь хэрэгжсэн байна гэж ажлаа дүгнээд хамт олондоо баяр хүргэсэн. Одоо 2015-2020 оны стратеги төлөвлөгөөн дээр ажиллаж байна. Ирээдүйд манай сүм ямар байх юм.

 

Одоо төвийн шугам оруулах гэхээр тэр төвийн шугамыг хаана байрлуулах юм. Гадаа байлгаж болохгүй, сүм дотор оруулах боломжгүй. Тэгэхээр бидэнд зайлшгүй нэг барилга хэрэгтэй. Төвийн шугамтай халаалт дулаан, цэвэр усаа авдаг, боловсон нойлтой. Ажилчид нь байрладаг  оффистой. Үзэсгэлэнгийн заалтай, арт шоп, кофе щоп гээд музейн стандартад нийцсэн барилга байгууламжтай байх хэрэгцээ шаардлага тулгараад байна. Тэр барилга барих газраа баталгаажуулаад авчихсан учраас байшин маань ямар хэмжээтэй, дотор нь юу байх, сан хөмрөгийн өрөө маань ямар байх вэ гэж мөрөөдлөө цаасан дээр буулгаад төлөвлөх ажлаа хийж байна.

 

Хүмүүс музейгээ бүтэн үзэж чадаагүй дээ их гомдоллодог

-Тэр барилга баригдчихвал танай ажилтнууд төдийгүй үзэгчдэд ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх нээ?

-Тэгэлгүй яахав. Тэгэх юм бол энд байгаа ажилтнуудын эрүүл мэндийн асуудал, ирж байгаа үзэгчдийн гомдол шийдэгдэнэ. “Ийм хүйтэн нөхцөлд бид яаж музей үзэх юм” гэдэг. Жишээ нь, үзэгчид энгэр задгай орж ирдэг. Гадаадынхан ч мөн адил. “Та даарна шүү” гэж захиад оруулна. Гэтэл музейгээ бүтэн ч үзэхгүй даарсандаа болоод”Дараа больё” гээд чихээ таглаад энгэрээ битүүлсэн гарч ирээд яваад өгдөг.

Хамгийн сүүлд бид Японы элчин сайдын яаманд хүсэлт гаргаад  Соёлын атташе нь манай ажилтай ирж танилцсан. Их нимгэн ирсэн байсан тул дундаас нь буцсан. Ер нь манай үзэгчид тийм л байдалтай бүтэн ч үзэж чаддаггүй. Хүмүүс музейгээ бүтэн үзэж чадаагүй дээ их гомдоллодог. Тиймээс Чойжин ламын сүм музей цаашид зайлшгүй нэг барилга байгууламжтай болох хэрэгтэй байна.

 

-Тулгамдаж байгаа өөр асуудал байна уу?

-Өнөөдөр бидэнд зогсоолын асуудал хэрэгтэй байн. Хашааны баруун, зүүн хоёр тал уг нь манай зогсоол. “Занаду майнз” байгууллагын Рожер Перри манайд маш их хөрөнгө оруулалт хийж, “Эрсдлийн нөлөөлийн судалгаа” хийж өгсөн гэсэн дээ. Энэ судалгаагаар Чойжин ламын сүм музейд ямар эрсдэл тулгарч байна. Хөрсний, ургамлын эрсдэл. Гамшиг ослын үед яах юм. Эргэн тойрны нөхцөл ямар байна гэж судалсан.

Тайлангууд түрүүчээсээ ирж байна. Тухайлбал, эргэн тойрны машины зогсоол нь өөрөө түүх соёлын өвийг сүйтгээд байна гэдэг дүгнэлт гарсан. Саяхан Италийн судлаачид манайд ирээд явсан. Хөгжилтэй оронд соёлын өв музейг улс орон нь дээд зэргээр нандигнан хадгалж анхаарч үздэг. Эргээд  тэр нь улсынхаа нүүр царай гэж үздэгтэй холбоотой. Хүнийн амьдрал дуусахад үр удам нь үлддэг. Гэтэл тэдэнд соёлын өв нь өвлөгдөн байж л байна. Энэ нь бидний үр удамд л очино хэмээн үздэг гэсэн.

 

Италид яг ийм соёлын өв бүхий музейн хажуугаар нь автомашины том замын урсгалтай байсан. Соёлын өвийг автомашины утаа сүйтгээд байна гээд тэр төвийн хажуугаарх авто замыг нүүлгэсэн гэсэн. Соёлын өвөө хамгаалж үлдэхийн тулд тийм чухал шийдвэр гаргасан нь сайхан санагдсан.

Тэгтэл манай баруун зүүн хоёр тал маш нарийнхан. Хүн машин хоёр нь мөргөлдчих гээд байдаг. Машинууд бүгд манай хэрмэн хашаа руу утаагаа гаргаад зогсчихдог. Газар нь манайх ч эрх зүйн орчин нь их хэцүү байна л даа. Энийг улс хамгаалалтын бүс гэж тогтоогоод хэн ч халдах эрхгүй гээд хувь бизнесийн  байгууллагуудаас хамгаалж авч үлдээд л, эргэн тойрны соёлын өвийг сүйтгээд байгаа асуудлуудыг шийдэж, төрийн хүчийг харуулдаг бол.

 

Өнөөдөр энэ хэдэн ажилтнуудын үүрэг болчихоод бид тэмцэлд жижигдээд байна л даа. Гэхдээ л хэр хэмжээндээ тэмцэж шүүх дээр ялалт байгуулж газар нутгаа авч үлдээд л явж байна.

 

Би захирал гээд ганцаараа хаашаа ч орох эрх байхгүй

-Музейн үзмэрийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч байна?

-Манайд Сан хөмрөгийн эрхлэгч, Бүртгэл мэдээллийн санч гэж байна. Бүртгэл мэдээллий санч нь Сан хөмрөгийн эрхлэгчээ хянах, бүртгэлээ бодитоор хянаж байдаг. Манай музейд хоёр хүн хуйвалдах магадлалтай гээд гурав дахь хүн хамт орох зарчим үйлчилдэг. Би захирал гээд ганцаараа хаашаа ч орох эрх байхгүй. Энэ нь аль алиндаа зүгээр. Манай сан хөмрөгийн эрхлэгч аль ч өрөө рүү ганцаараа орохгүй. Ямар учиртай орж байна гэдгээ тэмдэглэнэ. Хүн бүр хаашаа ч орсон кодоор нэвтэрнэ. Бие биеийнхээ кодыг мэдэхгүй. Тусгай хамгаалалтын алба давхар хянаж байгаа тул музейн сан хөмрөгийн аюулгүй байдал улам сайжирсан гэсэн үг.

 

-Монгол Улс түүх соёлоо үл тоосноор үүнийгээ дагаад монгол хүн өөрөө устах аюул ирж байгаа юм байна гэсэн ахруусал төрж байсан. Таньд ер нь энэ тал дээр ямар санал байна.

-Би аль болох юмыг ойлгох гэж хичээж байна. Эдийн засаг хямралтай байна. Үнэхээр эдийн засаг хямраад байгаа юмуу гээд ойлгох гэхээр зарим гаргаад байгаа зардлуудыг нь харахаар “Манай музей энэ асуудлаас чухал даа” гэж бодохоор юм байна. Арай ухаантай хүмүүс л дээр ажиллаад байгаа гэж боддог болохоор манай төрийн эрх мэдэлтэй хүмүүс харах байх л гэж боддог.Энэ хүмүүс маань нэг өдөр соёлын өвөө харах байх. Үнэндээ гарын  10 хуруунд багтах л хэдэн газар байгаа даа. Энэ хэдийгээ сайхан сэргээгээд босгоод ирэхэд нэг хэсэгтээ л толгой өвтгөхгүй.

 

АСЕМ-ийн хүндтэй зочид ирэхэд Монголын нүүр царай болгон манайх болон бусад музейгээр зочилсон. Өнөөдөр Монголын нүүр царай гэхээрээ бид нар л байдаг. Гэтэл эргээд энэ газраа харж хандах асуудал нь орхигдоод байна. Тиймдээ бид өнөөдөр дээвэртээ гялгар уут дэвсээд байж байна. Үнэндээ сэргээн засварлах гэдэг музейн эрх мэдлээс давсан асуудал. Барилга захиалагчийн алба, БСШУСЯ, Соёлийн өвийн төв гээд олон газрын хяналт, хүмүүсийн хэлэлцүүлэг, үйл ажиллагаа, журмын дараа хийгддэг ажил. Бид улсын байгууллагын хараа хяналтанд байдаг болохоор сэргээн засварлах дээр л анхаараасай гэж хүсэх юм.

 

Энэ жил манай дээврийг засна гэж хэлсэн.

Гэхдээ гал унтраах маягаар явмааргүй л байна

 -Нэг хэсэг Соёлын яам тусдаа байсан шүү дээ. Тэр үед соёлын асуудлыг илүү анхаарсан уу?

-Мэдээж тусдаа бие даасан яам гарчихвал Соёлын өв бүхэл бүтэн яамны бодлогын түвшинд хөрөнгө санхүү нь шийдэгдэж ирнэ. Тэрнийг татан буулгачихсан. Хэрэв байсан бол түүх соёлд илүү анхаарч, сэргээн засварлах ажлыг илүү бодлогын түвшинд авч үзэх байсан юм болов уу гэж боддог.

 

- Нэг л өдөр сайхан мөрөөдөл биелэх байлгүй дээ.

-Бид биелнэ л гэж хүлээдэг. Энэ жил манай дээврийг засна гэж хэлсэн. Ер нь бол бүтнээр нь л сэргээн засварлуулах хүсэл бидэнд байна. Гал унтраах маягаар явмааргүй байна. Нэг юм нь нураад унаад ирвэл нураад ирлээ гэж  харахаас өөрөөр яаж ч чадахгүй нь. Эрсдлийн нөлөөллийн судалгааг гэхэд бид гадны санхүүжилт, төслөөр л хийлээ. Гэхдээ энэ судалгаан дээр үндэслээд манай сэргэн засварлалт хийгдэх байх. Тэгээд түрүүн хэлсэн Чойжин ламын сүм музейн төвлөрсөн халаалт төвийн шугамтай холбогдсон барилга байгууламжийн зураг төсөл, барилга барих асуудал нэг л өдөр шийдэгдэнэ гэж итгэж байна. Би ирээдүйгээ сайхнаар л төсөөлж байгаа даа.

 

-Монгол хүн амны билгээрээ. Сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэж, санаж сэдсэн бүхэн нь сэтгэлчилэн бүтэх болтугай.



Ярилцсан: П.Нарандэлгэр

ZALUU.COM - Үндэсний тэргүүлэгч сайт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

70 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.191.110Зочин   • 1 сарын 10. 8 цаг 45 минут

Өөрөөрөө дуусахгүйг хэзээ мэдсэн юм бол доо, зайлуул Бурхад харж байгаа

122.201.24.130Zochin   • 1 сарын 9. 13 цаг 14 минут

Amjilt husie. Сайхан бүсгүй бн. Зөв бодолтой юм.

66.181.188.102Зочин   • 1 сарын 9. 6 цаг 13 минут

Манайд ийм сайхан сэтгэлтэй хүн ховор ч байсаар л байна. Газрыг нь авах гээд л дэмж хгүй бга юм бн даа. Яаж тусла вэ?

41.85.161.169jiu   • 1 сарын 9. 8 цаг 51 минут

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

66.181.181.219Зочин   • 1 сарын 9. 0 цаг 00 минут

gun uhaanaar bol baishinguud negnee haahgui adil ondortei baih estoi

62.167.114.16irgen   • 1 сарын 8. 21 цаг 36 минут

hymyysee ork gej yu gesen yg um be

202.21.116.11moi   • 1 сарын 9. 8 цаг 46 минут

ork gej buduuleg hun gesen utgatai ugee, ertnii europiin domguudad tom tom mangasuudiig ork gedeg baisan. kinon deer garch baisan

62.167.114.16irgen   • 1 сарын 8. 21 цаг 35 минут

ih aytaihan emegtei um, harin ubkatei um shig tyvd deel omsson ni joohon tiim haragdlaa

103.26.194.221Зочин   • 1 сарын 8. 20 цаг 13 минут

ХААНА БАЙДГЫН МЭДНЭ БИЗ ДЭЭ . АМЖИЛТ

103.229.120.63Зочин   • 1 сарын 8. 19 цаг 44 минут

yamar saikhan busgui ve,zaaval ochij boditoor tsaraig ni harnaa,bolomj garval bolzson ch yahav....

202.21.109.158Зочин   • 1 сарын 8. 19 цаг 42 минут

Зургаа шаазан болтол хакердсан байна.

27.123.212.135з   • 1 сарын 8. 18 цаг 38 минут

хажууд нь төвийн шугам байхад яагаад холбож болохгүй байгаа юм бэ. БСШУЯ-ныхан хариуцсан дарга нар нь анхаарах хэрэгтэй байна ш дээ

27.123.212.135Зочин   • 1 сарын 8. 18 цаг 36 минут

та нар музейн ажлыг нь дэмжээч . хүн ажил ярьж байхад ойлгохгүй тэнэг юмнууд.

122.201.31.98Zochin   • 1 сарын 8. 18 цаг 22 минут

Ene busgui 3n huuhed gargaj usguud yvj bga manai eh ornii egel neg eh hun shhudee. Zarim hunuus ih muuhai ataarhuu baih ymdaa. Uursduu ym hiihgui bj huniig eldweer heleed yaanadaa!!! Heddeh ehner n hend hamaa bnaa!! Magadgui umhii hujaa nar ingej mongolchuudiig hagalgan butargaj bga bhdaa. Chamd Amjilt husie

202.179.27.38zochin   • 1 сарын 8. 18 цаг 13 минут

saihan amitan

103.242.45.140ИРГЭН   • 1 сарын 8. 18 цаг 04 минут

ИЙМ ХАНДЛАГАТАЙ ХҮМҮҮС ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ОЛОН БАЙХ ХЭРЭГТЭЙ МУНДАГ ЭМЭГТЭЙ БАЙНА ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ. САЙХАН Ч МОНГОЛ ЭМЭГТЭЙ БАЙНА.

66.181.191.110Зочин   • 1 сарын 10. 8 цаг 24 минут

Үхсэний сайхан сэтгэл, жинхэнэ авирыг нь санаандгүй хахчих

103.26.194.221Зочин   • 1 сарын 8. 17 цаг 53 минут

Хөдөөний оркуудад хүрээ хүүхнүүдийг амьдаар нь харах заяа дутна . Тэд боссынхоо дэргэд туяарч байдгийм . Харин энэ хүүхнийг сайхан гэвэл нүд чинь тайлагдаагүй л байна даа . Халхад хачин сайхан хүүхнүүд олон ш дээ . Энэ харваас юу ч үзээгүй мангар байна .

202.131.243.190өөөө   • 1 сарын 8. 18 цаг 10 минут

малтаад бай ***** минь, орк гэж ганцхан хөдөө байдгүйм, хотод ч гэсэн оркоос долоон дор юмнууд олон, тэдний нэг нь чи өөрөө, эмэгтэй хүний гоо сайхныг олж харж чадахгүй байж битий олон долоон юм ярь,

2.247.250.154Зочин   • 1 сарын 8. 17 цаг 42 минут

Ямар сайхан хүүхэн бэ!

202.9.41.212Баадай   • 1 сарын 8. 16 цаг 59 минут

үзмэр гэж солиод байх шаардлагагүй орчныг сайхан тохилог үзэмжтэй байлга.Хүн нэг үзсэн ч гоё газрыг дахин үзэх дуртай.Хамгийн гол нь тохилог цэвэрхэн.Амжилт хүсье.

103.9.90.227Зочин   • 1 сарын 8. 16 цаг 44 минут

Ёстой л төрсөн байтлаа , зурсан юм шиг сайхан бүсгүй байна даа.

66.181.191.110Зочин   • 1 сарын 10. 8 цаг 25 минут

Өөрөө бичдэг вм байхдаа

203.91.115.41энбо   • 1 сарын 8. 16 цаг 01 минут

сэтгэл байхад аяндаа бүтнээ амжилт хүсье

112.72.11.116Зочин   • 1 сарын 8. 15 цаг 58 минут

Amjilt husii mundag busgui bna tuuhiin unet uviin talaar yarigdaj bhad zarim mal ni shashin yariad bhiin ulsturjsuur bgaad alivaag uur untsguur hardgui btson. Zun shuniin muzei uznee bas toglolt..

103.26.194.221Зочин   • 1 сарын 8. 14 цаг 47 минут

АЛЬ ДЭЭР ҮEД БАРИГДСАН МУЗEЙ ШҮҮ . ХИЙГЭЭД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ . ӨӨР БИЧИХ ЮМ АЛГА УУ .ТЭТГЭВРИЙН НАСАА НЭМСЭН ХУУЛИА НҮҮР ХУУДСАНДАА БИЧЭЭЧ .

94.21.173.190Зочин   • 1 сарын 8. 19 цаг 51 минут

Тэнэгтмой

203.91.118.180мөрдөгч   • 1 сарын 8. 14 цаг 17 минут

сайхан ярилцлага байна амжилт хүсэж эрүүл энх аз жаргал амжилт бүтээл үр дүн гоо сайхны болон сэтгэлийн таашаал баяр баясгаланг хүсэж цаашид ихийг бүтээхийг ерөөе

202.179.27.171ИРГЭН   • 1 сарын 8. 12 цаг 44 минут

ХУУЧИН ЦАГТ ШАРЫН ШАШИН БОЛ АРД ТҮМНИЙГ ХОРДУУЛАГЧ ХАР ТАМХИ МӨН ГЭЖ ХЭЛЖ ЛАМ НАРЫГ АЛЖ УСТГАСАН Ч ӨНӨӨ ЦАГТ ДАХИН ОЛОН БОЛЖ АРД ТҮМНИЙГ ШУЛЖ БАЙГААГ АНХААРЧ ХЯЗГААРЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭСВЭЛ ХҮН БҮР ЛАМ БОЛЧИХВОЛ БАЯЧУУД БОЛНО.ЛАМД МӨРГӨЖ БАЙГАА БҮХНЭЭ ӨРГӨЛД ӨГСӨН Ч МОНГОЛ УЛС АРД ТҮМЭН ӨӨДЛӨН ДЭЭДЭЛСЭН НЬ ХАА БАЙНА АА.ХЭЗЭЭ ӨӨДЛӨХ ЮМ БЭ? ЛАМ НАР Л ТАРГАЛААД БАЯЖААД ЭНД ТЭНД ГАЗАР АВЧ ҮХЭЛ ХАГАЦЛААР МӨНГӨ ОЛЖ БАЙГАА ТОМ ТОМ ЛАМ НАР НЬ ИЙМ БАЙХАД ЖИЖИГ ЛАМ НАР Ч ЯАЖ Ч ХҮНИЙГ ШУЛАХААС БУЦАХ ВЭ ДЭЭ.ХУУРАМЧ ШАРЫН ШАШИН.

202.179.24.4Зочин   • 1 сарын 8. 12 цаг 42 минут

Энэ музей улсын төсөвтэй байдаг уу?

202.179.24.248Зочин   • 1 сарын 8. 12 цаг 17 минут

Сайхан ярилцлага уншлаа. Хамт олонд нь амжилт хүсье. Би гадаадааас зочин ирэх болгонд уг музейг үзүүлдэг. Дахин амжилт хүсье.

203.91.119.230Амжилт хүсье.   • 1 сарын 8. 12 цаг 17 минут

Зөв үзэл бодолтой, мундаг хичээл зүтгэлтэй эмэгтэй байнаа.Улам их хичээгээрэй.Энд сөрөг коммент үлдээсэн нөхөд бол музейн газрыг авах гэсэн ад донгийн шуналтай хүн дүрст амьтад шүү.Бүү бууж өгөөрэй.

202.5.202.130Зочин   • 1 сарын 8. 13 цаг 19 минут

yag tiim

119.40.100.222Зочин   • 1 сарын 8. 11 цаг 35 минут

Ёстой мундаг эмэгтэй байдаг. Гоё ч эмэгтэй. Амжилт хүсье

202.55.180.186Урнаа /удирдлагын/   • 1 сарын 8. 11 цаг 25 минут

Их үйлсийг бүтээх гэж тэмүүлж сэтгэл зүрхээ зориулж яваа дүүдээ ажлын амжилт хүсье. Ажил үйлс нь бүтэмжтэй байх болтугай.

202.179.25.107Зочин   • 1 сарын 8. 11 цаг 10 минут

MUZEG NI NURAAGAAD SHINEER UUR YUM BARIAD UGCHIH

202.179.27.175t1   • 1 сарын 8. 15 цаг 45 минут

yasan aharhan bodoltoi hrisch ve ene guilgachin chin

182.160.1.108Зочин   • 1 сарын 8. 11 цаг 38 минут

Чи газрын хулгайч нарын нэг байнаадаа.Монголын түүх соёлын үнэт дурсгалыг нураагаад суурин дээр нь баар,янхны газар барих гээ юү.Ийм энергитэй газарт чам шиг адын шуналтанд тохирохгүй за

202.131.243.190ааааа   • 1 сарын 8. 10 цаг 46 минут

ямар гоё харагддаг хүүхэн бэ, эсвэл зургаа янзлуулчихсан юмуу, дэргэдээс нь амьдаар нь нэг очиж харъя байз

194.230.155.180Angiin ohin   • 1 сарын 9. 8 цаг 13 минут

Zuragaa yanzluulaaguiee.erdoo bgaaraa l bn daa.ajil deer ni ochood Mutes uzender haraarai..... angiin ohindoo amjilt.💪💪💪😘😘😘

103.87.255.42П   • 1 сарын 8. 10 цаг 38 минут

НААД МУзеЙГЭЭ НУРААГААД ГАЗРЫГ НЬ ЧӨЛӨӨЛЖ АВАХ ЁСТОЙ

202.21.107.10Зочин   • 1 сарын 8. 18 цаг 39 минут

Чи үхлээ гэхэд чамд энэ газраас шороо ч олдохгүй.Хогийн цэг дээрээ байж бай.

202.70.40.154Зочин   • 1 сарын 8. 10 цаг 54 минут

Чи хүүхэдтэй юу? Хүүхдэд чинь Монголын өв соёл уламжлалын тухай түүхийг хүүрнэсэн бодит мэдээллийг өгөх, түүгээр бахархах, бардамнах, хайрлах, нандигнах шаардлага гарнаа даа. Түрүүлж ургасан эврээс сүүлд ургасан чих дээр гэдэг шүү.

27.123.212.138zochin   • 1 сарын 8. 10 цаг 37 минут

Mongolin soyolin salbar ter dundaa,muzei,nomin san soyolin tuvuud hund hetsuu ali 80-d ondoo uldej hotsorson salhi seveereg barag oroogui ter dundaa muzei mergejliin humuus barag baihgui gants negeer toologdoh baruund master ene tereer surch tugssun hun baidag.Gevch tuuhch,zuraach,arheologchi busad esen busin mergejiltei humuus yaj ch oilgoh bilee.Evropin ornuudad muzeigeer meregjiltenuud beltgeh shaardlagatai muzei evropt uussen,delhiin yamar ch ulsin muzei evropin chig barimjaagaar hugjij baigaa.Ene salbarin hugjihgui baigaa gol shaltgaan

202.131.245.69зочин   • 1 сарын 8. 10 цаг 33 минут

төсвийн байгууллагууд ер нь ийм бэрхшээлийг сөрж ажилладаг даа. наад захын жижиг зардал бол ёс юм шиг өөрсдийнхөө цалингаас гаргана ш дээ. энэ хүүхэн овоо үнэнийг сйн хэлж. зөв.

180.149.78.99Зочин   • 1 сарын 8. 10 цаг 32 минут

Сайн ажиллаж, сайхан зүйл санаачлаж хийж байгаа Танд болон танай хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье. Үнэнхүү сэтгэл , зүтгэл гаргаж ажилладагыг нь сонсож, дуулж байсан юм байна. Сүүлд гаргасан номыг нь уншсаан. Судалгаатай сайхан ном болсон байна лээ. Үнэхээр их энергитэй газар, мэдрэгддэг. Түүх, уламжлалаа хүндэлж, судалж, сонирхож байх нь хувь хүнд өгөөжтэй л байдаг.

103.242.44.34Зочин   • 1 сарын 8. 10 цаг 19 минут

Бурхдыг чимсэн сайхан бүсгүй байна.Бүсгүйн зурагнаас нь болоод мэдээг бүтэн уншдаг байнашдээ.ккк

66.181.191.110Зочин   • 1 сарын 10. 8 цаг 40 минут

Бурхад юу хийснийг, юу хийж байгааг дэндүү харж байгаа Духаа цоортол мөргөөд ч нэмэргүй, оройтсон

202.179.27.171ИРГЭН   • 1 сарын 8. 12 цаг 51 минут

БУРХАН ГЭЖ ЗУРСАН ЗУРГЫГ ХЭЛЭЭД БАЙНА УУ. ЭСВЭЛ БУРХАНЫ ДЭРГЭД БАЙХЫ НЬ ХАРСАН ЮМ УУ? ЭРГҮҮ МАЛНУУД ТОЛГОЙГОО ЦООРТОЛ МӨРГӨӨД ХАМАГАА БАРАГДТАЛ ӨРГӨӨД ЮУ Ч ОЛЖ ДОЛООХГҮЙ ТАМД ОЧИХ БОЛНО.

103.242.44.34зочин   • 1 сарын 8. 14 цаг 41 минут

Иргэн та там гэж байдагт итгэлтэй байгаа бол эсрэгээр бурхан байж л таарна даа.кк

59.153.84.66Зочин   • 1 сарын 8. 13 цаг 17 минут

ene irgen ymar ineedtein be

124.158.106.141амрү   • 1 сарын 8. 10 цаг 17 минут

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын үе үеийн сайд нар дулаан , цэвэр бохир усыг нь шийдмээр юм. Өмнөх Соёлын сайд оюунгэрэл динозавр гэж америк руу гүйх далим гаргаж байх хөрөнгөөр хэдэн труба , пар тавьж өгөхгүй янзын нөхөр юмаа. БСШУС яам соёлын байгууллагаа мартаж явсных ш дээ. Соёл гэхээр дуучин жүжигчид биш ш дээ. МУЗЕЙ , НОМЫН САНГУУД, ХОТ ХӨДӨӨГИЙН СОЁЛЫН ТӨВҮҮД орох байх. ХУУЧНААР хөдөө сумын клубууд өрөвдөлтэй байгууллага болсон доо. ТҮҮНД нь НОМЫН сангууд ч ялгаагүй. Нөхөр цогзолмаа энэ салбарт анхаарлаа хандуулбал эерэг үнэлгээг ав

66.181.191.110Зочин   • 1 сарын 10. 8 цаг 41 минут

Энэ хүүхэн чинь бүжигчин биз дээ

202.5.202.130Зочин   • 1 сарын 8. 13 цаг 54 минут

Soyol, urlag geheer zuvhun duchid bujigchidiin asuudal bish, uls ornii togtvortoi hugjliin batalgaa, tusgaar togtnoliin batalgaa gej tomoor harah heregtei

94.21.173.190Зочин   • 1 сарын 8. 9 цаг 54 минут

Энэ маш чухал музeйг Монголын төр онцгой анхаарч хамгаалах л учиртай юмсан даа уул нь. Даанч хайхрахгүй юм. Дээрх доорх 2 зураг нэг хүн мөн үү

66.181.165.89Зочин   • 1 сарын 8. 9 цаг 49 минут

Цаанаасаа гэрэлтсэн ямар сайхан бүсгүй вэ. Ажлын амжилт хүсэн ерөөе!

202.21.113.238Зочин   • 1 сарын 8. 16 цаг 39 минут

Ene yostoi tasartsan busgui bnaaa

202.179.25.161ЗОЧИН   • 1 сарын 8. 9 цаг 41 минут

ЗӨВ БОДОЛТОЙ . САЙХАН БҮСГҮЙ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ

122.201.23.83Зочин   • 1 сарын 8. 9 цаг 21 минут

Гэгээлэг сайхан зүйл хийжээ

59.153.112.193Зочин   • 1 сарын 8. 9 цаг 01 минут

Баяр хүргэе сайхан ярилцлага байна, ийм хүмүүс л монгол соёл, эх түүхээ авч үлдэнэ, танд танай хамт олонд амжилт хүсье

180.149.78.99Зочин   • 1 сарын 8. 8 цаг 50 минут

Good luck

202.21.100.210Зочин   • 1 сарын 8. 8 цаг 50 минут

Сайхан нүдэнд дулаахан бүсгүй зөв зүйлийн төлөө их зүйлийг санаачлан зориг гарган ажиллаж байгаа ям байна амжилт хүсье

202.21.117.62Зочин   • 1 сарын 8. 8 цаг 21 минут

Ямар сайхан бүсгүй вэ амжилт

182.160.1.108Зочин   • 1 сарын 8. 8 цаг 15 минут

Сайхан бүсгүй зориг гарган түүх соёлоо сэргээн хадгалахад их зүйлийг санаачлан сайн ажиллаж байгаад талархаж байна.Амжилт хүсье

66.181.191.110Зочин   • 1 сарын 10. 8 цаг 42 минут

Музейнийхээ хашааг сэргээх гэж устгасан биз дээ, мартаагүй хүмүүс

113.192.92.129ok   • 1 сарын 8. 7 цаг 53 минут

shan zuil hj bgaad chini bayarlalaa amjilt

66.181.187.184Зочин   • 1 сарын 8. 7 цаг 49 минут

Сайхан зүйл санаачилж хийж байна. Амжилт хүсье

83.76.249.211unshigch   • 1 сарын 8. 7 цаг 41 минут

bie daasan mongoliin tyyh gej baina uu, hynii umaar hyydegnesen, tyvdiin soioloor gaihuulsan, ooriin geh yner ongogyi hymyyst gaihuulah um baina uu.... iimerhyy tarhi ergyylsen sym hiid bol aziin ornuudaar dyv dyyren, byyr enenees tomoor goiooroo baina... byh um ni manj tyvd yag l tyvded ochson shig umaar u-g ni gaihuulah ve. muzei shono ajillah bol barag byh orond baidag... hogjiltei ulsuudad Tom hotuudiin muzein shono gedgiig jild 1 udaa hiij shoniin 4 hyrtel ter hotiin byh muzei hyamd yneer yilchildeg...

94.21.173.190Зочин   • 1 сарын 8. 19 цаг 58 минут

Нэг нь овоо зөв зүйл ярихаар л нэг их мэдэмхийрээд л няцаадгий. Чам шиг юмнуудад ийм сүм энд тэндгүй байгаа мэт харагдавч нарийн билгийн нүдтэй ном соёлын хүмүүсийн нүдэнд ийм дэлхийд өөр хаана ч байхгүй. Занабазарын өөрөө хийсэн олон бүтээл энэ сүмд бий. Тэр бүтээлүүдийг чи бид хоёр байтугай цаадах НҮБ хүртэл соёлын хосгүй үнэт зүйлд бүртгээд дахин давтагдахгүй бүтээл болохыг нь баталчихсан юм. Би энэ музeйд 3 удаа очиж үзсэн. Луврын музeйг үзэж байснаас ч илүү сэтгэгдэл төрсөн

103.9.88.162zochin   • 1 сарын 8. 18 цаг 36 минут

zuv bodoltoi saihan emegtei bna uils chin buteh boltugai

© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
google+ rss