
Хан-Уул дүүргийн 15-р хороо Гандигийн гудамжнаас Хурд хороолол орох 0,5 км авто замыг энэ сарын 2-ны өдрөөс энэ сарын 23-ны хооронд хааж авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх юм байна.

“Бүх насны хүний эрх тэгш байдлыг хангахын төлөө” уриан дор дэлхий даяар тэмдэглэж буй Олон улсын ахмадын 27 дахь өдрийн мэндийг нийт ахмадууддаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын ерөөл дэвшүүлье.

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, өнөөдөр /2019.10.01/ хоёр ч байнгын хороо хуралдаж Байнгын хороод Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Гэсэн ч хуралдах эсэх нь тодорхойгүй байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгаланд баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон сургалтын эмнэлэг өнөөдөр албан ёсоор үүд хаалгаа нээж, үйлчлүүлэгчдээ хүлээж авлаа. Тус эмнэлгийн нээлтэд, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон удирдлагууд, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар болон хүндэт зочид төлөөлөгчид, ЖАЙКА-гийн төв байгууллага болон Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хамт олон АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар, доктор, профессор, үе үеийн төгсөгч, оюутан залуус уригдан оролцов.

Сүүлийн үед бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж эндэх тохиолдлууд нэмэгдсэн. Энэ талаар цагдаагийн байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэрэмжлүүлэг мэдээллийг байнгын давтамжтайгаар хүргэж байгаа ч буурахгүй байгаа юм. Гэтэл бага насны хүүхдээр зогсохгүй насанд хүрсэн хүн нүхэн жорлонд унаж амиа алдсан харамсалтай тохиолдол ч бүртгэгджээ.

Өнөөдөр Олон улсын Ахмадын баярын өдөр. Эл өдрийг Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас уламжлал болгон тэмдэглэж, тус үйлдвэрээс өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг

АТГ-аас өчигдөр ХХААХҮЯ -ны мэргэжилтнүүдийн өрөөнд шалгалт хийж, тус яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалан хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг саатуулсан гэх эх сурвалжийн мэдээлэл

Өчигдөр буюу 2019 оны есдүгээр сарын 30 өдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байранд химийн бодис илэрлээ гэсэн дуудлага мэдээлэл оройны 20 цагийн орчимд ирсэн.
Хэвлэлийн онцлох
АТГ-ын дарга З.Дашдаваа албан хаагчдыг халаагүй, сэлгэсэн
"Эрдэнэс - Тавантолгой" нэг тонн нүүрсний үнийг найман ам.доллараар нэмэгдүүлнэ
2020 оны төсвийн орлогыг энэ оныхоос 2,1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцжээ
Хөгжлийн Банк 20 тэрбум төгрөгөөс дээш зээлийг шууд санхүүжүүлнэ
Чанаргүй зээлийг илрүүлсэн нь “ЭЕРЭГ ДОХИО”УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган эхэллээ. Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд ердөө хоёр ээлжит чуулган үлдэж байна. Энэ чуулганы дараа 2020 оны хаврын ээлжит чуулган бий.
Бурхан буудай уулГовь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна.
Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл“Үс сайхан бол зүс сайхан” гэж хэлдэг. Хүний өнгө зүсийг өөд нь татахад өөрийн үүрэг гүйцэтгэж байгаа үс (гэзэг)-ийг юугаар чимэх ёстой вэ? Энэ бас өөрийн гарц шийдэлтэй явж ирсэн байх юм. Түүний нэг нь эмэгтэй хүний сувдан сам, даруулга гэнэ. Эдгээр нь толгойн гоёлд ордог бөгөөд өөрийн хийц донж, маягаараа өөр хоорондоо ялгарна.
Аравдугаар сарын өрнийн зурхайАжил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэрэгт таны хичээл зүтгэлээс үл шалтгаалсан үл ойлголцол, бүтэлгүйтэл давамгайлна. Сарын эхээр ажилдаа бүхнээ зориулах боловч үр дүн бага байна. Харин сарын сүүлээс бизнесийн ашиг орлого нэмэгдэх бололтой. Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд шударгаар хөдөлмөрлөх хэрэгтэй. Бага ч бай арга заль хэрэглэх нь хожим таныг илүү том асуудалд оруулж мэднэ. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаанд та ялалт байгуулах боломжтой.
Гэдэсний өөхийг арилгахын тулд юу идэх вэЖин жаахан нэмээд эхлэхээр л унжаад илүү харагдаад эхэлдэг зүйл бол нөгөө л нэг харвин. Илүү харагдаж, ад шоо үзэгдэж байдаг гэдэснийхээ энэ хэсгийг хэрхэн арилгах, нарийн бэлхүүстэй байхын тулд хоолны дэглэмдээ ямар хүнсийг түлхүү хэрэглэх ёстойг бид энэ удаагийн нийтлэлээр зөвлөгөө болгон хүргэж байна. Мэдээж хамгийн зөв арга бол бага калоритой хоол идэж, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж занших. Бага калоритой ч таныг тасралтгүй цэнэглээд байх дараах хүнсүүд хэвлийн хэсгийн өөх булцайж, томрох боломжийг хязгаарлаж өгнө.
Уруул дээр герпес буюу хомхой долоох үед яах вэХүнсний давсыг тогтмол хэрэглээрэй. Өдөрт 3-4 удаа давсыг нимгэн түрхэх нь ямар ч эмтэй харьцуулахад илүү хурдан эдгэрэлт өгдөг
Хүүхдүүдийн биед 11 төрлийн хуванцар орох магадлалтай гэнэГерманы эрдэмтэд хэдэн сараас 17 хүртэлх насны 2500 хүүхдийн шээсийг шинжилснээр биед нь хуванцарын үртэс байгааг тогтоожээ. Судлагдсан хүүхдүүдийн 97% -д микроскопийн шинжилгээ хийгдэж, хуванцарын үртэсний үлдэгдэлийг илрүүлэн шинжилсэн байна. Энэхүү судалгааг Роберт Кохын институт дээр Байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр хийгджээ. Эрдэмтэд ус, ундааны хуванцар савын үртэс хүүхдийн биед нэвтрэн орохоос гадна хуванцар саванд савласан хоол хүнс орж байгааг олонд анхааруулж байна.