Social

Та үүнийг мэдэх үү: Мөнххайрхан уул5 сар 30. 9:21

МӨНХХАЙРХАН УУЛ - ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАРБаян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно

Цэдэндоржийн Оюунбат: “Хүйтэн”1 сар 30. 15:56

Цагаан сар болох гээд хөдөөний айл бүхэн бууз, мах, тавгийн идээгээ бэлтгэх гээд нүсэр ажилтай байв. Хонь малаа хариулах, гэр орноо дулаахан байлгах, үр хүүхдүүдээ өсгөх гээд малчин айлын ажил хэзээ ч дуусдаггүй ундарч байдаг хэцүү ажил

Өөр өнцгөөс: М.Анхцэцэг "Хамгийн том мөрөөдөл өөрийн гэсэн асрамжийн газартай болохсон"2018, 12 сар 25. 11:15

Ирээдүйд М.Анхцэцэг ямар мэргэжил эзэмших вэ? Зорилго Мөрөөдөл - Би ер нь их олон юм мөрөөддөг. Хамгийн том мөрөөдөл өөрийн гэсэн асрамжийн газартай болохсон гэж боддог. Яг үнэндээ халамж муутай асрамжийн газраас хүүхдүүд зугтдаг шүү дээ. Ирээдүйд 18 хүрээд асрамжийн газраас гарахдаа шууд ажилгүйдэл, амьдрах орон байр энээ тэрээ гээд ихэнх нь гудамжинд гардаг. Тэгэхгүйгээр мэргэжил эзэмшүүлдэг, ажил амьдралтай болтол нь харж ханддаг, тийм газартай болохыг хүсдэг.  Yunii umnu udii zeregtei hun bolgoj usgusun ger buliihendee bagshdaa maash ih bayrllaa hairtaishuu ta nartaa tgd namg urgelj demjdeg nz nuhud hamt olon mongoliin hundiin urgultiin holboo biyiin tamir sportiin gazar aldar sport horoo, olympiin horoo, mongolian properties, souviner house, есүүдийн батууд , mongol jonsh, unen and, talst tuw, sportiin anagaah uhaanii alba ta buhendee mash ih bayrllaa ene sportiin tuluu setgel zurhee zoriulsn hun buriin chin setgeleer mnii ene amjilt butsen ym shuu ulam ih hicheenee

Хараал жатга гүйлгэх нь эргэх хариутай байдаг..2018, 12 сар 24. 9:23

Дархадын алдарт Баглаан удганы хүү Арилдий зайран нь дээдэс баячуудын адуу малыг булаан авч ядууст түгээдэг шилийн сайн эр байжээ. Түүнийг баривчлан шийтгэх гэсэн боловч Арилдий бөө бүргэд шувуу болон хувирчихаад баригдаж өгөхгүй байв. Энэ бөө тамхи их татдаг учир тамхины утаанд амархан баригдах болно гэж төлгөчийн хэлсэнээр түүнийг хундсын Улаан хад гэдэг газраас баривчлан аваад Улиастайд хүргэж эзний зарлигаар цавчин алах гэтэл бөөгийн хүзүүг сэлэм даахгүй байжээ. Тэгэхээр нь бөө, “Та нар намайг хороож чадахгүй. Миний амийг, ээж хамгаалаад байна. Намайг бүү зовоо. Би ээжийгээ явуулчихья. Та нар тэгээд цавч” гээд шивштэл хоёр мөрнөөс нь хоёр бүргэд гараад нисэн одсоны дараа цаазаар авчээ. Энэ үеэр Арилдий бөөгийн ээж Баглаан удган бөөлж “Ганц хүүгийн минь алдын төдий биеийг нууж чаддаггүй яасан хангай вэ” гэж хундсын Улаан хадыг аянгаар бут ниргүүлээд Улиастайн манж сайдыг алах гэж онгодоо явуулсан боловч онгод нь сайдыг хорлож чадахгүй эргэж ирээд Баглаан удганы дөрвөн мөчийг эвхэртэл татуулав. Удган Далайням гэгчийн тусламжтайгаар онгоддоо өргөл засал хийж сэргээд хүргэн хүү жөгд ясны хар заарингаар сайдыг алуулах болжээ. Гэтэл” бас л хар бөөгийн хонхинуур Улиастайд хүрэлгүй харин хадам ээжийнх нь зүүн мээм рүү орчихжээ. Баглаан удган хүргэнийхээ хонхинуурыг таниад чи үүнийгээ ав гэжээ. Хар бөө хонхинуураа аваад “Чи ингээд төөрөлд” гэж хэлээд амыг нь хадаад хаячихжээ. Үүнээс болж хар бөөгийн ганц хүүгийн хоолой бөглөрч эхнэр Амаажий нь боож үхэв. Аргагүйн эрхэнд хар бөө хонхинуураа хадсан хадаасыг мулталж хүүгийнхээ амийг аварсан гэдэг.

Кувейт улсаас Монгол Улсад суух Элчин сайд ИЖБ-ээ өргөн барьж, Ерөнхийлөгчид бараалхав2018, 11 сар 1. 14:20

Кувейт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайриг өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

"Сайн уу? Баяртай" гэсэн 2 үг амийг нь аварсан түүх2018, 10 сар 13. 9:40

Мах нийлүүлдэг компанид ажилладаг бүсгүй нэгэн өдөр ажлаа дуусгаад ямар нэгэн зүйл шалгахаар махны агуулах бүхий хөлдөөгч рүү оржээ. Гэнэт, гай таарч, хөлдөөгч өрөөний хаалга хаагдаж, бүсгүй дотор нь түгжигдэж орхижээ

Ядуу хүмүүс ихэвчлэн залуу насандаа ихэнхи цагаа унтаж өнгөрүүлсэн байдаг2018, 10 сар 12. 17:53

Ядуу хүмүүсийн хийдэг 15 зүйлс Хувь хүний хөгжилд зориулсан зөвөлгөөнүүд Хэрэв та зурагт их үздэг бол нийгмийн ядуусын тоонд зүй ёсоор багтаж буй хэрэг. Ядуус цаг хугацаагаа ямар ч хэрэггүй телевизын нэвтрүүлэг шоу үзэхэд зарцуулдаг

Бурхантай бүү наймаалц2018, 10 сар 12. 11:34

Ажил бүтээгээд өгчинх, өвчин эдгээгээд өгчих гэж бурхантай наймаа ярьна. Залбирах нь хүртэл хариу нэхэлт, тахих нь хүртэл үр дүн горьлолт, мөргөх нь хүртэл ашиг сонирхол хүсэлт

Баку 2018: Ө.Дүүрэнбаяр Гүржийн бөх Г.Тушишвилитэй мөнгөн медалийн төлөө барилдана2018, 9 сар 26. 17:00

Ө.Дүүрэнбаяр шилдэг наймд шалгарлаа.Тэрбээр 1/8 шигшээд Кубын Энди Грандаг голлож дайран вазари аваад улмаар даралтанд оруулж цэвэр ялсан

Huawei компаниас IPhone XS-н худалдан авагчдад 72 долларын үнэ бүхий Powerbank бэлэглэжээ2018, 9 сар 26. 13:10

Хятадын Huawei гар утасны компани нь IPhone XS гар утсыг худалдан авахаар дугаарлан зогссон худалдан авагчидад Powerbank бэлэглэсэн тухай Америкийн Cnet мэдээллэжээ. Тус мэдээллээс үзвэл Huawei компанийн холбогдох хүмүүс IPhone XS худалдан авахаар Сингапурын Iphone-н нэрийн дэлгүүрийн үүдэнд дугаарлаж буй 200 гаруй хэрэглэгчдэд '10,000 mAh бүхий Powerbank-г бэлэглэжээ

“Номтой нөхөрлөсөн хүүхэд номхоныг сурдаг”2018, 9 сар 26. 12:10

Ч.ГАНТУЛГА Хорвоо дэлхий дээр олон янзын байшин бий. Том, жижиг, гоёмсог, хуучин гээд л. Эдгээр байшинд олон хүн бий. Харин Стокгольм хотын нэгэн байшингийн дээвэр дээр нисдэг Карлсон амьдардгийг хэн ч мэдэхгүй. Үлгэр ийнхүү эхлэв. Нисдэг Карлсон болон бяцхан хүүгийн нөхөрлөлийн тухай үлгэрийг уншиж өсөөгүй хүн ховор биз ээ. Айл бүрийн номын сангийн эхний тавиур дээр байж үе үеийн хүүхэд багачууд унших дуртай номоороо нэрлэсээр иржээ. “Хүүхдийн номын ордон”-ын үйлчлүүлэгч тавдугаар ангийн сурагч ч ялгаагүй энэ номыг уншиж байхтай нь таарсан юм. Бид энэ удаад хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зарим номын сангаар зочиллоо. Номын сангийн онцлог, архив болон үйлчилгээний орчны тухай сурвалжлахыг зорьсон юм.   НОМЫН САНД ХҮҮХДҮҮД НОМ УНШИХААС ГАДНА ГЭРИЙН ДААЛГАВРАА ХИЙДЭГ   “Хүүхдийн номын ордон” хэмээх нэгэн өрх айл Эзэн Чингис хааны талбайн хажууханд үйл ажиллагаа эхлээд хэдийнэ 10 гаруй жил өнгөрчээ. Номын сангийн хаалгаар ороход нам гүм орчин угтсан юм. Ихэвчлэн бага, дунд ангийн хүүхдүүд үйлчлүүлдэг юм байна. Энэ номын сан зургаан уншлагын танхим, 80 мянга гаруй номын фондтой. Жилд 80 мянга гаруй хүүхдэд үйлчилдэг тухай номын санч мэдээлэл өгсөн юм. Номын тавиурыг сонирхвол ихэвчлэн танин мэдэхүй, гадаадын уран зохиол, Монголын сонгомол өгүүллэг, үлгэрийн ном олон байв. Үүнээс хүүхдүүд ихэвчлэн “Монгол ардын үлгэрүүд”, “Дэлхийн уран зохиол”, “Хүүхдийн жүжгийн түүвэр” гэсэн номыг сонирхдог гэж номын санч бүсгүй онцолж байсан юм. Мөн зөвхөн монгол номоос гадна дөнгөж гадаад хэл сурч байгаа хүүхдүүдэд зориулсан гарын авлага, англи, орос, хятад хэлний ном олон байдаг аж. Номын фондоос гарч уншилгын танхимын хаалгыг татлаа. Уншилгын танхим жижигхэн боловч цэвэрхэн, тохилог. Цонхны тавцан дээр тасалгааны цэцгүүдийг байрлуулжээ. Зарим нь нил ягаан өнгөөр цэцэглэсэн харагдана.Эхний танхимд сургуулийн дүрэмт хувцастай 10 гаруй хүүхэд байна. Зарим нь даалгавраа хийж байгаа бололтой. Их л хичээнгүйлэн юм бичиж харагдана. Харин үсээ хоёр салаа сүлжсэн нэгэн охин эртний танил нисдэг Карлсоны тухай үлгэрийн номыг уншиж байсан юм. Б.Солонго I сургуулийн тавдугаар ангид сурдаг юм байна. Тэрээр “Би энэ жилээс номын санд сууж байна. Ээж минь үргэлж ном унш гэж захидаг. Өөрөө жаахан байхдаа үргэлж үлгэрийн ном уншдаг байсан тухайгаа ярьдаг. Манайд том номын сан бий. Гэхдээ найзуудтайгаа хамт номын санд ирж, унших нь илүү хөгжилтэй санагддаг. Өнөөдөр Карлсоны тухай үлгэрийг уншиж байна. Энд бид ном уншихаас гадна гэрийн даалгавраа хийдэг” гэв. Харин түүний цаана суух Г.Билгүүн V сургуулийн сурагч гэнэ. “Манай ээжийн ажил энэ номын сантай ойрхон байдаг. Миний хичээл эрт тардаг учир ээжийгээ хүлээх зуур ном уншиж, гэрийн даалгавраа хийдэг” гэсэн юм. Тэрээр ирээдүйд мундаг эмч болох хүсэлтэй байдгаа бидэнтэй хуучиллаа.   50 МЯНГАН НОМТОЙ “ГОРЬКИЙ”   Утга уран зохиолд дурласан хэн бүхний очих дуртай номын сан нь А.М.Горькийн нэрэмжит номын сан юм. Энэ номын сан нь Нийслэлийн соёл, урлагийн газрын харъяа гэдгээрээ онцлог. Ихэвчлэн оросын уран зохиол, дэлхийн сонгодог бүтээл зонхилох хувийг нь эзэлдэг. Анх 1946 онд хаалгаа нээж байсан ч улмаар 2009 оноос үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм. Харин 2016 оноос хэвийн ажиллагаандаа орсон байна. Тус номын сан нь   монгол, гадаад, хүүхдийн номын фонд гэсэн гурван төрөлжсөн хэсэгтэй. Номын сангийн уншилгын танхимд очлоо. Энд ихэвчлэн ахлах ангийн сурагчид болон оюутнууд ирдэг юм байна. Танхимд ном сэтгүүлийн тавиур болон ус буцалгагчийг байрлуулжээ. Хүүхдүүд өөрсдөө цай, кофегоо найруулж уух боломжтой юм байна. Харин сэтгүүлийн тавиур дээр өдөр тутмын зарим сонин болон чөлөөт цагийн сэтгүүлүүдийг өржээ. Номын сангийн эрхлэгч Г.Наранцэцэг “Манай номын сан анх 3000 гаруй сан хөмрөгтэй, 20 гаруй суудал бүхий уншилгын танхимтай байгуулагдаж байсан бол одоо 50 мянган номтой хоёр уншилгын танхимтай болж өргөжөөд байна. Хичээл эхэлсэн учир уншигч харьцангуй олон байна. Зарим хүн залуучууд ном уншихгүй байна гэж ярьдаг. Гэтэл манай номын сангийн үйлчлүүлэгчдийн 90 хувь нь 15-30 насны залуучууд байна” гэсэн юм. Тус номын сангийн байнгын үйлчүүлэгч Б.Одгэрэл “Би КУДС-ийн II дамжааны оюутан. Жүжигчин мэргэжлээр суралцаж байна. Энэ номын сангаар хоёр жил үйлчлүүлж байгаа. Ажилтнуудыг нь таньдаг болчихсон. Долоо хоногт гурван удаа ирдэг. Миний хувьд ихэвчлэн уран зохиолын ном уншдаг. Яг одоо У.Шекспирийн “Лир Ван”-г уншиж байна. Сүүлийн хоёр сар У.Шекспирээр өвчилсөн гэж ойлгож болно. Энэ номын дараа инээдмийн жүжгүүдийг нь уншихаар төлөвлөсөн. Ном унших их сайхан. Төлөвлшилд хүртэл их сайнаар нөлөөлдөг юм байна. Багш минь байнга “Номтой нөхөрлөсөн хүүхэд номхоныг нь сурдаг юм” гэж хэлдэг гэсэн юм. Горькийн номын санд урлагийн чиглэлээр сурдаг оюутнууд их ирдэг тухай номын санч онцолж байсан юм. Учир нь энд орос болон Америк, Франц гээд дэлхийн сонгомол зохиол, роман олон бий.   ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮС Ч НОМ УНШИЖ БОЛНО   Их зохиолчийн нэрээр овоглосон Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан хамгийн олон үйлчлүүлэгчтэй. Үндэсний төв номын сан зөвхөн оюутнууд болон магистр, доктор, эрдэм шинжилгээний ажилтнуудад үйлчилдэг бол Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан нийтийн статустай. Нийтийн уншлагын хоёр танхимаас гадна гадаад, хүүхдийн, сонин уншлагын, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан танхим гэж бий. Энэ танхимыг зорилоо. 20 хүний суудалтай тус танхимд таван хүн байсан юм. Тэд цахим ном уншиж, компьютер дээр ажиллаж сурах дадлага хийж байв. Танхимд буй компьютеруудад “Daisy”  гэх тусгай программ суулгасан юм байна. Жирийн аудио номоос ялгаатай нь “Daisy” программаар бичсэн ном нь яг цаасан ном уншиж байгаа мэт хуудас хуудсаар нь хайж, гүйлгэж болдог тухай инженер М.Цэнгэл ярьж байсан юм. Үүнээс гадна брайль үсгийн 300 гаруй номтой гэж байв. Тус танхимын үйлчлүүлэгч Б.Бямбасүрэнгээс сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр “Би жаахан байхдаа ном унших их дуртай хүүхэд байсан. Харин дөнгөж сургуулиа төгсөөд 2009 онд хараагүй болсон. Хараагүйчүүдийн хувьд энгийн хүүхдүүдтэй хамт суралцаж, мэргэжил эзэмшинэ гэдэг худал. Тиймээс цаг үеийн мэдээллээс хоцрохгүй, шинээр гарч буй ном зохиолыг уншихын тулд энэ номын санд ирдэг болоод жил болж байна. Энд л ирж тархиа цэнэглэж, номын ерөнцөөр аялах боломж бий. Тиймээс сэтгэл их өндөр, баяртай байдаг” гэсэн юм. Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан энэ өдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Уншигчдынх нь ихэнх нь оюутан, сурагч болохоор хичээлийн холбогдолтой сурах бичгүүд хамгийн эрэлттэй байдаг тухай номын санч Ц.Байгальмаа ярьж байсан юм. Мөн энэ номын санд АНУ-ын Соёл, мэдээллийн төв байрладаг аж. Тиймээс АНУ-тай холбоотой мэдээлэл болон энэ улсын түүх, соёлыг судалж буй хүнд хамгийн өгөөжтэй нь гэж онцолмоор санагдаж байв. Манай улс 1000 гаруй номын сантайгаас 256 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс зөвхөн зорьж очсон гурван номын сангийн тухай тэмдэглэлийг хүргэхэд ийм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Баку 2018: Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ2018, 9 сар 26. 11:31

"Баку-2018" жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд манай улсаас "Рио-2016" олимпийн тавдугаар байрын шагналт, "Астана-2015" багийн ДАШТ-ий хүрэл медальт, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар хүч үзэж байна

Та үүнийг мэдэх үү: Толбо нуур2018, 9 сар 26. 11:26

Өлгий хотоос урагш 45 километр газарт орших зүүн өмнөөс баруун хойшоо сунаж тогтсон, нуурын хотгор нь тектоник гаралтай, усан сангийн үүсвэр нь мөстлөгөөс үүссэн, Монгол орны томоохон нууруудын нэг. Талбай нь 185 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 21.5 километр, өргөн нь 6 километр, далайн төвшнөөс дээш 2080 метр өндөрт оршдог

Биед хуримтлагдсан хийг хөөх энгийн арга2018, 9 сар 26. 10:56

Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм. Тиймээс биеийн хийг дарах дараах аргуудтай танилцаарай. 1.    Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах–    Хөх аргал, хомоолын утаа–    Ясны хиншүү–    Толгой, шийрний хярвас–    Шар эсгийний хярвас–    Хуушуур, буузны үнэр–    Цууны үнэр–    Сонгино, гааны үнэр–    Сармисны үнэр 2.    Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах–    Халуун чулуу

С.Амарсайхан: Хүүхдийн зуслангийн шинэчлэлд шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгана2018, 9 сар 26. 10:21

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Тэргүүлэгч Д.Мөнхжаргал, төлөөлөгч М.Эрдэнэтуяа, Ц.Одонтунгалаг, Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр нар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороор зочилж, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргүүдийн хэлтсийн дарга болон бусад холбогдох албаны Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, тайлан мэдээллийг сонсож, тус цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.   Дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийнхэн харьяа нутаг дэвсгэрийнхээ зорилтод бүлгийн гэр бүл, хүүхдүүдийг бүртгэж, нутаг дэвсгэрийнхээ онцлогт тохируулан арга хэмжээ авч буй аж

"Цагдаа" толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулна2018, 9 сар 26. 10:16

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийслэлд есөн цэцэрлэгт хүрээлэн шинээр барихаар тусгасан. Эхний цэцэрлэгт хүрээлэнг Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, 122 дугаар сургуулийн дэргэдэх "Цагдаа" толгой орчимд байгуулахаар боллоо. Тэнд ямар бүтээн байгуулалт өрнөхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Газрын албаны дарга Э.Болорчулуун, НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх нар нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа. Тус толгойг тойрсон дөрвөн га газарт бүтээн байгуулалт өрнөнө. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлж, сагс болон хөлбөмбөгийн талбай барьж, дугуйн зам тавих гэнэ. Мөн хүүхэд, залуус, ахмад настнуудад зориулсан чийрэгжүүлэлтийн талбай хийхээр зураг төсөлд тусгажээ. Ингэхдээ орчин үеийн стандартаар гүйлтийн зам тавих юм байна. Түүнчлэн эко хавтангаар автомашины 100 зогсоол байгуулах ажээ. Цэцэрлэгт хүрээлэнд зүлэг, мод, бут, сөөг тарьж, иж бүрэн гэрэлтүүлэг суурилуулж, тохижуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ. Тус тойргоос нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Отгонсүх "Гэр хорооллын бүсэд хүүхэд, залууст зориулсан цэцэрлэгт хүрээлэн байхгүй. Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны орчин нөхцөл муу, өнгөрсөн онд айл өрхүүдийг цахилгаанд холбож дууссан. Гэр хороолол дахь анхны цэцэрлэгт хүрээлэнг энд байгуулах болсонд талархаж байгаа" гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан бүтээн байгуулалт хийх орчинтой танилцаад "Нийслэлийн хүүхэд, залуус, ахмадуудад амарч, зугаалах орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн болон ногоон  байгууламж  бүхий талбай байгуулахад анхаарч байгаа. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXII дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн барихаар боллоо. Бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө, мөнгийг ирэх оны төсөвт багтаан тусгаж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид Нийслэлчүүдийнхээ эрүүл ая тухтай орчинд амьдрах эрхийг хангасан орчин нөхцлийг нь бүрдүүлэхийн тулд цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон бусад энэ чиглэлийн олон ажлыг хийж хэрэгжүүлэхийг зорьж байна"  гэв. Дашрамд сонирхуулахад, эл цэцэрлэгт хүрээлэнг ирэх онд ашиглалтад оруулах бөгөөд 2.1 тэрбум төгрөг зарцуулна. Үүний 500 сая төгрөгийг дэд бүтцийн ажилд зарцуулах юм. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

18 настай Индонез хүү далайд 49 хоногийг ганцаар өнгөрүүлжээ2018, 9 сар 26. 9:18

49 хоногийн хугацаанд жижиг модон байшин бүхий салаар далайгаар хөвсөн Индонезийн 18 настай Алди Новел Адилан  гэх хүүг Гуам арлын ойролцоох далайгаас Панамын нэгэн ачааны усан онгоц олж амь насыг нь аварчээ. Хүү 7 сарын 14 өдөр Сулавеси арлын далайн эргээс 125 кмд зайтай байрладаг модон байшин бүхий салны  хүлээстэй байсан уяа хүчтэй шуурганы улмаас тасарч далайд ийнхүү хөвөх болжээ    Адилан хүүгийн  авч явж байсан хоол хүнс болон цахилгаан үүсгүүрийн шатахуун нь эхний долоо хоногт бүгд дуусж хүү далайгаас загас барин  хооллож, өөрийн хувцсыг далайд норгож түүнийгээ шавхах зэргээр ундны ус хийж байсан гэж ярьжээ.     Тэрээр далайн урсгалд хөөгдөн Индонезээс Гуам арал хүртэл ойролцоогоор 1920 км-г туулсан бөгөөд тус хугацаанд 10 гаруй завьтай дайралдаж аврах дохио өгөхөөр дамжуулсан боловч бүтэлгүйтжээ

Дэлхийн шатрын олимпиадын хоёрдугаар өрөгт манай баг ялалт байгууллаа2018, 9 сар 26. 9:15

Дэлхийн 43-р Шатрын Олимпиадын 2-р өрөгт эрэгтэй баг цагаанаас Куба улсын багтай тоглож 2:2 харьцаатай тэнцсэн бол эмэгтэй баг цагаанаас Босни-Герцеговина багтай тоглон 3:1 харьцаатай хожсон байна. Маргааш буюу 2018.09.26-ны өдөр болох 3-р өрөгт Монголын эрэгтэй баг олимпиадыг зохион байгуулагч Гүрж улсын 1-р багтай, эмэгтэй баг Беларусь улсын багтай тоглоно.

Баку 2018: Л.Отгонбаатар зооны аваргын төлөө барилдана2018, 9 сар 25. 16:26

"Баку-2018" жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд манай улсаас "Рио-2016" олимпийн тавдугаар байрын шагналт, "Астана-2015" багийн ДАШТ-ий хүрэл медальт, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар хүч үзэж байна

Хубилай хааны Чао мөнгө2018, 9 сар 25. 15:45

Хубилай хаан цаасан мөнгийг эргэлтэд оруулсан нь хүн төрөлхтний түүхэнд анхных байсан төдийгүй мөнгөний бодлогыг цоо шинээр хэрэгжүүлэх боломжийг нээсэн үйл явдал байлаа. Үүний дүнд үнэ ханш нь буурдаггүй алт, мөнгө, сувд, үнэт эрдэнийн чулууг цаасан мөнгөөр худалдан авах нөхцөл бололцоог бий болгосон юм

Г.Ануужин Оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ2018, 9 сар 25. 14:15

Энэ сарын 20-23-нд Польшийн Бяла-Подляска хотноо болж буй хүндийг өргөлтийн Оюутны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өрсөлдсөн Монголын шигшээ багийн тамирчин, ОУХМ ,Ганзоригийн Ануужин түлхэлттэй өргөлтөөр 113 кг-ийг өргөн мөнгөн медаль хүртлээ

Дэлхийн шатрын олимпиад эхэллээ2018, 9 сар 25. 14:00

Дэлхийн 43-р Шатрын Олимпиадын эхний өрөгт Монголын эрэгтэй баг Этиоп улсын багийг 4:0 харьцаатай хожиж тэмцээний 46-р жагссан бол эмэгтэй баг Шри Ланка улсын багийг мөн 4:0 –оор хожиж тэмцээний 9-т жагслаа. Тэмцээнээ хожигдолгүй бүтэн оноотойгоор эхлүүлсэн баг тамирчиддаа амжилт хүсье! 

Баку 2018: DAY 6 ШУУД2018, 9 сар 25. 13:56

“Баку-2018” жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрын даваанд Узбекистаны Марона Салохидиноваг иппоноор цэвэр ялж, шөвгийн 16-д шалгарав. Түүний дараагийн өрсөлдөгч  Кубын бөх, 19 настай Мелисса Хуртадо Мунос юм байна.

МУУРАН НҮДЭТ “Муу ёрын хүүхэд”2018, 9 сар 25. 12:56

Г.СоёлгэрэлМУУРАН НҮДЭТ Мууран нүдэт охин. Энэ хоч түүнийг олон жил дагаж байгаа юм

Намрын улиралд өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?2018, 9 сар 25. 12:37

Намрын сэрүү орж өглөө, оройдоо хүйтэн байдаг болсон. Манай улс жилийн дөрвөн улиралтай ч хавар, намрын улиралд хувцсаа тохируулж өмсөх нь амар биш. Мөн нар орой мандаж, өглөө эрт жаргадаг улирлын онцлог нь хүмүүсийг өвдөхөд нөлөөлдөг байна. Тиймээс энэ үед хэрхэн хувцаслаж, ямар хоол, хүнс хэрэглэх талаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сэргээн засахын их эмч П.Уянгабилэг, “Самандбадраа” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч Л.Баттогтох, Улсын I төв эмнэлгийн Бөөрний төвийн их эмч Д.Хурцбаяр нараас тодруулсан юм.    –Халуун, хүйтний улирал солигдоход хүүхэд, хөгшид өвдөх магадлалтай байдаг? П.Уянгабилэг: -Улирлаас улиралд шилжихэд хүмүүс гам алдсантай холбоотойгоор өвчлөл их гардаг. Учир нь дулаанаас хүйтэн, хүйтнээс дулаан улиралд шилжих явцад хувцаслах, хоол, хүнсний байдлаас хамаарч дэглэм алдагддаг. Д.Хурцбаяр: -Бөөрний өвчнийг ялангуяа тэвшинцрийн үрэвсэл, бөөрний замын халдварыг сэдрээдэг нэг хүчин зүйл нь даарах

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ9 цаг 29 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм9 цаг 34 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ9 цаг 39 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…9 цаг 44 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод9 цаг 49 минутын өмнө"Анхдагч" ах нар9 цаг 54 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ9 цаг 54 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан9 цаг 59 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ12 сар 7. 14:25Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана12 сар 7. 14:22Англи хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ12 сар 7. 14:20Дэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ12 сар 7. 14:15Volkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ12 сар 7. 14:10Валютын ханш12 сар 7. 14:05Дэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ12 сар 7. 14:00Таеквондогийн "Москва гран при финал-2019"12 сар 7. 13:55Видео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу12 сар 7. 13:50Брэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй12 сар 7. 13:45Нийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна12 сар 7. 13:40Halsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа12 сар 7. 13:35УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...12 сар 7. 13:30“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо12 сар 7. 13:25Мелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ12 сар 7. 13:202018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ12 сар 7. 13:15Онгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно12 сар 7. 13:10БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл12 сар 7. 13:05УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...12 сар 7. 13:00Миссээ дэмжих үү12 сар 7. 12:55Б.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ12 сар 7. 12:50ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод12 сар 7. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.