Хөлбөмбөг

Аваргуудын лигийн эхний тоглолтууд явагдлаа9 сар 18. 11:15

Аваргуудын лигийн эхний тойргийн эхний өдөр өнгөрсөн улирлын Аваргуудын лиг болон Европа лигийн аваргууд хожигдож тэмцээнийг эхлүүлж байна.

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэн ялалт байгууллаа9 сар 6. 9:25

2022 онд Катар улсад зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Ази тивийн сонгон шалгаруулалтын II шатанд 40 улс найман хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд Монгол улсын шигшээ баг F хэсэгт Япон, Киргизстан, Тажикстан болон Мьянмар улсын шигшээ багуудтай багтаж хэсгийн эхний тоглолтоо өчигдөр (2019.09.05) Мьянмар улсын шигшээ багийн эсрэг хийлээ.

Г.Ганхүү Монголын “Хөлбөмбөгийн элч”-ээр тодров8 сар 29. 13:15

Г.Ганхүү Монголын “Хөлбөмбөгийн элч”-ээр тодров. Монголын хөлбөмбөгийн хөгжлийг эх орондоо болон хилийн чанадад сурталчлах “Хөлбөмбөг элч”-ээр дэлхийн 100 гайруй улс орноор аялж, хөлбөмбөг, хөгжим хоёрт зүрх сэтгэлээ зориулсан “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү тодорч, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатараас өргөмжлөл гардаж авав

Б.Халиун: Хүчтэй цохилтуудыг хааж кайф авдаг болохоор энэ спортод ХАЙРТАЙ8 сар 28. 8:40

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн лигийн тамирчнаар 14 настайгаасаа тоглож байгаа 16 настай хөлбөмбөгчин охин Б.Халиун ерөнхий боловсролын сургуулийн сурагч нэгэн. Тэрээр 16 настай ч лигийн шилдэг хаалгач, спортын дэд мастер цолыг нэгэн зэрэг хүртсэн амжилттай яваа тамирчдын нэг юм. Үндэсний шигшээ багийн тоглогч, "Арвис" клубын хаалгач Б.Халиунтай амжилтынх нь талаар цөөн хором ярилцсан юм. -Лигийн шилдэг хаалгач, спортын дэд мастер цол хүртсэнд баяр

Түүх бүтээсэн залуусын Бахдам хоёр амжилт6 сар 12. 15:47

ШИГШЭЭ БАГИЙН ТУХАЙ 2 БАРИМТ2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолт өчигдөр өндөрлөж Монголын шигшээ баг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3:2 харьцаагаар Брунейн шигшээ багийг хожин Шинэ түүх бүтээсэн билээ. Тэгвэл энэ тэмцээний үеэр болсон онцлох 2 үйл явдлыг тоймлоё. 1. Б

Монголын шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатанд шалгарлаа6 сар 12. 14:15

Монголын шигшээ баг Бруней Даруссаламын талбайгаас шаардлагатай үр дүнгээ авч, хоёр тоглолтын нийлбэр дүн 2:3-аар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хэсэгт орох эрх авлаа. Бруней Даруссаламын шигшээ баг өөрсдийн талбайдаа тэс өөр тоглолтыг үзүүлэн эхний хагаст манай багийг 2:0-ээр тэргүүлж байв. Нэг гоол оруулахад л нөхцөл байдал манай талд шийдэгдэх эгзэгтэй мөчид Монголын шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан юм. Цохилтыг эхний тоглолтын гол баатар, үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэж 48 дахь минутад тооны харьцаа 2:1, нийлбэр дүн 2:3 болголоо. Үлдсэн хугацаанд "Талын хөх чононууд" хамгаалалтандаа нягт нямбай тоглон үр дүнгээ хадгалж чадсанаар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ урьдчилсан шатны хэсэгт эрх авч чадлаа. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний давааг анх удаа давсан шигшээ багийн бүх тоглогчид, арын албаныхан, тэдний гэр бүлийнхэн, клубүүд, ивээн тэтгэгчид, үзэгч хөгжөөн дэмжигчид, Монголын ард түмний өмнөөс халуун баяр хүргэе. МОНГОЛЧУУД БИД МӨРӨӨДӨЛДӨӨ ХАМТДАА ХҮРЛЭЭ НЭГ БАГ - НЭГ ЗОРИЛГО

Шри Ланка - Макаогийн тоглолт цуцлагдлаа6 сар 11. 12:30

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд учраа таарсан Шри Ланка - Макаогийн шигшээ багуудын хариу тоглолт өнөөдөр болох байсан ч албан ёсоор цуцлагджээ. Учир нь Макаогийн шигшээ баг Шри Ланка улсын нийслэл Коломбо хотод очихоос татгалзсан байна

“Талын хөх чононууд” Брунейн шигшээ багтай хоёрдахь тулаанаа хийнэ6 сар 11. 9:25

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх хоёрдахь тоглолтоо Бруней Даруссаламын багтай өнөөдөр хийнэ.  Эхний тоглолтод 2:0-ээр хожсон манай шигшээ Бруней Даруссаламын талбайд хийх 90 минутыг маш хариуцлагатай өнгөрөөж чадвал урьдчилсан шатны хэсэгт багтаж, ирэх хоёр жилийн туршид олон тоглолт хийх боломжтой болох юм. 

“Талын хөх чононууд” Брунейн шигшээ багийг 2:0 харьцаагаар хожлоо6 сар 7. 9:20

2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Монголын шигшээ баг дөнгөж сая хийн өрсөлдөгч Брунeйн шигшээ багийг 2:0 харьцаагаар хожлоо.  МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 17:00 цагаас эхлэсэн Монгол - Брунейн шигшээ багуудын тоглолтын эхний гоолыг 9 дэх минутад Н.Цэдэнбал хаалттай цохилтоос хийн, хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. 

“Талын хөх чононууд” маргааш Брунейн шигшээ багтай эхний тоглолтоо хийнэ6 сар 5. 9:55

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Бруней Даруссаламын багтай 06-р сарын 06-нд 17:00 цагаас Улаанбаатар хотод хийнэ.   Манай шигшээ 05-р сарын 21-30-ны хооронд Тайланд улсын Пукет арал дээр халуун дулаан уур амьсгалтай Брунейн цаг агаарт дасах нэгдсэн бэлтгэл базаагаад ирлээ. Харин өрсөлдөгч Брунейн баг манайхтай ойролцоо уур амьсгалтай БНХАУ-д мөн бэлтгэл хийж дуусаад 06-р сарын 04-нд Улаанбаатар хотод газардана.   “Талын хөх чононууд” 2001, 2003, 2007, 2009, 2011, 2015 онуудад ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд хийж байсан бол Бруней Даруссалам улсын шигшээ баг 1986, 2002, 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд хүч үзсэн аж

Хөлбөмбөгийн шигшээ баг Тайландыг зорилоо5 сар 21. 12:45

Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг Катар улсад зохион байгуулагдах 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтынхоо бэлтгэлийг базаахаар Тайланд улсыг зорьжээ.Энэ удаагийн дэлхийн аваргын урьдчилсан шатанд манай улс Брунейн шигшээ багтай тоглох оноолт таараад байгаа. Хоёр багийн эхний тоглолт зургадугаар сарын 6-нд Улаанбаатар хотноо болох бол хариу тоглолт зургадугаар сарын 11-нд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотноо тоглохоор товлогдсон байна

Аваргуудын лиг: Ливерпуль Энфильд цэнгэлдэхдээ гайхамшиг бүтээв5 сар 8. 14:15

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 4 багийн хариу тоглолтууд эхэллээ. Өчигдөр Английн "Ливерпуль" Энфильд цэнгэлдэх хүрээлэндээ "Барселона" клубыг хүлээн авч тоглолоо. Өмнөх тоглолтод 3:0 харьцаагаар хожигдсон Ливерпуль өчигдөр шөнө гайхалтай эргэн ирэлт хийн, 4:0 харьцаагаар ялалт байгуулсанаар аваргын төлөө тоглох эрхтэй болов. Шилдэг тоглогчид нь болох Фирминьо, М.Салах нар нь гэмтэлтэй энэ үед Ю.Клоппын залуус гайхамшиг бүтээж чадав. Шилдгүүд нь эзгүй үед Ориги болон Вейналдум хэмээх сэлгээний тоглогчид нь тус бүр хоёр гоол хийсэн.Тоглолт эхлээд 7 дахь минутад Ориги эхний гоолыг хийн Ливерпульд найдлага авчирсан. Хаалгачаас ойсон бөмбөгийг тэрбээр нэмсэнээр Энфильд цэнгэлдэхийг доргиов. Эхний хагаст өөр гоол ороогүй ба Ю.Клопп хоёрдугаар үе эхлэхэд Вейналдумыг талбайд гаргасан нь "нүдээ олов". Тэрбээр 54, 56 дахь минутад баруун болон зүүн захаас ирсэн дамжуулалтыг хүлээн авч тер Штегений хаалганд шигтгэж чадсанаар Энфильд цэнгэлдэхийг доргиож чадсан. Хожлын гоол бүүр гайхалтай байлаа. Булангийн цохилт хийх эрх авсан Улаануудаас 66 дугаартай Трент Александер-Арнольдыг хэн ч бөмбөг өшиглөнө гэж санасангүй. Гэтэл тэрбээр булангаас буцаж хэд алхсанаа гэнэт эргэж бөмбөг өшиглөсөн бөгөөд түүнийг нь Ориги шууд хаалга руу чиглүүлж гоол болгосноор тооны харьцаа 4:0 болов. Үлдсэн хугацаанд Улаанууд хамгаалалтандаа алдаа гаргасангүй, гайхамшиг бүтээж чадлаа

СЭТГЭЛИЙН ЗУЛ5 сар 2. 13:20

2019 оны 05-р сарын 01-нд Увс аймгийн төдийгүй Монголын хөлбөмбөгт нөхөж баршгүй гарз тохиолоо. Увс аймгийн 16 хүртэлх насны “Баруун-Од” клубийн хөвгүүд УАШТ-нд оролцоод буцаж явахдаа Завхан аймгийн нутагт авто осолд орж нэг тоглогч харамсалтайгаар ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Увс-Улаанбаатар-Увс чиглэлийн зорчигч тээврийн автобус 45 зорчигч тээвэрлэж явсны тэн хагас нь “Баруун-Од” клубийн тоглогч хүүхдүүд, багийн албаны хүмүүс байсан. Тэдэн дундаас багийн тоглогч Б.Очирбат, уг автобусны жолооч бурхны оронд заларсан, эмгэнэлт үйл явдал болжээ. “Баруун-Од” клуб нь 2019 оны 16 хүртэлх насны УАШТ-ий дөрөвдүгээр байрт ороод явж байсан нь энэ юм

Мессигийн гайхалтай хаалттай цохилт Ливерпульд хүнд цохилт болов5 сар 2. 12:30

“Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд шалгарсан Испаний “Барселона”, Английн “Ливерпүүл” багуудын эхний тоглолт Барселона хотын “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн шөнө боллоо. Тоглолт 3:0-оор талбайн эздийн ялалтаар өндөрлөв. Тоглолтын эхний гоолыг 26 дахь минутад Л.Суарэс оруулсан бол 75, 82 дахь минутад Л.Месси гоол хийж, хожлоо баталгаажуулсан

Охидын шигшээ баг Тажикстаны шигшээ багийг хожлоо4 сар 24. 13:55

Япон дасгалжуулагч Рио Наоко Кавамото-гийн удирдлага дор анхныхаа тэмцээнд оролцож байгаа Монголын 19 хүртэлх насны охидын шигшээ баг Тажикстаны шигшээг 3:0-ээр илүүрхэн хожлоо. Манай шигшээ багийн ахлагч Т.Ундрал тоглолт эхлээд ердѳѳ 13 минут ѳнгѳрѳѳд байхад Т.Лора-гийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг гоол болгож, багтаа тэргүүллийг авч ирсэн юм. Удаах гоолыг Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ тѳдийгүй 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багийн шилдэг хагас хамгаалагч Э.Энхмаргад оруулж тооны харьцааг 2:0 болгон холдууллаа. Тажикстаны эсрэг хийсэн тоглолтод хамгаалалт, довтолгоонд жигд оролцож байсан Дэлгэрзаяа торгуулийн цохилтоос эцсийн цэгийг тавьснаар манай охидын шигшээ тоглолтын эцсийн үр дүнг итгэл тѳгс ѳѳрсдийн болгов. Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ 2018 оны 11-р сард Тажикстанд 4:1-ээр хожигдож байсан бол ѳнѳѳдѳр 19 насны шигшээ баг тэднээс хариугаа авч чадлаа

Дэлхийн хамгийн баян мэргэжлийн хөлбөмбөгчин хэн бэ?4 сар 24. 9:15

Дэлхийн хамгийн баян мэргэжлийн хөлбөмбөгчин хэн бэ? Магадгүй таны толгойд Кристиано Роналдо, Неймар гэх нэрс орж ирж болох юм. Тэгвэл Брунэй улсын шигшээ багийн ахлагч Фаик Болкай гэх энэ залуу Дэлхийн хамгийн их хөрөнгөтэй хөлбөмбөгчинөөр нэрлэгддэг байна

Пепийн шавь нарыг Хойд Лондончууд Манчестер хотод нь шоконд оруулав.4 сар 18. 13:38

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 4 багийн нэрс тодорлоо. Өчигдөр шөнө Английн Ливерпуль Португ 4:1 харьцаагаар буулган авсанаар дараагийн шатанд шалгарах эрхээ авч чадлаа

К.Роналду Өмнөд Солонгосын ах дүү хоёртой уулзах амлалтаа биелүүлжээ3 сар 18. 16:07

Дэлхийн хөлбөмбөгийн супер од Кристиано Роналдо өнөөдөр Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн залуу үеийн төлөөлөгч болох ах дүү Вон Тэ Хүн болон Вон Тэ Жин нартай уулзах амлалтаа биелүүлэхээр тэднийг Итали улсад урьж уулзжээ. Уулзалтын дараагаар тэд хөлбөмбөгийн тэмцээн хамтдаа үзэж сонирхсон байна.    Ах дүү хоёрт Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбооны зүгээс ихээхэн найдвар тавьж буйн зэрэгцээ SBS телевизийн “Ирээдүйн авъяастан” нэвтрүүлгээр БНСУ-ын хөлбөмбөгийн домогт тамирчин Ча Пом Гөын-оос асар өндөр үнэлгээ авч байжээ.    Кристиано Роналдо нь бүхий л зүйлээ хөлбөмбөгт зориулах мөрөөдөлтэй ах дүү хоёртой уулзах амлалтандаа хүрэхийн тулд өөрийн цагийн хуваарьтаа багагүй өөрчлөлт гаргасан байна.    SBS телевизийн зүгээс ах дүү хоёрын домогт тамирчинтай хийсэн уулзалтын тухай баримтат киног 3 сарын сүүлчээр гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.       WWW.MGLRADIO.COM  

Алессандро Дель Пьеро: Хамгийн шилдэг хамгаалагчид бол Каннаваро, Тюрам, Неста3 сар 1. 12:40

Хөлбөмбөгийн карьерынхаа 19 жилийг Турины “Ювентус”-т өнгөрүүлж, улмаар Австрали, Энэтхэгийн лигт тоглож, гурван жилийн өмнө зодог тайлсан Италийн нэрт хөлбөмбөгч Алессандро Дель Пьерогийн “El Pais” сонинд өгсөн ярилцлагыг толилуулъя. -Таны эцэг цахилгаанчин, эх тань цэвэрлэгч байсан. Хэрвээ хөлбөмбөгчин болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?-Дунд сургуульд байхдаа нэг удаа “Ямар мэргэжилтэй болох вэ” сэдвээр зохион бичлэг хийсэн юм

Шинэ мэдээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны суваг Хятадын армид зөвлөгөө өгөв5 цаг 56 минутын өмнөТархины судаснуудад ашигтай бүтээгдэхүүн. Тархины хоол тэжээл6 цаг 1 минутын өмнөСэрэмжлүүлэг: Тарваганаас тарваган тахал өвчний үүсгэгч илэрчээ6 цаг 6 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа6 цаг 11 минутын өмнөFIBA ​​2020 оны олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээнд оролцох багуудыг зарлажээ6 цаг 16 минутын өмнөНэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ6 цаг 21 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа6 цаг 26 минутын өмнөТөрийн байгууллагууд салбарын хууль тогтоомжоо сурталчлав6 цаг 31 минутын өмнөХонконгийн цагдаа нар жагсагчдыг таpаажээ6 цаг 36 минутын өмнөОны шилдэг дасгалжуулагчийн марафон өндөрлөх дөхлөө6 цаг 41 минутын өмнөФото: “Говийн чоно-2019” олон улсын сургуулийн дууриалган үзүүлэх дадлага сургууль6 цаг 46 минутын өмнөОюутан охин 400 жил цэнэгээ барьдаг баттерей санаандгүй бүтээжээ6 цаг 51 минутын өмнөУлаанбаатар ММС Энержи баг анх удаагийн Словэний Пиран багийг хожлоо6 цаг 56 минутын өмнөМонгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна7 цаг 1 минутын өмнөНалайхын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд нээнэ7 цаг 6 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 11 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 цаг 16 минутын өмнөАбэ Шинзо АНУ, Ираны Ерөнхийлөгчтэй уулзана9 сар 21. 15:00Сэтгэл зүй: 19 төрлийн инээмсэглэл байдаг9 сар 21. 14:55Нярайг кофегоор хооллодог байжээ9 сар 21. 14:50Фото: Хөдөлгөөний хүчийг гайхуулагч үлгэр жишээ ээжүүд9 сар 21. 14:4526 жилийн турш 5000 гаруй хүүхдийг худалдaaлсан эмэгтэй "Georgia Tann"9 сар 21. 14:402069 он: Дэлхийн өөрчлөлтийн тухай эрдэмтдийн таамаглал9 сар 21. 14:35Хүситүүд Саудын Арабд агаарын цохилт өгөхгүй9 сар 21. 14:30Японд "Apple"-ийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлжээ9 сар 21. 14:25Б.Соёлмаа: Архийг идээний дээд гэж үздэг нь архи уух дуртай хүмүүсийн өөрсдийгөө хамгаалсан нэг механизм9 сар 21. 14:20Сураг алдарсан уянгын халил энд явна9 сар 21. 14:15Малчин өрхийн 66,9 хувь цахилгаан хангамжтай болжээ9 сар 21. 14:10Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ9 сар 21. 14:08Австралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ9 сар 21. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.