Технологи

Гурван дэлгэцтэй компьютерын туршилтын загвар хулгайд алдагджээ1 сар 12. 8:35

Тоглоом тоглоход зориулсан гурван дэлгэц бүхий зөөврийн компьютерынн хоёр ширхэг туршилтын загварыг Лас-Вегас хотод болж буй хэрэглээний цахим төхөөрөмжийн CES олон улсын үзэсгэлэнгийн үеэр хулгайлсан хэрэг гарчээ. Энэ тухай уг компьютерыг зохион бүтээсэн "Razer" компани мэдэгдлээ.

“Toyota” АНУ-д 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ1 сар 11. 11:33

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани ирэх таван жилийн хугацаанд АНУ-д 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж тус компанийн ерөнхийлөгч мэдэгдлээ.   Америкийн Детройт хотод даваа гарагт болсон авто шоуны үеэр Акио Тоёда энэ тухай мэдэгдсэн байна.​ АНУ-ын зах зээлд “Corolla” загварын автомашинуудаа борлуулахын тулд Мексикийн Баха мужид шинэ үйлдвэр барина гэж “Toyota” саяхан мэдэгдсэн юм. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп “Америкт үйлдвэрээ барь эсвэл  гаалийн өндөр татвар төл

"HoloLens" нүдний шил мартаж гээсэн зүйлээ олоход тусална1 сар 9. 15:21

Мартамхай хүмүүст дуулгах сайхан мэдээ байна. “Microsoft” компанийн ээлжит шинэ бүтээгдэхүүүн болох аливаа дүрсийг гурван хэмжээсээр харуулдаг “HoloLens” нүдний шил нь машины түлхүүр зэрэг эд зүйлсээ хайж олоход нь хүмүүст тусална. Энэ шилийг зүүсэн хүн бяцхан камерт тааруулан ямар нэгэн зүйлийг барихад түүнийг юу болохыг нь таних, мөн тухайн зүйлийн нэрийг хэлээд “Ол!” гэсэн тушаал өгөхөд “HoloLens” тушаалыг гүйцэтгэдэг ажээ. Дараа нь олж харсан зүйлсийнхээ байршлыг бүртгэдэг байна

"iPhone" 10 нас хүрлээ1 сар 9. 13:55

ЛАС-ВЕГАС. /Nikkei/

Устөрөгчөөр ажилладаг нисэх онгоцыг Хятадад амжилттай туршжээ1 сар 9. 12:02

ШАНХАЙ./TASS/. Хятадын зохион бүтээгчид устөрөгчийн түлшээр ажилладаг цахилгаан хөдөлгүүр бүхий жижиг оврын нисэх онгоцыг амжилттай туршжээ. “Кэжи жибао” сонинд бичсэнийг үзвэл, зүүн хойд Хятадын Ляонин мужийн Шэньян хотод уг онгоцыг хөөргөн туршсан байна. Нэг хүний суудалтай уг нисэх онгоц 320 м-ийн өндөрт хөөрч, цельсийн -20 хэмийн хүйтэнд бүх систем нь найдвартай ажиллаж байжээ. Түүнээс гадна, нислэгийн явцад агаар мандалд ямар ч хорт бодис цацагдаагүй гэдгийг онцлох нь зүйтэй.   

Нүднийхээ хөдөлгөөнөөр гар утсаа удирдана1 сар 6. 15:43

Ухаалаг гар утас болон харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр Хятадад хоёрдугаарт ордог ZTE компани нүдний хөдөлгөөнөөр удирдаж болдог гар утасны технологийг амжилттай боловсруулснаа мэдэгдлээ. Гар утасны урд камерт суулгасан тусгай технологийн тусламжтайгаар хүний нүдний хөдөлгөөнөөр гар утсыг удирддаг байна. Гар утасны гадаргыг тусгай материалаар бүрснээр хананд бэхлэх, сугалж авахад тун хялбархан болжээ. Энэ шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн ахуй амьдралд тохиолддог олон зүйлийг хөнгөвчилнө

2018 онд эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг гар утас худалдаанд гарна1 сар 5. 17:55

Бид бүгд нэгэн хэвийн хэлбэр, хэмжээтэй гар утас ашигласаар ирсэн гэдэгтэй та бүхэн санал нийлж байна уу? Нугастай, мэдрэгчтэй, мохоо булантай эсвэл тэгш өнцөгт хэлбэртэй, хэмжээний хувьд гарын алга шиг, түүнээс ялимгүй том эсвэл жижгэвтэр гар утсыг бид барьсаар ирсэн. Гар утсыг зөвхөн тоглоом эсвэл хөгжим сонирхогчдод зориулан хийсэн нь ч бий. Харин ухаалаг гар утас бий болсноос хойш бид шоколад шиг хэлбэртэй гар утас барьсаар байна. Мэдээж, бидний өнөөдрийн барьж байгаа ухаалаг гар утаснууд “Sidekick” эсвэл “Blackberry” загварын гар утастай харьцуулахад хэний ч төсөөллөөс давсан хүчин чадалтай

"Ford" компани Мексикт үйлдвэр барих төлөвлөгөөнөөсөө татгалзжээ1 сар 4. 12:55

Америкийн “Ford” компани Мексикт 1.6 тэрбум долларын өртөг бүхий үйлдвэр барих гэж байснаа больж, үүний оронд Мичиган муж улс дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өргөтгөхөөр шийдвэрлэжээ. Тус компани Мичиган муж улсын Флэт Рок хот дахь уг үйлдвэрээ 700 сая доллароор өргөтгөх аж. “Ford” компанийн тэргүүн Марк Филдс-ийн ярьснаар, жижиг автомашинуудын борлуулалт буурсан, мөн Д.Трампын бодлогод итгэж байгаа зэргээс үүдэн ийм шийдвэрт хүрсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп Мексикт үйлдвэрлэл явуулж байгаа “Ford” болон “General Motors” компаниудыг шүүмжилсэн билээ. Хойд Америкт жижиг оврын автомашины эрэлт эрс буурсан учраас Мексикт үйлдвэр байгуулах төлөвлөгөөнөөсөө бид татгалзлаа гэж М.Филдс ярьсан байна

Keyboard-аа ашиглан хурдан шуурхай ажиллацгаая /100 арга/2016, 12 сар 29. 12:57

1. Ctrl+C (Copy) - Хуулах 2. Ctrl+X (Cut) – Зөөх3. Ctrl+V (Paste) – Мэдээллийг гаргаж ирэх 4. Ctrl+Z (Undo) – Үйлдлийг буцаах 5. Ctrl + A (All) Бүх текстийг сонгож идэвхжүүлнэ.6. Ctrl + B (Bold) Сонгосон хэсгийг тод болгоно.7. Ctrl + P (Print) Хэвлэх цонхыг гаргаж ирнэ.8. Ctrl + F (Find) Хайлтын цонхыг гаргана.9. Ctrl + I (Italic) Сонгосон хэсгийг Налуу болгоно.10.Ctrl + K (Hyperlink) Интернэтийн линк нэмнэ.11.Ctrl + U (Underline) Сонгосон хэсгийн доогуур зураас тавина.12.Ctrl + Y (Redo) Сүүлийн үйлдлийн дахин хэрэгжүүлнэ.13.Ctrl + L (Left) Сонгосон текстийг зүүн талд жагсаана.14.Ctrl + E (Center alignment) Сонгосон текстийг голлуулж жагсаана.15.Ctrl + R (Right) Сонгосон текстийг баруун талд жагсаана.16.Ctrl + M (Increase margin) Параграф буюу догол мөрнөөс бичихээр болгоно.17. DELETE (Delete) – Арилгах, устгах 18. SHIFT+(DELETE) - Хогийн сав руу оруулалгүй устгах 19. CTRL+(SHIFT) – Энэ 2 товчийг хамтад нь дараастай чигээр нь хулганаа чирэх хөдөлгөөн хийвэл сонгосон дүрсийн shortcut – ийг үүсгэнэ. 20. F2 товчлуур – Сонгосон зүйлийн нэрийг солих 21. CTRL+A (All) – Бүгдийг сонгох 22. F3 товчлуур – Файл болон фолдер хайх 23. ALT+ENTER – Сонгосон item-ийн төлөв байдал буюу properties-ийг үзүүлэх 24. ALT+F4 – Идэвхтэй байгаа програмыг хаах, 25. ALT+SPACEBAR – Нээлттэй байгаа идэвхтэй цонхны хураангуй цэсийг нээх 26. CTRL+F4 – Нэг программ дээр олон документ нээсэн үед идэвхтэй документийг хаах 27. ALT+TAB – Нээлттэй байгаа програмуудын хооронд шилжих 28. SHIFT+F10 – Сонгосон дүрсийн төлөв байдлыг харуулах 29. CTRL+ESC – Старт цэсийг гаргаж ирэх 30. F10 key – Идэвхтэй ажиллаж байгаа програмын цэс рүү очих 31. BACKSPACE - My Computer юмуу эсвэл Windows Explorer – ийн орчинд ажиллаж байгаа үед фолдерийг нэг түвшин дээшлүүлнэ. 32. ESC – Идэвхтэй процессийг хүчингүй болгох 33. SHIFT - CD-ROM руу CD хийсэн тохиолдолд autorun буюу autoplay хийх, автоматаар уншуулах 34. CTRL+SHIFT+ESC - Task Manager-ийг нээх 35. CTRL+ALT+DELETE - Task Manager-ийг нээх36. Ctrl + End Баримтын хамгийн доор очно.37. Ctrl + Home Баримтын хамгийн эхэнд очно.38. Ctrl + Spacebar Сонгосон текстийг default буюу уламжлалт фонтын форматад оруулна.39. Ctrl + 1 Дан зай бүхий мөрийн хэмжээ40. Ctrl + 2 Хос зай бүхий мөрийн хэмжээ41. Ctrl + 5 1.5 зай бүхий мөрийн хэмжээ42. Ctrl + Alt + 1 Текстийг heading 1 форматадоруулна.43. Ctrl + Alt + 2 Текстийг heading 2 форматад оруулна.44. Ctrl + Alt + 3 Текстийг heading 3 форматад оруулна.45. Ctrl + F1 Task Pane-ийг нээнэ.46. F1 Тусламжийн цонх нээнэ.47.Shift + F3 Сонгосон текстийн томжижгийг солино.48. Shift + Insert Хуулна.49. F4 Сүүлд үйлдсэн үйлдлийг шууд давтана.50. F5 Goto буюу очих цонхыг нээнэ.51. F7 Баримтын алдаа хянах цонхыг харуулна.52. Shift + F7 Тайлбар толины цонхыг гаргана.53. F12 Save as цонх гаргана.54. Shift + F12 Save буюу хадгална.55. Alt + Shift + D Өнөөгийн огноог оруулна.56. Alt + Shift + T Өнөөгийн цагийг оруулна.57. Ctrl + Shift + F Фонтыг сонгох хэсэг шууд идэвхжинэ.58. Ctrl + Shift + > Сонгосон текстийн хэмжээ нэмэгдэнэ.59. Ctrl + ]Сонгосон текстийн хэмжээг 1-ээр нэмэгдүүлнэ.60. Ctrl + Shift + < Сонгосон текстийн хэмжээ багасна.61. Ctrl + [ Сонгосон текстийн хэмжээ 1-ээр багасна62. Ctrl + Shift + * Хэвлэхэд гардаггүй тэмдэгтүүдийг харах болон нуух63. Ctrl + 1 Дан зай бүхий мөрийн хэмжээ64. Ctrl + 2 Хос зай бүхий мөрийн хэмжээ65. Ctrl + 5 1.5 зай бүхий мөрийн хэмжээ66. Ctrl + Alt + 1 Текстийг heading 1 форматадоруулна.67. Ctrl + Alt + 2 Текстийг heading 2 форматад оруулна.68. Ctrl + Alt + 3 Текстийг heading 3 форматад оруулна.69. Ctrl + F1 Task Pane-ийг нээнэ. Microsoft –ийн үндсэн шуурхай товчлуурууд 1. Windows Logo – Start цэсийг гаргаж ирэх, нуух 2. Windows Logo+BREAK – Системийн төлөв байдлыг харуулах System Properties цонхыг нээнэ 3. Windows Logo+D – Ямар нэгэн програм нээгээд ажиллуулж байх үед шууд дэлгэц рүү хандах 4. Windows Logo+M – Windows-ийн орчинд нээлттэй байгаа бүх програмыг Taskbar руу хураана(Minimize) 5. Windows Logo+SHIFT+M - Taskbar руу хураасан програмуудыг буцааж дэлгэнэ(Restore) 6. Windows Logo+E - My Computer-ийг нээнэ 7. Windows Logo+F - File эсвэл folder хайна. 8. CTRL+Windows Logo+F - My Computer-ээс хайлт хийнэ. 9. Windows Logo+F1 - Windows Help буюу тусламжийг гаргаж ирнэ. 10. Windows Logo+ L – Гарыг цоожлох, түгжих 11. Windows Logo+R - Run харилцах цонхыг нээнэ. 12. Windows Logo+U - Utility Manager –ийг нээнэ.13. Win+R Run харилцах цонхыг нээнэ. 14.Win+M Нээлттэй байгаа бүх програмыг/цонхыг/ minimize болгоно. 15. Win+Shift+M Бүх програмыг maximize болгоно. 16. Win+L Windows XP-д компьютерийг түгжих 17. Win+E My Computer-ийг нээнэ. 18. Win+F Search буюу хайлт хийх цонхыг нээнэ. 19. Win+U Utility Manager –ийг нээнэ. 20. Win+D Нээлттэй байгаа бүх програмыг minimize болгож desktop-ыг харуулна. 21. Win+F1 Windows help page-ийг нээнэ 22. Win+Pause System Properties харилцах цонхыг нээнэ. 23. Win+Tab Taskbar дээр нээгдсэн програмуудыг зөөнө. 24. Alt+Tab Нээлттэй байгаа програмуудын хооронд шилжинэ. 25. Alt+F4 Нээлттэй байгаа програмыг хаана. 26. Alt+Enter Сонгосон зүйлийн төлөв байдал буюу properties-г харуулна. 27. Alt+ SPACEBAR Идэвхтэй байгаа цонхны system menu-г нээнэ. 28. Alt+ SPACEBAR +N Идэвхтэй байгаа програмыг minimize болгоно. 29. Alt+ SPACEBAR+X Идэвхтэй байгаа програмыг maximize болгоно. 30. Alt+ SPACEBAR+M Идэвхтэй байгаа програмын цонхыг зөөх 31. Ctrl+Alt+Delete Windows task manager-г нээнэ. 32. Ctrl+Shift+Esc Windows task manager-г нээнэ. 33. Ctrl+Esc Start menu-г нээнэ. 34. Shift Shift товчийг дарвал CD autoplay хийнэ. 35. Shift+Delete Сонгосон файлыг хогийн сав руу оруулалгүйгээр устгана.

Метронд гар утасны батарей цэнэглэгч үнэгүй түрээслэх үйлчилгээ нээгджээ2016, 12 сар 27. 16:10

Өмнөд Солонгос улсын Сөүл хотын метронд гар утасны батарей цэнэглэгч түрээслэх үйлчилгээ өнөөдрөөс эхлэн нээгджээ.     Эхний ээлжинд метроний 5~8-р шугамын 152 буудал дээр нийт 157-н ширхэг утасны батарей цэнэглэгч түрээслэх автоматыг байрлуулсан байна.     Уг автоматуудад тус улсад худалдаалагддаг 100 гаруй нэр төрлийн утасны 15700-н ширхэг цэнэглэгч байрлуулсан ба зорчигчид автоматаас өөрт хэрэгтэй байгаа цэнэглэгчийгүнэгүй авч гурван цагийн турш үнэгүй хэрэглэх боломжтой ажээ.      Харин гурван цагийн дотор цэнэглэгчийг буцааж автоматад хийгээгүй бол түрээсийн төлбөр төлөх аж

Кубад компьютерын үйлдвэр нээгдлээ2016, 12 сар 26. 12:08

АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас Куба улс хүнд байдалд орж,  технологийн хувьд хоцрогдсон билээ. Тэгвэл тус улс технологи болон дижитал системийг хөгжүүлэх зорилгоор зөөврийн компьютер, таблет зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх анхны үйлдвэрээ нээжээ. “Industrial Company of Informatics, Communications and Electronics” гэдэг төрийн эзэмшлийн компанийн энэ үйлдвэр жилд 120 мянга орчим ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Кубын үндэсний телевизийн мэдээлснээр, тус үйлдвэр “i3”, “Celeron”, “i5” Cores зэрэг зургаа дахь үеийн зөөврийн компьютер болон 8 болон 10 инчийн таблет үйлдвэрлэдэг байна. Энэ төсөлд Компьютерын шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэд оролцож байгаа бөгөөд тэд үйлдлийн систем, шинэ тоног төхөөрөмжүүдийн компьютерын программуудыг бүтээдэг байна

“Apple” компанийн “Airpod” төхөөрөмж худалдаанд гарлаа2016, 12 сар 19. 18:20

Зах зээлд гарах нь хоёр сараар саатаад байсан “Apple” компанийн үйлдвэрлэсэн “Airpod” төхөөрөмжийг тус компанийн цахим хуудсаар дамжуулан худалдаж авах боломжтой болжээ.    Мөн “Airpod”-ыг ирэх долоо хоногоос “Apple”-ийн нэрийн барааны дэлгүүрүүд болон “Apple”-аас эрх авсан жижиглэнгийн худалдаа эрхлэгчдээр дамжуулан борлуулах аж. 159 ам

“Google” компани 2017 он гэхэд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг болно2016, 12 сар 7. 16:23

Интернет хайлт, зар сурталчилгааны технологийг хөгжүүлэгч “Google” компани 2017 он гэхэд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг болно гэж тус компанийн блогт бичсэн байна. Тус компанийн Техникийн дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч захирал Урс Хойлцлэ-гийн бичсэнээр, дэлхийн өнцөг булан бүрт байрлах “Google”-ийн дата төвүүд болон оффисууд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашиглах аж. Жил тутам хийгддэг олон их наядаар хэмжигдэх тооны хайлтыг гүйцэтгэхэд “Google” асар их эрчим хүч зарцуулдаг байна.  Жишээлбэл, “Google”-ийн “Youtube”-ийн дүрс бичлэгийн санд минут тутамд 400 цагийн видео бичлэг тавигддаг ажээ

“YouTube”, “Facebook”, “Twitter”, “Microsoft” компаниуд хамтран ажиллана2016, 12 сар 6. 16:26

“YouTube”, “Facebook”, “Twitter”, “Microsoft” компаниуд цахим террорист ажиллагаатай тэмцэх зорилгоор мэдээллийн нэгдсэн сан байгуулахаар тохиролцжээ. "Харгислалыг харуулсан зураг, террористуудыг элсүүлэх зорилго бүхий дүрс бичлэг зэрэг хэт давруу үзлийг сурталчилсан контентууд цахим ертөнцөд тархахаас сэргийлэх зорилгоор дижитал “хурууны хээ” буюу “хэш” бүхий мэдээллийн нэгдсэн сан байгуулахаар төлөвлөж байна. Ийм төрлийн мэдээллийг харилцан солилцох нь цахим терроризмтой тэмцэхэд тус дөхөм болно" гэж мэдэгдэлд дурджээ. "Терроризмыг сурталчилсан зураг, дүрс бичлэгүүдийн хэшийг бид харилцан солилцож эхэлнэ

“Super Mario” тоглоомыг танилцуулах өдрийг угтан “Nintendo”-гийн хувьцаа өсөв2016, 11 сар 16. 16:01

“IPhone” гар утсанд зориулсан шинэ “Super Mario” тоглоомыг танилцуулах өдрийг зарласны дараа дэлхийд алдартай видео тоглоомын “Nintendo” компанийн хувьцаа огцом өсөв. “Apple” компанийн “App Store”-т тус тоглоомыг 12 дугаар сарын 15-нд гаргах бөгөөд тоглоомыг худалдаж авахыг хүссэн хэрэглэгчид 10 доллар төлөх юм байна. “Nintendo”-гоос уг тоглоомыг гаргах өдрийг өнгөрсөн сард танилцуулсан бөгөөд тус компанийн хувьцаа 3 хувиар өсчээ. Энэ жилийн ихээр гаргасан “Pokemon Go” тоглоом шиг дэлхий даяар маш их амжилтыг дагуулна гэж компанийн зүгээс найдаж байгаа ажээ. Шинжээчдийн хэлснээр “Pokemon Go” тоглоом нь маш их мөнгийг тус компанид хуримтлуулж чадах байсан ч татаж авахад үнэгүй байсан учир тийм ч их ашиг авчраагүй гэжээ

“Designed by Apple in California” ном худалдаанд гарлаа2016, 11 сар 16. 14:11

“Apple” компани өөрийн бүтээгдэхүүний дизайны 20 жилийн түүхийг харуулсан фото номыг худалдаанд гаргалаа. Найман жилийн турш боловсруулсан уг ном нь дотроо 1998 оны “iMac”, 2015 оны “Apple Pencil” зэрэг “Apple”-ын 450 бүтээгдэхүүний зурагтай аж. Зурагчин Эндрю Цукерманы минималист урсгалаар авсан номын зурагт үйлдвэрлэлийн үйл явц болон бэлэн болсон бүтээгдэхүүнүүд дүрслэгдсэн байна. Уг номыг “Apple” компанийг үндэслэгч Стив Жобсийн дурсгалд зориулжээ

“BMW” ирэх онд 100 мянган цахилгаан автомашин борлуулна2016, 11 сар 14. 17:56

Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани  ирэх онд цахилгаан автомашины борлуулалтаа 2/3-оор өсгөж, 100 мянгад хүргэх зорилт тавьсан гэж тус компанийн гүйцэтгэх захирал Харалд Крюгер хэлснийг иш татан “Sueddeutsche Zeitung” сонинд мэдээлжээ. Мюнхен хотод төвтэй “BMW” компани энэ онд цахилгаан болон гибрид машины борлуулалтын хэмжээг 60 мянгад хүргэх аж. Х.Крюгерийн ярьснаар, “BMW” 2013 оноос хойш 100 мянга орчим цахилгаан хөдөлгүүртэй машин борлуулаад байгаа аж. “Хэдийгээр одоохондоо эрэлт төдийлөн их биш байгаа боловч цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудын хэрэглээ улам нэмэгдэх болно” гэдгийг Х.Крюгер онцоллоо

“Samsung”-ийн төв байранд нэгжлэг хийжээ2016, 11 сар 8. 18:30

Прокурорууд мягмар гарагт Сөүл хот дахь “Samsung Electronics” компанийн төв байранд нэгжлэг хийлээ.   Учир нь, “Samsung Electronics” компани нь Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дотны найз болох Чой Сүн Шилийн охиныг хууль бусаар ивээн тэтгэж байсан гэж үзэж байгаа аж. Прокурорууд Сөүлийн өмнөд дүүрэгт орших тус компанийн төв байранд байдаг гадаад харилцааны асуудал эрхэлсэн албаны өрөөнд нэгжлэг хийсэн байна

Жолоочгүй машиныг буруугаар ашиглаж болзошгүй гэв2016, 11 сар 8. 18:20

Жолоочгүй автомашиныг терроризмын аюултай зэвсэг болгон ашиглаж болзошгүй гэж Австралийн эрх баригчид анхаарууллаа. “Google”,  “Tesla” зэрэг компаниудын зохион бүтээж буй жолоочгүй автомашинуудыг террористууд болон гэмт хэрэгтнүүд буруу замаар ашиглах магадлалтай гэж Австралийн Холбооны цагдаагийн газрын дэд комиссар Рамзи Жаббур анхааруулсан байна. Тэрбээр хэлэхдээ, жолоочгүй машин хэрэглээнд гарах үед дэлхий дахины хууль сахиулах байгууллагууд томоохон сорилттой тулгарах болно гэжээ. Террористууд эдгээр машинуудыг тэсрэх бөмбөгөөр дүүргэн дэлхийн хаанаас ч хамаагүй зайнаас удирдан дэлбэлэх боломжтой болно гэж цагдаа нар болгоомжилж байна. Технологийн хөгжил нь бидний өдөр тутмын амьдралд гайхалтай боломж, хувьслыг авчирсаар байгаа хэдий ч жолоочгүй автомашин нь цагдаа нарт ихээхэн хүндрэл учруулна гэж Жаббур хэллээ. Харин Виктория мужийн Цагдаагийн газрын комиссар Грахам Эштон хэлэхдээ, жолоочгүй автомашин олон хүний амийг аварна гэв. Мөн тэрбээр "дэлхийн тээврийн салбарт жолоочгүй автомашинуудыг туршаад эхэлсэн бөгөөд цаашид улам бүр боловсронгуй болно

Шинэ мэдээ

Америкчууд “Obamacare” хөтөлбөрийг аврахыг уриалан жагсав22 минут 3 секундын өмнөБразилын шоронд олон хоригдол амь үрэгджээ32 минут 3 секундын өмнөР.Уэстбрүк трипл-даблийн тоогоор домогт Мэжик Жонсонг гүйцэв42 минут 3 секундын өмнөМонголд террорист халдлага болох магадлалтай47 минут 3 секундын өмнөЯ.Содбаатар: Дотоодын цэргийг буцаан сэргээх хуулийн төслийг дэмжлээ50 минут 46 секундын өмнөДональд Трампын охин Иванка Трамп 5.6 тэрбум төгрөгөөр харш худалдаж авжээ52 минут 3 секундын өмнөБ.Бат-Эрдэнэ: Багахангай дүүрэгт байрлах ангарт хадгалсан 120 тонн хаягдлын асуудал шийдэгдэнэ55 минут 45 секундын өмнөДональд Трампын охин Иванка Трамп 5.6 тэрбум төгрөгөөр харш худалдаж авжээ55 минут 52 секундын өмнөМонголчуудыг Америкийн армитай харьцуулдаг57 минут 3 секундын өмнөЦ.Цогтбаатар Д.Хадбаатарт ялагдлаа1 цаг 2 минутын өмнөХүүхдийн 30 ортой тасаг нээлээ1 цаг 5 минутын өмнөНөхөр нь гэртээ ирээд мэл гайхаж, цэл хөхөрчээ. Гэтэл…1 цаг 8 минутын өмнөФлойд Meйвезер, Ронда Роузитой хамтрахад бэлэн гэлээ1 цаг 13 минутын өмнөХарвардын их сургуулийн гэрэл зургийн ангид үнэ төлбөргүй сурах боломж1 цаг 18 минутын өмнөНийт мотоциклын 90 орчим хувийг Хятад мотоцикл эзэлж байна1 цаг 21 минутын өмнө2017 оноос нүдний шил хэрэгцээнээс гарч, нүдний эмгэгийн хагалгаа байхгүй болно1 цаг 25 минутын өмнөБооёогийн олноос нуусан амраг1 цаг 29 минутын өмнөАмралтын өдрүүдэд таван жолооч согтуугаар жолоо барьж осол гаргажээ1 цаг 32 минутын өмнөУхаалаг утсанд вирус суулгаж зургаан тэрбум АМ.доллар хулгайлжээ1 цаг 37 минутын өмнөДэлхийн хамгийн жижиг тээгч пуужин хөөргөх ажил амжилтгүй боллоо1 цаг 41 минутын өмнө"Эрдэнэт Икон" баг эхний хожлоо авлаа1 цаг 45 минутын өмнө“Зон олны нам”-ыг бүртгэхээс татгалзав1 цаг 47 минутын өмнө17 жилийн хугацаанд 265 монгол хүүхэд үрчлэгджээ1 цаг 49 минутын өмнөДэглэм барьж буй бүсгүйчүүдэд зориулсан шоколадтай бялуу хийх арга1 цаг 52 минутын өмнөХүүхэлдэйн сүнс хүмүүсийг айлгав (видео)1 цаг 59 минутын өмнөШинхуа л чадна гээд өдөр бүр ард түмний тархийг угаагаад байгааг би ойлгохгүй байна2 цаг 3 минутын өмнөТаны хүүхэд хумсаа мэрээд байна уу2 цаг 5 минутын өмнөКэти Перри хайртынхаа төрсөн өдрөөр гэнэтийн бэлэг барив2 цаг 8 минутын өмнөШИНЭ долоо хоногийн ШИЛДЭГ зургууд2 цаг 11 минутын өмнөМалиа болон Саша Обама нарын цагаан ордонд зочилсон анхны зургууд интернетийг шуугуилж байна2 цаг 13 минутын өмнө
© -2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.