
УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн суурь АМНАТ таван хувь байгааг дөрвөн хувиар нэмэгдүүлж ес болгох санал гаргасан ч гишүүдийн олонх дэмжсэнгүй. Мөн Цөмийн энергийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Компанийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа бөгөөд энэхүү өөрчлөлтийг мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-27 жилийн туршид ярьсан ураны төслийг урагшлуулах зорилгоор Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. АМНАТ, давуу эрхийн хувьцаа, татвар хураамжаараа ашигт малтмалын дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох ёстой гэдэг заалт бүрэн биелж байгаа. Манай хуулиар суурь АМНАТ таван хувь, тусгай АМНАТ таван хувь, өсөн нэмэгдэх АМНАТ нь есөн хувь гээд нийт 19 хувь. ААНОАТ зургаан тэрбумаас дээш бол 25 хувь байгаа. Дээрээс нь 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшинэ. Ингэхээр нийт дүнгээрээ 51 хувиас дээш гарна. Мөн 13 төрлийн татвар болон төлбөр хураамж авах ёстой. Ингэснээр хангалттай хэмжээнд ашиг авах боломжтой. Ц.Даваасүрэн гишүүний гаргасан санал бол төслийг зогсоох гэсэн зорилго агуулж байна.
Б.Пүрэвдорж VS Б.Энхбаяр, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар
Компанийн тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Энэ нь хуульд гэсний өмнө Цөмийн энергийн гэж нэмэхээр болсон гэв. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдорж энэхүү саналтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Д.Энхтүвшин гишүүн ээ. Та олон санал гаргаснаас зарим найруулгын шинжтэй өөрчлөлтийг авсан. Таны гаргасан “хуульд гэсний өмнө Цөмийн энергийн гэж тодорхойлж өгөх” саналыг дэмжсэн байгаа шүү. Ганцхан Цөмийн энергийн тухай хуульд энэ заалт оруулж байгаа байхгүй юу. Өөр бусад хэрэглээн дээр хэрэглэхэд Цөмийн энергийн тухай хуулиа гаргаж ирээд татаад авч болох юм. Гэтэл та заавал “Цөмийн энергийн хууль” гэж оруулсан учраас санал хураалт явуулаад дэмжсэн. Гэтэл энэ УИХ хог новш, энэ УИХ-ын гишүүд л муу муухай гэж хэлж байгаа чинь ямар увайгүй юм бэ. Саналыг нь дэмжсэн УИХ, ажлын хэсэг муухай гэдэг чинь болохгүй байхгүй юу. Хэлье гэж бодсон юм” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Ажлын хэсгийн ахлагч тэгж үймүүлэхгүй шүү. Засгийн газраас оруулж ирсэн төсөл өөрөө асуудалтай шүү. Компанийн хуулийн суурь харилцааг яагаад Цөмийн энергийн тухай хуульд агуулж өөрчилж байгаа юм. Бүх компанид хамаатай, бүх энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаа болгох боломжийг зүгээр нэг хуулийн ард ямар ч тооцоо судалгаагүй, ямар ч үндэслэлгүй оруулж ирсэн. Энэ Оюутолгойн гэрээнд ч хамааралтай. Тийм учраас энэ Оюутолгойд хамаарахгүй, бусад 15 стратегийн ордод хамаарахгүй гэдгийг хашиж, Цөмийн энергийн хуульд л үйлчилнэ шүү гэдгийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хашиж өгсөн. Д.Энхтүвшин гишүүний гаргасан санал зөв. Хэрэв буруутгах гэж байгаа бол энэ төслийг бүр буцаах ёстой.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Б.Энхбаяр гишүүний хэлж байгаа үнэн. Яагаад хорьж өгч байгаа вэ гэвэл хэрэв энгийн хувьцааны ард байгаа санхүүгийн хариуцлага гэх мэтчилэн олон ойлголтыг хувьцааны төрлийг өөрчлөөд шийдчихдэг бол компани чинь залилангийн гэмт хэрэг болно. Компани байгуулж бизнес эрхлэх хэн нэгэнд сайн дураараа дээрэмдүүлэх тонуулах үйл ажиллагаа болж хувирна. Энэ бол Засгийн газрын хариуцлагагүй байдлын хамгийн том ноцтой асуудал.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Энэ их чухал асуудал гарч ирж байгаа шүү. УИХ -ын даргын томилсон ажлын хэсгүүдээс Хууль тогтоомжийн тухай хуулийн ажлын хэсгийг би даргалж байгаа. Энэ хуулийг өөрчлөх болж байгаа нэг гол зорилго нь хууль дагуулж орж ирж хууль өөрчилдөг асуудлыг зохицуулахгүй бол болохгүй байна гээд Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт хийх гээд судалгаа хийгээд явж байна. Удахгүй өргөн мэдүүлнэ.
Ийнхүү дээрх хуулийн төслүүдтэй холбоотой гарсан саналын томьёоллоор санал хураалгаж дууссанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, батлав.
Мөн Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоол, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, батлагдсан хууль, УИХ-ын тогтоолууд, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулиуд, УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонсож, баталлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Л.Алтангэрэл: Энэ онд угсармал орон сууцны 100 орчим блок барилгыг дулаалахад нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум төгрөгийг зарцуулна
Нэгдүгээр тойрог замаар өдөрт 216 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай байна
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Мөс цөмөрсөн дуудлага нэмэгдсээр байгаа тул гол, нуур дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Улсын хилийн торгон шугам бүдгэрэхэд ойрхон байжээ
Танилц: АТГ-ынханы баривчилагааны цувааг үргэлжлүүлэх Өмнөговийн засаг дарга Н.Энхбатын ХОМ
Б.Атарлуу: Хүнлэг сэтгэлийнхээ үүднээс бид заавал нэгэндээ тусалж байх ёстой
Авлигын индексээр 10 байр ухарсны учир…
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал
Танилц: Сар, шинийн баяраар хил хаах хуваарь
Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн, иргэдийг залилдаг этгээдүүдийг баривчиллаа
Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо
Улаанбаатарт цас орохгүй өдөртөө -2 градус хүйтэн байна
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа
НӨАТ-ын сугалгааны тохирлоос супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн ЗГ үндэсний аюулгүй байдалд хор учирхуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна гэх дүгнэлт хийж байна
Ахмадууд: Тэтгэврийн зээлийн хүүг бууруул, 1072 хувьцааны ногдол ашгийг олгохыг шаардаж байна
Иргэн ААН-ийн хэрэгцээнд газар олгох эрхийг шат шатны Засаг дарга нарт шилжүүллээ
Томчууд бүгд л гэгээнтэн мэт байгаасай!
Зээлтэй өрхийн дундаж дүн нь 20.4 сая төгрөг бол улсын гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрчээ
Дахин төлөвлөлтөд байраа өгөөгүй ганцаараа үлдсэн оршин суугч Г.Хүрэлсүх: Хоёр компьютер, нэг принтерийн хөрөнгөтэй барилгын компанид бид яаж өөрсдийн амь амьдрал болсон байраа итгэж хариуцуулах юм
Ж.Төмөрбат: 2017-2026 онд 510 мянган хүн нэг удаа хэрэглэх хууль бус эргэлтийг таслан зогсоосон
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна
Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.