
Манайхан 2019 оны хавраас хойш “…Онцгой дэглэм”, “…Засгийн газрын БЭТ” гэдгийг байн байн сонсдог болсон. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” компаниудад онцгой дэглэм тогтоож, БЭТ томилж ажиллуулсан.
Энэ үйл ажиллагаа Засгийн газарт эрх олгох тухай хууль, УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу хэрэгждэг. Дээхнэ, 1998 оны наймдугаар сарын 8-нд Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, оронд нь Д.Дорлигжавыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
Үүнээс хоёр хоногийн дараа Онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан байдаг. Улмаар наймдугаар сарын 12-нд ТӨХ-ны дарга З.Энхболд, ТӨХ-ны газрын дарга Д.Одхүү нар очиж Засгийн газрын тогтоолыг танилцуулаад, үйлдвэрийн захиргааны зарим өрөөний хаалгыг эвдэж нэвтэрсэн түүхтэй.
Үүнээс 31 жилийн дараа 2019 оны хавар ҮАБЗ-өөс Засгийн газарт өгсөн зөвлөмж, УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай Онцгой дэглэм тогтоож байв. Намар нь дахин сунгасан. Ингээд бүтэн жил Онцгой дэглэмд байлгаж “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авахад мөнгө угаах гэмт хэрэг явагдсан эсэхийг нягтлан шалгах ажиллагааг хийсэн. Үүний дараа 2022 оны өвөл “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХК-иудад тус тус дээрх байдлаар Онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын БЭТ-ийг томилж ажиллуулсан. Гэхдээ 2019 оны хавар “Эрдэнэт үйлдвэр”-т Онцгой дэглэм тогтоосны дараа “...Энэ шийдвэр Үндсэн хууль зөрчсөн” гэдэг мэдээлэл Цэцэд очиж байв. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 11-нд иргэн Б.Мэргэн, Э.Хашчулуун, Б.Энхмандах нар “...БНМАУ-ын Бага Хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр баталсан Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хуульд харшилсан, тус хуульд үндэслэн гаргасан Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 91 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн” тухай мэдээллийг Цэцэд гаргасан. Мэдээлэл гаргагчийн зүгээс 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БНМАУ-ын Бага Хурлаас батлагдсан “Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай “хууль” Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан боловч Үүнд Цэцийн гишүүний 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар тогтоолоор “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-ийн дагуу уг хууль Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх боломжгүй” гээд маргаан үүсгэхээс татгалзжээ.
Иймээс 2020 оны хавар иргэн Ж.Эрхэмбаатар, Д.Цэрэнбадам, Н.Ариунболд нар “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэсэн мэдээллийг Цэцэд гаргажээ.
Ингэхдээ “…Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэмийг тогтоохдоо БНМАУ-ын Бага хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-нд баталсан Засгийн газарт эрх олгох тухай …… хуулийг үндэслэсэн байдаг” гэж дурджээ. Харин Цэц үүнд маргаан үүсгэсэн байдаг. Улмаар Цэц 2020 оны дөрөвдүгээр сарын 24-нд Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 нь Үндсэн хуулийн 64.1, 70.1-ийг тус тус зөрчсөн байна”, “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-т“…Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32.4-т заасны дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Тэгвэл Цэц 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны Их суудлын хуралдаанаарааа “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 нь Үндсэн хуулийн 64.1-ийн “…Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, 70.1-ийн “…Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн байна” гээд тус хэсгийг хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, 2019 онд “…Засгийн газар 1991 оны хуулиар “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоож Үндсэн хууль зөрчлөө” гэхэд нь Цэц “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-т “…Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн учраас маргаан үүсгэх боломжгүй гээд татгалзсан.
Улмаар 2020 он гарангуут “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 чинь өөрөө Үндсэн хууль зөрчөөд байна” гэсэн мэдээлэл гаргаад, Цэц түүнийг нь “…Тийм байна” гэж шийдсэн. Гэвч тухайн үеийн УИХ энэ дүгнэлтийг хүлээж аваагүй юм.
Тиймээс Цэц арав гаруй хоногийн өмнө Их суудлаараа уг асуудлыг дахин авч хэлэлцээд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-ийг хүчингүй болгож шийдвэрлэв. Ингэснээр 2019 онд “Эрдэнт үйлдвэр”-т Онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор эхэлж гарсан гомдол мэдээлэл яллаа. Тэгэхээр одоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Оросоос худалдаж авсан “Монголын зэс корпорац”, “Тавантолгой” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Тавантолгой транс”-ын Д.Дагвадорж хоёр, мөн “Эрдэнэс Тавантолгой”-д хамааралтай нүүрсний хулгайд холбогддог улстөрчдийн зүгээс яг 2019 оны “үг”-ээр Цэцэд ганц л гомдол өгөхөд “…Онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон нь Үндсэн хуулийн зөрчил” гэж дүгнэхэд бэлэн болоод байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Монгол төрөө алдсаны хор уршиг
Сэрэмжлүүлэг: Чулуун хөөрөг, эмээлийн мөнгөн тоноглол, мөнгөн аягануудыг нь хулгайлжээ
Ч.Лодойсамбуу: Та цалин урамшууллаа хасуулсан албан хаагчдаас танасан мөнгөөр тэтгэвэр нэмэх нь, ямар итгэл найдвар бидэнд байгаа юм бэ
УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг яллагдагчаар татжээ
О.Батнайрамдал: Оюутолгой бол ард түмний өмч, анх амласан 53 хувийн өгөөжөө нэхсээр төсөлд тусгалаа
Хууль төрөхийн өмнө: УИХ-ын чуулганаар Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэж буй хэн, хэн юу өгүүлэв
Алга болсон иргэнийг осгосон байдалтай олж эмнэлэгт хүргэжээ
Гэмт этгээдүүд баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг онилон залилж байна
ОХУ-ын тал энгийн 92 автобензинийг 60 орчим мянган тонноос илүү өгч чадахгүй гэжээ
Хуульч Б.Гүнбилэг ил цагаанаар улстөрчдөөс ажил гуйдаг болсон уу?!
Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргээс гурав дахиа цагаатгав
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ
АТҮТ: Авто зам ашигласны төлбөрөө он дуусахаас өмнө төлөхгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно
Хайнань чөлөөт худалдааны боомт нээлттэй бодлогоо эрчимжүүлнэ
Мансуурсан үедээ танихгүй иргэнийг хутгалж гэмтээсэн этгээдийг шалгаж байна
2025 оны оны "Онцлох хүн"-ээр Улсын арслан Б.Орхонбаяр тодорчээ
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан бүлэг этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоолоо
БНСУ-д монголын элчин сайдын яамны ажилтан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж осол гарагажээ
Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа
Ирэх оны хоёрдугаар сард нөөцийн мах худалдаалж эхэлнэ
Б.Энхтүвшин: Ард түмэн маань он гарахад автомашиныхаа шатахууны саванд бензинтэй байхаар боллоо
ТАНИЛЦ: Дэд сайд нараасаа хамгийн их хөрөнгөтэй Г.Дашнямын ХОМ
МАН-ын дархлаагүй Ерөнхий сайдад даапаалуулж суудаг АН-ын дарга гэж байхгүй…
Талийгаач хүүгийн аав Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш. Бид хүүгийнхээ үхлийн жинхэнэ үнэнийг л олмоор байна
Цахимаар танилцсан эмэгтэйтэй уулзахаар очоод 14-15 насны хөвгүүдэд дээрэмдүүлжээ
Импортыг орлох үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийг дэмжинэ
Ж.Батзандан: "Ачит ихт"-ийн 50 хувийг төр эзэмших ёстой
ХЭҮК: Цэргийн алба хаагч бие биедээ хүч хэрэглэж зодсон үйлдлийг холбогдох ажиллагаа, баримтжуулалтыг хийж эхэлсэн
Г.Хишигдалай: Маргаашаас иргэд шатахуунд дугаарлахгүй болно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав ховд аймагт ажиллалаа
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.